antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2016 16 comments

Стратегийн ордыг гартаа оруулчихаад “АШИГГҮЙ” гэж том дуугардаг А.Эрдэнэбат та “Эрдэнэс МГЛ” –тай хамтрах хэвээрээ юу?

нийтлэсэн Admin

capturehhhh

Стратегийн гэх тодотголтой  Шивээ овоогийн уурхайн удирдлагууд нөөц газраа Амалхааны Эрдэнэбат гэгчийн “Шинэ шивээ”-д хууль бусаар алдсан талаараа 2005 оны нэгдүгээр сарын 14-нөөс 2008 оны нэгдүгээр сарын 30-ны хооронд Захиргааны хэргийн шүүх, УМХГ, ТӨХ, АМГТХЭГ, ҮХЯ, Ерөнхий сайд, Дээд шүүх зэрэг олон газарт нийт 31 удаа “аврал эрсэн” албан бичиг илгээж байжээ. Гэвч хэн нь ч нааштай хариу өгч байгаагүй юм билээ. “Шинэ шивээ”-ийн бүрдүүлсэн нотлох баримтуудыг шүүх, хуулийн байгууллагынхан хуурамч, эсвэл нөхөж оруулсан байдлыг шинжилж тогтоож байсангүй. Өөрөөр хэлбэл, “Шинэ шивээ”-ийн гаргаж өгсөн бичиг болгон нотлох баримт болдог байсан гэх мэдээлэл байдаг. Ер нь тэгээд “Шинэ шивээ” өөрийн хүссэнээрээ төдийгөөс өдийг хүрсэн гэхэд болно.

А.Эрдэнэбат уг нь өөрийгөө тун ашиггүй талбайг авсан байна лээ гэх ойлголтыг өгөхөөр хичээж хэлж ярьж ирсэн байдаг. Тэрбээр  “…1986-1987 оны хайгуулын ажлын үр дүнд Шинэ-Усны талбайн гадна хэсгийн нүүрс нь газрын гүнд байдаг. Ашиглах боломжгүй гэж үзэж байсан. Одоо ч ил уурхайн аргаар ашиглах боломжгүй. Учир нь гүний уурхайн аргаар олборлоход хүрэн нүүрс нь эдийн засгийн хувьд үр ашиггүйд тооцогддог…”,  мөн “…Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 4293 гектар талбайг компанийн болон иргэнийхээ үүрэг хариуцлагыг биелүүлж, Эрдэнэс МГЛ компанид ямар ч үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн…”, “…Нүүрсний чийгшилт их, илчлэг чанар нь бага зэрэг олон сөрөг үр дагавар бүхий нөхцөлтэй байсан ч “Шинэ шивээ” ХХК өөрсдөө эрсдлээ үүрэн, зохих лицензийн төлбөр болон татвар, бусад төлбөрүүд, геологи болон технологийн эрэл хайгуул, судалгааны ажлыг жил бүр хийж ирсэн…” гэх мэтээр Шивээ овоогийн стратегийн ордоос авсан лиценз нь үр ашиггүй, шал дэмий газар гэсэнтэй утга дүйх  тайлбарыг өгчээ.

Харин бодит байдал дээр Шинэ шивээгийн мэдлийн талбай ашигтай болохыг дараах мэдээллээс харж болох юм.

Уншигч та санаж байгаа бол өмнөх засгийн үед “Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах тухай шийдвэрийг Засгийн газар гаргаж, бэлтгэл ажил хангах, төслийн нэгж байгуулахыг “Эрдэнэс Монгол” компанид даалгасан. Энэ төсөл дээр манай улс нүүрс, усаар хангах үүрэг хүлээсэн. Нэг жилд 34 сая тонн нүүрс эрчим хүчний цогцолбор хэрэглэх юм бол ашигтай ажиллах эхний 30 жилд 1 тэрбум тонн нүүрс хэрэгтэй. Гэтэл түшиглэн байгуулж байгаа Шивээ-Овоогийн нүүрсний ордын тогтоогдсон нөөц бол 600 гаруй сая тонн. Энэ нөөцийг ойрын үед нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг ярилцаад, “Шивээ-Овоо” компанийн зэргэлдээ томоохон орд эзэмшдэг ”Шинэ Шивээ” компанитай “Эрдэнэс МГЛ” компанийг  хэлэлцээр хийж, хамтарсан аж ахуй нэгж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. ”Шинэ Шивээ” компанийн эзэмшлийн талбайд нэг тэрбум гаруй тонн нүүрсний нөөц байгаа гэдэг.

Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр “Шинэ шивээ” гэх компани “Шивээ овоо”-гийн нөөц газрыг авчихаад, эргээд энэ том төсөл хөтөлбөр хийгээд нөөцийн асуудал дутна энэ тэр гээд яригдахаар шинэ тоглогчийн хувиар орж ирж байгаа дүр зураг юм. Бас л айхтар ухаан шүү.

Ер нь бол Амалхааны Эрдэнэбат гэж хүний талаар таагүй мэдээлэл арвин. “Лайв Энержи Групп”-ыг луйврын аргаар өөрийн болгож, Ерөнхий захирлаар нь суусан гэх тодотгол өнгөрсөн хугацаанд дагаж ирсэн.  Амалхааны Эрдэнэбат гэх этгээд Монгол Улсын эрх ашиг болоод хууль журмыг гишгэлж байгаа талаарх мэдээллүүд бий.  “Лайв Энержи Групп”-ын охин компани тодотголтой “Мизу” компанийн эзэмшилд лиценз нь байдаг гэх Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь шохой чулууны орд газар Хятадуудын мэдлийнх болж, тэд цементийн үйлдвэр босгох гэж байгаа талаар хэвлэлүүд бичиж байсан. Цемент нь  стратегийн бараа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал байсаар атал энэ чухал салбар дахь төрийн бодлого тодорхойгүй байгаа нь, Амалхааны Эрдэнэбат нарын  нөхдүүдэд ашигтай туссан байхыг үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • амар (November 30, 2016 9:54:20 am )

    Монгол төр гэдэг чинь ямарч эрх мэдэлгүй хоосон гаруудын шүүс болсон ют биш үү УИХ, МУЗГ-ын нөхөдөө…

  • ОЮУТАН (November 30, 2016 9:57:45 am )

    ХАРИН ТИЙМ ЭЭ

  • Zochin (November 30, 2016 10:47:42 am )

    Anujingiin nuhur gej bgaa, taarsan luivarchid

  • захиалгатат (November 30, 2016 11:01:33 am )

    энэ бол цэвэр захиалгат нийтлэлл байна АСА ШЁОРЮҮ Дагваад дарвайтлаа хулихдуулсан гэсэн

  • ангийн анд (November 30, 2016 11:03:05 am )

    энэ бол цэвэр захигат бичлэг байна АСАшёорюү Дагваад сайхан хууруулёан гэж маргаад байсан шүү

  • Anonymous (November 30, 2016 12:02:53 pm )

    anujingiin nohor

  • сэтгүүлч (November 30, 2016 12:18:57 pm )

    Энэ мэдээлэл чинь төлбөртэй гэдэг нь харагдаж байна шүү

  • Хар хайрцаг (November 30, 2016 12:29:31 pm )

    Анужингийн нөхөрл байна

  • Anonymous (November 30, 2016 1:16:54 pm )

    NEG SAIHAN HUJAA TSARAIT BNA DAA.

  • Зочин (November 30, 2016 1:47:11 pm )

