Ц.Нямдорж бэлэгдлийн чанартай УИХ-ын дэд дарга хийж, Ж. Батзандан азаар заяасан АН-д үнэнч журмын нөхөр байж, Г.Уянга амар жимэрхэн айлын эзэгтэйн үүрэг биелүүлж огтоос төвдсөнгүй. Манай бохир улс төр тэднийг өөрийн эрхгүй чирж тэд ч хэн хэн нь маналайлахыг хүсэн тийчлэх аж. Ц.Нямдорж: “АН Эрдэнэтийн 49%-ийг луйвраар авч төрийн эзэмшлийн 51% үнэн чанартаа АН-д, 49% эзэмашигчдээ оччихлоо” хийрхлийг Ж. Батзандан: “27-хон настай залуу Монгол төрийг төлөөлж Орост очоод Эдэнэтийн 49%-ийг авчихлаа” гэж давслаад, төрд алба хашихаас тогтолцоогоор нь тоглох хоббитой, дөрвөн жил самраад сэтгүүлчдийн егөө дөгөөнд ихэд хөөрсөн зүрх нь иргэдийн сонголтонд баахан шархлахад энэ асуудал эм болж нөгөө муу тэнэг ардуудаа санагалзан “Эрдэнэтийн 49% бол бүх ард түмний өмч” хэмээн донгодон хийрхэв. Ц.Нямдорж: ”МАН төр барьвал төрийн албанаас ганц ч хүн ажлаас халахгүй би халуулахгүй” гэж худал хэлсэндээ ичиж, мөн ЗГ-ынхаа халаа сэлгээ, бусармаг үйлээс олон түмний анхаарлыг түр холдуулах башир арга сэдэж, Ж.Батзандан нарийн учрыг олоогүй ч олзуурхаж амтархан хүлхэхэд, өөрийгөө суут ухаантан, өнгөрөгч парламентийн 76 эрхмээс ч цэвэр ариун гэдэг Г.Уянга уухайлан дэмжлээ. Энэ худалдан авалтаас ямар ч хамаагүй үнээр өчүүхэн ч болов гэм олохоор улайрсан Ц. Нямдорж АТГ-ын даргыг “Чи миний гарын үсэгтэй хуулиар ажиллаж байгаа. Би ингэж ажилла гэж хууль хийгээгүй. Би хийхгүй та нар хийнэ. Эрдэнэтийг яагаад шалгахгүй байнав” хэмээн өөрийгөө даргын чөлөөнд хурал удирдагч биш УИХ-ын ноён мэт балайтахыг чуулганаас харж сонссон. Ийм өчүүхэн ч өөрийгөө Төр гэж төсөөлдөг, хуулийн нэг үг үсэг ямар ихийг илэрхийлдэг хариуцлгагагүй хандвал ямар хортойг ингэж батласан энэ увайгүй ноёнтон УИХ-ын даргаасаа хөөгдөхийн өмнө энэ хуульд гарын үсэг амжиж зурсандаа ингэж дүрэмдэн хэнээс ч хараат бус АТГ-ыг УИХ, улмаар өөрийнхөө шууд мэдэлд оруулж байгаа юм. Гэвч үүгээрээ өөрөө олон хуульд хулгайгаар оруулсан заалтаа баригдаж байгааг огт төсөөлөхгүй маанагтаж байгаа. Олуулаа хэлэлцэж батлаад ганцаар нууцаар зассан хуулийн 72 заалтанд яг энэ хуулийн “сонсоно”-ыг “хэлэлцэнэ” болгож зассан байдаг. Хэрэв “Сонсоно” байсан бол АТГ-ын дарга байцаалтанд орохгүй байв. Ахар ухаан хоцрогдсон боловсрол нь ийм хуудуутай явцгүй юманд хүрэх агаад шударга царайлах бүрдээ нэг нууцаа