antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2016 4 comments

БОАЖЯ биологич эрдэмтдээ сонслоо

нийтлэсэн Admin

14810176145846890e3f8ce
БОАЖЯ-наас “Биологич эрдэмтдээ сонсъё” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.  Ан амьтан, ургамлын  асуудлаар эрдэмтдийн саналыг сонсч,  төрийн  бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв, оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно  хэмээн үзэж уулзалтыг зохион байгуулав.  Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба,  МУИС, МУБИС, ХААИС, ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид болон  Байгалийн түүхийн музей, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрэг 40 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож  ан амьтан, ургамлын баялгийн нөөц, тэдгээрийг  хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар байрь сууриа илэрхийллээ.

148101762258468916b5ca9

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтад оролцсон эрдэмтдэд хандаж үг хэлэв. Тэрбээр   “Манай яамнаас “Эрдэмтдээ сонсъё” сэдэвт цуврал уулзалт ярилцлагыг санаачлан, хоёр дахь удаагийн энэхүү уулзалтаар Амьтан, ургамлын салбарын эрдэмтэн судлаач та бүхэнтэй уулзаж, амьтан, ургамлын баялгийн нөөц, тэдгээрийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үйл хэргийн төлөө мэдлэг, боловсрол, үйл ажиллагаагаа зориулж яваа эрхэм эрдмийн ажилтан Та бүхний шинжлэх ухаанд суурилсан үнэтэй санал, зөвлөмжийг  нэн чухал болохыг онцлон тэмдэглэж, талархаж байгаагаа илэрхийлье. Бид нэн ховор, ховор амьтан, ургамал, байгалийн үзэсгэлэнд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөөцийг тогтвортой ашиглах, боломжтойг нь нөхөн сэргээх зорилтыг тавин ажиллаж байна.

148101761958468913d02ad

Бидэнд экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, бохирдол, доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх зэрэг олон тулгамдсан асуудлууд байна. Манай оронд уур амьсгалын дулаарал, цөлжилт, бэлчээрийн талхлагдал, уул уурхайн болон хөрсний элэгдэл эвдрэл, хүн ам, мал сүргийн төвлөрөл нь амьтан, ургамлын нөөцөд бодитой аюул учруулж байна. Цаашид байгалийн ургамлын тухай 1995 онд батлагдсан хуулийг шинэчлэх, улмаар амьтан,  ургамлын тархац нөөцийг тогтож, экологи-эдийн засгийн үнэлгээ өгөх, тэдгээрийг судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, ажлын үр дүнг сайжруулах чиглэлээр  ШУА, МУИС-тай байгуулсан гэрээгээ шинэчлэх бэлтгэл хийж байна. Энэ цаг хугацаанд бид салбарын эрдэмтэн судлаачдын санал, санаачлагыг сонсож зөвлөлдөхөөр та бүхнийг урьсан. Амьтан, ургамлын талаар баримтлах бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлэхэд  эрдэмтэн судлаачид та бүхний оролцоо өндөр байх бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмжөө өгнө гэдэгт итгэл төгс байна” гэв.

 Уулзалтад оролцсон эрдэмтэд өөрсдийн хариуцсан салбар чиглэл бүрээр үгг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, МУИС-ийн  Биологийн тэнхимийн багш, амьтан судлаач Н.Батсайхан “Бид ховор, нэн ховор гээд нэрлээд байгаа амьтан ургамлаа ямар үндэслэлээр энэхүү шалгуурт оруулсныг тодорхой болгох хэрэгтэй. Хүмүүс ховор, нэн ховор ангилалд хамаарагддаг төрөл зүйлийг ялгаж салгаж ойлгодоггүй. Энийг тодорхой болгох хэрэгтэй. Үүнээс гадна малчид өвөл болохоор малаа харж ханддаг. Харин ан амьтдаа тэр бүр тоодоггүй. Иймээс ан амьтдыг хариуцах эзэнтэй болгох хэрэгтэй энэ талаар тодруулж өгнө үү” хэмээв. БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба энэ асуудал үнэхээр тулгамдаж байгаа асуудал мөн. Агнуурын бүс нутгийн менежментийг эзэнтэй болгох тал дээр манай яамнаас арга хэмжээ авч ажиллахаар болсон. Амьтдыг хариуцах эзэнтэй болох нь олон сайн талтай. Мөн  яамнаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 6-ыг “Биологич эрдэмтээ сонсох” өдөр болгон тэмдэглэх санааг гаргасан гэлээ.

1481017617584689114d67c

МУБИС-ийн Биологийн тэнхимийн багш Ш.Даариймаа “Манай улсад 1970-1990 онд судалгааг  маш сайн хийж,  судалгааныхаа үр дүнг хэрэглээ болгон ашигладаг  байсан. Харин одоо судалгааны үр дүнг хэрэглээ болгон ашигладаг  газар байхгүй. Үүнээс гадна эрдэмтэд,  мэргэжилтнүүдийн хоорондын улдаа холбоог бэхжүүлэн ажиллах ёстой” гэв. Мөн тус сургуулийн багш, доктор, дэд профессор, ургамал судлаач Б.Оюунцэцэг “Монголын Улаан дансанд нэн ховор 148 ургамал, 355 ховордсон ургамал бүртгэлтэй байдаг. Гэвч энэхүү жагсаалтыг харахад нэн ховор биш ургамлууд нэн ховор төрөл зүйлд хамаарагдсан байдаг. Ийм болохоор манай улс Гербарын сантай болох хэрэгтэй” гэлээ. Ийнхүү эрдэмтэд судлаачид өөр өөрсдийн санаа бодлыг БОАЖЯ-д уламжиллаа. “Биологич эрдэмтдээ сонсъё” уулзалтанд ирсэн эрдэмтэд судлаачид энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаад талархаж, цаашдаа хамтран ажиллахыг уриалсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • gana (December 06, 2016 10:07:23 pm )

    ajil hereg bolgohoo hurdlah heregtei heden jil hooson yaridag yum be? MAN jijig tavigchida

  • мэдээ (December 07, 2016 12:26:41 pm )

    Хангалттай худлаа ярилаа. Одоо ажил хэрэг болголдоо… Хиисэн ажил нь төрийн албан хаагчдыг халж гудманд гарган, олон өрхийн амьдарлаар л тоглох шив.

  • хүннү (December 07, 2016 12:38:02 pm )

    цагаан зээрээ цөөлөх шаардлагатай болсон байна, тэд чинь билчээрийг хөнөөж дууслаа, говийг цөлмөөд, тал хээрийг цөлмөөд одоо хангайг цөлөмхөөр нүүж байна. Юуний чинь зээр агнах зөвшөөрөл 100 мянга байхав дээ, үтэр түргэн үнэгүй болго.

  • unshigch (December 08, 2016 1:11:40 pm )

    zonog ovgonii sanaachlaga

antalya rent a car