antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2016 11 comments

Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг нэхэн шагналаа

нийтлэсэн Admin

03-1-640x480Монгол Улсын Засгийн Газрын  2016 оны 9 сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосныг тэмдэглэх  “Хүндэтгэлийн өдөр”-ийн арга хэмжээг үйлдвэрийн захиргаанаас зохион байгууллаа.

“Хүндэтгэлийн өдөр”-ийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Ю.Цэдэнбалын Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор, профессор С.Галсан, Академийн ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан М.Даваасүрэн, Академийн тэргүүлэгч, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх П.Төвсанаа нарын зочид төлөөлөгчид, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэд захирлууд, удирдах ажилтнууд болон анхдагч ахмадууд, иргэдийн төлөөлөл уригдан оролцов.

Ёслолын ажиллагааны эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох тухай Монгол Улсын Засгийн Газрын тогтоолыг бүрэн эхээр нь уншиж, сонордуулсан юм.

 Тус үйл ажиллагааг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нээж үг хэлсэн эхлүүлж, дараагаар нь Ю.Цэдэнбалын Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор, профессор С.Галсан Орхон аймгийн иргэд, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ нэгэн даалгаврыг хүлээн авснаа дуулгасан юм.

Тэрээр би уржигдар манай академийн ерөнхийлөгч Цэдэнбалын Зоригтой утсаар ярьсан юм. “Тэр надад Цэдэнбалын Зориг Монголын ард түмэнд, Монгол Улсын Засгийн Газарт, Улсын Их Хуралд гүн талархал илэрхийлж байна. Монгол Улсын Их Хурлын даргын шийдвэрээр Засгийн газрын түвшинд  Монгол улс даяар энэхүү түүхэн их хүний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх болсон явдал бол хүн төрөлхтөний түүхийн шударгын шударга хуудсанд яг мөргөж байна гэж би чин сэтгэлээсээ бодож явдаг. Миний энэ үгийг та заавал дамжуулж өгөөрэй гэснийг” үгийнхээ эхэнд бахархалтайгаар хэлэв.

Мөн  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг үйлдвэрийнхээ нийт ажиллагчдад баяр хүргэж, “Ю.Цэдэнбал бол Монгол төрийн шалгарсан менежер байж, улсын эдийн засгийн бодлого, аж үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог үүсгэн хөгжүүлэх томоохон зорилтуудыг хэрэгжүүлж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр зэрэг манай орны аж үйлдвэрийн уул уурхайн 80 гаруй хувийн үүд хаалгыг нээхэд биечлэн оролцсон түүхтэй хүн. Ялангуяа Эрдэнэтийн бүтээн байгуулалт бол үүнийг батлах тодорхой баримт юм” гэж тодотголоо.

Хүндэтгэлийн өдрийн үйл ажиллагаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дээд шагнал болох “Эрдэнэт дээд өргөмжлөл”-өөр нэхэн шагнах ёслолоор үргэлжилсэн. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 2016 оны 9 сарын 15-ны өдрийн А/503 тоот тушаалаар  20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргаж, онцгой гавьяа байгуулсныг үнэлж, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсныг түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт дээд өргөмжлөл медалиар нэхэн шагнасныг тус үйлдвэрийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Даваасамбуу, Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, ерөнхий захирлын туслах, тамгын хэлтсийн дарга Н. Баттулга нар гардуулав. Энэхүү шагналыг Ю.Цэдэнбал агсны төрсөн эгчийн охин П.Сүрэн гардан авсан юм.
Энэ үеэр Ю.Цэдэнбалын Академийн “Алтан од” медалиар Ж.Банзрагч, Ж.Баатархүү , Б.Найдан, С.Лхаажав нарын 10 хүнийг, Алтан медалиар Б.Мажинбуу, О.Отгонбаяр, Д.Улаанхүү, Г.Баатарсүрэн нарын 10 хүнийг тус тус шагналаа.

Мөн Уурхайчин соёлын ордон, Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид, Орхон аймгийн ЕБС-ын сурагчдын хамтарсан хүндэтгэлийн тоглолт болсон. Түүнчлэн Хүндэтгэлийн өдөрт зориулсан“ Ю.Цэдэнбал- Зууны манлай бүтээн байгуулалт-Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулж,  Ю.Цэдэнбал агсны амьдрал, их үйл хэргийг харуулсан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.

Ийнхүү Монгол улсын хөгжлийн түүчээ Эрдэнэт үйлдвэр ХХК , Монгол түмний их удирдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны нэрээр овоглох боллоо.

16-640x480 15-640x480 14-640x480 13-1-640x480 12-640x480 11-640x480 10-640x480 09-640x480 08-640x480 07-640x480 06-640x480 05-360x480 04-1-640x480 2-640x480 01-1-640x480


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Иргэн (November 24, 2016 6:30:42 pm )

    Бал даргаараа бахархаж байна. Ардчиллагчдыг бодохоор уур зэвүү хүрэх юм.

