antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2016 4 comments

Окинавагийн газар хөдлөлтийг урьдчилан хэлсэн Солонгос бөө

нийтлэсэн Admin

Окинавагийн газар хөдлөлтийг урьдчилан хэлсэн Солонгос бөө

 Ярилцсан яруу найрагч, орчуулагч Б.ХИШИГ-УНДРАЛ

Чон Су Э  хэмээх энэ эмэгтэй 2008 онд  БНСУ-ын  “TVN” телевизээс зохион байгуулсан “The Exocist”буюу  “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцож шилдгийн шилдэгээр хоёр удаа шалгарсан юм. Японднэлээд нэрд гараад байгаа энэ  бөө  саяхан Улаанбаатар хотод ирж хэдхэн хоноод буцахад нь уулзажярилцлаа.

12-5-6_700x700

Та БНСУ-д хаана төрсөн аль нутгийн хүн бэ?

-Би Сөүлд төрсөн.

Та ер бусын мэдрэмжтэй бөө гэдгээ анх яаж мэдэв?

– Гэрийнхэн маань нөгөө ертөнцөд очсон аав, ээждээ зориулан буудлага хийдэг. Таван настай байхдаа буудлагын үеэр нас барагсад надад харагддаг байлаа. Би ч тэднийг нөгөө ертөнцөд очсон хүмүүс гэдгийг ойлгодоггүй, амьд  юм байна гэж бодно. Учир нь тэд надад яг л амьд юм шиг харагддаг байсан.

Энэ тухайгаа ээж, аавдаа хэлэхэд юу гэсэн бэ?

-Анх удаагаа би ээждээ ширээн дээр тавьсан хоолыг тийм хувцастай өвөө идээд байна гэж хэлэхэд ээж маань ихэд гайхсан. Тэгээд нэг бөө хүн дээр дагуулж очоод жаахан хүүхдийн нүдэнд нь нас барагсад харагдаад байгааг болиулаад өгөөч гэж гуйсан. Ээж, аав маань анхандаа бол нэг их ач холбогдол өгөөгүй.

Солонгост  тань шиг бөө хүн олон байдаг уу?

-Урьд өмнө нь албан ёсоор бөө энэ тэр гэж нэрлэдэггүй байлаа. Яваандаа энэ талаар нээлттэй яригдаж, одоо бол заримынх нь хувьд  бараг мэргэжил шиг болсон. Ер нь бол ойролцоогоор 600 мянган ийм хүн байдаг гэдэг.

Та  Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа. Анх Улаанбаатарт ирэхэд бөө хүний хувьд ямар мэдрэмж төржбайв?

-Анх ирсэн дороо л газрын хүчийг мэдэрсэн. Эндхийн газарт нэг л юм байна гэдэг нь шууд мэдрэгдсэн. Монголчууд бүр эртний  удамтай хүмүүс. Маш эртний үндэс язгууртай үндэстнүүдийн нэг нь.

Та Монгол бөөтэй уулзсан уу?

-Тиймээ, уулзсан. Монголын бөөтэй уулзахад бие биеэсээ суралцах зүйл байгаа гэдгийг ойлгосон. Хүнийхээ хувьд ч бие биеэ ойлгох хэрэгтэй л дээ. Эхэндээ ойлгохгүй сэтгэл маань түгшсэн байдалтай байсан боловч уулзсан хойноо тайвширсан. Монголын бөө нарт надад хэлж, үзүүлэх юм  ч бий. Өвөө маань  намайг сонс, хар, сур гэж сургасан. Ганцхан өөрөө л мэддэг чаддаг байх гэх хэрэггүй.

Та өнгөрсөн жил Японд очихдоо Окинавад газар хөдөлж байгалийн гамшиг нүүрлэнэ гэдгийг урьдчилан хэлсэн гэж сонслоо. Тэр үед Японд очиход танд чухам юу мэдрэгдсэн бэ?

– Монголд  хүмүүс ямар нэгэн зүйлийг хүсч залбирдаг  газар нутаг байдаг. Японд ч гэсэн мөн адил. Үр хүүхэдтэй, сайн хань ижилтэй болгодог гэдэг газрууд байдаг.  Би өнгөрсөн жил Японд очихдоо энэ улс  ямар хүч нөлөөний ачаар одоогийн түвшинд хүрсэнийг  мэдэхийг хүссэн. Японд бол бөө гэж байхгүй. Бүр дээр үед бөө нараа устгасан юм билээ. Окинавад  муу муухай бүхнээс хамгаалж газар нутгийг сайн сайхан байлгахын төлөө залбирдаг газар байдаг юм билээ. Тэнд очиход онгод маань орж удахгүй газар хөдөлнө гэж надад хэлсэн.  Саяхан Окинавад байгалийн гамшиг нүүрлэсэн.  Хуучны тооллоор есдүгээр сараас Мамуту, Асусан, Тутури зэрэг газруудад газар хөдлөнө. Миний онгодын хэлснээр энэ нь гурван жилийн туршид үргэлжлэх юм билээ.

