antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2016 29 comments

Н.Алтанхуягийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хамаатнууддаа их хэмжээний төсвийн мөнгө олгосон хэргээр шалгаж байна

нийтлэсэн Admin

1480563873583f9ca1a5e92Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас сэжигтнээр тооцон байцаалт авсан. Гэхдээ ямар үндэслэлээр ийнхүү шалгаж байгаа нь одоо хүртэл тодорхойгүй байсан. Мөн түүний эхнэр Э.Сэлэнгийг хилээр гарахыг нь хориглосон, мөн төрсөн дүү Н.Наранцэцэг, төрсөн эгчийнх нь хүү Ц.Насанбат нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Үүнийг нь Н.Алтанхуягийн талынхан улстөржүүлэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласантай холбоотой гэж мэдээлж байв.

Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг шалгах болсон шалтгаан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хамаатнууддаа их хэмжээний төсвийн мөнгө олгосон хэргээр шалгаж байгаа гэж баттай эх сурвалж мэдээллээ.

Бидний олж мэдсэнээр Н.Алтанхуяг нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилгаа ХОМ-тээ мэдүүлээгүй нуун дарагдуулсанаас болж шалгагдаж байгаа гэнэ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн тусгай ангийн 270 дүгээр зүйлийн 270.2, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг зөрчсөн үйлдэл болж шалгагдахад хүрчээ.

Мөн түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендерийн хууль тогтоомж зөрчиж төрөл садандаа их хэмжээний төсвийн мөнгийг олгосон хэргээр шалгаж байгаа аж.

Б.Чимэг

ХОМ-тээ мэдүүлээгүй нуун дарагдуулсан байшин нь

1480563007583f993f49c87

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • ЗОЧИН (December 01, 2016 1:39:39 pm )

    ТЭГЖ Л ТААРАА ЭНЭ БЭЛТРЭГ

  • зөв ажил (December 01, 2016 2:18:37 pm )

    АН, МАН төр барьж байхад монгол улс хөгжих боломжгүй. ЛУЙВАРЧдын нэгдэл болсон энэ 2 нам улсаа удирдах чадамжгүй

  • ха ха ха (December 01, 2016 3:53:34 pm )

    энэ 2 нам байгаа цагт монгол улс хөгжихгүй ээ яана даа одоо дотроосоо бие биенээ идэж байна ашгүй дээ тэд л биенээ сайн мэдэж байгаа. мафиуд удахгүй биенээ алж талцгаана биз. Тэгээсэй, учир нь тэдэнд хууль үйлчлэхгүй, тийм болхоор өөрсдийгөө ухаж төнхсөн нь дээр.

  • зочин (December 01, 2016 4:00:22 pm )

    Ер нь сүүлийн хорин таван жилд зальхай хүн чанаргүй хулгайч нар баяжсан одоо баячуудыг яаж баяжуулахав ядуучуудыг яаж дуугүй улам хоосруулахав гэсэн бодлого явуулдаг засгийн газрууд сүүлийн 25 жилд ажиллалаа дээр нь улс орноо яаж хоосруулж газар шороогоо яаж там болгох вэ хэдэн халтар төгрөг өгвөл хүн алахаас ч буцахгүй хүмүүс төрийн эрх мэдлийн төлөө зомби нар шиг үзэж байнадоо гэмт хэрэгтнүүдийн нэр ус нь ард иргэдийн дунд тодорхой болчихсон монголоо монгол шиг авч явах аавын хүү гарч ирдэггүй юм байхдаа

  • emgl tulgatan 99 (December 01, 2016 4:15:11 pm )

    bid odoo yrih bish negdej temtseh tsag bolson odoo tsagdaa porkurriig shahah shaardaj jagsah tsag bolson luibarchid todorhoi bna bid oorsdoo duugai baih tsag bish temtseh bson mongolchuudaa

  • Болдко (December 01, 2016 4:39:37 pm )

