antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2016 7 comments

В.Путин С.Амармандахын асуудалд анхаарлаа хандуулж байна гэв

нийтлэсэн Admin

1201612051480924294С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдны яаманд хандаж  хүсэлт хүргүүлсэн.

Тэгвэл ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд дуучин С.Амармандахтай биечлэн уулзаж, уучлалт хүсэхээ мэдэгдээд байна. Тодруулбал дуучны ар гэрийнхэн болон өмгөөлөгчдийг  ЭСЯ-ны удирдлагууд хүлээн авч уулзан, эл асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Энэ үеэр ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга дуучин С.Амармандахаас уучлалт гуйх болно гэдгээ илэрхийлээд эл асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин анхаарлаа хандуулан ажиллаж  байна гэдгийг онцолсон.

Тэрбээр “Энэ асуудал дээр ОХУ-ын ЭСЯ дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа. Шүүхээс манай дипломатын гэм буруутайг нотлосон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно. Одоогоор гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, хэрэг шалгагдаж байгаа учраас бид хэн нэгнийг гэм буруутай гэж, шууд хариуцлага тооцох боломжгүй байна.

 Манай Элчин сайдын яамны зүгээс гэм буруутай этгээдийг нууж, хаацайлсан ямар нэгэн асуудал үүсгээгүй. Бид нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхнийг ирэхээс өмнө Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл ирэхийг хүлээж байлаа. Бидэнд хандсанд талархаж байна. Дуучин С.Амармандах болон түүний ар гэрийнхнээс дахин дахин хүлцэл өчиж байна” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • MGL (December 06, 2016 8:45:46 am )

    Путин л анхаарлаа хандуулав гэж. Сайхан худлаа шаах юм.

  • иргэн (December 06, 2016 10:31:06 am )

    оросууд ч уг нь үндсээрээ соёлтой ард түмэн л дээ, тэр нэг муу тэнэг орос одоо яаж тэгж авирлаж чадаж байнаа

  • Anonymous (December 06, 2016 2:19:57 pm )

    Hudlaa shaah yum a yun amarmandah

  • ЗОЧИН (December 06, 2016 3:11:53 pm )

    ПУТИН ТООГООД БНА ГЭЖ ЮУ БАЙХАВ.

  • zochin (December 06, 2016 4:53:38 pm )

    ingej l yaridag handdag baihgui yu ajlaa meddeg hymyys, uls chin. Tegehed manai gadaad said, toriinhon tag chig ajlaa medehgui malnuud,,,,Oros bol hamaagui saihan tortei , eronhiilogchtei ataarhmaar baina

  • zochin (December 06, 2016 7:20:46 pm )

    Zodson unen gej helehgui manai hunii buruu gej helehgui l baina daa. naaduul chin khaash ni erguulj medne dee. Manai huulihantai niilbel

  • Anonymous (December 06, 2016 8:10:46 pm )

    Putind oor ajil baidgui um uu

antalya rent a car