Ерөнхийлөгчийн Монголоо бодсон өршөөл, Засгийн газрын хувийн хэвшлээ дээдэлсэн тогтоол утгаа алдаад байх шиг. Улсын маань Ерөнхийлөгч өнгөрсөн онд ард түмнээсээ уучлалт хүссэн утга бүхий МЭДЭГДЭЛ хийж билээ. Тэрбээр АНУ-ын иргэн Жастин Капла нарт өршөөл үзүүлснийхээ төлөө “Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай” хэмээн жиргэсэн юм. Гэвч төрийн тэргүүний өршөөлийн үр дүн өнөөдрийг хүртэл гарсангүй. Монгол Улс авах ёстой татвараа авч чадсангүй, дээр нь Засгийн газар бөхөлзөх шинжтэй.
Саяхнаас “Эрдэнэс-Тавантолгой” юмпани Засгийн газрын тогтоолын дагуу Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг сэргээхээр болсноо зарлах болов. Баруун Цанхийн олборлогчоор үндэсний тодотголтой “Хишиг арвин”, “Моннис” зэрэг уул уурхайн томоохон олборлогч компаниудын нэгдэл орохоор болж, тэд хоёрхон сарын дотор 1.1 сая тонн нүүрс экспортлох ам гарчээ. Гэвч үндэсний гэх тодотголтой компаниудын дунд дотоод бүрттэлтэй ч тамга нь гаднын гарт байдаг “Эс Жи Эс” нэртэй компани багтсан байх юм. “Эс Жи Эс” нь монголчуудын эчнээ танил, улсад 35.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан боловч нэг ч төгрөг төлөлгүй өршөөгдсөн “Саусгоби сэндс”-ийн зүсээ хувилгасан хувилбар аж.
Нүүрсний үнэ тэнгэрт хадаж байх үед Монголын баялгийг их хэмжээгээр экспортолж, чамлахааргүй ашиг олсон компаниудын нэг бол “Саусгоби сэндс”. Гэвч үйл ажиллагаа явуулах явцдаа 6.1 их наяд төгрөг угаасан хэрэг, татвараас зайлсхийсэн зэргээр шалгагдсан байдаг. Эцэст нь орлогоо нуун дарагдуулах замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож, шүүхээс тус компанийн ерөнхийлөгч Жастин Капла тэргүүтэй хүмүүст хорих ял оноосон. Улмаар Жастан Капла тэргүүтэй “Саусгоби сэндс”-ийн удирдлагууд Монгол Улсьш шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэнээр суллагдаж чадсан юм. Монголын төр тэдэнд ийн хүнлэг хандсан ч тэд татвараа төлөөгүй. Тэгвэл Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн 131 дугаар шийтгэх тогтоолд “… иргэний хариуцагч “Саусгоби сэндс” компаниас 35.3 тэрбум төгрөгийг гаргуулж улсын орлогод (Сангийн яам) оруулсугай” гэх шийдвэр өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Харин улсад учруулсан хохирлыг төлүүлэх шүүхийн дээрх шийдвэрийг үл ойшоож, долоон тэрбум нүүрсний нөөцтэй Тавантолгойн уурхайд олборлогчоор ажиллах хүсэлтээ Засгийн газарт тавьсан юм. Тус компанийн зүгээс Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт “хоосон хүнээс хоёр чихийг нь ав, эсвэл тохиръё” гэх маягтай хүсэлт хүргүүлсэн байдаг. Ингэхдээ 15 тэрбум төгрөгийг хоёр жилийн дотор хувааж төлнө. Үлдсэн 20.2 тэрбумыг нь Тавантолгойн уурхайд олборлолт хийж барагдуулах санал тавьжээ. Үүний дагуу тухайн үеийн Засгийн газар тогтоол гаргаж, Тавантолгойн ордод тус компанийг ямар нэг тендер, шалгаруулалтгүйгээр оруулах үүрэг өгсөн байгаа юм. Монгол төдийгүй нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт жагсдаг Тавантолгой ордод тендергүй битгий хэл тендерээр орох сонирхолтой компаниудын жагсаалтыг гаргавал дуусахгүй. Гэтэл ийм ордыг тендергүйгээр ухуулах шийдвэрийг Засгийн газраас тогтоол гаргаад зөвшөөрчихсөн. Бүр хамгийн их нөөцтэй Баруун цанхид оруулахаар болсон нь хардлага дагуулж байгаа.
