antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2016 1 comment

Хөлбөмбөгийн ертөнц уй гашууд автжээ

нийтлэсэн Admin
Бразилын хөлбөмбөгийн нэгэн багийн тоглогчдын ихэнх нь Колумбад нисэх онгоцны ослоор амиа алдсантай холбоотойгоор хөлбөмбөгийн ертөнц уй гашууд автаад байна.
d900aeb9aae0bc98b49d903ff046cb83
 Захиалгат нислэг үйлдэж байсан нисэх онгоцонд 77 хүн, тэдний дотор  “Шапекоэнсе” багийн тамирчид сууж явснаас ердөө таван хүн амьд үлджээ.
Тус багийнхан өөрсдийн түүхэн дэх хамгийн том тэмцээн буюу Өмнөд Америкийн цомын төлөөх тэмцээний шувтаргын тоглолтод оролцохоор явж байсан юм.
Тэдний өрсөлдөгчид болох Колумбын “Атлетико Насьональ” баг  “Шапекоэнсе” багийнхны дурсгалыг хүндэтгэн “цомын төлөөх тоглолтонд бид ялагдсан” гээд “тэд бол аваргууд” гэж мэдэгджээ.
Мөн тоглолтын цаг болох тэр үед цэнгэлдэх хүрээлэнд цагаан хувцастай хүрэлцэн ирж, “Шапекоэнсе” багийнхны дурсгалыг хүндэтгэхийг “Атлетико Насьональ” багийн удирдлага хөгжөөн дэмжигчдээсээ твиттерээр хүссэн байна.
Дэлхийн алдартай хөлбөмбөгчид, тэдний дотор “Барселона” багийн одод болох Лионель Месси болон Неймар, “Манчестер Юнайтед”-ын Уэйн Руни нар эмгэнэл илэрхийлжээ.
Ослоос амьд үлдсэн таван хүний гурав нь хөлбөмбөгчид байв.
  • Ален Рашель-  “Шапекоэнсе” багийн хамгаалагч, нугасны гэмтэлтэй байна.
  • Хелио Земпер-“Шапекоэнсе” багийн хамгаалагч, гавлын яс болон цээжин тус газраа гэмтэл авчээ
  • Жэксон Фоллмэн–“Шапекоэнсе” багийн сэлгээний хаалгач. Ямар гэмтэл авсан нь тодорхойгүй байна
Тус багийн хамгаалагч Маркос Падила буюу Данило ослоос амьд үлдсэн боловч эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа өөд болжээ.
1973 онд байгуулагдсан “Шапекоэнсе” баг 2014 оноос Бразилын хөлбөмбөгийн дээд лиг буюу “Serie A”-д тоглож эхэлсэн боловч богинохон хугацаанд тус улсын алдартай багуудын өмнө буюу есдүгээрт эрэмблэгдэх болсон юм.
Өнгөрсөн долоо хоногт тус баг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн хоёр дахь чухал тэмцээн болох “Copa Sudamericana” буюу Өмнөд Америкийн клубуудын аваргын төлөөх  шувтаргын тоглолтонд оролцох эрхтэй болсон юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус тэмцээний финал Бразилын клуб анх удаагаа үлдсэн нь энэ байлаа.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • даваа (November 30, 2016 4:49:23 pm )

    ээ бурхан гончиг сум минь аварч өршөөг ум маани бад ми хум

antalya rent a car