antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2016 5 comments

1.3 их наяд төгрөгийн асуудалтай, нэг биш нэлээн хэдэн хүнийг араасаа дагуулах Хөгжлийн банкны хэргийг эцэслэх хэрэгтэй

нийтлэсэн Admin

1480345611583c480b121efӨнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орны амьдрал тартагтаа тулж, иргэд хоногийн хоол, хоёр зүсэм талхны төлөө амьдарсаар ирлээ. 2012 оноос өдрөөс өдөрт эдийн засаг элгээрээ хэвтэж өнөөдөр нөхцөл байдал эгзэгтэй байдал руу шилжээд байна. Хэдхэн хоногийн өмнө олон улсын зээлжих зэрэглэлийг тодорхойлогч “Moody’s” агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэг шат бууруулаад байна. Зээлжих зэрэглэл буурна гэдэг нь шууд болон шууд бус байдлаар манайд ихээхэн хор хүргэх нь тодорхой. Гадныхан хямралд орсон гэж үзсэн эдийн засаг руу хөрөнгөө оруулахгүй нь гарцаагүй.

Тэгвэл энэ бүгдийн буруутан нь хэн бэ, Монголчуудыг хэн ийнхүү ядуу хоосон байдалд оруулав гэдэг асуулт яалтчгүй гарч ирэх нь тэр. Тэгвэл энэ бүгдийн буруутангаар улс орныхоо эдийн засгийг хямрахгүй мэтээр аашилж, эдийн засагт асар их хор хөнөөлтэй их хэмжээний зээл тусламжийг улсаа “ломбардан” байж авсан эрх баригчид л нэрлэгдэх учиртай. Тэр дундаа тухайн үед улс орныг удирдан залж ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг болон Хөгжлийн банк гэх сүржин нэртэй ч даржин үйл ажиллагаатай газрынхан хамгийн нэгдүгээр эгнээнд “цоллогдох” учиртай. Асуудал дагуулсан Хөгжлийн банкинд Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл бүхий нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, банк байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаанд шалгалт хийж дууссан билээ. Ажлын хэсэг санал дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Тэгвэл маргааш буюу энэ сарын 29-нд Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дээрх шалгалтын үр дүнг авч хэлэлцэнэ. Шалгалтаар илэрсэн 1.3 их наяд төгрөгийн зөрчлийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа юм.

Хөгжлийн банктай холбоотойгоор тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр болон тус яамны төрийн нарийн бичгийн даргыг АТГ-аас шалгаж байгаа. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг ч мөн адил АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Төдийгөөс өдий хүртэл бүх зүйл нь нууц мэт байж ирсэн Хөгжлийн банктай холбоотой үнэхээр инээдтэй ч юм шиг хэрнээ эмгэнэлтэй олон баримтууд олны өмнө ил болоод байна. “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг албан бусаар ашигласан, банкны ажилчид хэт өндөр цалинжиж байсан зэрэг таагүй мэдээлэл их бий. Эдгээрээс зөвхөн банкны программ хангамжийг сайжруулах нэрийн дор 2011-2016 оны хооронд зургаан удаа гэрээ байгуулж, техник тоног төхөөрөмж нийлүүлсэн мөнгөн дүнгээр 1.393.408.286 төгрөгийг зарцуулсан байна. Программ хангамж худалдан авалтад 838.486.550.00 төгрөг зарлагадсан бол зургаан удаагийн программ сайжруулах гэрээгээр 554.291.736.00 төгрөг зарцуулжээ. Энэ юу ч биш. Хамгийн “аймшигтай” нь Эдийн засгийн хөгжлийн яамны сайд фортуна Н.Батбаяртай цагаан сараар золгохдоо гоё дээл өмссөн ажилтнаа 3.5 сая төгрөгөөр урамшуулаад, гадаад нэг өдөр айлчлахдаа хамгийн тансаг болгоныг хэрэглэчихсэн. Монголчуудын амь амьдралыг барьцаанд тавьж, улсаа ломбардаад босгосон бондын мөнгийг нь ямар ч тооцоо судалгаагүйгээр үрэн таран хийж улсын мөнгийг гарын салаагаараа хайр найргүй урсгаж ирсэн нөхдүүдтэй л хариуцлага ярихгүй юм бол өөр хэнтэй хариуцлага ярих вэ. Ард түмний амьдрал өнгөрсөн дөрвөн жилд өдрөөс өдөрт үгүйрэн доройтож, идэх талх, хоногийн махаас ч авч дийлэхгүй шахам болж байхад дарга гэх сэтэртэй хэдэн “бацаанууд” төсвийн мөнгөөр туйлж явахыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Дээрээс нь нэмээд Хөгжлийн банкны удирдлагуудын цалин, хангамж гэж сонссон хүн итгэмээргүй сансрын тоо баримтууд ил болж иргэдийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэв. Товчоор хэлбэл тус банк болон Фортун Н.Батбаярын удирдаж байсан яамтай холбоотой 30 гаруй ноцтой зөрчил илэрсэн байдаг.