алддагаа мэдэхгүй нь сайхан. Өнгөрсөн парламентад “МАН төр барихаар зүгээр АН баривал төр хямардаг” гээд өөрсдийгөө шившиг болгосон. Энэ нь үнэн л дээ. АН сөрөг хүчин хийвэл улс орноо уруудтал, эдийн засгаа унатал самарч төрөө гацтал шантаажладаггүй юм. Тэгэхээр МАН л төрөө гацааж ҮХ уруу бурууг чихдэг болж байгааг хэлжээ. Харин нэг нь намын даргаас мулзарч, нөгөө нь намаасаа дэмжлэггүй Г. Уянга Ж. Батзандан нарт ийм мулгуу ухаан үгүй ч цэцэн нь бас байхгүй болохоор ”сохор нохойн дүйвээн соотон халтрын чимээ”-нээр ийнхүү хийрхэж байна. Дахин хүмүүжихдээ хэцүү хүн гэгч амьтан сайн мууг сурахдаа төлөөгүй. Манай шилдэг 400 гаруй сэхээтнүүд 70 гаруй хоног чуулж тусгаар тогтнол бүхний батлагаа гэж парламентийн засаглал сонгосон бол энэ даваагүй бүсгүй өдөр АН-аас гарч ,орой их хүний ухаан уруу ганц өнгийгөөд өглөө сэрэхдээ хүчтэй Ерөнхийлөгчид “дурласан”-д гайхах юмгүй. Ж.Батзанданг олон нийт олон янзаар ярьж, бичиж зарим нэгэнд шударга омголон дайчин харагдаж, сэтгүүлчдэд “нам гэж туйлширдаггүй” мэт санагддагч харин маньд үзэл баримтлал юу ч үгүй хаана шат харагдана авирч, хаана эмзэг сэдэв сонсогдоно шүүрч өнөөдөр АН-д маргааш Уянгынд нөгөөдөр МАН-д цаашлаад хорь гаруй намын хаана ч зочлосон гайхах юмгүй Павел Морозов шиг атлаа туйлбартай биш нэгэн. Тодруулбал энэ эм эр хоёр залуу шилжилтийн үеийн нийгмийн бохир хөрсөнд соёолсон шарилж төдий, ардчиллын түүчээ АН-ын алганд шаасан өргөс бөлгөө. Учир юун гэвэл гудамжнаас эхлээд УИХ-ын танхимд өрнөх үг яриа нь улс орны хөгжил дэвшилийн улс төрч ухааны урьдчилсан төсөөлөл, дүгнэлт, хүрэх оргил биш “хүүгийн бакиалын өлмий, охины палааж өгзгөг,, миний банзал бөгсөндөө цоорхой” гэж үглэх галын чавганцын гавшаа байдаг юм. Хэн хэнийг нь зарим хүн, тэдний талынхан нам байгуулсан улс төрийн эр зоригтон мэт хөөргөдөг ч үнэндээ Ардчилсан Хувьсгалын дөл уугих халуун үед хошуу нь цавиндаа шаалттай өнжөөд нийгэм жаахан илааршмагц гудамжнаас баахан гуагалан Иргэдийн Хөдөлгөөн ч билүү нам болцгоож жинхнээсээ нэг тэмцэнгээ алдаад эр нь намаа удирдаж амьдруулж чадалгүй самуун болгон алдаж улмаар 5 хүний халуун амьтай холбогдоод “зандалчин” болохоо алдсан ба “Ганц худаг”-аас гүйж, гуйж АН-ын улс төрийн өмгөөлөлд багтсан, эм ньухаантнууд уруу харж: “имфляци өслөө бэлэн мөнгө бүү тараа!,” тэнэгүүдэд хандаж иргэд үхлээ амлалтаа өг!” гэж МАН-ыг шордсоор дэлхийн эдийн засгийн хямралын араас уруудаж явсан эх орноо унахад үнэлэшгүй тус хүргэж чадсан түүхтэй нөхдүүд юм. Ж.