antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2016 Comments are off

Чихрийн шижингийн эрт илрүүлэгт улсын хэмжээнд 312 мянган иргэн хамрагджээ

нийтлэсэн Admin

diabetes_and_eating_disorders_a_common_threatЭрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд чихрийн шижингийн эрт илрүүлэгт хамрагдвал зохих иргэдийн тоо 707 мянга гаруй байна. Энэ оны 10 дугаар сарын байдлаар эдгээр иргэдийн 44.1 хувь нь буюу 312 мянга орчим нь эрт илрүүлэгт хамрагджээ. Харин нийслэлийн хувьд энэ үзүүлэлт 39.7 хувьтай байгаа аж. Одоогоор эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 0.2 хувьд чихрийн шижингийн шинж тэмдэг илэрсэн талаар Эрүүл мэндийн хөгжлийн төв мэдээллээ. Нийгмийн даатгалын зөвлөлийн тогтоолоор энэ өвчний эмчилгээнд хэрэглэх дөрвөн төрлийн эмийг даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад оруулсан. Салбарын эмч, мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нэн тэргүүнд иргэд зөв мэдээллээр хангагдах ёстойг анхааруулж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурдсанаар энэ өвчнөөр жил бүр долоон сая хүн шинээр оношлогдож байна. Харин Ази, Номхон далайн орнуудад насанд хүрэгчдийн 12-20 хувь нь чихрийн шижингийн оноштой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car