    25 жил ард тумэн ядуурч ажилгуй,орлогогуй,хашааны газаргуй гудамжинд гарчээ,терд
    бгаа этгээдууд ард тумний бий болгосон баялаг,емчийг тонож дээрэмдэж,хулгай хийж ,
    гадаадад херенге менгее нууц дасанд хийж хэмжээ хязгааргуй баяжижээ,уунээс харахад
    ард тумэн хохирч улджээ,энэ хулгайч нар хэзээ ч нэг нэгнийгээ алахгуй илчилэхгуй
    гинжин урвалаар холбоотой юмаа,алалцах юм бол ард тумний хуухдууд хохирол амсана
    ард тумэн хохирч улддэг жамтай,,хэцуу л нтйгэм бий болгожээ ард тумэн минь дээ

  • ИРГЭН (December 01, 2016 5:30:45 pm )

    Алтанхуяг Элбэгдоржоос л болж шоронд орох дээрээ туллаа гээд байсан биз дээ. Ерөөсөө Элбэгдорж хэлмэгдүүллээ гэсэн. Одоо тэгээд өөр болоод явчихав уу даа. Ичсэн хүн хүн алах дээрээ тулаад байна уу даа.

  • Монгол эр (December 01, 2016 5:32:00 pm )

    МОНГОЛ ОРОС 2-т СОЦИАЛИЗМ Л ХЭРЭГТЭЙ…..

  • зочин (December 01, 2016 6:34:49 pm )

    Тийм байх аа. Учиргүй баян болчихсон. 1992 онд түүний өмч гэж юу ч байгаагүй. Дарга хийсээр л баяжсан. Тиймээс энэ залуучууд ДАРГА болохын төлөө юу ч хийхээс буцахаа байж. Төрөөс төрсөн тэрбумтан ТТТ Алтка яах аргагүй мөн аж. ТТТ-тэй тэмцэж буй бол Эби-гийн зөв ажгуу. Үүрэг нь ч тэр…сонгуулийн амлалт…

  • zochin (December 01, 2016 6:57:25 pm )

    Er ni ed narug hen itgehew dee heleed uawuulaad amidruulaad Bj bolohgui ohin ni gehed tsewer agaar sangiin mungiig terbumaar idcheed bgaad bdag yun heregsehgui bolgoh ard Tumen uursduu temtsenee bhgui bolgono

  • zzochinzochin (December 01, 2016 7:15:58 pm )

    miegombo , badamjunay geed shalgaach , ted nar undesleltey khurungujisun uu?

  • mongol hun (December 01, 2016 8:06:23 pm )

    horongiin huraaj mogol uls orondoo ogoh heregtei

  • Зочин (December 01, 2016 8:07:22 pm )

    Ард түмэн бид чинь чонийн амнаас гараад барийн аманд орчихжээ.Хэн нэгэн ухаантай анчин нь биднийгээ авраач гуйя

  • zochin (December 01, 2016 8:31:17 pm )

    elbegdorj huuli shyyhiig atgaj bga deeree zorgiin hergiig uuruusuu holduulj ajil hiisen shudraga byh hymyysiig zamaasaa zailuulah gej ulairj bna

  • zochin (December 01, 2016 8:36:46 pm )

    m.enhbold elbegdorj 2 huiwaldaj songuuliin toirgii jijgsegej tsartsaanii nyydleer ard tymnii songoltiig luiwardasan shyy dee

  • unshigch (December 02, 2016 2:37:54 am )

    Altanhuyagiig shalgah ni zuv. Gehdee nuguu Bayartsogt, Bayar naraa yagaad shalgahgui baina aa? Shudarga baigaachee.

  • зочин (December 02, 2016 8:13:57 am )

    Шударга хууль ёс гэж байдаг бол тэгэх байлгүй дээ, нэг луйварчин улсын мөнгийг эргэн тойрныхоо бүх хүмүүстэй улаан цайм хулгай хийгээд хагартлаа баяжаад байхад дуугүй явбал энэ улс сөнөнө шүү дээ, Ингээд шударга ажиллаад байвал энэ улсын хөгжил дэвшил хол биш л байна даа

  • unench ubs hun (December 02, 2016 8:47:59 am )

    Malchin sumin buh hamaatandaa mungu,tender taraasan

  • unench (December 02, 2016 8:50:13 am )