Батзандангийн хувьд АН-аас хөөгдөх ч яамай ар Монголдоо байвал…” гэж сошиал ертөнцад тарааж сэтгэлээ хуураад энэ хоёртойгоо санал нэгдэхээс аргагүй. Тэгээд ч тэрээр сүүлийн үед МАН-даа улам дасаад байгаагаа “Та бүхэн ийм зоригтой байвал Монгол авлигагүй болно” гэх урмын үгээр илэрхийлж байна билээ. Даанч авигачиддаа хэлсэнээс биш үнэн үг. Харин хэн хэн нь МАН-тай хамтран өнгөрсөн пөрлөментад мөн л ингэж ЗГ-аа гортоолж, хөрөнгө орууулагчид өчүүхэн нааш харахын төдийд аль нэг яамны сайдыг онилож “шүд сугалах” буюу бүр Сангийн Сайд гадаадад очоод гарын үсэг зурахаар үзэг шүүрэх төдийд ЗГ-аа хөнтрөхөө зарлан “янаглан хорлох” аргыг гаргуун хослуулж сурсан этгээдүүд. Тиймээс ч МАН-ын эрх бүхий хүмүүсийн алдаатай мэдэгдлээс одоо Төр нь тогтвортой ч бизнест хэт хошуу дүрдэг, өглөө таатай хууль хийвч орой нь авлига санал болгосон заалт шургуулдаг овлигогүй занг нь мэдэхийн учир хөрөнгө оруулагчид МАН-д АН шиг итгэхгүй байна. Тиймгүй бол өдийд хөндлөнгийн саад өчүүхэн үгүй өнгөрсөн парламентийн янаглан хорлогчид ч алга атал ноён $ нохойтсон хэвээр байхгүйсан. Тэгэхээр хүн ард минь бүү тоо! Эрдэнэт Монголдоо ирсэн, Монголынхоо хуулиар Монголдоо татвараа өгнө, Монгол төрөө тэтгэж, Монгол хүмүүсээ хооллоно. МАН-тай МАН-гүй, Батзандантай, Батзандангүй, Уянгатай Уянгагүй,Нямдоржтой Нямдоржгүй, Төрийн Эрдэнэт, Таван толгойгоос илүү хувьцаа олгож борлуулаад унах ч юм билүү…?!Холбоотой мэдээ
-
dd (December 02, 2016 5:40:31 pm )
Vvniig bichsen ergvv xelsnii geleg bna daa
-
Зочин (December 02, 2016 6:08:54 pm )
Ёстой үнэн бичжээ. Яг л байна даа энэ 3-ын үнэн дүр төрх.
-
0000 (December 02, 2016 6:45:30 pm )
Хулгайч нар үнэнээс их айдаг юм аа үнэн үг ийг худал болгож үзүүлэх гэсэнч ард түмэн амархан хуурагдаг тэнэг гэлээч үүрд хуурагдаад байхгүй бас үнэн худалыг муухан мэдэж дөнгөнө МАН -АН гэдэг бол үнэндээ хулгайч луйварчин нар болон тэдний бөхс долоогч нарын үүр болсон намууд тэд үнэнээс их айна
-
ард (December 02, 2016 6:49:59 pm )
Гудманд чинь өнөөдөр үнэнийг хайсан ард түмэн байгаа юм Төрд өнөөдөр хулгайч луйварчин алуурчан нар байна Үүнийг өнөөдөх захын Монгол хүн бүр мэднэ
