antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2016 2 comments

Манай “Гадаад харилцааны яам” хоёр орны найрсаг харилцаагаар шийдвэрлэх алхамыг хэзээ хийж эхлэх бол…

нийтлэсэн Admin

3581657903850201611210341Монгол улс дахь гадаадын Элчин сайдын яамдаас хамгийн их чирэгдэл, тохиролцоо бүхий Элчин Сайдын Яам бол Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам гэдгийг Польш, Унгар, Швейцарь зэрэг улсуудруу түр хугацаагаар зорчих, суралцах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах зэрэг тохиолдолдлоор хандаж байсан иргэд андахгүй сайн мэднэ.

Тухайн орнуудруу зорчихдоо Чех улсын элчин сайдын яамнаас гаргасан шаардлагыг хангаж, материалыг бүрдүүлдэг учиртай. Монголчуудын хамгийн их ханддаг нь ажлын гэрээний виз юм. Энэ төрлийн виз 120 хоногийн дотор буюу 4 сарын хугацаанд виз гарах эсэхийг шийдвэрлэх хуулийн хугацаатай гэнэ. Харин оюутных 90 (3 сар), гэр бүлийнх 270 (9 сар) хоногт виз олгох эсэх хариу гардаг байна. Виз хүсэгчийн хүсэлтийг шийдвэрлэх энэ урт хугацаанд бүрдүүлж өгсөн материалын хүчинтэй хугацаа ч дуусаж, дахин итгэмжлэл гаргаж өмнөөсөө Чех улсад туслаж хөөцөлдөх сайн санаат болоод төлбөрт туслагчидад дахин ханддаг.

Урьд нь визийн дугаар авах гэж иргэд нэлээд оочир дараалал үүсгэж 3-5 хоног хонож хүлээдэг байгаад, тус ЭСЯ-ныхан мэргэн санаа олж байрныхаа гадна хайрцаг ажиллуулах болсон. Ингэснээр хүмүүс тэр хайрцаганд нэрээ хийж түүнийг элчингийн ажилтнууд боловсруулан нэрсийн жагсаалт гаргадаг болсон байсан. Харин 2 жилийн өмнөхөнөөс визний цагийг электрон хувилбарт шилжүүлснээр ёстой л нөгөө ижил тэнгэртэйдээ харагдаж илүү тэнгэртдээ алагддаг тэнгэрийн амьтаны жишигтэй ижил болсон.

Урт хугацааны буюу 90-ээс дээш хоногийн визний электрон цаг 400-1500 евротой (1-3 сая төгрөг) байдаг гэдгийг Чех элчингийн хашааны гадна дугаарлан зогсох Монгол иргэд мэднэ. Аз-Мөнгө нь байгаад визэнд орох цагаа олж авч чадсан бол нилээд айхтар материалуудаа бүрдүүлэн орно. Гадаад тэр тусам Шенгений оронруу аж амьдралаа болон боловсролын түвшингээ шээдлүүлэх зорилго тавьсан Монгол иргэдтэй Элчингийн ажилчид бүдүүлэг доромж харилцдаг гэдгийг бас л виз хүсэгч Монголчууд дэндүү сайн мэдэх бөгөөд түүнийг ЭХ ОРОН-доо хүлцэнгүй хүлээн авагч бид уужуу МОНГОЛ-чууд.

Жирийн монгол иргэн бүх шаардлагыг хангаад ч виз-нд татгалзсан хариу авч болох ч визний материал шалгах хэтэрхий урт хугацааг богиносгох, виз хүсэгч иргэдтэй хүндэтгэлтэй харилцахд анхаарал хандуулах талаар манай Гадаад харилцааны яам хоёр орны найрсаг харилцаагаар шийдвэрлэх алхамыг хэзээ хийж эхлэх бол… Яг үнэндээ ямбархуу эрхэмсэг Чех ЭСЯ-ыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын, Америкийн Нэгдсэн Улсын мөн Австралын Монгол дахь ЭСЯ-дуудтай харьцуулбал нээлттэй үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа, сургалтын тэтгэлэг олгогтын тоо гээд тэнгэр газар мэт юм.

Эх сурвалж: PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Иргэн (December 03, 2016 11:06:15 am )

    Аргагүй дээ ГХЯ мэдлэг мэргэжил жагссан туршлагатай сайн хүмүүсээ дөнгөж 60 хүрэнгүүт хөөчихөөд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэтийн нөхдийн “Амны нь салиа арилаагүй хонгио толгойтууд ажиллаж юун ард түмний төлөө ажиллах, өөрсдийгөө яая гэсэн ажлаа мэдэхгүй “Эргүү төлөг гиш юмнуудаар дүүрчихээд байхад

  • zzzz (December 03, 2016 6:00:28 pm )

    Ene bol zever gadaad yamniihan bolon toriin archaagui baidliig haruulj baigaa, zugeer neg juulchinii viza avahad ard tymnee doromjluuldag asuudal deer anhaarah zag bolsoon,,,gadaad yaniihan muu ajilladag shdee eroosoo,

antalya rent a car