    “WoodMac”-ийн судалгаагаар нүүрсний үнэ ирэх онд ч мөн үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Хөрөнгө оруулагч болон нийлүүлэгчдийн хувьд өнгөрсөн оноос эхэлсэн нүүрсний үнийн уналт зогсож, эргэн сэргэх болсон нь гарцаагүй таатай мэдээ. Гэхдээ Монгол улсын хувьд нүүрсний үнээ дэлхийн зах зээл дээрх түвшинд хүргэж чадаагүй хэвээр байна. Ганцхан жишээ дурдахад дэлхийн зах зээл дээр нүүрс 250 ам доллараар үнэлэгдэж буй өнөө үед Монголын нүүрс экспортлогч компаниудын аль нь ч дээрх үнэд хүрэхгүй хэвээр байна. Тухайлбал, нүүрс экспортлогч гурван гол компанийн нэг болох төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой компанийн хувьд нэг тонн нүүрсийг ердөө 33 ам доллараар үнэлэн худалдаалж байгаа нь дэлхийн зах зээл дээрх үнийн 1/4 хувьд ч хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл бид нүүрсээ одоо хэр нь бодит өртгөөр нь худалдаж чадахгүй байна. Сайн мэдээ нь Монгол улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон Эрдэнэс Таван Толгой компанийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийсний дүнд ирэх сард нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлаас 85 хувиар нэмэгдүүлэхээр болж байна. Харин Энержи Ресурс компанийн хувьд нүүрс харьцангүй өндөр үнэтэй худалдаж байна. Өнгөрсөн 10 дугаар сард тус компанийн нүүрсний хилийн үнэ 85 ам доллараар үнэлэгдэж байсан бол энэ сард 96 ам долларт хүрч, ирэх сард 107 орчим ам доллар болж өсгөхөөр зорьж буйгаа компанийн зүгээс мэдэгдээд байна. Дээрх хоёр компанийн нүүрсний үнэ харьцангуй зөрүүтэй байгаагийн гол шалтгаан нь нэг нь нүүрс угаах баяжмалын үйлдвэртэй бол нөгөө нь уурхайн аман дээрээсээ шууд худалдаа хийдэгтэй холбоотой. Тухайлбал, Энержи ресурс компани нүүрсээ угааж гаргаснаар нүүрсний үнийг харьцангуй өндөр байлгаж чадаж байгаа бол уурхайн аман дээрээс шууд худалдаалагддаг нүрс маш хямд экспортлогдож, зуучлалын компаниар дамжин хэд дахин өндөр үнээр зах зээлд борлуулагддаг ч, зөрүү ашиг нь Монголын хилээс гадна үлдэж байна. Ийм л учраас өнөөг хэр нь Монголын нүүрс дэлхийн зах зээлд хангалттай үнэ хүрэхгүй хэвээр, монголчууд бодит ашиг хүртэж чаддаггүй уламжлал тогтсон хэвээр. Манай улсын эдийн засгийг одоогоор уул уурхайн салбар бараг дангаараа үүрч явна. Гэвч гол тулгуур болсон энэ салбарын голлох үнэ хүрэх бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээс хэд дахин хямд борлуулсаар, дундаас нь зуучлагч компаниуд ашиг хүртсээр. Монгол улс гадагшаа гаргадаг цөөн хэдэн экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ хагас дутуу болгоод гаргадаг жишээ олон. Эдийн засгийн хямрал, төгрөгийн сулралыг өнөө маргаашаа аргацаасан зээл, тусламж бус, угтаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлснээр дарах нь хамгийн зөв шийдэл болохыг цөөнгүй судлаач, мэргэжилтнүүд хэлсээр байгаа ч Төрийн эрх барих байгууллагын өмн даанч хэзээ ч бодитоор яригдаж, яригдсан нь хэрэгжиж байсангүй. Дээрээс нь өмнөх Засгийн газрын ачаар томоохон хөрөнгө оруулагчдаа үргээн явуулснаар хөрөнгө оруулалт буурч, орох валют огцом багассаныг дурдахгүй өнгөрч болохгүй. Түүхий эдээ үнэ хүргэж чадахгүй байгаа нь зөвхөн нүүрсэн дээр бус, экспортоор гаргадаг бусад бүх л салбарын түүхий эд дээр ажиглагддаг гол алдаа. Түүхий эдээ экспортлохдоо боловсруулж, стандартад нийцүүлэн гаргавал дэлхийн жишиг үнэд хүргэх боломж бий. Энэ нь зөвхөн нүүрс болон бусад түүхий эдийг баяжуулах, боловсруулах тухай хэрэг биш. Угтаа Монгол улсад нүүрлээд буй эдийн засгийн хямралын хамгийн гол гарц. Учир нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлснээр манай улсад орох валютын урсгал нэмэгдэнэ. Ингэснээр долларын нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт багассанаар гадаад валютын ханш тогтвортой байх боломж бий. Нөгөөтэйгээр орох валют нэмэгдсэнээр нөөц мөнгө нэмэгдэж, төлбөрийн тэнцэл эерэг гарах дүр зураг харагдана. Гэвч манайд эсрэгээрээ, үндэсний үйлдвэрлэл гэх зүйл ховор. Байсан ч хэрэглэгчдэд хүрэх нь цөөн. Өдөр тутамдаа зарцуулж буй бидний мөнгө ихэнхи нь гадагшаа урссаар, гарах валютыг нэмэгдүүлж, долларын эрэлтийг үүсгэж, дотоодын мөнгөн тэмдэгтээ үнэ цэнэгүй болгож байна. Монголбанкны мэдээлснээр Монгол улс 2015 онд тоног төхөөрөмжийн импортонд 749 сая а доллар, аялал жуучлалтай холбоотой импортонд 250 сая ам доллар зарцуулж байсан бол зэсийн баяжмал гадагшаа гаргаснаар 280 сая америк доллар оруулж иржээ. 2016 оны есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол улс дахь валютын орох гарах урсгал буюу төлбөрийн тэнцлийн байдлыг харвал урсгал тэнцэл 118.9 мянган ам долларын алдагдалтай, хөрөнгө санхүүгийн тэнцэл 185.2 мянгад хүрсэн. Бүхэлд нь авч үзвэл төлбөрийн тэнцлийн нийт дүн хасах буюу гадаад валютын цэвэр нөөц 232.1 мянган ам доллараар буурсан үзүүлэлттэй байна. Харин экспортын өсөлт 5.39 хувиар, импортын өсөлт 14.3 хувиар тус тус буурсан нь Монгол улсыг зорих хөрөнгө оруулагчдын тоо үлэмж хоргодож, дотоодын үйлдвэрлэлээ хангалттай хөгжүүлж, экспортод гаргаж чадаагүйг бэлхэн илтгэж байна.

