Бизнесийн суурь нь итгэлцэл. Тэрдундаа банкны бизнесийн үндэс тулгуурыг харилцагчдын итгэл ямар түвшинд байгаагаас харах ёстой. Тэгвэл “Хас” банктай холбоотой нэг анхаарал мэдээлэл байна. Өнгөрөгч 2015 оны долдугаар сард 17 хүний данснаас 57 сая төгрөг завшсан хэрэг гарсан байдаг. Гэхдээ хэн тийм үйлдэл хийсэн нь мэдэгдэхгүй, хэнд ч үл үзэгдэх этгээд л хийгээ юу гэлтэй. Тэгвэл бодит байдал дээр “Хас” банкны ажилтан удаа дараа хариуцлагагүй үйлдэл хийж, харилцагчдаа хохироосон байдаг.
Хэргийн учиг ингэж эхнээсээ тодорчээ…
2016 оны нэгдүгээр сарын 11-нд харилцагч Э “Миний данснаас 1.3 сая төгрөгийн зарлага гарчээ. Би зарлага хийгээгүй байтал данснаас минь яагаад ийм мөнгө гарсан учрыг шалгаж өгнө үү” гэж Хас банкинд гомдол гаргаснаар тус банкны Мэдээллийн сан, систем хөгжүүлэлтийн хэлтсийн программ хөгжүүлэгч ажилтан Б-гийн үйлдэл олны өмнө ил болжээ. Гомдлын дагуу тус банкны Аудитын газар, Аюулгүй байдлын удирдлагын хэлтсийнхэн шалгахад Б уг мөнгийг ХААН банкны нэгэн харилцагч руу шилжүүлснийг илрүүлсэн байна. Энэ тухайгаа Б “Би программын бодит болон тестийн орчноо андуурч гүйлгээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл, шалгалт хийж байхдаа энэ хүний данснаас өөр хүний данс руу мөнгө шилжүүлчихэж” гэж нэг удаа аргалаад өнгөрсөн байгаа юм. Гэвч тэрбээр андуураагүй, санаатайгаар эл үйлдлээ хийж, 17 хүний данснаас 1.1-ээс эхлээд 25 саяыг хүртэл нэг удаагийн гүйлгээгээр өөрийн данс руугаа шилжүүлсэн байгаа юм.
Б гэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн эрхлэх мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн “Хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс зөвхөн түүний зөвшөөрлөөр буюу даалгавраар гүйлгээ хийх, харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас зарлагын гүйлгээ хийхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, тус банкны харилцагч нарын хувийн данс руу хууль бус аргаар гар дүрсэн байдаг. Б нь 2010 онд Хас банкинд системийн шинжээчээр ажиллаж байгаад гурван жилийн дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан ч тэр оныхоо есдүгээр сард буцаад тус банкинд программ хангамжийн чанарын инженерээр ажиллах болсон нэгэн юм байна. Тэрбээр жилийн дараа тушаал ахиж, программын ахлах хөгжүүлэгчээр ажиллажээ.
Харин өнгөрсөн жил Хас банкинд бүтцийн өөрчлөлт хийж, Б Мэдээллийн сан, систем хөгжүүлэлтийн хэлтэст программ хөгжүүлэгчээр ажиллах болсон байдаг. Б нь банкны үндсэн систем рүү холбогддог программ руу интернэт банкнаас ирсэн мэтээр харагдах хуурамч гүйлгээний мессеж илгээн, харилцагчийн данснаас мөнгийг нь шилжүүлж авдаг байжээ. 2015 оны долдугаар сарын 6-нд ийм аргаар өөрийнхөө 50……80 тоот данснаас өөрийн 50……66 тоот данс руу 2.8 сая төгрөг шилжүүлсэн нь амжилттай болжээ. Тэрбээр энэ үйлдэлдээ амтшиж, улмаар бусдын данснаас өөрийнх рүүгээ мөнгө шилжүүлж эхэлсэн байна.