    Bitgii guriigeed bai,Elbegdorzd buruu baihgui

  • Улс тор судлаач (December 02, 2016 9:18:47 am )

    Ард иргэдийгээ, хууль бусаар тагнаж чагнаж, амьдрал ахуй нь жаахан дээрдсэн хэн нэгийгээ УНДЭСЛЭЛГУЙГЭЭР ГОРОНГОЖСОН гэж цоллож, шалгаж, шууж, шорон гянданд хийгээд л, бид чинь ямар нийгэм байгуулчихаад, хэнээр удирдуулаад байгаа юм бэ? Тэгвэл. ОЮУ ТОЛГОЙ, НОЕН УУЛ зэрэг ОРД газруудыг УУЛ УУЛААР нь ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН, Эрдэнэт, Монголросцветмет нэгтгэл, Хотолийн цемент шохойн уйлдвэр зэрэг ТОРИЙН ОМЧ ХОРОНГОО ард иргэдээсээ нууцаар ОБЪЕКТ , ОБЪЕКТООР НЬ ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН Ц.Элбэгдорж, М.Энхболд, Сайханбилэг нарыг яах гэж бна. Мон ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН монгоо ядаж Монголдоо байршуулж, татвар толж Монголдоо бага ч гэсэн хувь нэмэр оруулчихгуй ГАДНЫ НУУЦ ДАНСАНД БАЙРШУУЛЖ “хуний сэтгэл гаргасан” С.Баярцогт , С.Батболд нарыг яах болж байна. Хулгай хийж авсан монгоороо гадаадад ондор унэтэй ОРД ХАРШ, ЭДЛЭН, ХАУС худалдаж авч ТАНАСАГЛАЖ БАЙГАА С.Баяр мэтийн ХУЛГАЙЧДЫГ яах гэж байна. Эдгээрийг чинь Алтанхуягын бух ах дуу нарын магадгуй насаараа цуглуулсан хоронго, эсвэл бусадаас зээлж хуйлж авч барьсан МУУРЫН БАЙШИН ШИГ ЖИЖИГХЭН байртай ЖИШИЖ БОЛОХ УУ? Би тэр байрыг нь сониучилж очиж узсэн л дээ. Унэндээ тэнд омно нь байсан тургэн уйлчилгээний цэгийнийн “жижигхэн талбай” дээр л барьсан байр байна лаа даа. БУГДЭЭРЭЭ ШУДАРГА БАЙЦГААЯ Л ДАА.

  • зочин (December 02, 2016 9:22:06 am )

    Мэдээжийн л асуудал шүү дээ уг л гэж зүгээр мөрөөрөө явж байгаа амьтаныг шалгаж,сэжиглэх вэ дээ.АН -хан шалгах гэхээр улс төржүүлээд л намынхан л гишүүнийг хэлмэгдүүлж байна гээд ийм заваан улс төрөө одоо болих хэрэгтэй шүү дээ.Шударга л байх хэрэгтэй сайн шалгаад үнэхээр идэж ууссан нотлогдвол шоронд нь явуул өмөөрөөд байгаа хүмүүс хам хэрэгтэн байх магадлалтай байх шүү.

  • зочин (December 02, 2016 9:28:05 am )

    Чимээгүй шиг л шалгуулаад учраа олохгүй, “намайг бариарай” гээд орилоод байхаар чинь АТГ нь ч байна уу, Элбэгдорж нь ч байна уу больчихно гэж бодоо юу. Хүн хэлмэгдүүлдэг хуулиа олонхи байх даа засах нь яасийн

  • emegtei (December 02, 2016 1:02:28 pm )

    Ард түмний мөнгийг идсэн бол шалгах нь зөв.Бүгдийг шалга.Хохирлыг барагдуул

  • барилгачин (December 02, 2016 2:00:57 pm )

    намуудын тухай хуулийг шинэчилж гаргах хэрэгтэй.Энэ үндсэн дээр бүх намыг тарааж цөөн тооны намтай болох хэрэгтэй.хэдэн ямаанд хэдэн ухна гэдэг билээ? 3-хан сая хүн амтай үүнээс насанд хүрсэн нь хэд билээ?Намуудаас болж ард түмэн ч хуваагдмал байдалтай боллоо.Үүнийг ч зогсоох хэрэгтэй биш үү?