  • Мгл (November 30, 2016 2:18:52 pm )

    Энэ этгээдээс илуу их хохирол учруулсан луйварчид манангаар дуурэн бии шуу

  • Биби (November 30, 2016 3:19:09 pm )

    Юу вээ Гарамжав том зээл авч цементны үйлдвэр барьсан биздээ. Үйлдвэр нь хүчин чадлаараа ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй ч цементны борлуулалт нь ямар хэмжээнд байгаа бол. Дахиад үйлдвэр хэрэгтэй юу

  • Биби (November 30, 2016 3:20:19 pm )

    сэтгэгдэл арилгаад байгаа юм биш үү

  • emgl tulgatan 99 (November 30, 2016 3:21:16 pm )

    ene tor zasagt erh medel gj bna uu ard tumen ta buhend itgelee ogson odoo zorigtoi naad eh oron ard tumniihee toloo mongol toriinhoo erh medlee gargaach uls oron chine ezengui torgui ard tumen chini hetsuudlee shiidemgii zorigtoi naad erh medlee ashiglaach man namaa ardchilsan nam yaj oluulaa hulgai luibar knop hiilee odoo bugdeeree knopoo daraad daraad l yb l daa ard tumen hushj bna

  • emgl tulgatan 99 (November 30, 2016 3:30:27 pm )

    odoo ene tor zasag uls eh oron ard tumniihee toloo zorigtoi erh medlee ashiglaad ajillaachee uls eh oron chini ezengui huulgui ard tumen chini tuildaj guitslee ardchilsan namiinhan oluulaa yaj huuliig zabhruulj hulgai luibar knop hiilee ta nar tednees huchtei odoo shiidemgii zorigtoi daraad daraad ybldaa ardchilsan namiinhand yaj ulsiig dampuuruulsniig ard tumend haruul ta nart buh bolomj bna bas ard tumen ta nart bna

  • иргэн (November 30, 2016 3:40:39 pm )

    Энэ бол маш том луйвар болсон. Тухайн үед Шивээ овоогийн уурхай стратегийн ордод хамаарагдах тэр бүх талбайг авах эрмэлзэл байсан ч хөрөнгө мөнгөгүй байсан үе. Үүнийг далимдуулж энэ луйвар явагдсан. Баярын засгийн газрын үед уурхайн удирдлага бүх шатны хуулийн байгууллагад хандаад эргүүлэн авч чадаагүй. Яг л төрийн өмчөөр бүх хайгуул хийж нөөц тогтоосон Тавантолгойг СҮ.Батболд авчихсаныг энэ үргэлжлүүлсэн. Энэ хүний ард улс төр, хуулийн дээд шатны томчууд байгаа л гэж одоо хүртэл Шивээ овоогийнхон шивэр авир ярьдаг юм. Үнэнч байх машадлалтай. Ингэж л эцэг хуулиар хамгаалагдсан бүх ард түмний өмчийг зальтай, танилтай, мафижсан этгээдүүд гартаа оруулдаг болчихсон үе дээ. Шудраөга төр байдаг бол үүнийг шалгах л ёстой. Үүнд ашигт малтмалын тухай хуулийн цоорхойг оржин ашиглах сургаал хайралсан СҮ. БАТболдын л туршлага л даа.

antalya rent a car