antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2016 7 comments

Л.Энх-Амгалан гишүүн ээ, MCS Хөгжлийн банкнаас зээл авчээ, одоо та огцрох уу

нийтлэсэн Admin

1480560524_enh

1480560819_enh1“Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотой асуудал шалгагдаж, Хөгжлийн банкны удирдлагууд хуулийн байгууллагын хаалга татаад байна. Тэгвэл бондын хөрөнгөөс зээл авсан компаниудын нэрсийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр олон нийтэд мэдээллээ.

Үүний өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэж байгаад хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ ч тавьсан” гээд их л сүржин мэдэгдэл төрийн ордонд хийсэн юм.

Гэвч түүнийг нэрний өмнө MCS групп гэх нэршил овог мэт л дагалдаж явдаг. Намтарт нь ч MCS группэд удирдах албан тушаал хашч байсан тухай тодорхой дурдсан байдаг.

Харин ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярын дэлгэсэн мэдээлэл дунд MCS групп зээл авсан гээд тодоор бичигдсэн байх нь тэр. Тэгэхээр Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэнэ гэсэн үг үү. Эсвэл шударга зарчим ч дүр гаргах гээд нөгөө “зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэдэг шиг юм болчихов уу. Эсвэл үнэхээр гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэж, үлгэр жишээ нэгэн гэдгээ харуулах гээд байна уу. За түүний ямар шийдвэр гаргахыг харж сууя даа.

1480561404_mcs2

1480561370_mcs1

1480561436_mcs

Үндэстэн агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • irgen (December 01, 2016 4:46:25 pm )

    ogzorooch muusain luivarchid

  • gana (December 01, 2016 5:42:30 pm )

    uu huurhii MCS ee martssan yum bn,gehde deerh kompaniud 2022 ond zeele tulj duusah yum bn terni daraa l asuudal boloh bish uu ,tegheer hugjliin bankind yamar byryy bn ve? MAN uls turjuuleh yum aa mun olvoo chavas da, uursdiin tolgoi der bga uvsuu haraach

  • Tuya (December 01, 2016 6:37:54 pm )

    Odoo yanaa

  • зээл (December 01, 2016 8:28:36 pm )

    эхийг зээлгэхгүй байлгүй дээ. төсөл, арга хэмжээ гэж байна даа.

  • zochin (December 01, 2016 8:29:01 pm )

    Minii medulsen compani zeel avaagui gsn . Tegeed ch ali 2012.3 ond ajillaj bsan yum bna . Ene companias garsan bj bolno shd . Mongolchuud iimdee l Hyatadad amaa tagluulj bgaa shd . Malnuud ….

  • зочин (December 02, 2016 12:50:32 am )

    Тухайн компани нэг эзэмшигч гэдгийг бүгдл мэдэж байгаа,юугийн нуух гэж зүдэрдэг байна Холбогдолгүй болох гэж бичиг баримтаа өөр хүн дээр бүртгүүлээ биз,тэгээдл одоо пэдгэр загнаж байгаа бизээ.

  • Zochin (December 02, 2016 8:57:39 am )

    Хөвсгөлчүүдийн сохорсон сонголт

antalya rent a car