Уул уурхайн дэд сайдын марафонд нэр нь нэлээн урагштай яригдаж байгаа нэг нөхөр бол Дашдоржийн Зоригт юм. Оюутолгойн гэрээг “самарч” хийсэн гурван сайдын нэг гэдгээрээ алдаршсан тэрбээр, сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хэсэгтээ сураг тасраад байв. Гээд яахав, шинэ сонгууль ч дөхөж, мань эр ч телевизийн нэвтрүүлгээр эргэн тодорч гарч ирсэн гэхэд болно. 25-р суваг телевизийн “Монгол толгой” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон түүнийг “толгой”-ны асуудлаас салах сонирхолгүй нэгэн юм гэх яриа ч дагах болсон. Хэрэг дээрээ бол Д.Зоригттой холбоотой хуудуутай асуудал олон. Тухайлбал, агаарын бохирдлын эсрэг гэж төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд нь түмний татварын мөнгийг уух хэрэгсэл болж хувирсан асуудлуудтай ч түүний нэр холбогдоно. Түүнийг сайд байх үед төсөл болон түлшний үйлдвэрт зориулсан мөнгөнөөс цохисон компаниуд ч өдгөө хаа байгаа нь мэдэгдэхгүй явна. Агаарын чанарыг сайжруулах ажлыг зохицуулж байсан Цэвэр агаар сангийн захирал асан Н.Хүрэлсүх нягтлан бодогч нартайгаа хуйвалдан их хэмжээний мөнгө завшиж шоронд орсон. Эргэн санахад, дөрвөн жилийн өмнө ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн коксжсон түлш үйлдвэрлэхээр болж байв. Тэгээд үйлдвэрийн нээлт хийж, сайд асан Д.Зоригтхүртэл сэтгүүлчдийг дагуулан очиж байв.
Гэвч тэр төсөл 17 тэрбум төгрөг салхинд хийсгэснээр төгсгөл болж байлаа. 2012 оны намар ашиглалтад өгөхөөр тохиролцон 17 тэрбумыг төсөвлүүлсэн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 300 мянган тонн нүүрс боловсруулж 135 мянган тонн кокс гаргаж, 210 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр яригдсан. Д.Зоригт ч нийслэлийн утаа баяртай гэж хэлэх цаг ирлээ гээд л ярьж байсныг хэвлэлүүд бичдэг. Коксжих түлшний үйлдвэрийг барих тендерт “Аморе интернэшнл” бусдаас цойлон гарч, тендерийг шүүрсэн байдаг. Гэхдээбайгуулагдаад удаагүй “Аморе интернэшл” ийм том бүтээн байгуулалтын ажил огт хийж байгаагүй бөгөөд яагаад тендерт ялав гэдэг сонирхол татсан асуудал байж ирсэн.
Н.Хүрэлсүх сэжигтнээр татагдахаасаа өмнөхөн “Коксжих түлшний үйлдвэрт төсвөөс нэмж 2,5 тэрбумыг өгсөн нь хэний лобби байв. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригтын хийсэн ажил юм шүү. Тэнд ийм их мөнгө шингээж яах гэсэн юм. Үйлдвэрийн төсөв анхнаасаа хангалттай байсан” хэмээн асуудал хөндөж байжээ. Өнөөдрийн тухайд хоёрдугаар цахилгаан станц дотор өнөөх 17 тэрбумын өртөгт үйлдвэр байхгүй. Тэгэхээр сайд асан Д.Зоригтыг дэд сайд болох марафонд ханцуй шамлаад байгаа энэ үед “ 17 тэрбум төгрөгийн үйлдвэр яасан бэ” гэж асуух хэрэгтэй болж байна.
Тэрбээр нөхөн сонгуульд нэр дэвшихдээ сайхан сайхан амлалтууд өгч байсныг эргэн саная. Нийгмийн баялгийн зөв хуваарилалтыг бий болгож Оюутолгой төслийн гэрээг баталснаар иргэн бүрт эх орны хишгийг хүртээнэ, Нийслэлээ утаагүй амьдралын эрүүл орчинтой болгож хотын соёлыг хэвшүүлнэ, Гэр хорооллын газрыг орон сууцаар сольж тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ, Чингэлтэй дүүргийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ, Сонгогч иргэдийнхээ боловсрол, мэдлэгийг бүх талаар урамшуулан дэмжинэ, Сонгогчдоо ажилтай, орлоготой болох арга замыг эрэлхийлж, бүтээлч санаачлагыг дэмжинэ гэж байлаа. Гэвч түүнийг үлгэр ярьж байсан гэж өдгөө иргэд дүгнэдэг юм билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
sa (November 29, 2016 12:09:18 pm )
Увсын Хүрэлбаатар авчихсан шдээ
-
зүрх судас (December 02, 2016 1:43:12 pm )
Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:
ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: -Цус шингэлэх, Холестрин бууруулах,
ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас: 96665038.
ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
-
-
зочин (November 29, 2016 12:30:20 pm )
Уул уурхайн яамыг мэргэжлийн чадварлаг, эх оронч сэтгэлтэй, эрүүл саруул хүнээр удирдуулах юмсан. Одоогийн сайд Дашдорж гэдэг хэцүү нөхөр харагдах юм. Уул уурхай л монголыг аварна гээд байдаг. Гэтэл сайд нь дуугарах чүгүй юм, УИХ-ын чуулган ЗГ-ын хуралдаан дээр сууж байгааг нь харахаар өвчин, зовлонд баригдчихсан, өнөө маргаашаа хүлээж байгаа юмшиг царайтай хүн харагдах юм. Хөндлөнгөөс хараад өрөвдөх, гутрах сэтгэл төрөх юм. Тэр ЕС гэдэг “хүүхэлдэй” үүнийг мэдэрдэггүй, мэддэггүй юм болов уу?
-
уншигчЛхагва (November 29, 2016 1:04:48 pm )
Аль ч талаас нь бодсон Зоригт дээрдээ,Нөгөө 2 нь арай ь жолдоод байна
-
Ухаалаг,Зоригтой бай (November 29, 2016 1:42:38 pm )
Энэ Зоригт гэх хятадын даалгавартай луйварчинг шууд цаазал
-
ИРГЭН (November 30, 2016 9:14:51 am )
ЗҮГЭЭР ДЭЭ ЭД НАРГИЖ ДУРААРАА ДУРГИЖ ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭЖ Л БАЙ АР НЬ ХАТУУ ДАА.ТОЛГОЙГОО Л ӨГЧ БАЙЖ ТӨЛӨӨСӨӨ ТӨЛДӨГ ХОРВОО ДОО.МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГАА ХАРАХ Ч БОЛНО.ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЭНЭ МЭТИЙН ХУЛГАЙЧУУД ЦААЗЫН ТАВЦАНД ЗОГСОХЫГ МОНГОЛЧУУД ХАРЖ ӨС ХОНЗОНГОО АВАХ БОЛНО ДОО. ТЭР ҮЕ ТЭДНИЙ ҮР САД ХАМААТАН ХАМСААТАНГУУДАД Ч ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛОХ БИЙ ВИЙ.
-
-
иргэн (November 29, 2016 1:43:07 pm )
зоригт 17 тэрбум -г аморе интернэшнл ххк- ийн захирал баатарсүрэн гэгчтэй нийлж зувчуулчихаад одоо 2-уулаа ямар ч ялгүй бүүр сайд болхоор явж байна монгол улс юу л болоод байна даа????????
-
Anonymous (November 29, 2016 4:50:25 pm )
ЖИРИЙН НЭГ КОМПАНЫГ МОНРОСТ ТЕНДЕРТ ОРЖ ЯЛАХАД БОЛИУЛЖ ТЭР АМОРЕ ГЭДЭГТЭЭ ЕГЧ ТЭР НЬ ДАВХАР ХУЛХИДСАН ГЭЭД ЭНЭ ГЕЛЕГИЙН БАЛАГ ДУУСАХГУЙ. НОВШИЙН ХОГИЙН ШААР. НУГЭЛ ЧИНЬ НУДЭЭРЭЭ ГАРНАА
-
-
Anonymous (November 29, 2016 2:43:47 pm )
Нэг хэсэг бас л гадаадад сурах нэртэй дарга биз дээ ОТ ч хэдэн хунд егеежтэй юм болж дээ
-
зочин (November 29, 2016 3:07:09 pm )
Зоригт гэж энэ залуугийн тарьсан балаг, гэмт үйлдлүүдийг жирийн мануус мартаагүй л байгаа ,
-
ЭРДЭНЭТ (November 29, 2016 3:46:27 pm )
ЭНЭ ЗОРИГ ГЭДЭГ ХҮН ЯАЖ ЧАДАХ ВЭ???? ӨМНӨ ЭРЧИМ ХҮЧНЫ САЙД БАЙХДАА ЮУ ХИЙСЭН ЮМ МЭДЭХГҮЙ ЮМ,ИЙМ ХОГ ШАВХРУУНУУД ХЭРЭГГҮЙ ШҮҮ???
-
ЭРДЭНЭТ (November 29, 2016 3:48:49 pm )
БИ ҮНЭНИЙГ хэльё? МАН булаагаад авсан шдээ,
-
ЭРДЭНЭТ (November 29, 2016 3:49:18 pm )
чадахуу
-
Мэргэн Бөөдий (November 29, 2016 4:01:05 pm )
За наад Зоригтоо ямарч байсан уул уурхайгаас холхон шиг байлгаарай.
