Өвөлжилт хүндэрч цас олон жилийн дунджаас ихээр орж, орон нутгийн авто замууд хаагдах эрсдлийг харгалзан үзэн орон нутгийн нислэгийн зарим чиглэлийг өөрчлөхөөр болжээ. “Хүннү Эйр” компанийн Улаанбаатар-Улиастай-Улаанбаатар чиглэлийг Улаанбаатар-Мөрөн-Улиастай-Улаанбаатар, “Аэромонголиа” компанийн Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийг Улаанбаатар-Баянхонгор-Алтай-Улаанбаатар болгон өөрчлөхөөр болжээ. Мөн Улаанбаатар-Даланзадгад-Улаанбаатар, Улаанбаатар-Баруун-Урт-Улаанбаатар чиглэлд нөхөн олговор олгон нислэг гүйцэтгүүлэх агаарын тээвэрлэгчийг сонгон шалгаруулахаар болсон байна. Түүнчлэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд орон нутгийн нэмэлт нислэгүүд 90 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэх боломжтой болжээ.
Эх сурвалж:Polit.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.