Бүгд найрамдах Монгол улсаа дэлхий дахинд тунхаглан зарласны түүхт 92 жилийн ойн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, Ажнай группийн бөх Монгол улсын аварга Ч.Санжаадамба найм даван түрүүллээ. Тэрээр улсын наадам, цагаан сарын барилдааны дараа нэрлэгддэг чансаа өндөр энэхүү барилдаанд дөрөв дэх удаагаа түрүүлж буй юм. Увс аймгийн Давст сумын харьяат, Алдар спорт хороо, ДЦС компаний бөх, Монгол улсын арслаөн П.Бүрэнтөгс долоо даван үзүүрлэв. Аварга арсланг хавирч тэнцвэр алдуулаад ард нь гарч тэр чигт нь түрээд давсан юм. Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, Хемон констракшн, Сүхбаатар аймгийн ОБХ-ийн бөх, улсын арслан Н.Батсуурь, Булган аймгийн Сайхан сумын харьяат, Олимпийн аварга улсын харцага Н.Түвшинбаяр нар шалгарав.
УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тэргүүтэй төр засгийн өндөрлөгүүд олноор хүрэлцэн иржээ. Мөн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ч индэрт тухлан барилдаанаа үзэж сонирхов.
Наадмаас хойш бөхийн өргөөнд зодоглож амжаагүй явсан Олимпийн аварга Түвшинбаяр үнэхээр сайн байж, таавар эвдсэн барилдаануудаар бэлэг барилаа. Тэрээр гурвын даваанд а.а У.Батгэрэлийг, дөрөвт а.а Т.Бэгзсүрэнг, тавд у.г Б.Гончигдамбыг, зургаад у.з Б.Пүрэвсайханыг тус тус давж их шөвөгт Санжаадамба аваргын бусгах мэхэнд өвдөг шороодлоо. Мөн а.а, дэлхийн аварга Х.Цагаанбаатар ч зодоглож харагдав. Ерөнхийдөө өнөөдрийн барилдаанд энэ цагийн шилдэг хүчтэнүүд олноор зодоглож, нэлээд чансаа өндөр сайхан барилдаан болсон юм.
Өнөөдрийн хамгийн дуулиантай барилдаан бол мэдээж арслан Бүрэнтөгс арслан Пүрэвдагвыг амалсан явдал байлаа. Тэд наадмаас хойш Өвөрмонголд болсон Алтанбүс наадам дээр таарч барилдан Пүрэвдагва давсан бол энэ удаа Бүрэнтөгс арслан давлаа. Тэд хойшдоо олон ч барилдана даа.
Гурвын даваа
1. Ч.Санжаадамба у.ав–Ц.Отгонбат а.н
2. П.Бүрэнтөгс у.а–Б.Мөнх-Эрдэнэ а.а
3. Н.Батсуурь у.а –Г.Ганцоож а.а
4. Р.Пүрэвдагва у.а– Я.Бумбаяр а.х
5. Б.Гончигдамба у.г–Д.Батсүх а.х
6. Д.Баасандорж у.з–Ё.Эрдэнэжаргал а.х.а
7. Б.Пүрэвсайхан у.з–Ө.Батзул а.х
8. Ц.Содномдорж у.х–О.Түмэн а.з
9. А.Цацабшир у.х –Б.Батдорж а.н.н
10.Н.Батзаяа у.х–Д.Тогтохжаргал а.а
11.Т.Баасанхүү у.х–Б.Батдорж а.а
12.Н.Түвшинбаяр у.х– У.Батгэрэл а.а
13.Э.Энхбат у.ө.и.н–Б.Анхбаяр а.х
