antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2016 30 comments

С.Сүхбаатар: Дипломат ёсыг би мэднэ, тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзэл бодлоор далайлгаж хүүг минь хохироосон

нийтлэсэн Admin

1efkgkcjnlnp05rckoej9d4o5k

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах бусдад зодуулж, биеийн байдал нь сайнгүй байгаа гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл болсон хэрэг явдлын талаар С.Амармандахын аав С.Сүхбаатар, “Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай, “Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, өмгөөлөгч Г.Батхуяг нар  өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байна. Тэд  мэдээлэл хийх болсон  гол учир нь хэвлэлүүд болсон явдлын талаар буруу мэдээлэл тарааж, олон нийтийн сүлжээнд Орос, Монголын харилцааны асуудлыг сөхөж, олон нийтийг турхирсан, буруу ойлголт өгсөн зүйлсийг тарааж байгаа тул,  холбогдох байгууллага нь асуудлыг  шалгаж байгаа тул монголчууд маань хүлээцтэй хандаасай гэдгийг хэлэх гэснийх гэж байлаа. Б.Лхагвасүрэн болсон явдлын талаарх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах хүнд зодуулж, бэртсэн энэ үйл явдал арваннэгдүгээр сарын 22-нд болсон. Энэ өдөр нийслэлийн тодорхой удирдлагуудын санаачилсан “Аз жаргалтай Улаанбатар” арга хэмжээ Хан-Уул дүүргийн “ONE EVENT” концерт зааланд болж, дуучин С.Амармандах түүнд “Би Монгол”, “Аз жаргал хүсье”, “Үзэсгэлэнт монгол бүсгүй” гэсэн гурван дуугаа дуулж оролцсон байгаа юм. Энэ үеэрээ дуучин үндэсний хас тэмдэгтэй хувцас өмссөн байсан. С.Амармандах дуулж дууссаныхаа дараа хувцсаа сольж, гэр рүүгээ явахаар концертын танхимын коридорт явж байх үед нь цагаан цамцтай, сахалтай хүн түүнийг барьж авч, хүнд метал зүйлээр цохисон. Баарны зөөгч залуу түүнийг очиж болиулсан. Болсон явдлыг харсан гэрч байгаа. Хэрэг үйлдсэн хүн нь ч тодорхой, ганц хүн байгаа. Тэр хүн цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн.С.Амармандах эмнэлэгт ухаангүй хүргэгдэж, хэд хоног ухаангүй байсан. Өнөөдрийн байдлаар ухаан орж, хүн танихтайгаа болсон ч биеийн байдал маш хүнд байгаа” гэсэн юм. Харин С.Амармандахын аав С.Сүхбаатар хэлэхдээ “Надад маш хүнд байна. Би  энэ арваад хоногт хүүгээ танихгүйд хүрлээ. Та бүхний мэддэг С.Амармандах биш, царай зүс нь танигдахын аргагүй болсон. Дипломат ёсыг би мэднэ. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзэл бодлоор далайлгаж хүүг минь хохироосон. Нүүрэндээ хүнд бэртсэн. Оёдлоо авахуулж байгаа. Цаанаа тархиндаа нөж хурчихсан байна. Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна” гэж байлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • nomiko (December 02, 2016 12:16:47 pm )

    yamar muukhai zerleg oros ve

  • zochin (December 02, 2016 12:28:43 pm )

    Ene xac temdeg zvvgeed end tend dalchignaad yavdag gvzeetei xaltaryyd xoorxii owor mongolchyydad l tomrohooc bish jinhene xaytad orocyydiin omno bol golog sh dee.

  • beltreg (December 02, 2016 12:33:46 pm )

    Ee zailyyl daa… Odoonii zalyyc gants tsohiltiin ay daaxgvi 7 xonogoor xetdeg bolj dee

    • Anonymous (December 03, 2016 5:06:27 am )

      Harin cchi bsan bol ali ert nuguu eruntsud ochchihson bh bsan wm

  • Зочин (December 02, 2016 1:27:30 pm )

    Хүнийг битгий гаднаас дүгнээч.Наад хүн өөрийн гэсэн сайхан гэр бүлтэй.Өв соёлоо дээдэлдэг хүн байна лээ.Хурдан эдгээрэй.

  • Иргэн (December 02, 2016 2:06:57 pm )

    Ганц өөрийн хүүхдийн төлөө эх орноо битий гутаайгайр. Яг үнэндээ эх орон үндэсэрхэг үзэл энэ тэр гэж худлаа цээжээ дэлдэж байх боломжийг чинь орос ах нар олж өгсөн юм. Тэд бид нарын өмнөөс бидний эх орхыг хамгаалж халуун гал дунд дайтаж , тэмцэж, явсан хүмүүс шүү.

