antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2016 2 comments

Дуучин Д.Болд агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэв

нийтлэсэн Admin

НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг олон нийтэд танилцуулаа.

Үүнд Улаанбаатар хотын нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас 7 дахин их байна. Монголд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан нь хатгалгаа байгаа бөгөөд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын бохирдол. Ялангуяа хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдан амьсгалдаг бөгөөд уушги нь харин бохирдоход амархан байдаг юм байна.

Роберто Бенес: “МОНГОЛ УЛСЫН ЖИНХЭНЭ БАЯЛАГ БОЛ АЛТ, МӨНГӨ, ЗЭС, НҮҮРС БИШ. ХАРИН ХҮҮХДҮҮД ЧИНЬ ШҮҮ”

8f062d_img_1441_x974

Мөн насанд хүрээд архагшиж болох гурван төрлийн өвчин буюу зүрх судас, амьсгалын замын архаг өвчин, уушигны хорт хавдар гэх мэт нь агаарын бохирдлоос үүсэлтэй гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бенес онцлов. Мөн тэрээр ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийнхээ хажууд тамхи татаж болохгүй талаар мэдээлэл өгөх. Мөн сургууль, цэцэрлэг гээд хүүхдийн хамгийн их цагаа өнгөрөөдөг орчинд агаарын шүүлтүүр суурилуулах, амны хаалтны хэрэглээг хэвшүүлж, дэлгэрүүлэх ажлууд байна. Хамгийн гол нь хатгалгааны эсрэг вакцинд хүүхэд бүрийг хамруулах нь чухал гэв.

“ХҮҮХДИЙН ОЮУН УХААН, СЭТГЭХҮЙД АГААРЫН БОХИРДОЛ МУУГААР НӨЛӨӨЛДӨГ”

Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болд

8a5b3f_0a6a6616_x974

НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон байна. Тэрбээр өнөөдрийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо өргөх нь зөвхөн олны танил хүний хувиар биш эцэг хүний үүрэг гэдэг утгаараа энэхүү индэр дээрээс үг хэлэхдээ таатай байна.

Би өөрөө гурван хүүхдийн аав. Миний хүүхдүүд ч гэсэн агаарын бохирдолд өртөж хорт үр дагаврыг нь амсаж байгаа. Бага хүү маань байнга ханиад хүрч, ханиад нь харшлын шинж тэмдэгтэй байдаг. Эхнэр бид хоёр хүүхдээ аваад үргэлж эмнэлгээр явдаг. Бидэнтэй адилхан олон ээж аавууд байгаа байх гэж би бодож байна. Гэтэл зөвхөн ханиад биш эхийнхээ хэвлийд байгаа хүүхдүүд эрсдэж, дутуу төрөх явдал нэмэгдэж байгаа юм байна. Төрсөн хойноо хатгалгаагаар эндэж байгаа нь ч агаарын бохирдлоос үүдэлтэй гэж эмч нар ярьдаг. Хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд агаарын бохирдол нөлөөлдөг бөгөөд агаарын бохирдолтой газар төрсөн хүүхэд ой тогтоох чадвар бага, аливаа зүйлийг ойлгохдоо удаан байгааг судалгаагаар нотолжээ.

Ийм л хортой нөхцөлд ирээдүй болсон үр хүүхдээ өсөж байна гэж бодохоор аав миний хувьд санаа зовохгүй байхын аргагүй. Тиймээс бүгдээрээ хамтдаа зоригтой, далайцтай арга хэмжээ авъя гэж олон мянган ээж аавуудын өмнөөс би уриалж байна” гэв.

Мөн цаашид НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах бодлогын шийдвэрт шаардлагатай баримт нотолгоог бий болгоход Засгийн газрыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

857694_img_1304_x974 c4c5eb_img_1301_x974 485a6d_img_1361_x974 afced2_img_1321_x974 10cc67_img_1410_x974 ed259c_img_1363_x974 2b3678_img_1430_x974


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • хэн (December 07, 2016 4:32:37 pm )

    Батболд, Сундуй нар шоудаж байхаар утаагаа бууруулаасай

  • Anonymous (December 08, 2016 3:04:17 am )

    Hural hiij tsag ursenii heregguy hotoosoo garch hodoo amidar mongolchuudaa

antalya rent a car