antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2016 17 comments

Сонгуулийн өмнө хотын хуучин захиргааны байрыг гартаа оруулсан Д.Баясгаланд хууртсан олон компани  хохирч байна

нийтлэсэн Admin

fc4d5e5791f4c4a0big

Нэгэн цагт цусан тангараг тавьсан ах дүү мэт байсан Д.Баясгалан, Лу Болд, М.Зоригт нарын эв эвдэрснээр Монголын бизнесийн ертөнцөд томоохон орон зайг бий болгосон “Бодь” групп задарсан билээ. Тэгвэл “Голомт”-ыг өөртөө авч үлдэж чадсан Д.Баясгалан эрхэмтэй холбоотой анхаарал татсан бас нэг мэдээлэл байна. Наад Монгол чинь надад хамаагүй хэмээн гадныханд хэлсэн гэгдэж, олны дургүйг хүргээд авсан түүний “Голомт” банк нэгэн барилгад хөрөнгө оруулахаар шийдэж, барилгын ажил эхлүүлсэн ч  хөрөнгө оруулалтаа хийгээгүйн улмаас ихээхэн асуудал үүсээд байгаа ажээ.  Болно, бүтнэ, асуудалгүй, хөрөнгө оруулна гэж компанитай  гэрээ хийж,  ажил эхлүүлчихээд хэрэг дээрээ таг алга болчихсон тул чамгүй асуудал дагаж үүсээд байгаа юм байна. Ер нь бол Д.Баясгалан захирал өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт хийгээгүйн улмаас олон аж ахуйн нэгж компаниуд өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан ажиллаж иржээ. Гэвч тэгээд итгэснийх нь шагнал нь алдагдал, хулхидалт болж хувирахад хүрээд байгаа аж.

147995824058365ee0e9826

Чухам яг аль барилгын талаар яриад байна вэ гэж уншигч та сонирхож байгаа нь лавтай. Тэгвэл Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно 120 мянгатын уулзварын ойролцоо 30 давхар оффисын зориулалттай барилга барихаар төлөвлөж, уг барилгад Голомт банк хөрөнгө оруулахаар болсон байдаг. Тус барилга нь газар доор 3 давхар, 27 давхар нь газар дээр байх юм байна. Нэгэнтээ  хөрөнгө оруулагч нь тодорхой учраас газар доорх давхаруудыг барьж, газар дээрх барилгаас нэг давхарыг нь бариад байгаа аж. Харамсалтай нь  барилгын ажил эхэлсэн өнгөрсөн хугацаанд  Д.Баясгалан эрхэм  ганцхан удаа хөрөнгө оруулалт хийжээ. Үндэсний баяр  наадмын өмнө  хөрөнгө оруулсан нэртэй хэдхэн төгрөг өгчээ. Гэвч түүний хөрөнгө оруулсан мөнгө хүрээгүйн улмаас хамтарч ажиллаж буй компаниуд өөрсдөө барилгын материал нийлүүлэн ажилласан талаараа хэвлэлийнхэнд хэлж байгаа юм.  Гол нь Д.Баясгалан захирал уг асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа ажээ. Өвлийн хүйтэн нойтонд компаниудыг баахан алдагдалтай хутгаж хаячихаад Монголын бизнесийн ертөнцийн акул гэж нэр зүүх түүнд эвгүй л баймаар юм.

147995824458365ee49ed18

Ер нь Д.Баясгалан захиралтай холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй. Заримаас нь энд хүргэе.

Тодруулбал,  “Голомт фаннэйшнил групп” ХХК нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17 037 м2 талбай бүхий барилга барихаар болсон байдаг. Гэхдээ энэхүү барилгынхаа 1-3 давхарыг л нийслэлийн өмчид шилжүүлэх гэнэ. Харин үлдсэн давхаруудыг нь тухайн компани барьж өгснийхөө хөлсөнд хүртэх гэж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм. Уг нь тус компани нь концессын гэрээгээр энэхүү ажлыг хийнэ. Энэ нь ажлаа эхлээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэснийхээ дараа зарцуулсан хөрөнгөө нийслэлээс буцаан авах ёстой гэсэн үг. Гэтэл НИТХ-ын тэргүүлэгчид “Голомт фаннэйшнил групп” ХХК-д тухайн барилгыг барьсных нь төлөө өмчлөх, ашиглах эрх олгох шийдвэр гаргасан байдаг.

3918

НИТХ-ын тэргүүлэгчид тавдугаар сарын 6-нд буюу сонгуулиас өмнө  болсон хуралдаанаараа НИТХ-ын 2015 оны 32/31 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ нь Нийслэлийн Засаг захиргааны нэгдүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж шинээр барих гэж батлагдсан Концессын гэрээтэй холбоотой тогтоол бөгөөд үүнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь олны анхаарлыг татаж байгаа юм.

3915

3916

3917

НИТХ-ын тэргүүлэгчид “Голомт фаннэйшнил групп” ХХК-д тухайн барилгыг барьсных нь төлөө өмчлөх, ашиглах эрх олгох шийдвэр гаргасан байна. Учир нь уг тогтоолд заасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг гэх заалтанд дээр нь “спорт заалны хамт” хэмээх үгийг нэмж оруулсан байна. Мөн “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх” гэж батлагдсан Концессын төрлийг “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх, өмчлөх, ашиглах” гэсэн заалт оруулсан нь өнөөх концессын гэрээгээр ажил гүйцэтгэхээр болсон “Голомт фаннэйшнил групп” ХХК-д барилга барьсных нь төлөө ашиглах, өмчлөх эрх олгох боломжийг бүрдүүлж өгчээ. Ийнхүү гурванхан давхар барилгыг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхийн тулд НИТХ-ын тэргүүлэгч тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан “Голомт фаннэйшнил групп” ХХК-д хуульд заагаагүй давуу эрх олгож байгааг гайхах хүн олон байгаа юм.Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар шалгаруулалтын урилга олон нийтэд хүрээгүй бөгөөд хотын захиргаа хавиар болоод өнгөрсөн гэх мэдээлэл бий.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Зика (November 24, 2016 3:29:47 pm )