Ингээд төсвийн мөнгийг үрэн таран хийсэн нөхдүүд эхнээсээ хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж, Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамны бүхий л луйвар булхай олны өмнө ил болж эхэллээ. Энэ хэрэг мэдээж яваандаа улам гүнзгийрч асуудлууд бүгд тодорхой болох биз.

Харин ойрын өдрүүдэд уг хэргийн эцсийн раундад ажил амьдрал мэдэхгүй, даргын өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлсэн зарим нэгэн залуус “аавын хаалга” татсанаар асуудал өндөрлөх вий дээ гэх сэтгэгдэл төрж эхэлсэн гэдгийг нуух юун. Хөгжлийн банк, бондын зарцуулалттай холбоотой бүхий л “но” хуулийн байгууллагуудын шалгалтаар тогтоогдох нь тодорхой. Харин эцсийн дүндээ асуудлыг араас нь шийдэж, хатгаж байсан АН-ын эрх мэдэлтнүүд нуугдан хоцрох вий гэх хардлага жинхэнээсээ төрж эхэллээ. Учир нь төдийгөөс өчигдрийг хүртэл Хөгжлийн банкыг, Н.Мөнхбатыг улаан цээжээрээ хамгаалж явсан нөхдүүд хаачив. Яагаад одоо болтол таг дуугүй байна вэ. Энэ парламентэд орсон АН-ын гишүүд болон бүлгийн даргаас нь энэ талаар тодруулахад “Бид анхааралтай ажиглаж байна” гэхээс өөр доривтой зүйл хэлэхгүй байна. Асуудал жинхэнээсээ хэцүүдсэн энэ өдрүүдэд хэвлэл болон сошиал ертөнцийн “улаан хамгаалагчид” нь ус балгасан мэт чимээгүй байгаа нь хачирхалтай.

Эцэст нь хэлэхэд өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэгдэх Хөгжлийн банкны асуудал ойрын хэдэн өдрүүдийн ярианы гол сэдэв болон үлдэх болов уу.

Б.Анир

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Mongol (November 29, 2016 8:59:52 am )

    Huvidaa zavshsan mongo toluuleh heregtei, tsaad ezedtei tsug shorond yavuul,hariutslaga huuleelgene gedegiig ene uls bur martaj ,ajil oldohgui amidrahiin erhend hulgai hiisen (ter baga mongo) ard irgededee huuli tsagdaa ni byraa gargahdaa sain

  • Улс тор судлаач. (November 29, 2016 9:21:06 am )

    “Илуу сайн ажиллана” гэж ОЛОН НИЙТИЙГ ХУУРЧ торийн эрхийг бутэн авчихаад,Торийн албан хаагчдыг ХОМОРГОЛОН халж, туршлага дадлагагуй баахан хунийг “гудамжнаас торд оруулснаас оор юу ч хийж чадахгуй хагас жил болчихоод, одоо омнохоо худал шуумжлээд ямар хэрэгтэй байгаа юм бэ? Тэгэж ярьвал эдгээр бондийн монгоний 60 хувийг нь МАН-ынхан авсан л юм байна лаа шуу дээ. Хэрэв МАН-ынханд цаашид улс орныг аваад явчих бэлэн хотолбор, толовлогоо байгаа юм бол ингэж омнохтэйгээ зууралдаж “нэр нуур ээ барж байхын оронд” урагшаа хараад ажилла.

  • Бака (November 29, 2016 10:33:58 am )

    Сайханбилэг монголыг минь дампууруулах бодлог явуулсан юм биш байгаа даа гарал үүслийг нь хархад

  • Zochin (November 29, 2016 11:26:56 am )

    Daramtaĺj baigaad bayalagiin hyamd avah gesen bas neg baiguulag! !!!

  • Anonymous (November 29, 2016 4:16:30 pm )

    Алтанхуяг Батбаяр Гарамгайбаатар зэрэг шуналтнуудаас болж Н-Мөнхбат гэдэг хүүг шоронд суулгах нь эдгээр хүмүүс идэж цадна гэж байдаггүй юмаа гэдэс нь дүүрнэ гэж байдаггүй юмаа

antalya rent a car