antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2016 Comments are off

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос ШШГЕГ-т онц гэсэн үнэлгээ өгчээ

нийтлэсэн Admin

hshshs_0102Олон Улсын Хүний Эрхийн өдөр жил бүрийн энэ сарын 10-ны өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтан Хүний Эрхийн Үндэсний Комиссоос ШШГЕГ, ЦЕГ, ЗХЖШ, ХХЕГ, МХЕГ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтран хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж санал бодлоо солилцжээ. Тодруулбал, үйл ажиллагаанд ШШГЕГ-ын дарга, хурандаа Ц.Амгаланбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Харуул хамгаалалтын тасгийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ, Сургалт, арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ахмад Р.Саруултамир нар байгууллагаа төлөөлөн оролцож, хурандаа М.Алтан-Очир энэ онд хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажил, цаашдын хандлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Харин ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ШШГЕГ нь Хүний эрхийг хангах чиглэлээр тэр дундаа Хорих анги, Цагдан хорих байрнуудын орчин нөхцөлийг сайжруулах, хүний жам ёсны эрхийг хангах чиглэлээр бодитой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн хэмээн онцлож байв.
Түүнчлэн тэрбээр гадаад орнуудын Хүний эрхийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд Цагдан Хорих 461 дүгээр ангийн орчин нөхцөлтэй танилцаад олон улсын жишиг стандартад нийцэхүйц хэмжээнд хүрсэн байна хэмээгээд цаашид энэхүү хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хүнийн эрхийг хангах үйлсэд хамтран зүтгэж, илүү их амжилт гарган ажиллахаа тус газрынханд илэрхийлж байв. Дашрамд дурьдахад тус газрын удирдлагууд алба хаагчдынхаа ажиллах нөхцөл боломж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр цаг үргэлж, онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласны дүнд энэ онд 132 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа тухай мэдээлэлд олон хүн сайшаалтай хандаж байсан юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car