Мөн тэрбээр үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн данснаас ч мөнгө авчээ. Уг нь тэрбээр ажил үүргийн хувьд ямар ч гүйлгээ хийх, бүртгэл тооцоонд оролцох эрхтэй биш.17 харилцагчийн мөнгөнөөс өөрийн данс руу шилжүүлэхийн тулд Б өөр найз нөхөд, танил талынхаа дансыг ашигладаг байжээ. 2015 оны арваннэгдүгээр сарын 23-нд Б найз Ч-гийн утас руу залган “Чамд ХААН банкны данс байна уу. Хүн надад мөнгө шилжүүлэх гээд ХААН банкны данс асуугаад байна. Чиний данс руу мөнгийг нь шилжүүлээд авчихъя” гэжээ. Найз нь түүнд дансны дугаараа өгөхөд 4.5 сая төгрөг ороод ирж. Энэ мөнгийг найз нь Б руу шилжүүлсэн бөгөөд сарын дараахан дахин түүний ХААН банкны данс руу 1.6 сая төгрөг шилжүүлж, эргүүлэн өөрийн данс руугаа хийлгүүлэв. Энэ тухай Ч “Би тэр мөнгөний талаар Б-аас огт асуугаагүй. Өөртөө нэг ч төгрөг аваагүй” гэсэн байгаа юм. За мөн өөр нэг гэрч О мэдүүлэхдээ “Б нэг өдөр утсаар залган, ХААН банкны данс асуугаад, хөдөөнөөс хүн мөнгө шилжүүлэх гэж байгаа юм хэмээсэн. Удалгүй О-гийн дансанд 25 сая төгрөг орж ирснийг Б-д бүгдийг нь өгсөн” гэв. Харин Б энэ мөнгөөр машин авчээ. Тэрбээр машин зарна гэсэн зарын дагуу Ц-тэй “Ард” кино театрын урд талбайд уулзан, “Toyota Lexys RX-400 Н” маркийн автомашиныг нь 30 сая төгрөгөөр авахаар тохирч, 28 саяыг нь бэлнээр, үлдсэнийг нь сарын дотор өгөхөөр болжээ. Яг сарын дараа Б үлдсэн хоёр сая төгрөгөө Ц-д өгч, машиныг нь нэр дээрээ шилжүүлэн авсан аж.
Бас нэг Э-гийн гар утсанд энэ оны нэгдүгээр сарын 6-нд данснаас нь 1.3 сая төгрөгийн зарлага гарсан тухай мэдээлэл иржээ. Энэ талаар Э гэрийнхээ ойролцоох Хас банкнаас очиж асуутал “Таны данснаас интернет банкаар дамжиж ХААН банкны харилцагч Отгондаваа гэх хүний данс руу шилжжээ.Энэ талаараа ХААН банкнаас очиж асуусан нь дээр” гэж. Ингээд Э ХААН банкинд очиход “Энэ гүйлгээ Хас банкнаас гарсан учир тус банкнаас очиж асуу” гэх нь тэр. Ингэж хоёр банкны хооронд хэдэнтээ явсны эцэст Э Хас банкинд албан ёсны хүсэлт бичиж өгснөөр тав хоногийн дараа “Залруулга” гэсэн утгатайгаар уг банкнаас Э-гийн хохирлыг барагдуулсан аж.
Хэргийг Б үйлдсэн бөгөөд “Программын туршилт хийхэд алдаа гарсан” хэмээн гүрийж, аргалсан гэдэг. Өөрийнх нь данснаас өөр нэгэн сэм гүйлгээ хийж буйг хохирсон 17 хүний нэлээд олон нь мэдээгүй байж. Хувьцаа зарж олсон мөнгөө үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн дансанд хийсэн Ө 1.2 сая төгрөгөөрөө алдсанаа хожим мэджээ.
