antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2016 Comments are off

Монголын залуу зураачид Бусанд үзэсгэлэнгээ нээнэ

нийтлэсэн Admin
527-14810772358802Монгол Улсаас БНСУ-ын Бусан хотод суугаа консулын газраас санаачлан МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэлтэй хамтарч энэ сарын 12-17-нд “Шинэ давалгаа” үзэсгэлэнг тус хотод гаргана.
Энэ үзэсгэлэнд 33 уран бүтээлчийн 50 гаруй бүтээл багтсан бөгөөд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар, БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусан хотын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж тус хотод Монголын консулын газар байгуулагдаад байгаа. Хамтын ажиллагаа эрчимжсэнээр соёл, боловсрол, эдийн засаг, байгаль орчин зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хотуудын цаашдын хөгжил цэцэглэлд үүрэг гүйцэтгэх, иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын салбарт эерэг, шинэлэг нөхцөл байдал бий болж байна.
Энэхүү үйл ажиллагаанд хамтран БНСУ-ын Бусан хотын захиргаа, AIR BUSAN, SUNG GEON, Монголын Урчуудын Эвлэл зэрэг байгууллага оролцох аж.
Ж.Болор
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car