“Эс Жи Эс” компанийн түүхийг сөхвөл, Канадын “Айвенхоу майнз” компани дөрвөн жилийн өмнө нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани “Саусгоби сэндс”-ийг манай улсад байгуулсан байдаг. Үүнээс хоёр сарын өмнө буюу 2007 оны зургадугаар сард олон улсын бирж дээрээс мөнгө босгох зорилготойгоор “Саусгоби энержи ресурс” компанийг үүсгэсэн. Улмаар “Саусгоби энержи ресурс” нь “Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь нүүрсний ордууд дээр тулгуурлан Торонто, Хоншнгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалж эхэлсэн түүхтэй. Удалгүй дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш унах үед “Айвенхоу майнз”-ын хувьцааны хамтаар “Саусгоби энержи ресурс”, “Саусгоби Сэндс”-ийн дийлэнх хувь БНХАУ-ын компанид шилжсэн юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордод дахин нэг хятад компани олборлогчоор орох нь.
Гаднын компани ингэж байхад, үндэсний компаниуд ч эрхлэх нь аргагүй. Тухайлбал, “Exclusive” брэндийг үндэслэгч Г.Майцэцэг татвараа төлөөгүй тул дансаа хаалгуулж, орлогоо битүүмжлэх зэргээр хариуцлага тооцуулсан. Улмаар компанийнхаа бүтээгдэхүүнийг үнэгүй тараах нэрээр нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх хүртлээ эсэргүүцлээ илэрхийлэн байж, улсын Ерөнхий сайдад эрхэлсэн удаатай. Шүүх болон татварын байгууллагаа үгүйсгэсэн Ерөнхийлөгч, Засгийн газрын удаа дараагийн шийдвэр ийм нөхцөл бүрдүүлсэн. “Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр оршмуй” гэдэг бус уу.
2008 он
“Саусгоби Сэндс” Овоотын ордод олборлолт явуулж эхлэв.
2013 он
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нарыг албан тушаалаа урвуулан ашигглаж, хууль бусаар ашигт малтмалын 107 тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шалгах үеэр “Саусгоби сэндс”-ийн хууль бус үйлдлүүд анх удаа олонд ил болов. Улмаар “Саусгоби сэндс”-ийн хэрэг ар араасаа хөвөрсөн.
2014 он
Хууль хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэх шалтгаанаар тус компанийн хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсзхгүй болгов. “Саусгоби сэндс”-ийг 150 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж, компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг сэжигтнээр татсан. Компанийн санхүүгийн албаны даргаар ажшшаж байсан Дэвид Лехов, Деннис Доргаж нар яг ийм шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгөөд нутаг руугаа “зугтсан” юм.
2015 он
Шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.1 жилийн хорих ял, Хиларион В.Кажукомд 5.6 жил, Кристобэл Ж.Дэвидэд 5.1 сарын хорих ял оноосон юм. Тздний буруутайг Монгол Улсын шүүх тогтоосон гэсэн үг. Жастин Каплагийн хувьд буруутайгаа хүлээн зөвшөөрч давж заалдахгүйгээр Ерөнхийлөгчөөс уучлал хүсч байв.
2015 он
“Саусгоби сэндс”-ийн еренхийлөгч бөгөөд гүйдэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлэв. Жастин Каплагаас гадна тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион Кажуком, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер асан Кристобэл Ж.Дэвид нарыг 30 сарын турш шалгасан юм. Гэхдээ тэр Монголд учруулсан 35.2 тэрбум төгрөгөө эргэн төлөх нөхцөлтэйгөөр төрийн тэргүүний уучлалд багтсан билээ.
2016 он
Шийдлийн Засгийшн газраас “Саусгоби сэндс” компани 35.2 гэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7.5 тэрбум төгрөгөөр хагаслан төлж, үлдэгдэл 20.2 тэрбум төгрөгийн өрийг төрийн өмчит “Эрдэнэс-Таванголгой” компанийн Тавантолгойн уурхайд олборлогчоор ажиллуулах тогтоол гаргав. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д даалгасан юм.
2016 оя
“Саусгоби сэндс” компани “Эс Жи Эс” нэрээр Тавантолгойн Баруун цанхийн уурхайн олборлогчоор шалгарлаа.
Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
зочин (December 02, 2016 4:52:10 pm )
Дотоодын Аж нэгжүүдийг өрөө төл хүү торгууль бодно гээд утсаар дарамтлаад татварынхан суулгахгүй хэрнээ Гадаад компаниас өрөө авч чадахгүй хулгайчууд юмаа
-
Д.Ганхуяг 99116570-Шинжээч (December 02, 2016 5:55:34 pm )
эНЭ ӨРИЙГ эЛБЭГДОРЖООС АВАХ ХЭРЭГТЭЙ. тЭРЧИНЬ УЛСААСАА БАЯН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН МГЭЭ БИЗДЭЭ.
