-Нэгэн цагт Ардчилсан намын Засгийн газрыг хүртэл тэргүүлж явсан М.Энхсайхан өнөөдөр “Элчин сайд” гэх жижигхэн сэтрээс өөр гуншингүй улс төрөөс хөндийрч байна-
Өмнөх Засгийн газрын үед “Тавантолгой” төслийг урагшлуулах үүргийг хүлээж, сайдын суудалд заларч байсан М.Энхсайхан өнөөгийн Засгийн газраас Элчин сайд гэх жижигхэн албан тушаалд томилогдсоныг эс тооцвол мань эр улс төрөөс нэг мөр хөндийрөхөөр шийджээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн “ганцаардсан чоно” гэгддэг М.Энхсайхан хэдхэн хоногийн өмнө МҮАН-ын даргын албан тушаалаа шилжүүлэн өгч, “Элчин сайд” гэх жижигхэн сэтрээс өөр гуншингүй улс төрөөс зодог тайлж байна.
Нэгэн үе АН-ын Засгийн газрыг хүртэл тэргүүлж явсан түүнд улс төр хатуурхаж байсан цаг саяхан. Мань эрийг өнгөрсөн жил сайдын суудалд тухлаад удаагүй байхад нь зохиомлоор ч гэх үү ямартай ч “Үндэсний эрх ашигт харш үйлдэл хийсэн” гэх нэр зүүлгэж, бүр албан тушаалаас нь хүртэл унагаж байлаа.
Учир нь, тухайн үед М.Энхсайхан “Тавантолгой”-н төслийн гэрээ гээчийг Засгийн газарт өргөн барьсан ч УИХ-аар ч хэлэлцэлгүй Ажлын хэсэг томилж, түүнийгээ Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан байдаг.
Товчхондоо Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэж, тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар түүнд дээрх нэрийг зүүлгэсэн гэхэд болно. Үнэхээр л “Үндэсний эрх ашигт харш үйлдэл хийсэн” гэж мань эрийг үзсэн бол түүнийгээ хууль, хяналтынхан эсвэл УИХ-аар хэлэлцэж, дараа нь дүгнэлтээ гаргаж болох байсан юм. Гэсэн ч М.Энхсайхан дээрх үйлдлээсээ болж олон нийтийн дунд муу нэрийг авч, оронд нь сайдын суудлаа хүлээлгэж өгсөн билээ.
Гэхдээ М.Энхсайханы зовлон ганцхан энэ биш гэдгийг өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд улстөрчийнх нь хувьд туулсан замналаас бэлхнээ харж болно. Одоогоос 15 жилийн өмнө буюу 2001 онд АН-ын даргыг сунгаагаар тодруулахаар болж, намын дарга болох магадлал өндөр байсан М.Энхсайханыг журмын нөхөд нь бохир аргаар унагаж байв. Түүний оронд хэдхэн хүнийг толгойлж явсан Р.Гончигдоржийг бүхэл бүтэн АН-ын даргаар сонгож, МҮАН гэх том намыг тэргүүлж байсан М.Энхсайханыг өвдөг шороодуулж байлаа.
Тэгээд ч зогсохгүй Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшсэн ч намынхан нь зүсээ таниулж, өөрөөс нь “урвасан”-аар бас л өвдөг шороодсон байдаг. Дараа нь намаасаа хүртэл хөөгдөж, гудамжинд гарсан гээд М.Энхсайханы туулсан зовлон их. Ямар сайндаа л тухайн үед хэвлэл мэдээллийнхэн түүнд “ганцаардсан чоно” гэх нэр хайрлаж, бичиж байх вэ дээ.
Харин улс төрийн хүрээнийхэн болон олон нийт түүнийг чадварлаг улстөрч, сайн эдийн засагч гэж үнэлдэг. Үнэхээр ч М.Энхсайхан “хоосон” толгой биш гэдгээ олон зүйл дээр харуулсан байдаг. Харамсалтай нь, Монголын төр эл хүнийхээ чадвар, чадлыг бүрэн ашиглаж чадалгүй “тэтгэвэр”-т нь гаргаж байна. Үүнд Элчин сайд гэх жижигхэн албан тушаалыг нь тооцохгүйгээр шүү дээ. Үүнийг эс тооцвол М.Энхсайхан улс төрөөс зодог тайлж байгаа дүр зураг өнөөгийн үйл явдлаас тодхон харагдана.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 05, 2016 10:12:06 am )
ГанЦаардсан бээжин хав гээч
-
guest (December 05, 2016 10:30:33 am )
Тэнэг новш, ийм юмнууд ерөнхий сайд болоод улсын хоол цуслаад байсан юм байх даа….