Тэгэхлээр ойрын хэдэн жилдээ Японд үе үехэн хүчтэй газар хөдөлнө гэсэн үг үү?

-Тиймээ. Үүнийг нь жаахан ч гэсэн сааруулна гэвэл яг л тэр газар гурван жилийн туршид мөргөл үйлдэх хэрэгтэй.  Тэр бол онцгой газар. Би телевизийн нэвтрүүлгийн зурагт авалтын үеэр энэ тухай хэлсэн боловч түүнийг хийж байсан хүмүүс үүнийг олон нийтэд үзүүлэхээс айсан юм. Учир нь  асуудал улс төрийн түвшинд яригдах вий хэмээн болгоомжилсон. Ингээд та бүхэн сайн мэдэж байгаа Окинавад саяхан газар хөдөлсөн. Үүний дараа Японы телевизийнхэн намайг дахин урьсан. Хамгийн сонин нь өнгөрсөн аравдугаар сард БНСУ-д   сүүлийн жилүүдэд анх удаагаа газар хөдөлсөн. Гэтэл өнгөрсөн жилийн сүүлээр миний аав үүнийг урьдчилан хэлж байсан юм.

Та бол удам дамжсан бөө хүн юм байна. Ээжийн талаасаа бөө удамтай юу, аавын тань талынх уу?

-Аль ч талынх нь биш. Энэ бол дээд тэнгэрээс заяасан увидаст мэдрэмж.

Энэ жил  Монголд зуд болно, өвөл нэлээд хүнд болно гэж байгаа. Танд юу мэдрэгдэж байна?

-Танай оронд тэнүүлчилж буй сүнсүүд маш их байна. Тэнгэр, газар хоёрын дунд байгаа, төрлөө олоогүй сүнсүүд. Хүн амьсгал хураагаад эсвэл тэнгэрт, эсвэл газарт очих ёстой. Гэтэл танайд энэ хоёрын алинд нь ч очиж чадаагүй сүнсүүд их байна. Монголчууд хамгийн гол нь сайхан сэтгэлтэй байх ёстой. Баян, ядуу байх нь чухал биш. Тиймээс монголчуудын сэтгэл сайтай, нээлттэй байвал бүх юм арвижиж, хүмүүс нь ч аз жаргалтай байх болно. Би Улаанбаатарт буух гэж байхад  ирэх оны аравдугаар сараас эхлээд маш том өөрчлөлт гарна. Ирэх оны аравдугаар сар гэдэг нь дорнын тооллоор шүү дээ.  Төр, засагт ч нэлээд өөрчлөлт орж шинэ хүмүүс улс орноо удирдах болно. Ингээд гурван жилийн дотор маш их шинэ зүйлийг хийнэ. Одоо бол улс орны байдал нь яг л дайны үеийнх шиг ихэд бужигнасан байдалтай байна. Өөрөө өөрийнхөө төлөө бус улс эх орныхоо төлөө ажиллах хүмүүс гарч ирнэ.

Таныг урьж өөрсдийнхөө амьдрал ахуй, заяа төөрөг болоод ирээдүйгээ асуух юмсан гэсэн олон Монголхүмүүс ТВ-9 телевизэд хандаад байна. Хэрэв та татгалзахгүй бол дахин манай оронд морилон саатажболох уу?

-Тиймээ. Монгол орон бол үнэхээр гайхамшигт язгуур түүхтэй ард түмэн миний бие хэзээ ч танай орны сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзан учрахад бэлэн байна. Монголчууд “Хийморь өөдөө” гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл энэ сайхан эрхэм ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (December 05, 2016 11:39:26 am )

    Ирэх оны аравдугаар сар гэдэг нь дорнын тооллоор шүү дээ. Төр, засагт ч нэлээд өөрчлөлт орж шинэ хүмүүс улс орноо удирдах болно. Ингээд гурван жилийн дотор маш их шинэ зүйлийг хийнэ.

  • Malchin (December 05, 2016 12:34:31 pm )

    Solongos buu yaj ulsiig samardagiig Delhii harj bna shuu dee

  • iiiiii (December 05, 2016 10:00:04 pm )

    erunhiilugch me . bisj ogt shine hvn garna gesen vgvv

  • 2016 (December 06, 2016 12:50:33 pm )

    их л өөрчлөлт гарах нь дээ. магадгүй…..

antalya rent a car