antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2016 16 comments

С.Зоригийг жирийн хүмүүс хөнөөсөн юм бол нууцын зэрэглэлд оруулах шаардлага байна уу

нийтлэсэн Admin

4b138f8c01e01204880ddf25d2d11bddЭнэ хэдэн томчууд Монголын ард түмнээр ёстой нэг тоглох шиг болж байна аа. С.Зоригоос өгсүүлээд төр, түмнээ гэсэн хүмүүсийг бүгдийг нь хордуулж хөнөөчихөөд эхнээс нь шийдвэрлэж байгаа царай нь энэ.

Элэг хөшөөм тавилттай шоуг ард иргэд бид гадарлаж байгаа ч эрх биш урагшилж байгаад нь бас талархаж л сууна. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэргийг 18 жилийн турш мөрдсөн хууль, хяналтынхан эцэс сүүлд нь жирийн гурван хүнийг түүний үхэлд буруутай болохыг тогтоосон гэнэ.

Мөн анхнаасаа улстөрийн зорилготой, захиалагчтай гэдэг нь тодорхой байсан энэ хэргийг захиалагчгүй болгож шийдвэрлэх гэж байна. Хэрвээ С.Зоригийг жирийн хүмүүс хөнөөсөн, улстөрчид оролцоогүй, улстөрийн захиалгагүй, нэрийг нь нууцлахыг хүсээгүй цаад эзэн гэж хүн байхгүй юм бол нууцын зэрэглэлд оруулах шаардлага байгаа юм уу.

Нууцын зэрэглэл нэрийн дор хичнээн ч олон хүний аминд хүрч, хичнээн ч олон хүний хэлмэгдүүлэв дээ. Мөн түүнчлэн хүн амины жирийн нэг хэргийг М.Алдар хэмээх улстөрчдийн гар хөл болсон, тодруулбал Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг шүүгчээр шийдүүлэх гэж байна.

Үүнийг учир мэдэх хүмүүс хэлж ярьж, хараат бус өөр шүүгчээр шийдүүлэх хүсэлтэй байгаа ч дээгүүрээ тохироод шийдэж байгаа зүйлд тэдний хүчин мөхөстөж байгаа аж. Тэдний хэлснээр, С.Зоригийг хэргийг шийдсэнээрээ М.Алдар томоохон албан тушаалд очиж, шагналаа авах гэнэ.

Тэгвэл С.Зоригийг 16 настай байхдаа хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар болон түүний хамсаатнууд гэгдэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг М.Алдар шүүгч хэрхэн шийдвэрлэхийг харах үлдэх шив.

Мөн С.Зоригийг алагдахад хэргийн газарт байсан ч дараа нь алга болсон эд мөрийн баримтууд болон тэдгээр эд мөрийн баримтууд ямар шалтгааны улмаас тэнд байсныг тодруулсан эсэхийг нь харья.

Юутай ч, Энэ хэргийн шүүх хурал энэ сардаа багтаж эхлэхээр болсон.

Нинж

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • mongol hun (December 01, 2016 4:18:31 pm )

    HOORHII YDARSAN HEDEN HUNEER TUG TAHIH GEJ BNA DA

  • emgl tulgatan 99 (December 01, 2016 4:20:11 pm )

    ene bol elbegdorjiin hiij bga ajil buuhaasaa omno shiidej bga shiidehgui bol ooroo buugaad ylaa abah uchraas zohitsuulj bga wm ene hun er ni hen be humuusee

  • Anonymous (December 01, 2016 4:24:56 pm )

    horigdoj bgaa nuhduud odoo Bat-uul Elbegdorj 2 iim uureg ugsun geed l zutgechih heregtei

  • irgen (December 01, 2016 4:52:22 pm )

    yu soliorood baigaa um be??? jiriin hyn bishch baisan er ni yahaaraa nuudag um be???? Yamar olon ulstai holbootoi 2 ornii asuudald noloolohoor nuuz hereg ,asuudal baigaa bish, yuch medehgui muusain dyr esgegchid, Il tod shyygeeree,,,,jiriin irged yagaadch alsan baij taarahgui !!!!

  • sunsМонгол (December 01, 2016 5:03:09 pm )

    Зориг бол тэр үед ард түмэнд жинхэнэ өсоор хайрлагдаж байсан хүн. Түүнийг бүх Монгол таньсан байсанв Хүүхдүүд хүртэл мэдэж байсан. Түүнийг хороох жирийн Монгол хүн байгаагүй. Зоригийг захиалж алсан одоо төрд дээгүүр алба хашиж байга, хашиж байсанАН нөхдүүд Монголчуудыг малнаас дорд үзэж байна. Зоригийг хороох тийм тэнэг Монгол хүн байхгүй

  • баагий (December 01, 2016 7:08:27 pm )

    18 жил мөрдөөд одоо болхоор сургуулийн хүүхэд нялх хүүхэптэй хүүхэн 2 алсан гээд байдаг нь дэндүү утгагүй жүжиг болжээ.

  • бат (December 01, 2016 8:25:08 pm )

    Арай дэндүү үнэмшилгүй байна

  • zochin (December 01, 2016 8:48:38 pm )

    batvvl uilan dugraad baisan chin zvgeer ard tvmniig tuurugdvvlrh jvjig tegej bgad engiin 2 unhurt tohood uursduu bultaj bhgvi yu da

  • zochin (December 01, 2016 8:55:00 pm )

    ene jvjgiin m.enhbold medeh bolhoor ursuldugch nariin holduulj uguud amiin taglaa uuruu buuh gej bhgvi yu elbegdorj nowsh

  • Irgen (December 01, 2016 9:55:51 pm )

    Ene elvegdorig ch yostoi barj idehui hun ym ene huniig mgl-n turd garsnaas hoish ard tumnees mini hicheench irgen horlogdoj heimegdej horlogdoj horvoog orhivo yanaa ard tumen mini ene huniig!!!

  • зочин (December 01, 2016 11:27:29 pm )

    Хүн амины хэргийг нууцална гэдэг хэлмэгдүүлж буйн шинж.

  • Зочин (December 01, 2016 11:50:12 pm )

    Жүжиг гэдэг нь тодорхой. Ийм ч болхи жүжиг байх гэж… Хэнд ч үнэмшилгүй, ойлгомжгүй. Ийм ардчиллыг хүмүүс хүсээ гэжүү?????

  • найруулагч (December 02, 2016 1:57:30 am )

    Их хурлын танхимд жүжиг тавиад л жинхэн жүжигчид энд бас байдагюм байнаа гэж эрхэм гишүүн С.Жавхалан хэлсэн удаатай, Харин Ц.Элбэгдорж энэ маш муу жүжгийн зохиогч найруулагч болохыг харууллаа

  • Зочин Эр хүн (December 02, 2016 12:21:33 pm )

    Тэр хүүхний нялх хүүхэдтэй байсан, тэр залуу нь насанд хүрээгүй байсан зэргийг нь сайн тооцож жүжигээ дэглэхгүй муу л байна даа.

  • Anonymous (December 02, 2016 6:53:22 pm )

    arai boditoi yum yariachee bolhi yum ij bna shuu unend guitsegdej bga yum bna

  • Огооор тон (December 03, 2016 1:27:28 am )

    Тэр уед францаас дамирангийн энхбатыг барьж авчирсан ноходууд л жирийн иргэдийн амь нас амьдарлаар тоглож ба да газар дээр амьдарах эрхийг эд огоогуй хуний хувь тавилангаар тоглоно гэдэг ч эргээд их том юм толгой дээр нь бууна даа

antalya rent a car