  • Zochin (November 25, 2016 2:12:31 am )

    Hvnii. Hiij. Bvteesniig. Vnele. Neg. Negendee. Uram. Ugutsguue

  • Зочин (November 25, 2016 7:22:13 am )

    Цэдэнбал дарга шиг улсын төлөө 2 гүй сэтгэлээр зүтгэх хүн энэ зуунд ахин төрөхгүй байх 20 р зууны тэр их бүтээн багуулалтын үр дүн олон үйлдвэрүүдийг хувьчилал нэрийн дор устгаж хувааэж идсэн ардчилалыхныг гудманд тааралдсан хүмүүс нулимж цулуугаар шидэдэж байх журамтай болох сон Гэхдээ ардчилсан тогтолцоог муулаагүй юм шүү зөвхөн нэрийг нь барьж монголыг хувааж идсэн хүмүүсийг хэлж байна

  • Иргэн (November 25, 2016 1:06:32 pm )

    Бал дарга шиг улсаа гэх сэтгэл одоо алга өөрийгөө бодох хүний төлөө ажиллаад өгвөл цөөнхөн хүн амтай улс юу байхав

  • Иргэн (November 25, 2016 1:08:50 pm )

    Бал дарга шиг байгаасай

  • Нямдоржийн нууц наймаа (November 25, 2016 2:30:52 pm )

    УИХ-н гишүүн Нямдорж нь Алтан хадагтайтай нэг түрийвчтэй.Тиймээс Эрдэнэтийн захирлаар томилуулахаар улайран зүтгэсэн. Алтан хатагтай нь Эрдэнэтийг барьцаанд тавьсан Батхүүгийн бизнесийн 50%-г эзэмшдэг. Эрдэнэтийн Даваацэрэн захирал томилогдсоныхоо дараа Стандарт банкны хэргийг ил гаргаснаас болж Монгол улс олон улсын шүүхэд дуудагдсан. Хэрэв энэ хэргийг ил гаргаагүй байсан бол чимээгүйхэн дарж байгаад Эрдэнэт үйлдвэрээр өрийг төлүүлэхээр төлөвлөсэн байжээ. Энэ ажлыг нь сүйтгэсэнд хорссон Нямдорж гишүүн тэргүүтэй улс, төр бизнесийн бүлэглэл өшөөгөө авч Даваацэрэнг ажлаас нь зайлуулж санасандаа хүрлээ. Цаашид Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа л харуулна.
    Нямдорж дахин Эрдэнэтийн талаар хэзээ ч дуугарахгүй. Санасандаа тэр хүрсэн. Одоо Эрдэнэтэд Нямдоржийн шахааны бизнес дахин цэцэглэн хөгжих нь дээ новш гэжУИХ-н гишүүн Нямдорж нь Алтан хадагтайтай нэг түрийвчтэй.Тиймээс Эрдэнэтийн захирлаар томилуулахаар улайран зүтгэсэн. Алтан хатагтай нь Эрдэнэтийг барьцаанд тавьсан Батхүүгийн бизнесийн 50%-г эзэмшдэг. Эрдэнэтийн Даваацэрэн захирал томилогдсоныхоо дараа Стандарт банкны хэргийг ил гаргаснаас болж Монгол улс олон улсын шүүхэд дуудагдсан. Хэрэв энэ хэргийг ил гаргаагүй байсан бол чимээгүйхэн дарж байгаад Эрдэнэт үйлдвэрээр өрийг төлүүлэхээр төлөвлөсэн байжээ. Энэ ажлыг нь сүйтгэсэнд хорссон Нямдорж гишүүн тэргүүтэй улс, төр бизнесийн бүлэглэл өшөөгөө авч Даваацэрэнг ажлаас нь зайлуулж санасандаа хүрлээ. Цаашид Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа л харуулна.
    Нямдорж дахин Эрдэнэтийн талаар хэзээ ч дуугарахгүй. Санасандаа тэр хүрсэн. Одоо Эрдэнэтэд Нямдоржийн шахааны бизнес дахин цэцэглэн хөгжих нь дээ новш гэж

  • Нямдоржийн нууц наймаа (November 25, 2016 2:31:26 pm )

    УИХ-н гишүүн Нямдорж нь Алтан хадагтайтай нэг түрийвчтэй.Тиймээс Эрдэнэтийн захирлаар томилуулахаар улайран зүтгэсэн. Алтан хатагтай нь Эрдэнэтийг барьцаанд тавьсан Батхүүгийн бизнесийн 50%-г эзэмшдэг.

  • tsogt (November 26, 2016 9:42:17 am )

    soliorol

    • s (November 26, 2016 11:09:19 am )

      chi xort xavdar tusax biz

  • Anonymous (November 26, 2016 10:34:52 am )

    Tiim mundag hun baisan bolohoor bud ideh hooltoigoo odoog hurtel bgaa yum

  • Hln (November 26, 2016 10:36:08 am )

    Tiim mundag hun baisan bolohoor bud ideh hooltoigoo odoog hurtel bgaa yum

antalya rent a car