Улсын маань нийслэл агаар нь утаатай, гудамж нь хальтиргаатай, зам нь түгжрэлтэй байгаа нь бүгд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын буруу. Одоо дээрээс нь “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд оролцож, ая дуугаа өргөсөн “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах бусдад зодуулсан нь бас л С.Батболдын буруу.
Үндсэндээ өндөрлөж буй долоо хоногт “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын биеийн байдал тааруухан байгаагаас болж олон нийт дээрх арга хэмжээг зохион байгуулсан “цаад эзэн” нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэмээн хэсэгтээ л бухимдаж, мууг тохоож байлаа. Цас орох нь багасч, хальтиргааны асуудал түр намжмагц мань хүнийг буруутгах өөр шалтгаан гарч ирсэн нь энэ долоо хоногийн “Гол дүр” гэхээс аргагүйд хүргэв.
Уг нь “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүн өнгөрсөн сарын 24-нд болсон бөгөөд түүнээс долоо хоногийн өмнө нийслэлээс “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах руу утсаар ярьж, “Happy city” хэмээх нэгэн клубын нэг жилийн ойн арга хэмжээнд дуулахыг урьсан гэнэ. С.Амармандахын хувьд тус цэнгүүнд 20 бүжигчинтэй очиж, төлбөрт нь нэг сая төгрөг бэлнээр авсан аж. Уг нь ийм ханштай дуулдаггүй гэнэ. Гэвч үүнээс илүүг төлөх боломжгүй гэжээ. Цэнгүүн 19:00 цагт эхэлж, дуучин С.Амармандах 21:00 цагийн үед ая дуугаа өргөсөн талаар эх сурвалж хэлж байна. Ингээд тэрбээр 23:00 цагийн орчимд гарч явах үеэрээ ОХУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтанд толгойн тус газраа металл зүйлээр цохиулж гэмтсэн, өдгөө биеийн байдал нь хүнд, эмчилгээ хийлгэж байгаа.
Цэнгүүний нэр “Аз жаргалтай хот” нэртэй. Тиймээс л үүнийг нөгөө “хойд талын хар овоохой” болчихоод байгаа С.Батболд зохион байгуулсан болж таараад байгаа юм. Гэтэл энэ нь “Аз жаргалтай хот” клубын нэг жилийн ойн арга хэмжээ байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Мөн Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй. Төрийн бус байгууллагаас зохион байгуулж, биднийг урьж оролцуулсан. Нийслэлд тиймэрхүү цэнгүүн зохион байгуулах төсөв байхгүй” гэх тайлбарыг өгч бататгасан.
Ийм байтал л С.Амармандахын өмгөөлөгч нь гол буруутан нь гээд баахан хүн нэрлэчихээд, бүр ял төлөвлөчихөөд туугаад байгаа.
Мэдээж “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах бусдад зодуулж, хүнд бэртэл авсан нь харамсалтай хэрэг. Түүний эрүүл мэндийн байдалд монголчууд санаа тавьж, анхаарал хандуулах нь ч гарцаагүй. Гэхдээ аливаа асуудалд учир, жанцан байх ёстой.
Асуудлын гол учир батлагдаж, тайлагдаагүй байхад заавал хэн нэгнийг буруутгахын тулд тэргүүн магнайд нь тодорч явах шаардлага хэнбугайд үгүй л байлтай. Энэ асуудалд эхлээд хотын даргыг буруутгаж байсан бол сүүлдээ НИТХ-ын дарга Ц.Сандуй, ОХУ-ын Элчин сайдын яамныхан, бүр цаашлаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч чичлүүлж мэдэхээр болоод байгаа.
Юутай ч С.Амармандахын гэр бүлийнхэн болон хамтран зүтгэгчид нь хэвлэлийн хурал зарлаж, олон нийтэд үнэнийг хүргэнэ гэдгээ амласан. Гэтэл өмгөөлөгч нь гэх нөхөр ОХУ-ын Элчин сайдны яаманд хандахад “Элчингийн удирдлагууд хүлээн авч уулзан, байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга “Энэ асуудал дээр ОХУ-ын ЭСЯ дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа. Шүүхээс манай дипломатын гэм буруутайг нотолсон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно.
Одоогоор гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, хэрэг шалгагдаж байгаа учраас бид хэн нэгнийг гэм буруутай гэж, шууд хариуцлага тооцох боломжгүй байна. Дипломат төлөөлөгч холбогдсон гэх асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүртэл анхаарал хандуулан ажиллаж байна” гэсэн хэмээн нийтэд мэдээлж байлаа.
Харамсалтай нь ЭСЯ-ныхан цахим хуудасны орос хэл дээрх хувилбарт “Дуучин С.Амармандахын өмгөөлөгчийн ЭСЯ-нд хийсэн уулзалтын талаар худал мэдээлэл цацагдсантай холбогдуулан ЭСЯ-наас мэдээлж байна. Дуучин С.Амармандахыг манай дипломат ажилтан зодсон гэсэн хэргийг тодруулах зорилгоор өмгөөлөгчтэй уулзсан. Ямар ч амлалт, уулзалтыг товлоогүй. Энэ ярианы талаар зөрөөтэй мэдээлэл тараасан нь цаашид түүнтэй /өмгөөлөгчтэй/ уулзах шаардлагагүй болгож байна. Оросууд нэг удаа худлаа хэлбэл хэн чамд итгэх билээ гэж ярьдаг” хэмээн мэдэгдсэн. Болж буй үйл явдал бол ердөө л энэ.