14.Н.Бүрэнбаатар у.ө.и.н–Б.Хаш-Эрдэнэ а.а
15.Ду.Батбаяр у.н –М.Даваасүрэн а.з
16.Б.Заяамандах у.н –Б.Доржсүрэн а.х
17.Б.Амарзаяа у.н–Б.Отгонбаатар а.а
18.Ж.Чулуунбат у.н–Б.Хишигбаатар а.а
19.Б.Сугаржаргал у.н –О.Наранбаатар а.х
20.Б.Бадамсүрэн у.н –Д.Пүрэвдорж а.х
21.Э.Даш у.н– Б.Хашбат а.а
22.Д.Анар у.н –Т.Сайханжаргал а.а
23.Ш.Мөнгөнбаатар а.х.а –Х.Цогтгэрэл а.н
24.Н.Золбоо а.х.а–Д.Аззаяа а.н.н
25.Ө.Сүхбат а.х.а–М.Бямбадорж а.з
26.О.Гантулга а.х.а –Ч.Эрдэнэсайхан а.з
27.М.Бадарч а.а–Ц.Сандагдорж а.а
28.Б.Серик а.а–П.Батсүх а.а
29.О.Хангай а.а –Б.Даваа-Очир а.а
30.Б.Тайван а.а–М.Еркебулан а.а
31.Т.Бэгзсүрэн а.а–Б.Бат-Орших а.а
32.П.Мөнхбат а.а– Х.Оргилболд а.а
Дөрвийн даваа
1. Ч.Санжаадамба у.ав–Х.Цогтгэрэл а.н
2. П.Бүрэнтөгс у.а–Б.Батдорж а.н.н
3. Н.Батсуурь у.а–О.Наранбаатар а.х
4. Р.Пүрэвдагва у.а– Б.Доржсүрэн а.х
5. Б.Гончигдамба у.г–Д.Пүрэвдорж а.х
6. Д.Баасандорж у.з–М.Бямбадорж а.з
7. Б.Пүрэвсайхан у.з–М.Даваасүрэн а.з
8. Ц.Содномдорж у.х–Ч.Эрдэнэсайхан а.з
9. Н.Батзаяа у.х–Б.Даваа-Очир а.а
10.Т.Баасанхүү у.х–П.Мөнхбат а.а
11.Н.Түвшинбаяр у.х– Т.Бэгзсүрэн а.а
12.Э.Энхбат у.ө.и.н–Б.Тайван а.а
13.Н.Бүрэнбаатар у.ө.и.н –Б.Серик а.а
14.Б.Амарзаяа у.н –М.Бадарч а.а
15.Ж.Чулуунбат у.н –Н.Золбоо а.а
16.Э.Даш у.н– Д.Анар у.н
Тавын даваа
1. Ч.Санжаадамба у.ав–Б.Серик а.а
2. П.Бүрэнтөгс у.а–Н.Батзаяа у.х
3. Н.Батсуурь у.а –Б.Амарзаяа у.н
4. Р.Пүрэвдагва у.а– Д.Баасандорж у.з
5. Б.Гончигдамба у.г–Н.Түвшинбаяр у.х
6. Б.Пүрэвсайхан у.з–Э.Даш у.н
7. Ц.Содномдорж у.х –Н.Золбоо а.а
8. Т.Баасанхүү у.х–Э.Энхбат у.ө.и.н
Зургаагийн даваа
1. Ч.Санжаадамба у.ав–Н.Золбоо а.х.а
2. П.Бүрэнтөгс у.а–Р.Пүрэвдагва у.а
3. Н.Батсуурь у.а–Т.Баасанхүү у.х
4. Б.Пүрэвсайхан у.з –Н.Түвшинбаяр у.х
Долоогийн даваа
1. Ч.Санжаадамба у.ав –Н.Түвшинбаяр у.х
2. П.Бүрэнтөгс у.а–Н.Батсуурь у.а
Наймын даваа
1. Ч.Санжаадамба у.ав–П.Бүрэнтөгс у.а
/түрүүлсэн/ /үзүүрлэсэн/
Холбоотой мэдээ
-
zochin (November 28, 2016 10:07:29 am )
Elbeg yerunhii uuriin uzel bodloo hoish taviad ulsiin yurunhiilegchiin huvid ireh l yostoi bsiin daa . Yernuhiilegchgui bh ontshui l yum bna . Daraa daraagiin yerunhiilegch ni namiin bish ulsiin yerunhiilegch bh boltugai
-
МОНГОЛ (November 28, 2016 10:34:20 am )
UVSIINHAN BURENTUGSIIG DEESHEE YAVUULAAD CH SANJAADAMBIIG AMJSANGUI
2 Comments