antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2016 13 comments

“БИТГИЙ ШАЛЧГАНА”, МОНГОЛЧУУДАА!

нийтлэсэн Admin

ac93297878bb71c7d9a1ba70e85522baУдаан хугацаанд бодож бодож нэг сонин нийтлэл бичдэг юм билүү гэж бодлоо. Хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй ч гэсэн бичиж л байя. Та бүхэн уншаад шүүмжлэх нь шүүмжилж, муулах нь муулна биз. Манайхан мөнгөтэй хүмүүсийг үзэн ядаж, муусайн баячууд, ёстой ард түмнийг мөлжиж байна, шудрага биш байна, сайд нь сая доллороо гадны дансандаа мартаж, зарим гишүүд нь гадаад явж казино тоглож, байна. бидний амьдрал хэцүү байна гэнэ. Захын таксины жолооч хүртэл улсынхаа хөгжлийг юу юунаас илүү мэддэг юм шиг ярьж, нийтээрээ ядуучууд нь баячуудыг үзэн ядах үзэл ноёлж байна. Яг л АНУ-ын Детройт хот шиг.

АНУ дэлхийн автомашин үйлвэрлэлийн 12,5%-ийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт автомашины 12.5 хувийг АНУ-д үйлдвэрлэдэг. Детройт цагтаа үйлдвэртэй, инженертэй ажиллах хүчинтэй, ёстой л нэг автомашин үйлдвэрлэж, өндөр технологийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар байсан юм. АНУ-даа эдийн засгаараа 4-т орж хөгжин цэцэглэж байсан нь саяхан. Гэтэл энэ хот дампуурлаа зарлачихсан.Яагаад сүйрчихэв ээ гэж үү? Детройтын уналт өөр хоорондоо нягт холбоотой хоёр системийн шалтгаанаас эхэлжээ. Нэг нь үйлдвэрчний эвлэлүүд.

Хөрөнгөтнүүд ажилчдын хөдөлмөрийн мөлжиж, цусыг нь сорж байгаатай Үйлдвэрчний эвлэлүүд хүчтэй тэмцсэн. Тэд ялсан, харин үйлдвэрлэл нурсан, өөрөөр хэлбэл илүү дутуу үг хэлдэггүй, үйлдвэрчний эвлэл гэж байхгүй Теннесси рүү нүүчихсэн. Хоёр дахь шалтгаан нь гэвэл нүүдэл. Хөгжин цэцэглэж буй Детройт руу Дайны дараа хөдөөний ядуучууд тэмүүлэх болсон, яг л 19 дүгээр зуунд Английн ядуус Лондон руу нүүдэллэж байсан шиг. Гэхдээ Английн их нүүдлээс ялгаатай нь Детройтийг зоригсдын дийлэнх хувь нь өнгөт арьстнууд байлаа. Түүнчлэн тэд сонгох сонгогдох бүх эрх нь баталгаажсан Детройт руу нүүдэллэж байсан гэдгээрээ онцлогтой. Гэхдээ “сонгох эрх нь нээлттэй болмогц сонгогч юу хийх ёстойгоо сайтар ойлгож эхэлдэг”. Сонгогч хоол хүнс, боловсрол, тэтгэвэр авахын тулд ажиллахын оронд хоол орон байр, тэтгэвэр тэтгэмж нэхэж гарна.

Америкдаа гэмт хэргийн гаралт хамгийн өндөр , боловсролын түвшнээрээ хамгийн доогуурт жагсдаг Детройтын үл хөдлөх хөрөнгийн татвар 2013 онд АНУ-д хамгийн өндөрт тооцогдож байна. Ердөө л татвар төлдөг хүн гэж байхгүй, хотын 300000 эзэмшлийн байрнаас тал хувь нь өртэй. Ийм нөхцөл байдал үүссэн нөхцөлд татвар төлөөгүй гэж баривчлагдсан тохиолдолд байраа зарж татвараа төлөхөөс аргагүй болно.Энэ хотоос идэвхитэй ажиллах хүчин мөн л зугатаасан.