Энэ хэргийн хохирогч болчихоод байгаа “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын биеийн байдал ямар байгаа, хэргийг шалгаж буй үйл явц ямар шатанд байгаа зэрэг нь тийм ч сонин биш. Ердөө л хэнийг буруутгах вэ гэдэгт асуудал өгөөд байх шиг санагдах болсон нь нууц биш. Аливаа асуудал, ямар ч хэрэгт буруутан бий. Гэхдээ эхлээд хүнийхээ эрүүл мэндийг бодож, асуудалд нухацтай хандах хэрэгтэй баймаар. Тэгэхгүй дээр дурдсанчлан “муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр төв талбайн баруун талын хар байшинд суудаг эрхмийг чичлээд байх шаардлагатай ч юм үгүй ч юм уу.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Zochin zochin (December 09, 2016 12:41:42 pm )
Zaaval shaltgaan baigaa. Amarmandakh l davitarguitee biz. Zugeer huniig tiim arga hemjeen deer zodoh uu aan…
-
Zochin zochin (December 09, 2016 12:44:30 pm )
Negen tsainii gazriin neg jiliin oid Batbold oroltsdog ni yuv dee
-
ххххх (December 09, 2016 12:55:19 pm )
улс орны эдийн засаг хүнд жирийн ард түмний амьдрал барзгар өлөн зэлмүүн амьдарч хөхөө өвлийн хүйтэнд даарч хөрч байхад татвар төлөгчдийн мөнгөөр зугаа цэнгэл зохиож байгаа нь зүйд нийцэхгүй байна Дарга болоод өчнөөн хоног өнгөрч байхад хурал цуглаан хийж ус ундаанд мөнгө зарсанаас өөр дорвитой ажил харагдахгүй байна Наад зах нь ханиад томуу дэгдэж хүүхдүүд эмнэлгийн нэг орон дээр 2-3 хэвтэж тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаагийн дээр халтиргаа гулгаанаас болж өдөрт өчнөөн хүн гэмтэж байхад дарга мянтагтангууд цэнгүүн зохион байгуулж наргиж цэнгэж байх цаг мөнүү Борчуудын нэг өдрийн хоол болдог талхны мөнгөөр хурал болгон дээрээ ус ундаа тавьж татвар төлөгчдийн мөнгийг үрж байхаа болимоор байна Хурал цуглаанаа ажлын бус цагаар хийж дулаан контор зөөлөн сэнтийгээсээ бууж иргэдийнхээ амьдрал байдалтай танилцаж бодит ажил зохиомоор байна Дээдцүүл суудлаа олохгүй бол доодцуул гүйдлээ олохгүй гэгчийн үлгэрийг санаж ажилгүй албатуудаа тодорхой ажилтай болгож яст мэлхийн хурдаар явж байгаа ажлаа сайжруулах цаг болсон байна шүү
-
зочин (December 09, 2016 1:02:10 pm )
Наана бид зохион байгуулаагүй гэсэн мөртөө цаана нь энэ дарга нар байжил байгаа даа хайран 70сая төгрөг
-
Irgen (December 09, 2016 3:39:36 pm )
An-in gar hul eduur turuvch negtenguud batuul elvege nariin gar huliin uzuur bicheechuud mand ylagdaldaa horsch unen hudal ulig n shagaaj murduj murdujch chadahgui hov bichuulj bga ym mgl-in ard tumen an manaas salsan tcagt arai uur bolno!!!
-
GY (December 09, 2016 4:57:33 pm )
HENTIIN ENHHBAYR PROKUROR SOOGTUUGAAR ALBANII MASHIN JIBUULSEN HUNII NEREEER ILUU TSALIN ABDAG BAIGUULLAGIIIN MALIIGI ZARAAAD DUUUSSAN AIMGAAS OGSON 70 SAY TOGROGIIG HUBIDAA IDSEEN ERONHIII PROKURORIIIN NEREER ERUUUGIIN HEREG HAASAN GESEN MEDEELELE BAIINA
-
иргэн (December 11, 2016 8:57:21 am )
энэ нийтлэлд тодорхой бичсэн байна ш дээ заавал буруутан болгож гоочлох гэсэн нь АНын бууны ноход л доо нам чинь баларчихаад байна түүнийгээ олигархуудаас салгаж өөд нь татах талаар хөөцөлд дөө зэрлэгүүд минь
-
бат (December 11, 2016 1:19:27 pm )
АНыхан энэ улсын төлөө их ажиллсан Гэвч МАНыхан хийсэн болгоныг нь буруутгасан пиар хийсээр байгаад ялсан Гэвч тэд юу ч хийгээгүй байна Хийхчгүй Учир нь тэдэнд Монголын ард түмний төлөө ажиллах сэтгэл огт байхгүй
-
zochin (December 12, 2016 5:45:21 pm )
Zail ard olond ajil hiideg sain udirdagch mash heregtei bna
9 Comments