antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2016 9 comments

Амрааг зодуулдаг өдөр хотын дарга 80 саяар “шоуджээ”

нийтлэсэн Admin

1481173309_9389577584761a70a54181“Home plaza” худалдааны төвийн зүүн жигүүрт байрлах “one event hall”-д болсон “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр дуучин С.Амармандах ОХУ-ын Элчингийн ажилтанд зодуулж хүнд гэмтэл авч, эмнэлэгт эмчлүүлж байна. Түүнийг хэрхэн зодсон, Оросын элчингээс уучлалт гуйсан, өмгөөлөгч Г.Батбаяр хэрхэн ажилласан гээд л олон мэдээллийг уншигч та бүхэн хангалттай авсан биз. Тиймээс энэ тухай дахин дурдахгүй.

Харин “Аз жаргалтай Улаанбаатар” гэх цэнгүүний тухай хэдэн зүйл тодруулах гэсэн юм.

С.Батболд Нийслэлийн Засаг даргаар томилогдоод нэг их удалгүй баталсан хөтөлбөр бол “Аз жаргалтай Улаанбаатар” байв. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр “иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно” гэж хотын дарга танилцуулж байлаа. Хөтөлбөр Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтад багтсан юм.

Ингээд нийслэлчүүд аз жаргалтай амьдрах бүхий л боломж бололцооны төлөө хотын дарга маань ажиллах нь гэж харж байтал тун эвгүй эхлэл хийгдэв. Өөрөөр хэлбэл “Аз жаргалтай Улаанбаатар” нэртэй хөрөнгө мөнгө зарлагадсан шоу, цэнгээнүүд л ихээр хийгдэх боллоо. Иргэнийг дээдэлсэн, бизнест ээлтэй, үндэсний хэв маягтай зүйлс огтхон ч ажиглагдсангүй. Харин төсвөөс хөрөнгө мөнгө зарлагадсан, найргиж, цэнгэсэн байдлаар хөтөлбөрийг эхлүүлжээ. Гэхдээ иргэд гэхээсээ нийслэлийн дарга удирдлагуудын хүлээн авалт, шоу, цэнгүүн л их байлаа.

1481173416_malga

Тэдгээрийн нэг болох “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүн “Home plaza” худалдааны төвийн зүүн жигүүрт байрлах “one event hall”-д 2016 оны 11 сарын 22-ны өдөр зохион байгуулагдав. Арга хэмжээнүүд үнэ төлбөргүйгээр болчихно гэж юу байхав. Харин эх сурвалжийн мэдээлснээр нийслэлээс “one event hall”-д 80 сая төгрөг өгч уг цэнгүүнийг зохион байгуулсан гэв.

Өнөөдөр нэг хүний 80 мянган төгрөгийн тарифтайгаар тус газар хүлээн авалтын захиалга авч байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр Нийслэлээс 1000 хүнтэй хүлээн авалтыг зохион байгуулсан гэж тооцоолж болохоор.

Гэвч Засаг дарга С.Батболд “Тус цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй. Төрйин бус байгууллагаас зохион байгуулж, бидний урьсан юм. Нийслэлд цэнгүүн зохион байгуулах төсөв байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн байна. Болсон үйл явдлын дараа дарга нар ямар ч тайлбар хийж болно. Төсвөөс мөнгө гарсан ч түүнийгээ зориулалтыг нь өөрчлөх боломж тэдэнд бий. Бас зүгээр л нэг төрийн бус байгууллага элчин сайд нарыг урьж арга хэмжээндээ оролцуулна гэдэг юу л бол.

1481174678_1481003607_15349763_1255935851139110_7885541222797574530_n

Тэгвэл магадгүй энэ арга хэмжээг ч Төрийн бус байгууллага зохион байгуулж байгаа биз.

Тэгвэл өдрийн сонинд гарсан мэдээлэлд С.Амармандах руу НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн туслах Ганбилэг гэгч утасдаж, арга хэмжээн дээр дуулж өгөхийг хүссэн тухай бичигджээ. Эндээс НЗДТГ бус харин НИТХ-аас уг арга хэмжээг зохион байгуулсан байж болох юм гэх таамаглалд хүргэж байна. Яагаад болохгүй гэж. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэнгийн эзэмшдэг “Home plaza”-д орлого орж байна шүү дээ. Тэгэхээр зохион байгуулагчийг хайж, эргэлзэх шаардлага алга байна. Ах нь дүүдээ ашиг оруулсан байна. Ингэхдээ Хотын даргын хэрэгжүүлэх ажлаар далимдуулаад эвтэйхэн гэр бүлдээ ашигтай ажиллаж чаджээ. Энэ зардлаа шилэн дансандаа мэдээлэх байлгүй дээ.

Эх сурвалж:Үндэстэн агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • zochin (December 08, 2016 4:25:26 pm )

    bson bn yun surtei yum be ataarhaad bgaa muu

  • Зочин (December 08, 2016 4:38:35 pm )

    Энэ Батболд гэгч нөхөр ёстой баллах юмаа хаана бол хаана шоу хийнэ дараа нь бөөн хэл ам жаахан сургамж авч чаддаггүй юм байхдаа.ЭНэ Нөхөр ардын намыг баастана шүү

  • зочин (December 08, 2016 5:02:14 pm )

    яасан их мөнгөтэй юм бэ? хаана байна тэр аз жаргал чинь хэдэн дарга нар тойрон хүрээлэгчдийн архидалт янхандалт болсон юм биз дээ. дээрээс зодоон цохион их гайхуулж байна даа. гэр хорооллынхон утааандаа мансуураад идэх хоолгүй шахам байхад тэнэг дарга нараа юм бодоочээ

  • Anonymous (December 08, 2016 6:33:16 pm )

    End tegeed 1000 hunii bagtaamjtai yumuu

  • zochin (December 08, 2016 6:46:34 pm )

    Энэ Хотын дарга сонгогдсоноосоо хойш юу хийв.Шоу л хийлээ.Мөнгө л угаах нэг арга шүү дээ.Үхээнц гэмгүй царай гаргачихаад .Энэ хотыг хот шиг аваад явчих зоримог хүнийг хурдан сольж тавих хэрэгтэй.бна.

  • Anonymous (December 08, 2016 7:01:48 pm )

    Ээ чааваас даа. Утаа униар цас мөс цэвэрлэх байгууламжийнхаа асуудлыг шийдэж чадахгүй байж төсвийн мөнгөөр хэрэгтэй хэрэггүй шоу цэнгээн зохион байгуулахаа больчихоосой.

  • Anonymous (December 09, 2016 9:02:45 am )

    hogiin novsh um bn da

  • Зочин (December 09, 2016 10:33:42 am )

    Тхх сэргэлэн гээд залуугынх ашиг сонирхолын зөрчил үүсээд байна огцорч дээ үгүй бол барнуудаа хааждээ за харж байяа чадахгүй бол дээлээ нөмөрнө биз

    • Anonymous (December 09, 2016 12:01:50 pm )

      битгий хуц амжих уу анд аа

antalya rent a car