-
иргзн (December 02, 2016 7:53:39 pm )
ЭЛБЭГДОРЖТОЙ ТЭРСЭЛДСЭН ХЭНИЙГ Ч ХУДАЛДАГДСАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЭЭР ГАЗАР ДООР ОРТОЛ МУУЛНА, ЭСВЭЛ АТГ ДАРАМТЛАНА
-
enhee (December 02, 2016 8:46:26 pm )
Ер нь ардчилсан хувьсгал хийлээ гээд ард тумэн хожоогүй. улсын өмчийг хувааж идсэн тэр үеийн хэдэн дарга мяндагтнууд хувьсгалын хараацай гэгддэг нөхдүүд л улсын өнгөтэй өөдтэй бүхнийг хувааж идэж үрэн таран болгосон шүүдээ. Эрдэнэт үйлдвэр хамтынх байсан тулдаа өдий болтол тэссэн юм. Хувьд шилжлээ гээд ард түмэнд юу ноогдох юм. яагаад мулгуй хүмүүстэй харьцаж байгаа юм шиг ард түмнээ басамжлан доромжилж тэдний төлөө дуугарсан бүхнийг намнаж байдаг юм. дээрхи хүмүүс бүгд зөв ярьсан . Энэ хуйвалдсан төрийн толгойд суусан хулгайч нараас болж улс үндсээрээ ядуурч цөөн хэдэн төгрөгөөр амаа үдүүлээд явах уу. Төрийн мөнгийг оффшорт нуучихаад улс өртэй гээд яриад сүржигнэх нь зөв юм уу. тэр Бямбацогтын оффшорын тухай хуулийг хараарай. хуулиар халхалсан луйвараа хамгаалж шүүдээ
-
vnen (December 02, 2016 8:47:41 pm )
Ер нь ардчилсан хувьсгал хийлээ гээд ард тумэн хожоогүй. улсын өмчийг хувааж идсэн тэр үеийн хэдэн дарга мяндагтнууд хувьсгалын хараацай гэгддэг нөхдүүд л улсын өнгөтэй өөдтэй бүхнийг хувааж идэж үрэн таран болгосон шүүдээ. Эрдэнэт үйлдвэр хамтынх байсан тулдаа өдий болтол тэссэн юм. Хувьд шилжлээ гээд ард түмэнд юу ноогдох юм. яагаад мулгуй хүмүүстэй харьцаж байгаа юм шиг ард түмнээ басамжлан доромжилж тэдний төлөө дуугарсан бүхнийг намнаж байдаг юм. дээрхи хүмүүс бүгд зөв ярьсан . Энэ хуйвалдсан төрийн толгойд суусан хулгайч нараас болж улс үндсээрээ ядуурч цөөн хэдэн төгрөгөөр амаа үдүүлээд явах уу. Төрийн мөнгийг оффшорт нуучихаад улс өртэй гээд яриад сүржигнэх нь зөв юм уу. тэр Бямбацогтын оффшорын тухай хуулийг хараарай. хуулиар халхалсан луйвараа хамгаалж шүүдээ
-
Anonymous (December 02, 2016 9:02:06 pm )
Суулийн уед унэнийг хэлсэн хумуусээ элдэвээр хэлж хочилдог хуулиар сурдуулдэг булэг бий Болсон гэж Алтанхуяг унэн хэлжээ
-
Anonymous (December 02, 2016 9:27:22 pm )
үүнийг бичүүлж байгаа Элбэгдорж, М. Энхболд, Бадамжунай, Худалдаа хөгжлийн банкны луйварчдыг арчих цаг ирэх байхаа . Үнэнийг хэлсэн хүмүүсийг элдвээр доромжилж байгаа энэ хулгайч нөхдийн дуусах болно гэдэгт итгэж байна