-
Улс тор судлаач. (December 05, 2016 10:36:28 am )
М.Энхсайхан нь 2004 онд АН-ын дарга байхаа УИХ-ын сонгуульд намаа удирдаж, оороо Ховсголоос нэр дэвшиж, оролцож 25 суудал авч, хэрэв МАН-тай хамтарсан засаг байгуулахаар болвол ядаж УИХ-ын дарга юм уу, эсвэл Шадар сайд болох боломжтой байсан тул АН-ын даргын хувьд МАН-тай хэлэлцээр хийж байтал, Ц.Элбэгдорж нь тухайн уед УИХ-д сонгогдсон Г.Батхуу, С.Баярцогт нарын гишуудтэй МАН-тай зэрэгцсэн хэлэлцээр хийж, Н.Энхбаярыг УИХ-ын дарга болгож, Ц.Элбэгдорж Еронхий сайд болж, М.Энхсайханг АН-ын даргаас зайлуулахын тулд Намынхаа байрны хаалгыг эвдэж “тамга”-аа Р.Гончигдоржид огч байж билээ. Оороор хэлбэл тэр уеэс М.Энхсайхан нь Ц.Элбэгдоржид шахуулсан гэсэн уг л дээ. Ингээд энэ олон жил М.Энхсайхан нь Ц.Элбэгдоржоос хол байж, дуулгавартай байсан тул Ц.Элбэгдорж нь сая туунийг гадаадад элчин сайдаар томилуулж “нугэл”-ээ наманчиллаа шуу дээ. Ер нь Ц.Элбэгдорж нь ийм л “Том эрх ашиг аа боддоггуй СОНИН хун шуу дээ. Одоо Монголын маань хуухэд залуучууд нь ЗОВ АМЬДРАХ АРГА УХААНААС СУРАЛЦАЖ ЧАДАХГУЙ байгаа нь манай Торийн ондор албан тушаалтангуудын алс хэтийг харсан бодлогогуй, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ, ЭД МОНГОНИЙ ТОЛОО, ХУУЛЬ ДУРЭМГУЙ, УЛГЭР ДУУРАЙЛАЛГУЙ ХУЛГАЙ ХИЙСЭНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ юм. Тэгээд ч хуухэд залуучууд маань “энэ томчуудаас санаа авч, амар хялбар аргаар амьдрахын тулд хар тамхины наймаа хийж хурдан ИХ МОНГОТЭЙ болох, эсвэл охид бусгуйчууд маань биеэ унэлэх ИХ МОНГОТЭЙ болохоор ажиллаж, энэ уйлдэл нь улс орон даяар газар авч, эруугийн нохцол байдал хундэрч, НОЦТОЙ байдалд ороод байхад, манай УАБЗ-ийн дарга Еронхийлогч Ц.Элбэгдорж, гишууд УИХ-ын дарга М.Энхболд, Еронхий сайд Ж.Эрдэнэбат нар маань “чих нь дуулий, нуд нь сохор” мэт чимээгуй л суугаад, харин ч Ц.Элбэгдорж, М.Энхболд зэрэг зарим ноход нь “Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан ХУУЛЬ БУС ХЭРЭГТ ХОЛБОГДООД л байгаа биз дээ”. Ер нь Ц.Элбэгдорж нь анх Эрдэнэтийн захирал Ганзоригийг шахаж гаргаад, тууний оронд оорийн найз Цагаандарийн Энхтувшинг тавихаар хооцолдсон ч олон нийтийн дотор ТААГУЙ ХЭЛ АМ УУСМЭГЦ АМЕГ-т ажилладаг байсан Даваацэрэн гэдэг залуутай хувиараа тохиролцоо хийгээд л, туунийг Эрдэнэтийн захиралаар томилсон биздээ. Дараа нь Даваацэрэнг “дарамталж” байгаад л Эрдэнэтийн монгоор “Ачит-ихт” гэдэг хувийнхаа зэсний уйлдвэрийг бариулж, ашиглалтанд оруулж, одоо ашиглаж л байгаа биз дээ. Одоо энэ уйлдвэр нь ЕТГ-ын дарга асан П.