Ер нь бол Хас банкны удирдлагын зүгээс тавих хяналт тогтворжоогүй, хөндлөнгийн хяналтын тогтолцоо сул байсныг Б мэддэг ч давуу талаа ашиглан, байгууллагын мөнгөнөөс зургаан сарын турш завшсан байгаа юм. Б нь шунахуйн сэдлээр харилцагчдын данснаас 57 сая төгрөг авч, Хас банкинд онц их хэмжээний хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон учраас Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 156.3 дахь хэсэг буюу Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байна
Холбоотой мэдээ
-
Mongol (November 24, 2016 6:19:29 pm )
oorsdoo sain shalgaj baihgui bol banknii IT mergejiltnyyd ayultai, hulgai hiih sedeltei hymyys baina,
-
Иргэн (November 24, 2016 6:20:19 pm )
ХАС БАНКНЫ УДИРДЛАГУУД ГЭЖ ҮЛБЭГЭР ЮМНУУД ТЭГЭЭ БИЗ ДООДОХ АЖИЛТАН АЖИЛЧДАА ДАРАМТЛАХДАА ГАРГУУД ХӨГИИН БААГИИНУУД БАЙДАГ ГЭЭ БИЗДЭЭ
-
Anonymous (November 24, 2016 7:00:24 pm )
xac bank udahguu dampuurah bhoo. ali banking itegemeer ch yum be dee
-
Anonymous (November 24, 2016 7:02:42 pm )
hmmm hogiin ym bolj dee boliosotoi doo
-
Anonymous (November 24, 2016 7:05:34 pm )
xac er n dotroo neg l sonin bga daa
-
Anonymous (November 24, 2016 7:09:01 pm )
Mongoliin bankuud er n hudlaa blood baina dooo
-
Anonymous (November 24, 2016 7:12:07 pm )
eee eeee ee eeeeee eee e e ee
-
Anonymous (November 24, 2016 7:13:02 pm )
sdf sdf sdf sdf sdf dsf sdf dsf sdf sdf ds fsd fds
-
Anonymous (November 25, 2016 7:44:19 am )
Has bank ch asuudaltai bank shuu…ene bol naad zahiin jishee
-
Anonymous (November 25, 2016 7:45:22 am )
has bank zuv bish bank
-
Anonymous (November 25, 2016 7:24:28 pm )
bi ene bankind dollariin zeeliin zurvv 5 say tugrug zvgeer zaliluulsan …er ni mongold mongol bank gj bnuu
-
dfjaer (November 26, 2016 12:25:57 pm )
Anonymous (11 сар 25, 2016 1:54:58 pm )
Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэйМонгол улсын иргэн Сэргэлэн гэх залуутай хамтран амьдарч мал аж ахуйг хөгжүүлж байгаад Туяа нь 50 сая төгрөгний араб азрага авсан байсныг Сэргэлэн гэх залуу уг азаргыг залилан авсныг хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгуулж байхад хэнтий аймгийн ерөнхий прокурор дарга Энхбаяр нь мөрдөн байцаалт явагдаж байхад Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар болохоор ерөнхий прокурор энэ хэргийг дарсан гэж ойлгуулсан.Энэ талаар уулзах гэхээр ажил дээрээ ихэвчлэн байдаггүй гадуур архидан согтуурч явдаг юм билээ. Үүнээс хархад ноён Энхбаяр 50 саяын үнэтэй араб азарганы эзнээс хэдэн сая төгрөг авсан байх нь ойлгомжтой байгаа юм. Хятад улсын иргэн манай улсад хохирогч болж болохгүй юм уу. Эсвэл ноён Энхбаяр хэнтий аймгийн хаан юм уу. Ерөнхийдөө ноён Энхбаяр нь хэнтий аймагт хаан мэт амьдардаг нь албаны машин унаж ан гөрөөнд явж архидан согтуурч гол усанд живүүлж зугаа цэнгэл хөөж явдаг, уусан архиныхаа мөнгийг байгууллагын хэдэн хонь малаа өгөөд дуусгаж байгаа талаар нутгийн иргэд ярихаас өөр зүйл хийж чадахгүй байна. Мөн хэнтий аймгийн Засаг дарга асан Оюунбаатараас байгууллагын хэрэгцээнд гэж 7 сая төгрөг гаргуулан хувьдаа завшсан байж болзошгүй талаар учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Уул нь прокурорын байгуулага чинь шулуун шударга хүмүүсээр дүүрэн боловч зарим нэг иймэрхүү хүмүүсээс болж энэхүү байгуулагын нэр хүнд унаж байгаад харамсаж байна. genee
12 Comments