-
Хар хайрцаг (December 02, 2016 10:20:50 pm )
Афоризм
-
Anonymous (December 03, 2016 2:32:31 am )
jinhene bogs doloogch lalar pizda uuniig bichjee ene gurav elbegdorj shig an man nii luivarchid shig luivar hulgai hiigeed baina estoi huzdag muu lalar nohoin shees ve hulgaich nariin daalgavaraar huzaj
-
Anonymous (December 03, 2016 5:23:31 am )
Neree ch tavij chadahgvi hulsnii nuhur iim bicheed suuj bgaag ta bvhen mini bolgooj bgaa bui zaaa
-
Anonymous (December 03, 2016 7:54:05 am )
идэж уух албан тушаал алдар нэрэнд дурлагсдаас болоод улс орон ард түмэн яаж дампуурч ядуурч зовж байгааг 76 их мэдэгч нар хэзээ ч ойлгохгүй нь бололтой Шуналтнуудаас болоод улс маань асар их оронд орж эцэст нь тажик улс шиг газар нутгаа өх болж байна уу Болсон болоогүй хэдэн хууль батлах гэж ямар олон жилийг зардаг юм бэ Хууль баталсанаар улс орон хөгжсөн нь хаана байна Зөөлөн сэнтий дулаан орд харшнаасаа гарч улс орноо гэдэггүй юмаа гэхэд ядаж хотын захаар явж ард түмнийхээ амьдралтай танилцаж нүдээ нээж эрүүлээр сэтгэмээр байна
-
ЛАЛАР (December 03, 2016 9:41:23 am )
гурвалсан луйвар эрдэнэтийн шинэ эзэд элбэгдорж сахал эрдэнэбилэг миеэ.энхболд
-
иргэн (December 03, 2016 9:49:31 am )
Энэ “Шуурхай” ч “ЦУУРХАЙ” гэгч болж унших юмгүй болж.Эзнийхээ гутал арчдаг хэрэгслэл байна. За бараг хасах биз.
-
Anonymous (December 03, 2016 10:48:44 am )
сайтдаа мэдээ мэдээлэл хүнд хэрэгтэй юм тавьж байгаачээ ! иймэрхүү хов жив, гүтгэлэг матаас элдэв балай бузрын юм тавьж байхаа болиоч
-
Уншигч (December 03, 2016 12:00:36 pm )
Батзандан,Нямдорж хоёрыг харлуулах гэж ядаж дээ Эрдэнэтийн 49%-ийг нууцаар далдуур хувиалдааны зарчмаар авсан тэгээд зөв үү… Н.Энхбаярыг УБ хэвлэх үйлдвэр, Өргөө ЗБ -ийг хууль бусаар авсан гээд тэр хүнийг яалаа даа бүгд л харсан Эрдэнэтийн 49%-ийн хажууд бол ёстой юу ч биш юм биш үү. 7 сарын 1ны цуглаан жагсаалыг АН-аас дэмжиж байсныг яагаад ярихгүй байна. Уянгын талаар бол үнэн хэлсэн байна шоучин, шантаажчин гэх мэт олон нэр өгч бичих юм билээ
-
zochin (December 03, 2016 2:55:24 pm )
luivarchid ih idejiij elgeeree gahaj uhevdee.shudargaar avaad ideech.BATZANDAN BOL ENE TCAG UEIIN SAIN ZALUUCHUUDIIN MANLAILAGCH .NYMDORJ BOL SHUDARGA TORIIN HUN .HARIN ERONHIILOGCH BOLOOSOI UNEHEERSHUU….OLON MONGOL HUNII BODOJ BAIGAA BODOLSHUU.