2013 оны байдлаар Детройтын зургаан өндөр настан тутамд хөдөлмөрийн чадвартай дөрвөн хүн ноогдож байв, мэдээж тэр дөрөв нь дөрвүүлээ ажилтай байна гэж үгүй. Нэгэнтээ ядуус Детройт руу ажил хийх гэж ирдэг байсан. Гэвч ажил байхгүй болсон, гэхдээ Детройтын сонгогчид ажил хийхийн оронд даатгалын гэрээгээр мөнгө авч болох юм байна гэдгийг олж мэдэв. Зөв хүнийг сонговол шүү дээ. Ер нь бол арьсны өнгөнд гол учир байгаа юм биш, харин хүн амын тодорхой хэсэгт “та нарт өгөх ёстой” гэж ойлгуулмагц сонгогчид нь бэлэнчлэгчид болж харин тэдний саналаа өгдөг улс төрчид нь хоосон чалчигчид болов.

Яг л үүнтэй ижилхэн зүйл манайд болоод байна. Жишээлбэл бүтэн 3 сарын хугацаанд хэлний бэлтгэлд сууж, шүд, нүд бие эрхтэнийг үзэж байгаад хамгийн сайн ажил хийх боломжтой ажиллах хүч маань Солонгос руу явж байна. Тэдний хийх ёстой ажлын орон тоог нь Хятадууд, Хойд Солонгос, Вьетнамчууд эзлэв. Эсрэгээрээ янз бүрийн эх орныхоо хөгжил цэцэглэлтийг урдаа барьсан иргэний хөдөлгөөнүүд нэмэгдэж, улсаа биш харин улсынхаа нэрийг ашиглаж бусдыг айлган дарамталж мөнгө нэхэж амьдралаа залгуулж байна. Монгол хүнийг зоддог хятад хүн, согтуугаар хүний ам нас машиныг мөргөдөг даварсан хужаа нарыг би өмөөрөх гээгүй байна. Зүгээр л бид хөдөлмөрлөж байгаа нэгнийгээ дэндүү их ялгарлан гадуурхаж, нүд хог шаар мэт муулж байна. Талууд хоорондоо тэмцэлдэж, ядуусын талд орох, мөнггүй хүмүүсийг өмөөрөх улс төрчдийг хайна. Эсрэгээр нь хүмүүсийн энэ их бухимдал стрессээр нь суртачилгаа хийж тэдний саналыг авч улс төрд ордог хүмүүс нь олон болно.

Ингээд системийн гажуудал гарч байгаа юм. Солонгос шиг, Япон шиг хүн бүр л уг нь баялаг бүтээгчид баймаар байгаа юм. Ярихаасаа илүү шүүмжилдэг хүмүүс олон болж. Зар мэдээ сониныг уншихаар ажилд авна гэсэн зар дүүрэн байх бөгөөд тэд нар дээр ирж уулздаг хүмүүс нь цөөхөн. Тэгээд тэр цөөхөн ажил сураглаж ирсэн хүмүүс нь өөрийнхөө чадварын талаар биш харин өөрт нь өгөх мөнгө цалингийн талаар л асууж сураглана. Цагаа тулхаар яг чин сэтгэлээсээ ажил хийж чадах хүмүүс их ховор.

Чанаргүй боловсрол олгож байгаа багш нараа хүмүүс буруутгана. Багш нар нь яамаа буруутгана. Чанаргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа эмч нарыг ард түмэн буруутгана. Эмч нар нь яамаа буруутгана. Системээрээ бие биеэ буртуугана. Гэтэл мундаг багш нар, мундаг эмч нар өчнөөн бий. Тэднийгээ гомдоочихно. Яаж яваад бид нар ингэж нэг нэгнийгээ буруутгаж үзэн яддаг болчихвоо? Энэ байдлаас хэрхэн гарах вэ? Бид нар өөрсдөө л гарна. Бид өөрдсөө хөдөлмөрлөж, дор бүрнээ байгаа ажлаа чин сэтгэлэсээ хийж байж л энэ хэцүү зүйлээс гарна. Тэрнээс энэ улс төрчид, хууль барьж байгаа хүмүүс гаргахгүй. Тайван байцгаа. Хийх ёстой ажлаа чин сэтгэлэсээ хийх хэрэгтэй. Битгий шалчагна. Хөдөлмөрлө. Гэхдээ үр дүнтэй.Битгий шалчагна. Хөдөлмөрлө. Гэхдээ үр дүнтэй. Ирээдүйгээ харж бага зүйлээс эхлэх хэрэгтэй. Наад зах нь машиныхаа цонхоор хогоо хаяхгүй байх нь эх оронч үзэл гэдгээ ойлгох хэрэгтэй.

