Гудамж талбайн цасыг хялбар аргаар арилгах төхөөрөмж бүтээж, сайн дураараа цас цэвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Оргилболдод Засаг даргын зүгээс талархал илэрхийлэв. Ц.Оргилболд хүний хөдөлмөр хөнгөвчилсөн цас арилгах төхөөрөмжөө анх 2012 онд зохиож байжээ.
Тэрээр төхөөрөмжөө 28 удаа шинэчлэн засварлаж, шанага болон ирийг сольж болдгоор хийсэн байна. “Цас цэвэрлэх явцад ир нь амархан мохдог учир нерж материалаар хийсэн нь илүү бат бөх болсон. Хүний хөдөлмөрийг тав дахин багасгаж чадсан” хэмээн тэрэээр өөрийн бүтээлээ танилцуулах үеэрээ хэлж байлаа.
Б.Сарнай
Холбоотой мэдээ
-
Зочин (November 30, 2016 6:30:49 pm )
Хаанаас авч болох вэ? . Энэ жил цас ихтэй гэсэн тул манай байгууллага авмаар байна. Ямар үнэтэй вэ
1 Comment