-
iiiiii (December 02, 2016 7:21:32 pm )
LALARUUD 34 .7ih naydaa il bolgoj huraaj avaachee.opshoroo oruulj ireechee.luivarchidaa bolhoor urshuuguud yadarsan dampuursan jijig aj ahuin negjvvdees bolhoor ali 10 jilin umnuh tatbar neheed bdg yamar uchirtai yum be huuliig alaglaj vilchleed baival negdej temtceh bolno shvv
-
Хар хайрцаг (December 02, 2016 10:32:24 pm )
Элбэгдорж Миегомбын Энхболд 2 гомо болчихсонлдоо ард түмэн харжл байна шүү дээ
-
Dorjd (December 03, 2016 4:33:03 pm )
35 terbumaas chölöölj huvizaag ni ebi,dorligjav nar avsan genelee
-
alnuud aa (December 03, 2016 10:27:04 pm )
elbegdorjiig buudaj alj ehner huuhduudiig ni gudamjind duujleh estoi
-
пиздаа (December 03, 2016 11:20:03 pm )
энэ новш элбэгдоржийг яаж далд оруулхуу өршөөгөөд явуулсан хулгайч нь жижиг арал бэлгэлж дахин монголд орж ирж байгаа гэнэ өмнөд солонгос шиг босцгооё сэнтийгээсээ буухдаа 3 сая монголоо хужаад өгөөд зугтана даа харж л байгаарай
-
Улс тор судлаач. (December 04, 2016 12:41:17 pm )
Хуухэд залуучууд маань ЗОВ АМЬДРАХ АРГА УХААНААС СУРАЛЦАЖ ЧАДАХГУЙ байгаа нь манай Торийн ондор албан тушаалтангууд нь дотоод гадаадын хулгайчуудтай хамтарч, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ, ЭД МОНГОНИЙ ТОЛОО, ХУУЛЬ ДУРЭМГУЙ, УЛГЭР ДУУРАЙЛАЛГУЙ ХУЛГАЙ ХИЙСЭНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ юм. Хуухэд залуучууд маань “амар хялбар аргаар амьдрахын тулд хар тамхины наймаа хийж хурдан ИХ МОНГОТЭЙ болох, эсвэл охид бусгуйчууд маань биеэ унэлэх ИХ МОНГО олохоор зорьсон нь улс орон даяар газар авч, эруугийн нохцол байдал хундэрч, НОЦТОЙ байдалд ороод байхад, манай УАБЗ-ийн дарга Еронхийлогч Ц.Элбэгдорж, гишууд УИХ-ын дарга М.Энхболд, Еронхий сайд Ж.Эрдэнэбат нар маань “чих нь дуулий, нуд нь сохор” мэт чимээгуй л суугаад, харин ч Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нь “Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан хэрэгт холбогдоод л байгаа биз дээ”. Ер нь Ц.Элбэгдорж нь анх Эрдэнэтийн захирал Ганзоригийг шахаж гаргаад, тууний оронд оорийн найз Цагаандарийн Энхтувшинг тавихаар хооцолдсон ч олон нийтийн дотор ТААГУЙ ХЭЛ АМ гараад эхэлмэгц АМЕГ-т ажилладаг байсан Даваасурэнтэй хувиараа тохиролцоо хийж, туунийг Эрдэнэтийн захиралаар томилсон биздээ. Дараа нь Даваасурэнг “дарамталж” байгаад Эрдэнэтийн монгоор “Ачит-ихт” гэдэг хувийнхаа зэсний уйлдвэрийг бариулж, ашиглалтанд оруулж ашиглаад л байгаа биз дээ. Одоо энэ уйлдвэр нь ЕТГ-ын дарга асан П.Цагааны нэр дээр уйл ажиллагаа явуулж, ашиг орлогоо Элбэгдоржид огч байх шиг л байна даа. Мон Ц.