Э.Дөлгөөн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (December 02, 2016 11:05:57 am )

    Ажилд авна, ажлаа таслана, архи ууна. Ямар ч үнэнч сэтгэл байхгүй. Өдөр хоног өнгөрөөж цалин авахыг л бодно. Үүнийгээ л засмаар байна даа.

    • зүрх судас (December 02, 2016 1:44:08 pm )

      Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:
      ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: -Цус шингэлэх, Холестрин бууруулах,
      ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас: 96665038.
      ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮
      БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • zochin (December 02, 2016 11:27:18 am )

    Bi bas bodood gaihaad baidag yum , ajild avna gesen zar bur mash ih baina , getel ajilgui hun bas baina geheer oilgohgui baigaa yum , bi ajiliin zar ugch humuustei uulzlaa , irsen hun bolgon l tsalin hed ve geh yum 1000.000 tugrugnuus ehelne 7 hongiin 5 udur ajilna , ugluu 09:30 aas oroi 17:30 hurtel geheer golood baih yum , yu hiij chaddagiig ni medehgui baij iluu mungu amlaj chadahgui baina , tegehleer Mongolchuud mani zugeer suuj mungu avaad surchihaj de. haramsaltai.

  • өлсөөд байгаа хүнд (December 02, 2016 11:33:15 am )

    маш үнэн бид өөрсдийгөө магтаал түүндээ хөөрсөөр байгаад унаж байна Одоо өөрсдийг муулж дутагдлаа олоод засах хэрэгтэй байна.

  • ЗОЧИН (December 02, 2016 11:49:20 am )

    үнэн үг

  • иргэн (December 02, 2016 11:52:48 am )

    гэхдээ ажил олгогчид ньч тийм шударга хүмүүс ховорхон байна, хүний хөдөлмөрийг шулах гэсэн, хүнээ ялихгүй шалтгаанаар ялгаварлан гадуурхдаг, цалин хөлсөө шударгаар тавьж олгодоггүй, хэцүү л байна даа

  • барилгачин (December 02, 2016 12:46:55 pm )

    үнэн шүү.Бид ядаж шударгаар хөдөлмөрлөж сурах хэрэгтэй.Зөвхөн хэдэн халтар төгрөг авахын төлөө биш хөдөлмөрт чинь сэтгэлээсээ хандаж,цаг нарийн баримтлах, хөлөлмөрлөх соелыг сурах хэрэгтэй.Тэгсэн цагт ажил олгогчид чамаас салахыг бодохгүй мөн олон талаар харж хандах болно шүү дээ.Бүх хүндрэлээс бид өөрсдөө л гарна шүү дээ.

  • содном (December 02, 2016 6:31:03 pm )

    Баярлалаа,маш гоё хэлжээ.Тиймээ одооны залуучууд ажил хийх сонирхол бага бараг зүгээр сууж цаг бүртгүүлээд л их мөнгө авахыг л бодоод байдаг юм шиг байна.Тийм ажил урьд ч хойшид ч,ер нь хаач байгаагүй гэдгийг мэдэж авцгаа.Ямарч ажлыг үнэн сэтгэлээсээ өөрөө хэрэглэх юм шиг хийж чадвал ажил олгогч чамайг бүх талаар дэмжинэ гэдгийг ойлгоорой.Ер нь бүх зүйлд стандарт гэж байдаг.Тийм учраас бид бүгдээрээ энэ стандарт гэдэг юмыг сайн судалж мэдэж авах хэрэгтэй байна.Тэгээд хүн бүр чадах зүйлээ дарга нарын зөвшөөрөл энэ тэргүйгээр зөвхөн олон улсын стандартын дагуу хийгээд,айл гэр,албан газар бүрээр орж өөрсдөө явж үзүүлж харуулж,худалдан олон түмний итгэл,хэрэглээг хангаж чадвал тэр цагт хүссэн хүсээгүй бүх хүн таны бизнесийг дэмжих болно.Тэгэхгүй нэг зүйл хийх гэсэн юм зөвшөөрөл өгөөч, дараа нь үйлдвэрлэчихлээ борлуулаад өгөөч гээд дарга нэртэнгүүдийг гуйгаад байхаар элдэв янзын дүрэм журам гээчийг гаргаад улам л гэдийгээд байна шүүдээ.