Цагааны нэр дээр уйл ажиллагаа явуулж, ашиг орлогоо Ц.Элбэгдоржид огч байх шиг л байна даа. Мон Ц.Элбэгдорж нь, ихэнх хувьцааг нь Хятадууд эзэмшдэг Саусгоби Сэндс компанид УУЧЛАЛТ, ОРШООЛ узуулэх замаар МАШ ИХ ТУСЛАСАН ДАА. Саусгоби Сэндс компани нь “ОРЛОГОО НУУН ДАРАГДУУЛАХ ЗАМААР УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН, 6.1 их наяд тогрогийн МОНГО УГААСАН хэргээр шалгагдаж тогтоогдоод, АНХАН ШАТНЫ ШУУХЭЭС “гадны хоронго оруулагч нэрээр ялыг нь бага зэрэг хонгорч 35.3 тэрбум тогрогийн татварыг Улсын тосовт товлоруулэхээр шийдвэр гарч, БУХ ШАТНЫ ШУУХИЙН ШИЙДВЭР ГАРЧ ЭЦЭСЛЭЖ ГАРААГУЙ БАЙХАД, Монгол Улсын Еронхийлогч Ц.Элбэгдорж маань “Шуухийн процессыг тасалдуулж дундуур нь “тухайн хэрэгт нь УУЧЛАЛ узуулсэн”-ээр Монгол улс маань МОНГО ч БАЙХГУЙ, УХСАН НУХ, ОВООЛСОН ШОРООТОЙ ХООСОН ХОЦОРСОН ЮМ ДАА. Эцэст нь Ч.Сайханбилэг нь энэ компанийг УЛАМ ДАВРААЖ, ЯМАР ч ТЕНДЕРГУЙГЭЭР “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ашиглалтын талбайн ХАМГИЙН АШИГТАЙ БАРУУН ЦАНХАД ОЛБОРЛОЛТ ХИЙЛГЭЖ, ШАГНАСАН ЮМ. Тэгэхээр Таван толгойн ордод Хятадын бас нэг компани л нуурсний олборлолт хийдэг болсон гэсэн уг юм л даа. Энд хир хэмжээний ХЭЭЛ ХАХУУЛ ЯВСНЫГ хэн ч мэдэхгуй, хууль хяналтын байгууллага ч шалгахгуй зугээр л онгоруулж байгаа биздээ. Энэ нь ШУДАРГА ЯВДАЛ МОН УУ? Мон Ч.Сайханбилэг нь засгийн газрын гишуудээсээ нууцаар Дубайд очиж ЧИНГЭС БОНДЫН 1.5 ТЭРБУМ доллариас ДАРИУ ИХ 2 ТЭРБУМ долларийн ТАТВАРЫН ТОЛБОРИЙГ Оюу толгой компаниас ЧОЛООЛЖ харж узэхийн зэрэгцээ Монголынхоо орд газрыг барьцаанд нь тавьж байгаад ГАДНЫ КОМПАНИД ГАДНЫ БАНКНААС ЗЭЭЛ АВЧ ОГСОН хуйтэн сэтгэлтэй хун дээ. татварын Тэгэхээр Хятадын бас нэг компани л ТАВАН ТОЛГОЙД ОЛБОРЛОЛТ ХИЙДЭГ болсон гэсэн уг юм л даа. Саяхан Ц.Элбэгдоржийн удирдлагаар Ч.Сайханбилэг нь Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан ХУУЛЬ БУС УЙЛДЛИЙГ ХИЙЖ, Монголд олон нийтийн ЭРХ АШИГ, НИЙТИЙН ОМЧИЙГ ХАМГААЛДАГ Тор засаг байхгуй болсныг харууллаа шуу дээ. Мон Ц.Элбэгдорж нь Шуух Хууль Хяналтын Байгууллагыг ДОХИО ЗАНГААГААРАА ажиллуулдаг болгохын тулд ЧАДВАРГУЙ, МЭДЛЭГГУЙ, ТУРШЛАГАГУЙ, ШААРДЛАГА ХАНГАХГУЙ хунийг ШУУГЧЭЭР томилж, НИЙГМИЙН ШУДАРГА ЕСИЙГ АЛДАГДУУЛЖ одоо ШУДАРГА ЕС ТОГТООХЫН ТОЛОО ТЭМЦЭЛТ ХОДОЛГООН ГАРГАХАД ч ХУРГЭЭД БАЙНА ШУУ ДЭЭ. Одоо та бухэн захын хунээс “Шуухийн шийдвэр хир зэрэг шударга гарч байна вэ? гээд асуугаад узвэл ойлгомжтой болно доо. Торийн Тэргууний хувьд ямар ч асуудалд “Эцэг хун шиг” оорийн биеэр УЛГЭР ДУУРАЙЛАЛ узуулэхийн дээрхи бух уйлдлуудийг хийснээс гадна, хамтран ажиллаж, оорийг нь Торийн ийм ТОМ ондорлогт хургэсэн Н.