Элбэгдорж нь, ихэнх хувьцааг нь Хятадууд эзэмшдэг Саусгоби Сэндс компанид УУЧЛАЛТ, ОРШООЛ узуулэх замаар МАШ ИХ ТУСЛАСАН ДАА. Саусгоби Сэндс компани нь “орлогоо нуур дарагдуулах замаар улсад ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН, 6.1 их наяд тогрогийн МОНГО УГААСАН хэргээр шалгагдаж тогтоогдоод, анхан шатны шуухээс “гадны хоронго оруулагч нэрээр ялыг нь хонгоруулж” 35.3 тэрбум тогрогийг Улсын тосовт оруулахаар шийдвэр гарч, БУХ ШАТНЫ ШУУХИЙН ШИЙДВЭР ГАРЧ ЭЦЭСЛЭЭГУЙ БАЙХАД, Монгол Улсын Еронхийлогч Ц.Элбэгдорж маань “Шуухийн процесс-д саад учруулж, тухайн хэрэгт нь УУЧЛАЛ узуулснээр, Монгол улс маань МОНГО ч БАЙХГУЙ, УХСАН ХООСОН НУХТЭЙ, СУЙРСЭН ГАЗАР НУТАГТАЙ, ХООСОН ХОЦОРСОН ЮМ ДАА. Эцэст нь Ч.Сайханбилэг нь энэ компанийг УЛАМ ДАВРААЖ, ЯМАР ч ТЕНДЕРГУЙГЭЭР “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ашиглалтын талбайн ХАМГИЙН АШИГТАЙ БАРУУН ЦАНХАД ОЛБОРЛОЛТ ХИЙЛГЭЖ, ШАГНАСАН ЮМ. Тэгэхээр Хятадын бас нэг компани л ТАВАН ТОЛГОЙД ОЛБОРЛОЛТ ХИЙДЭГ болсон гэсэн уг юм л даа. Энд хир хэмжээний ХЭЭЛ ХАХУУЛ ЯВСНЫГ хэн ч мэдэхгуй, хэн ч шалгахгуй онгоруулж байгаа биз дээ. Мон Ц.Элбэгдорж нь Шуух Хууль Хяналтын Байгууллагыг ДОХИО ЗАНГААГААРАА ажиллуулдаг болгохын тулд ЧАДВАРГУЙ, МЭДЛЭГГУЙ, ТУРШЛАГАГУЙ, ШААРДЛАГА ХАНГАХГУЙ хунийг ШУУГЧЭЭР томилж, НИЙГМИЙН ШУДАРГА ЕСИЙГ АЛДАГДУУЛСАН. Одоо та бухэн захын хунээс “Шуухийн шийдвэр хир зэрэг шударга гарсан бэ? гээд асуугаад узвэл ойлгомжтой болно доо. Торийн Тэргууний хувьд “Эцэг хун шиг” оорийн биеэр УЛГЭР ДУУРАЙЛАЛ узуулэхийн оронд дээрх бух уйлдлуудийг хийснээс гадна, хамтран ажиллаж, оорийг нь ийм Торийн ондорлогт хургэсэн Н.Алтанхуяг, Х.Баттулга гээд журмын олон ноходийгоо “Угэнд ордоггуй, эсвэл тороос хулгай хийхэд тусладаггуй, эсвэл оорийнхоо орсолдогч” гэж узээд ГАНЦААРДУУЛАХ, УЗЭЛ БОДОЛООС нь МОХООХЫН ТУЛД, ЗОХИОМЛООР ГЭМТЭН, БУРУУТАН, ХЭРЭГТЭН БОЛГОХООР хууль хучний байгууллагаар уг яриа, уйлдэл ходолгоон бухнийг нь нууцаар тагнаж, чагнуулж, ГЭМТ ХЭРГИЙН ЗОХИОЛ БИЧУУЛЖ, туугээр нь СЭЖИГТЭН болгож, хууль хучний байгууллагаар шалгуулж, нэр хундийг нь унагааж УЛС ТОРООС ЗАЙЛУУЛДАГ эсвэл ШОРОН ГЯНДАНД ОРУУЛЖ ГЭСГЭЭДЭГ болоод байгаа биз дээ. Мон оорийнхоо бурэн эрхийн хугацаандаа “ходоо гадааны хаа хамаагуй хумууст С.Зориг агсны хэргийг хулээлгэж ЦЭГ тавина” гээд л яригдаад байгаа. ЭНЭ БУХЭН чинь ХУУХЭД, ЗАЛУУЧУУДАД ХУМУУЖЛИЙН ЯМАР Ч САЙН НОЛОО УЗУУЛЖ ЧАДАХГУЙ, БУРУУ УЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛОХ ТУЛ УЛГЭРГУЙ, ХУМУУЖИЛГУЙ, ХУН ЧАНАРГУЙ “ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ АРД ТУМНЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙСЭН” энэ НОХОРООС НЭГ ч ХОНОГ АЛДАХГУЙ ОГЦРУУЛЖ САЛЬЯА.
8 Comments