  • zochin (December 02, 2016 2:36:04 pm )

    yndeslelgyigeer bayajsan gej hamaatan sadniig ni shalgaj baigaa ni ih zuv shyy odoo tsaana ni baigaa olon hyniig bygdiig ni shalgaarai

  • Д.Ганхуяг 99116570-Шинжээч (December 02, 2016 2:44:17 pm )

    Шалгаж бололгүй яахав. Тэгэх ёстой. Гэхдээ яагаад бүгдийг нь шалгахгүй байна. Манайд хууль бусаар хөрөнгөжөөгүй УИХ-ын гишүүн хэд байгаа билээ. Бүгдийг нь шалгах ёстой. Элбэгдоржийн авгай Оюу-толгойг луйвардсан Фридландаас яагаад 2.8 сая ам.доллар авсан, тэр яагаад Монгол улсаас 35 тэрбум төгрөг хулгайлсан этгээдийг албан тушаалаа хортойгоор ашиглаж суллан явуулуулав. Эрдэнэтийн 49 хувь, Хөтлийн цемент, Хар төмөрлөг, Монросцветметийг хэн үнэгүйдүүлж авав? Борогоульд, Нарийн сухайтыг хэн хэнд үнэгүй өгөв гээд бүхэл бүтэн жагсаалт урсаж байна. Төрийн өмчийн компаниудын шахаагаар сая сая ам.поллар хувь хүний карманд урсан орж байна. Энэ бүхнийг цэгцэлбэл Монгол улс шууд лхямралаас гарч, хөгжиж буй орны тоонд орохоор байна. Үүнийг хэн хүсэхгүй байна вэ???? Маш энгийн байгаа биз. Шалгавал нэгийг нь биш, тэр тусмаа ийм луйвар байна гэснийг шүрүнд хийж болох уу?? Ердөө 100 гаад гэр бүл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Тэдгээрийг алийг нь алаг үзэхгүй шалга. луйвардсныг буцаан ав. Шийтгээд ч яах юм. Гадныхны олз болно. Ер нь бие биенээ шүрүгд хийхээ боль. Манай бага хаадыг ийм тэмцэлд оруулаад л эзэнт гүрнийг сөнөөсний мэддэггүй дураъкууд уу. Харин гадны луйвардчдыг Элбэг шиг зугтаалгах биш, барьж хорьж алдсан ютаа авах хэрэгтэй.

  • монгол хүн (December 02, 2016 4:49:54 pm )

    Алтанхуяг чинь л монголыг өрөнд оруулж бондын мөнгийг хувааж идээд одоо бид сүйрч байгаа биздээ,зүгээр байсан улсыг ийм байдалд орууллаа,тэр богино хугацаанд юу хийсийн,найз нөхөдтэйгөө нийлж бондын 8,9 тэрбум долларыг барилга, зам хоёрт тарааж, шагналаа авч л байсан байх,тэрнийг юм хийсэн гэдэг юмуу, Тэрийг хэн бонд босгож монголыг сүйрүүлээд өг гэж гуйсийн

  • зочин (December 02, 2016 5:50:12 pm )

    Даан ч дээ, төр засгийн удирдлага ийм байхаар бидний Эх орон яаж хөгжих билээ дээ, уул нь 3 сая хүнтэй гүрэнд улс орноо хөгжүүлчих аавын хүү баймаар даа, хүнээ олж л чадахгүй байна, энэ дээр л анхаарах хэрэгтэй байна даа монгол түмээн.

  • зочин (December 02, 2016 6:13:25 pm )

    Ер нь тэгээд сүүлийн үеийн удирдагчид улсын хөрөнгө сүйтгэчихээд түүнийгээ нуун дарагдуулах зорилгоор ямар ч хамаагүй үнээр төрийн өндөрлөг рүү эргэж зүтгэдэг жишиг тогтлоо, энийг л таслан зогсоох ёстой.

antalya rent a car