-
бат (December 03, 2016 3:27:29 pm )
Би одоо болтол учрыг нь ойлгоогүй байна Нямдорж нарийн учрыг нь хэлэхгүй хашгачаад байна Энэ бол ард түмний толгойг угааж Ерөнхийлөгчийн сонгуульд ялах гэсэн МАНы нэг арга юм АН 1,3 тэрбум доллар үлдээсэн байхад МАН мөнгө байхгүй хэмээн сонгуулаас хойш валютын ханшийг ямар хязгаарлалтгүй унагасан нь бас сонгуульд ялах гэсэн арга юм Учир нь тэд ард түмний амьдралыг хэргээр унаган туйлд нь хүргээд сонгуулийн өмнөхөн гэнэтхэн валютын ханшийн тогтоон АН юу ч гүй өгсөн тул бид ханшийг хязгаарлаж чадахгүй байсаар одоо л нэг мөнгөтэй болж хязгаарлалаа хэмээн хэлэх гэж байсан юм Үгүй байсан ч энэ бол МАНыг огцруулах хангалттай үндэслэл тул босж тэмцэн МАНыг төрөөс зайлуулцгаая Монголчуудаа
-
зочин (December 03, 2016 3:39:31 pm )
Энэ юугаа бичээд байгаа нөхөр вэ идэж уусан гээд хэлсэн шудрага ярьсан хүмүүсийг энэ нөхөр юу гэж хуцаад байгаа нь бид зөв бурууг ялгаж дөнгөнө
-
Монгол (December 03, 2016 3:52:04 pm )
Гадаа гарч цасаа арилгаж хүүхэд хөгшидөө хальтарч унах аюулаас хамгаалах сэтгэлгүй хэвтэж байж битгий донгосцгоо. Солонгосын ард түмэн яаж тэмцэж байгааг харцгаа. Тэнэгтээ хэдхэн хүнээр наадуулж байгаагаа мэдэцгээ. Та нар худлаа донгосоод л байвал энэ хэвээрээ удаан үргэлжилнэ. Одоо үргэлжлээд эдний үр хүүхэд өндөр төлбөрөөр сурж ирээд залгуулаад та нарын толгой дээр танц эргэх гэж байна. Та нар сошиал ертөнцөөр мэдрэлээ барж худлаа хуцаад хэрэггүй. Наадуул чинь өөрийнхөө талын улсуудыг болон хятадын эрлийзүүдийг сошиалаар нэг тараагаад тавьчихсан байгаа. Сэртүгэй, өндийтүгэй, бостугай, тэмцтүгэй, ялтугай, жаргатугай!
-
Enhbat (December 03, 2016 3:52:52 pm )
Elbegdorj yasan ih sandarch baih yum. Admin chi hen be. Neg udur ezenteigee shoron shaaj magadgui geed aigaad bna uu?
-
зочин (December 03, 2016 6:00:58 pm )
энэ хэн зурсан юм бэ с.цогтбаяр шиг л байхын ийм юм зурж доошоо орохгүй байлгүй. за тэгээд мөнгөтэй хүнийг харахаараа сүүлээ шарвагануулаад л эгэл монгол нэгэнийг урж тасчих гээд байдаг юмнууд л ичидэггүйм байхдаа
-
Anonymous (December 04, 2016 4:13:26 pm )
ЭНЭ БӨС ДОЛООГЧ ДОЛДОЙ ҮҮНИЙГ БИЧСЭНИЙ ХАРИУД МӨНГӨ АВСАН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУЧ ХИЙХЭЭС БУЦХАА БОЛСОН БӨХС ДОЛООГЧ НАР ХУРГАН ДАРГА БОЛОЖ ХАУУЛ АВСААР БАЙНА
-
ИРГЭН (December 04, 2016 4:18:07 pm )
Баяр Энхсайхан нарын хулгайч нар элчин сайд болож байхад Монгол төр яаахан хулгайч нараас салаж үнэн үг сонсож чадах юм үнэнийг хэлсэн хүн галзуу гэхдэдэг нь мөн хачин зэвүүн цаг түүнийг нь тэнгүүд дагаж орилолдох нь яаана
-
Г.Батнасан (December 05, 2016 3:08:03 pm )
Монголын улс төр эрх чөлөөт гэх хөлсний /сэтгүүлч/бичээчдийн гарт байгаа юм биш үү? 4 дэх засаглал гэдэг нь иймэрхүү юм байдаг юм болов уу? Уг нь нэр баймаар юм. Эцсийн бүлэгт “шуурхай” чинь хэн бэ? АН-ын засаглалын үеийн шуурхай юу? МАН-ын засаглалын үеийн шуурхай юу? хаясан ясыг ШУУРХАЙ шүүрэгч нохой юу?

26 Comments