Ардчилсан нам 8 жилийн дараа их хурлаа хийх гэж байна. Ингэхдээ өмнөх хурлуудын жишгийг дагаж хэн нэгний халаасанд орох уу, хараат бус байж чадахуу гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат ҮЗХ-ны гишүүн тус бүрээс 2 сая төгрөг татах даалгаврыг их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийнхэндээ өгсөн гэнэ. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал 228 гишүүнтэй. Тэгэхээр ажлын хэсгийнхэн нийт 456 сая төгрөг цуглуулна гэсэн үг. Мэдээж ҮЗХ-ны гишүүд их хурлынхаа санхүүжилтийн асуудалд санаа тавьж, үүрэг даалгавраа биелүүлбэл шүү дээ.
Тэгэхээр энэ 2 сая төгрөгийн хандив Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг илчилнэ гэсэн үг болж таарлаа. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд өнгөрсөн хугацаанд намаасаа 2 сая төгрөг байтугайн хангамжийг авч, боломжийг эдэлсэн хүмүүс. Тиймээс тэд энэ үед хэрхэн хөдлөх нь Д.Эрдэнэбатад сонин санагдаж байгаа бололтой. Зөвхөн Д.Эрдэнэбат төдийгүй Ардчилсан намыг зөв голдиролдоо ороосой гэж бодогчдын хувьд ч ҮЗХ-ны гишүүдийн шийдвэр чухал байгаа биз ээ. Ардчилсан намын их хурал шилэн данстай байх уу, үгүй юу гэдгийг шийдэх эрх мэдлийг ҮЗХ-ны гишүүдийн гарт өгсөн нь томоохон шалгуур болж байна.
Холбоотой мэдээ
-
Зөгийчин (November 29, 2016 6:45:27 pm )
Эд нарт 2 сая төг гэдэг юу ч биш. Нэг оройнх нь кармааны мөнгө. Энэ зурган дээр АН -ын хариуцлага тооцох ёстой нөхдүүд нь өөрсдөө ялгараад суучихсан юм биш үү. Яг л шүүх хурал дээр байгаа юм шиг. Ялангуяа тэн Фортунаг хараач. хэ хэ хэ.
-
Erdenebileg (November 29, 2016 7:03:01 pm )
оролцох гишүүн бүгд мөнгө гаргах нь зөв.Намын эрх ашгийн төлөө өгөхөд хэн ч дургүйцдэггүй юм.манайхан үүнийгээ ойлгодог юм.
-
zochin (November 29, 2016 8:44:00 pm )
ingeed shuugdeh tsag ni irne ee,ed bugd negniigee hilgaich idej uusnaa meddeg bolohoor tegej bhgui yu
-
Зочин99 (November 29, 2016 9:08:24 pm )
8 жил хурал хийлгээгүй гэмтнүүд зэрэгцэн сууж байгаа нь харагдаж байна.
-
ЗОЧИН (November 30, 2016 9:14:21 am )
ФОРТУНА Ч ЯЛАА ҮҮРЧ ЯРАА ДОЛООХ БАЙХАА ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ БОДООГҮЙ БОЛ ШОРОНДОО МАРШ
-
ЭРДЭНЭТ (November 30, 2016 9:53:46 am )
энэ сайханбилэгыг хараач нээрээл шүүгдэж бга юмшиг? энэ хулгайч монголыг балласан хүндээ? бас шар муур хочит эрдэнэчимэг балайцогд 3 АНг сонгуульд нам унагасан малууддаа???
6 Comments