Алтанхуяг, Х.Баттулга гээд журмын олон ноходийгоо “уг дуугуй угэнд ордоггуй, эсвэл тороос хулгай хийхэд тус нэмэр болдоггуй, эсвэл “оорийнхоо ирээдуйн орсолдогч” гэж узээд ямар ч хунийг ГАНЦААРДУУЛАХ эсвэл УЗЭЛ БОДОЛООС нь МОХООХЫН ТУЛД, ЗОХИОМЛООР ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОХООР хууль хучний байгууллагаар уг яриа, уйлдэл ходолгоон бухнийг нь нууцаар тагнаж, чагнуулж, ГЭМТ ХЭРГИЙН ЗОХИОЛ БИЧУУЛЖ, туугээр нь СЭЖИГТЭН болгуулж, нэр хундийг нь унагааж УЛС ТОРООС ЗАЙЛУУЛДАГ эсвэл ШОРОН ГЯНДАНД ОРУУЛЖ ГЭСГЭЭДЭГ болоод байгаа биз дээ. Мон оорийнхоо бурэн эрхийн хугацаандаа “ходоо гадааны хаа хамаагуй хумууст С.Зориг агсны хэргийг хулээлгэж “тэр хэрэгт ЦЭГ тавина” гээд л ХМХ-ээр бичигдээд байгаа биз дээ. ЭНЭ БУХЭН чинь ХУУХЭД, ЗАЛУУЧУУДАД маань ХУМУУЖЛИЙН ЯМАР Ч САЙН НОЛОО УЗУУЛЖ ЧАДАХГУЙ, БУРУУ УЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛОХ ТУЛ УЛГЭРГУЙ, ХУМУУЖИЛГУЙ, ХУН ЧАНАРГУЙ, “ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ АРД ТУМНЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙСЭН” энэ НОХОРООС НЭГ ч ХОНОГ АЛДАХГУЙ ОГЦРУУЛЖ САЛЦГААЯ МОНГОЛЧУУД АА !!!
-
bataa (December 05, 2016 11:28:40 am )
neg horchin zamaa bodloo ashgui de
-
Zochin (December 05, 2016 1:11:30 pm )
Bidnii tatvaryn mungunuus ih idsen nuhur baigaa yum. Iimerhuu erliiz naraas tur zasag mini bushuuhan salj baigaa ni saishaaltai baina. Ene nuhur elchin saidaa hiij chadah yum bolov uu. Ene nuhuriig elchind bish shorond yavuulah yostoi baisan. Turiin tolgoid garch BIDNIIKHEE amidralyg saijruulahyn orond Avgaigaa solij , ger buliin togtvorgui baidlyg bii bolgoj baisan nuhur baigaa yum.
-
зочин (December 05, 2016 4:46:44 pm )
урвагч
-
Иргэн (December 05, 2016 5:16:14 pm )
Улс төрд ороод бүгд олиггүй болох цондонтой байдаг юм болов уу даа. Эсвэл улс төрд орохоосоо өмнө орчихвол ингэнэ тэгнэ гээд олиггүй бодол тээж байдаг юмуу. Нэг л гэрэл гэгээгүй байх юм энэ улс төрийн хэргүүд.
-
Anonymous (December 05, 2016 5:28:06 pm )
АНаас хөөж байсан нь зөв байж хулгайч Таван толгойг залигах гэсний хариуд Хулгайч нараас Илчин сайдаар шагнуулжээ
-
Мэнд амор (December 05, 2016 7:13:28 pm )
Сайнаа сайн явахад дургүй муугаа муу явахад дургүй өөдтэйгээ өөдлөхөөр дургүй өөдгүйгөө өөдлөхөөр баярлах ямар гэгч ардчилал вэ украйн болох л үлдэж дээ
9 Comments