-
MAH (November 29, 2016 4:03:58 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
-
Бо (November 29, 2016 4:28:11 pm )
Энэ Зоригт чинь залуу хүн байж Монголын төлөө гэхээсээ илүү луйварчидтай сүжрэх нь их энэнээс өөр хүн олдохгүй байгаа юм байхдаа монголын төрд…….
-
Зочин (November 29, 2016 4:35:10 pm )
С.БАЯРЫН БУУНЫ НОХОЙ. УДАХГҮЙ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ ШИГ ШОРОНД ОРОХОО ХҮЛЭЭ ЧИ. ЧАМАЙГ УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭД НАМЫН ЧИНЬ НӨХДҮҮД УНАГААД ОРОНД ЧИНЬ ӨӨР ХҮН ДЭВШЭЭ БИЗДЭЭ. ОДОО ДАХИН БҮҮ ШҮЛЭНГЭТЭЭД БАЙ. ШУДАРГА ХӨДӨЛМӨРЛӨ. ЯАСАН МОНГОЛ УЛСЫГ ХУДАЛДСАН ХЭДЭН ТӨГРӨГ ЧИНЬ ДУУСАА ЮУ. БУЗАР НОХОЙ
-
зочин (November 29, 2016 5:12:53 pm )
САНДАЛ ШИРЭЭТЭЙ ЗУУРАЛДСАНААР ЭХ ОРОН МААНЬ ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ НЬ ДЭЭ, ЯАНАА ХЯТАДЫН БООЛ БОЛОХ ИРЭЭДҮЙ ҮР ХҮҮХДҮҮДИЙГ МААНЬ ХҮЛЭЭЖ БАЙХ ШИГ АЙМШИГЫН ДҮР ТӨРХ ЭНЭ УЛСТӨРЧДӨӨС ХАРАГДАЖ БАЙНА.
-
зочинЭМЧ (November 29, 2016 5:15:17 pm )
ҮР ХҮҮХДҮҮД МААНЬ ХЯТАДЫН БООЛ БОЛОХ ИРЭЭДҮЙ ХАРАГДАЖ БАЙНА, САНДАЛ ШИРЭЭТЭЙГЭЭ ЗУУРАЛДСААР ХӨГЖИЛ ГЭЖ ЯРИХ УЛСТӨРЧ БАЙНА УУ?
-
зүрх судас (November 29, 2016 5:39:46 pm )
Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. Бүтээгдэхүүний үйлчилгээ нь:
Эмгэгийн шалтгааныг арилгах: -Цус шингэлэх, Холестрин бууруулах,
Эрүүлжүүлэх: -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас: 96665038.
Үнэ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮
Бүтээгдэхүүний танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac -
irgen (November 29, 2016 9:36:44 pm )
Ene hyn or l hiisen , uil hiigeegui um bishyy
-
зоригт саид (November 29, 2016 9:53:57 pm )
зоригтиин энэ юуч биш.саиханбэлгийн 3 хүн алаад 8хүн хордуулсаны хажууд,ер нь тэр мөнгииг саиханбалаг оюун хоролмаа 2 ЦАСгаас гаргасан гэсэн
-
irgen (November 29, 2016 11:23:09 pm )
зоригт 17 тэрбум -г аморе интернэшнл ххк- ийн захирал баатарсүрэн гэгчтэй нийлж зувчуулчихаад одоо 2-уулаа ямар ч ялгүй бүүр сайд болхоор явж байна монгол улс юу л болоод байна даа????????Энэ Зоригт гэх хятадын даалгавартай луйварчинг шууд цаазал
-
ZOCHIN (November 30, 2016 6:53:19 am )
ergeed hariutslaga tootsdog bolooche ene hvmvvs idej uuj gazar nutgaa zaraad bna shv de .deer ni mersejliin hvn baih ni zvi yosni….
-
ИРГЭН (November 30, 2016 9:21:04 am )
ЭНЭ МЭТ ХУЛГАЙЧУУД ОДОО ЖАРГАЖ Л БАЙ.ЦАГ НЬ ИРЭХЭЭР ЦААЗЫН ТАВЦАНД ТОЛГОЙГОО ӨГӨХӨӨ МЭДЭХГҮЙ Л БАЙНА ДАА.ГАНЦ ӨӨРӨӨ БИШ ҮР ХҮҮХЭД ХАМААТАН ХАМСААТНУУД НЬ Ч ХҮРТЭЛ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛНО ДОО.МОНГОЛД ШУДАРГА АРДЧИЛАЛ ИРСЭН ЦАГТ ЭНЭ МЭТИЙН ХУЛГАЙЧУУД ТӨРИЙН ЦААЗНААС БУЛТАХ ГАЗАРГҮЙ БОЛНО ДОО.ХЯТАДЫГ ХАРЖ БАЙГАА БАЙЛГҮЙ.ДЭЛХИЙН ХААНААС Ч ОЛООД ЦААЗЛАЧИХАЖ БАЙГАА ТУРШЛАГА МАНАЙД ХУРДАН ХАЛДАНА ДАА.ХЯТАДУУД Ч ӨӨРСДӨӨ ТУСЛААД ХИЙГЭЭД ӨГНӨ ШҮҮ.ОДООНООС ТОМ МӨНГӨ АМАНД НЬ ЧИХЭЖ БАЙГААД СҮҮЛД ТОЛГОЙГИЙ НЬ АВАХАА МЭДЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ.
