Ардчилалын алтан хараацайнуудын нэг болох С.Зориг агсны хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа билээ.
Уг хэргийг дэнслэх Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч М.Алдар хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар танилцах хугацаагаа сунгасан байгаа юм. Харин энэхүү хэрэгт Булган аймгийн харьяат Б.Содномдаржаа, Орхон аймгийн харьяат Т.Чимгээ нарыг холбогдуулан цагдан хорьсноос хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тэднийг батлан даалтад гаргасангүй, бас эмнэлэгт хэвтүүлсэнгүй. Харин өнгөрсөн аравдугаар сард энэхүү улстөрийн аллагад гүтгүүлсэн дээрх хоёр иргэний ар гэрийнхэн мэдээлэл хийж “Тэднийг гүтгэлгээр ял тулгаж байна. Хэрэг сэжиглэгдсэн хүмүүс тийм хэрэг хийх битгий хэл хот орж ирж үзээгүй хүмүүс байсан” гэдгийг хэлсэн юм.
Харин С.Зориг агсны хэргийг шүүхэд шилжүүлсэнтэй холбогдуулан Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаатай утсаар холбогдож зарим зүйлийг тодруулахад тэрбээр “Хэвлэлийн бага хурал хийсний дараа би шүүхэд өргөдөл гаргасан. Өргөдөлдөө энэ хэрэгт миний хүү гүтгэлэгээр орсон тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүссэн. Мөн хүүтэйгээ нэг удаа шилний цаанаас утсаар холбогдож биеийн байдлыг нь асуулаа. Их турж эцсэн байна лээ. Биеийн байдал нь тааруу болохоор хорихын эмнэлэгт хэвтүүлэх гэж удаа дараа хүсэлт өгсөн ч танай хүүхэд эмнэлэгт хэвтэх хэмжээнд хүрээгүй хэмээн хүлээж авахгүй юм билээ. Түүнчлэн миний хүүг 60 хавтаст хэрэгтэйгээ танилц гэсэн юм билээ. Миний хүү хийгээгүй хэргээ хүлээхгүй. Тиймээс уншихгүй гээд уншаагүй юм билээ. Өөрийгөө хэрэгт гүтгүүлж золиослогдож байна гэдэг. Тиймээс шүүх хурлыг олон нийтийн дунд нээлттэй явуулж өгөхийг хүсч буйгаа хэлсэн юм” гэлээ. Мөн түүнчлэн улстөрийн хэрэг болохоор гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж энэ хэргийг жирийн хүмүүст үүрүүлж, хаах гэсэн оролдлого яваад байна.
Хэрэгт гол холбоотой гэх Б.Булган, Э.Бат-Үүл нарыг сэжигтнээр тооцож шалгаж байгаад заримыг нь сулласан байсан. Магадгүй хууль хүчнийхэнтэйгээ хуйвалдсан байхыг үгүйсгэхгүй юм. Шүүх хурал үнэн зөвийг шийдэж хүү минь гарчих болов уу гэсэн итгэл найдвартай л сууна гэдгээ илэрхийлсэн юм.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
бат (December 06, 2016 10:16:40 am )
80 жилийн тэртээ нэг ноён Ардын төрийн үйл ажиллагааг хараад Ийм төр байх гэж дээ хэмээн уулга алдсныг би энэ хэрэгт хэлж байна
-
Монголхүү (December 06, 2016 2:03:27 pm )
Төрийн луйварчдын хуйвалдааны зөвхөн нэг л энэ хүнийг гүтгэх ажил
-
Зочин (December 06, 2016 2:38:53 pm )
Булган, Бат үүл хоёрыг суллачихаад яаж жүжиг тавих гэж байгаа бол доо
-
zochin (December 06, 2016 4:50:23 pm )
Jiriin irgeniig jinhen helmegyylj baina, yagaad ter hyyhed shahuu baisan malchin nogoochin hymyys alsan baij taarah vee,,,jinhen heregtengyyd ni huuliinhantai huivildaj baigaag byh ard tymen oilgoj , harj baina, zever helmegdyylelt ,,,,,,,,,Mongold huuli shudarga baigaa esehiig odoo l harah boljdee
-
Anonymous (December 06, 2016 5:46:39 pm )
булган бүр байгаачгүй болтлоо хэргээс салсан гэсэн,бат-үүл сүүлд хэргийн газар орсон болж цагаадсан
5 Comments