  • зочин (December 02, 2016 2:39:55 pm )

    орос ах нар эрх чөлөө өгсөн гээд хүнд гэмтээд байх уу? үндсэрхэг үзэл гэдэг чинь чингисийн үеэс байсан юм. түүнийгээ гаргалгүй яахийн. зүгээр явсан хүнийг маш ноцтой хүнд гэмтээчихээд байхад энэ одоо юу вэ?

  • зочин (December 02, 2016 2:43:45 pm )

    Хас тэмдэг чинь аль эрт чингисийн үед хэрэглэж байсан зүйл шүү дээ. хас тэмдэгтэй дээл хувцас өмсөхөө оросуудаас асууж зөвшөөрөл авах уу бас. одооны залуус ганц цохилт даахгүй гэчихжээ. чамайг хатуу төмрөөр толгой руу чинь цохивол чи босоод л ирэх үү. тийм бол чи хүн биш робот болох байхаа хүн гуай.

  • 888 (December 02, 2016 2:59:37 pm )

    Ар гэрээ тэжээж яваа нэгэн монгол эр хүн шүүдээ хурдан эдгээрэй ээдээ тархиний гэмтэл хэцүү

  • 888 (December 02, 2016 3:01:10 pm )

    хурдан эдгээрй

  • Иргэн (December 02, 2016 4:57:47 pm )

    Монгол улсын төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан орос ах нараар нэг гөвүүлэх юу ч биш. Тэд ирж туслаагүй бол энд гонгиноод байгаа гарууд байгаач үү үгүй чүү

  • zochin (December 02, 2016 5:44:08 pm )

    Zugeer neg zoduulaagui l blgui de ooroo daldganj bgaad l zoduulaa biz

    • 999 (December 02, 2016 6:34:06 pm )

      zugeer nz

  • Zochin (December 02, 2016 6:26:58 pm )

    Monogl hunii unelemj gedeg zuil mash tom yarigdah estoi End ter Orosiin ah duu nar tusalsan gedeg n unen l dee gehdee zugeer neg mergejilten Mongoliin maani nertei tortei duuching ingej zodoh n buruu ter hun eruul ch bai sogtuu ch bai gants tsohino uu olon tsohino uu hamaagui shuu dee hund haldsan bol nogoo huuli maani haana yavna Oros ah duu nar tusalsan l geed baih yum nogoo bidnii Chinggiss haan yu bolj taarah ve…………

  • Zochin (December 02, 2016 6:30:06 pm )

    Ter has temdeg end neeh ach holbogdol ogohgui l baimaar tsaanaasaa zohion baiguulalttai ch yum uu bid nar yaj medeh bilee dee Bidnii Mongolchuud chin tsoohon ard tumen shuu dee……….

  • Anonymous (December 02, 2016 7:36:45 pm )

    Жаргалтай Улаанбаатар нь хаа байгаан хэдэн удирдлага хаа ч дагаж далдайж явдаг нэр хүнд хөөёөн дуучид л жаргалтай байгаан байгаа биз,Амараа тэнд далжиганаж явахаас хас тэмдэгтэй дээлээ өмсөөд дуугаа дуулаад нэг хүрз бариад цас цэвэрлэж байсан бол жаргалтай монгол эх оронч хүү байлаа гэж..,тэр удирдлагуудаас хариуцлага алдсаны төлөө хохирлоо нэхэмжил Сүхбаатар гуай

  • zochin (December 02, 2016 8:05:09 pm )

    zerleg muu nowshiig hatuu shiitgeesei bilee,hairan zaluu,

  • зочинзочин Иргэн (December 02, 2016 9:23:33 pm )

    энэ хас тэмдэгээ сайн тайлбарлаж байхгүй бол мэдэхгүй хүн их шүүдээ тэр орос нь немциннх гэдэг утгаар нь зодож дээ янзана ……….хурдан эдгээрэй.

  • zochin (December 02, 2016 9:33:11 pm )

    Амармандах гэгч энэ залуу хурдан эдгээсэй билээ. Монгол,Орос 2 хувь хүний асуудал яригдаж бн. Энэ асуудлыг битгий улс төржүүлээд бай.ОХУ-н элчин сайдын яаманд ийм ёс зүйгүй, танхай этгээд ажиллаж байгаад харамсаж бн. Оросын ЭСЯ хан нэрээ бодож энэ хүндээ арга хэмжээ авч нутаг буцаах байлгүй дээ. Монголчууд минь хүн чанартай байгаач ээ. Монголын нэг иргэний биеийн байдал нь хүнд хэцүү байхад элдвээр бичин ар гэр, ойр дотны хүмүүст нь сэтгэлийн дарамт учруулах нь хэнд хэрэгтэй юм бэ. Та бидний эцэг эх, үр хүүхдийн нэг нь ийм байдалд орвол яах вэ гэж нэг бодоод үз дээ… Монголын нэг иргэн ч гэсэн эрүүл саруул байж эх орондоо хувь нэмэр оруулаасай билээ.