-
ИРГЭН (November 30, 2016 9:22:49 am )
ЯАГААД СЭТГЭГДЛИЙГ ГАРГАХГҮЙ БАЙНА АА.АЙГААД БАЙНА УУ.
-
ИРГЭНЗОЧИН (November 30, 2016 9:23:44 am )
СЭТГЭГДЛИЙГ ЯАГААД ГАРГАХГҮЙ ЭРХЭНД ХАЛДААД БАЙНА АА.
-
ИРГЭНЗОЧИН (November 30, 2016 9:26:05 am )
ЭНЭ МЭТ ХУЛГАЙЧУУД ОДОО ЖАРГАЖ Л БАЙ.ЦАГ НЬ ИРЭХЭЭР ЦААЗЫН ТАВЦАНД ТОЛГОЙГОО ӨГӨХӨӨ МЭДЭХГҮЙ Л БАЙНА ДАА.ГАНЦ ӨӨРӨӨ БИШ ҮР ХҮҮХЭД ХАМААТАН ХАМСААТНУУД НЬ Ч ХҮРТЭЛ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛНО ДОО.МОНГОЛД ШУДАРГА АРДЧИЛАЛ ИРСЭН ЦАГТ ЭНЭ МЭТИЙН ХУЛГАЙЧУУД ТӨРИЙН ЦААЗНААС БУЛТАХ ГАЗАРГҮЙ БОЛНО ДОО.ХЯТАДЫГ ХАРЖ БАЙГАА БАЙЛГҮЙ.ДЭЛХИЙН ХААНААС Ч ОЛООД ЦААЗЛАЧИХАЖ БАЙГАА ТУРШЛАГА МАНАЙД ХУРДАН ХАЛДАНА ДАА.ХЯТАДУУД Ч ӨӨРСДӨӨ ТУСЛААД ХИЙГЭЭД ӨГНӨ ШҮҮ.ОДООНООС ТОМ МӨНГӨ АМАНД НЬ ЧИХЭЖ БАЙГААД СҮҮЛД ТОЛГОЙГИЙ НЬ АВАХАА МЭДЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ.
-
irgen (November 30, 2016 2:08:48 pm )
Blovsroltoi chadvartai zaluuchuudaar ajlaa hiilgeh heregtei sh dee , Zorigt bol umar ch ajliig hiih chadvartai bas medlegtei zaluu .
-
ЗОЧИН (November 30, 2016 10:42:30 pm )
ЭНЭ Ч ИХ Л МУУ ХҮН ДЭЭ…
-
Anonymous (December 01, 2016 4:35:32 pm )
Нээрээ тэр 17 тэрбумын үйлдвэр яасан бэ? Зүгээр л ингээд идэж уугаад, хулгайлж зувчуулаад байж болдог юм уу? Хятадад 300 мянган доллараас дээш авилгал авсан бол цаазлах хууль гарсан байна. Монголд эд нар арай л даварч байнаа
-
ZOCHIN (December 02, 2016 4:41:51 pm )
ERCHIMHKUCH , UUL UURHKAIN SAIDIIG ZORIGT HKIIJ CHADAAGYI SHUU DEE , EDGEER SALBAR BOL MASH KHUND , NARIIN MEREGJLIIN HKUMUUS IDIRDAKH ESTOI. ODOO ERCHIMHKUCHNII SALBAR UNAAD UDAJ BNA, ODOO BOCOKHGYI BNA. KHUDAL L IKH YRIKH UM . ERCHIMKHUCHNII SAID < DED SAID, TERIIN NARIIN / iim alban tuhsaald hkun bg um uu/ gekh met arai dendsen meregjliin bus hkumuus ENE ZG buur dendlee. ENE MEREGJLIIG GADAAD OROND BELTGEDEG UM SHUU MONGOLD BELTGEJ CHADDAGGYI TIIM NARIIN MEREGJIL BAIDAG ZG t l KHENIIG CH TABISAN DURIIN HKEREG BOLOOD UDLAA , …..
32 Comments