  • бат (December 02, 2016 6:46:44 pm )

    Дорноговь аимагт 1990 Монгол улсад юу болсныг мэдэхгүй мунхаг хүмүүс сум багийн дарга болж байна

  • ; (December 02, 2016 8:08:28 pm )

    Д.Дорж. Эрхээ мэдээд үүргээ мэддэггүй Монголчууд хэцүү байна даа. Монгол орон минь цаашид ямар л улс орон болох бол сэтгэл ихэд зовох юм. Нэн ялангуяа эх захаа алдаж ичиж зовохоо мэдэхээ больж эрээ цээргүй хүмүүжиж байгаа залуучууд минь цаашид эх орон чинь та нөхдийн гарт л байх болно шүү. Та нар юмийг сайн эрэгцүүлж бод. Гадаадын зээлэнд баригдаад эцэстээ төлж чадахгүй барьцаанд Монгол орон минь орох магадлалтай боллоо шүү дээ………………….
    Ганцхан сая гаруй хүнтэй эх орноо удирдах толгой нь хүрэхгүй авилгачид маань яана даа яана…………………………

  • teneguudee (December 03, 2016 9:22:35 am )

    ajild avna gesen zar chin dadlaga gej tsalingui sar ajluulaad tegeed huuguud yavuuldag yum.yu ch medehgui bj bitgii huts.

  • иргэн (December 03, 2016 2:58:46 pm )

    ажлын зараар ирэгсэд???. цалин хэд вэ гэнэ тэгээд өөрөө юу ч мэдэхгүй, чадахгүй, хүзүү толгойгоо ч олигтой угааж цэвэрлээд, өмхий тамхиныхаа үнэр танарыг ч арилгаад орж ирхээ мэдэхгүй, тогтвор сууршилгүй, энд тэнд очиж байгууллагуудаар дамжиж ажиллаж байсан газруудаа цалингаа өгдөггүй гэж муулсаар өдөр хоног өнгөрүүлсээр өөрөө хэнч биш болсоор яваагаа ойлгоосой доо хүмүүсээ???????? / Э.Дөлгөөн бодит үнэнийг нийтэлжээ./

  • Gerlee (December 04, 2016 4:49:39 pm )

    Yag l uneneer ni bichjee, ajil hiihees iluutei avah mungu ni l sonin bdg. Mongold ajiliin zarnaas l ih yum baidaggui. Getel ajilguichuud ni ulam olshrood baih. Idej uugaad huljsun negeehen heseg bii, uneheer tzag nargui ajillasniihaa huchind boomjiin saihan amidraad yavj bga heseg buleg bas baij l bna. Uuriin huch hudulmuruur yum buteesen, buteej yavaa ulsiig archaagui belenchleh setgelgeeneesee bolj yaduu zuduu yavaa bulgiinhen uzen yadaad yah yum. Enehuu buteej hudulmurluj bga heseg buleg l uls orniig urguud yavj bna shd. Herev baihgui bolchihvol amaa angaisan degdeehei met ter archaaguichuuded unuudur zugeer oldoj bga heden haltar tugrug l iluu humigdah yum bishu. Ajil olgogchdiin huvid hen negniig hiij chadah uguig medeegui baij ihiig amlaj chadahgui, boloh ch uhui. Chadna chuham gej ajild orchihood naad zahiin jaahan shaardlaga tavihad l hayachihaad yavaad ugdug. Bid dor burnee chin uneneesee gar dorhi ajilaa guitzetgej baij l hugjij devshihees margaash burhan bidend genethen ter saihan buhniig beleglehgui. Burhand bus uurtuu itgetzgee Mongolchuudaa! Haana ch ali ch uls orond sain saihan hyalbarhan bii boldoggui!

antalya rent a car