  • хурдан эдгээрэй (December 03, 2016 12:14:23 am )

    монголын урлагын нэгэн томоохон орон зайг нөхөж явдаг чадвартай бүжигчин дуучи АМРАА дүү минь хурдан эдгээд эрүүл саруул болоод гараарай МОНГОЛЫН ард түмэн бид өөрийн чинь тоглолтыг үзэх дуртай Урлагын тэнгэр ивээж хурдан эдгэнэ

  • Mongol (December 03, 2016 12:53:10 am )

    tsag tsagara baihgyu tsahaldag huhuuru baihgyu gej ene dei oros ah chin iim umhi sanaatai araas hutag shaanal gemnshuu oros tugjil bas baidag yum baina tsahiur tumurig tugjil yadag bilei ene muu oros tugjil huni araas hutag shana daraana ene umuurud baigaa humuusin ehner huuhdinei shaagaad irheer tanar oilognoo tim oros hvndei haartai yum bol enchei yu higeed baigaan orosdoo ochij amdar

  • uuuuu (December 03, 2016 1:42:11 pm )

    ЗУРАГ ДЭЭР НОЁН ХИТЛЕР ДҮРЭЭРЭЭ БАЙЖ БАЙНА ШД. ОДОО ЯАЯ ГЭХЭВ.

  • Зочин (December 03, 2016 8:50:37 pm )

    Дуучин Амраа их сайхан дуучин, жинхэнэ эх оронч хүү. Тун харамсалтай бна. Сайхан сэтгэл, түмний дэмжлэг, аз хиймориор хурдан эдгэрч эргээд ард түмэнтэйгээ эх орон, уламжлалаа дээдэлсэн сайхан дуунуудаа дуулах цаг заавал ирнэ гэж найдаж бна.
    Амраа чамд эрүүл энхийг хүсье. Чи чадна. Чи босно.

  • ОЮУНБИЛЭГ (December 04, 2016 9:20:04 am )

    АМАРАА ГАЛТАЙ ЦОГТОЙ ЭРЧ ХҮЧТЭЙ МУНДАГ ДУУЧИН ШҮҮ ХУРДАН ЭДГЭРЭЭД ДАХИН ТАЙЗНАА ГАРЧ ҮЗЭГЧ ФЕНҮҮДЭЭ БАЯРЛУУЛААРАЙ ӨӨРИЙГ ЧИНЬ МУУЛЖ БИЧЭЭД БАЙГАА НӨХДҮҮДИЙГ БҮҮ ТОО ЭД НАР ХИЙХ АЖИЛГҮЙ ХҮН ГҮТГЭЖ МУУЛЖ БИЧЭЭД СУУЖ БАЙДАГ АРЧААГҮЙ АТААРХУУ ЮМНУУД БАЙДАГ ЮМ

  • ИРГЭН (December 04, 2016 5:17:57 pm )

    Орсын ерөнхийлөгч шудраг хүн хэргийн үнэн мөнийг түнгааж Орос улсын хувид энэ хэцүү цагт улс ороныхоо нэр хүндийг олон улсад гутаасан танхай балмад хүнийг хамгаалахгүй хуулийн хүрээнд асуудалын шийднэ гэдэгт Монголын иргэд итгэж байна Монголчууд хүнд хэцүү цагт Орсуудтай үргэлж хамт байсан байх ч болно гэж Монголын жирийн ард иргэд боддог

  • hamag mongol (December 04, 2016 6:15:56 pm )

    Архинд тасарсан орос Гитлерийн германы эсрэг сэтгэдэг байж, Амраад ийм эрсдэл байхыг хамтлаг болон зохион байгуулагчид тооцох естой байж

  • hh (December 05, 2016 11:46:42 am )

    ene teneg orosiig putin ah yaj hashraahaa medeh bhaaa

  • зочин (December 05, 2016 2:34:08 pm )

    Сүхбаатарын хүү гэж нэг Их далжигнасан юм байдаг.Үхвэл таарна.Ийм муусайн амьсгаануудыг нүдэж байгаад хүний төрхтэй болгомоор юм даа. Сүхбаатар чинь өөрөө их өөдгүй новш

  • Иргэн (December 05, 2016 5:11:00 pm )

    Бас хөөрхөн пээдийсэн байлгүй дээ манай дуучин. Учир зүггүй зодоод хаячаагүй байлгүй. Бидний өдий зэрэгтэй байгаад Оросын тус их байсан. Ийм нөхцөлд манай улс оронд хэцүүхэн байгаа байх даа. Хятад, Орос гэдэг том гүрний дунд байдаг болохоор өрөвдөлтэй юм даа.

  • Монгол иргэн (December 05, 2016 7:05:50 pm )

    Энэ орос дипломат хас тэмдгийг буруу ойлголоо гэхэд хүн ийм болтол зодно гэж, нөгөө дипломат ёс нь хаана байна?

antalya rent a car