    Одоо болноо Голомтоо ард түмэндээ өг МАНАН болж жүжиг тавихаа боль

  • Mongol (November 24, 2016 6:22:48 pm )

    konzess gedeg gadaad ygiig mongol dagavar nemeed heregleed baidgaa boliochee, byh ajil hergiin umiig mongolooroo bichij baigaach, tor ni ch gej tor oorsdooch gadaad hel guized medehgui baij gadaad ygtei holj hutgaj mongol heliig ballaj baidgaa bolioch !!!!!

  • Улс тор судлаач. (November 24, 2016 6:56:18 pm )

    Энэ Баясгалан нь Ч.Сайханбилэгтэй хамтарч ХЭГ-ын дэд даргыг хууль бусаар халж, тууний оронд нь Голомт банкны гуйцэтгэх захирал Г.Ганболдыг Хууль бусаар ХЭГ-ын дэд даргаар томилчихоод, Монгол улсын хэмжээгээр дэг сул, ашиглаж болох бух зуйлыг ашиглаж шамшигдуулчихаад, сая засаг солигдмогц уургээ биелуулсэн Г.Ганболд нь Голомт банкандаа буцаж очоод л ажлаа хийсэн байна. Ер нь Еронхий сайд нь Торийн ажилд ингэж “хоноцын сэтгэл”-ээр хандаж болдог юм уу? Даана ч хэцуу Еронхий сайд байлаа даа.

  • t (November 24, 2016 7:38:20 pm )

    NAAD HUJAADAA HARIUTSLAGA TOOTSOOCHEE!!!!!!!!!

  • tumur (November 24, 2016 7:39:23 pm )

    NAAD HUJAADAA HARIUTSLAGA TOOTSOOCHEE!!!!!!!!!

  • Зочин (November 24, 2016 9:48:45 pm )

    Газар нь гэхэд л 30 тэрбум элбэг хүрнэ шүү дээ . Бат Үүл , Баттулга хоёрыг шалгах хэрэгтэй . Бөгсөөрөө цухуйталаа амруугаа мөнгө чихүүлсэн байгаа даа

  • Зочин (November 24, 2016 9:49:54 pm )

    Бат Үүл, аттулга хоёрыг шалгах л хэрэгтэй дээ

  • Burmaa guai (November 25, 2016 12:55:21 pm )

    muusain hulgaich hudalch oligarhuudiig sunuuh tsag irnee gaigui

  • Anonymous (November 25, 2016 1:54:58 pm )

    Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэйМонгол улсын иргэн Сэргэлэн гэх залуутай хамтран амьдарч мал аж ахуйг хөгжүүлж байгаад Туяа нь 50 сая төгрөгний араб азрага авсан байсныг Сэргэлэн гэх залуу уг азаргыг залилан авсныг хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгуулж байхад хэнтий аймгийн ерөнхий прокурор дарга Энхбаяр нь мөрдөн байцаалт явагдаж байхад Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар болохоор ерөнхий прокурор энэ хэргийг дарсан гэж ойлгуулсан.Энэ талаар уулзах гэхээр ажил дээрээ ихэвчлэн байдаггүй гадуур архидан согтуурч явдаг юм билээ. Үүнээс хархад ноён Энхбаяр 50 саяын үнэтэй араб азарганы эзнээс хэдэн сая төгрөг авсан байх нь ойлгомжтой байгаа юм. Хятад улсын иргэн манай улсад хохирогч болж болохгүй юм уу. Эсвэл ноён Энхбаяр хэнтий аймгийн хаан юм уу. Ерөнхийдөө ноён Энхбаяр нь хэнтий аймагт хаан мэт амьдардаг нь албаны машин унаж ан гөрөөнд явж архидан согтуурч гол усанд живүүлж зугаа цэнгэл хөөж явдаг, уусан архиныхаа мөнгийг байгууллагын хэдэн хонь малаа өгөөд дуусгаж байгаа талаар нутгийн иргэд ярихаас өөр зүйл хийж чадахгүй байна. Мөн хэнтий аймгийн Засаг дарга асан Оюунбаатараас байгууллагын хэрэгцээнд гэж 7 сая төгрөг гаргуулан хувьдаа завшсан байж болзошгүй талаар учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Уул нь прокурорын байгуулага чинь шулуун шударга хүмүүсээр дүүрэн боловч зарим нэг иймэрхүү хүмүүсээс болж энэхүү байгуулагын нэр хүнд унаж байгаад харамсаж байна.

  • gty (November 25, 2016 1:55:34 pm )

    Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэйМонгол улсын иргэн Сэргэлэн гэх залуутай хамтран амьдарч мал аж ахуйг хөгжүүлж байгаад Туяа нь 50 сая төгрөгний араб азрага авсан байсныг Сэргэлэн гэх залуу уг азаргыг залилан авсныг хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгуулж байхад хэнтий аймгийн ерөнхий прокурор дарга Энхбаяр нь мөрдөн байцаалт явагдаж байхад Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар болохоор ерөнхий прокурор энэ хэргийг дарсан гэж ойлгуулсан.Энэ талаар уулзах гэхээр ажил дээрээ ихэвчлэн байдаггүй гадуур архидан согтуурч явдаг юм билээ. Үүнээс хархад ноён Энхбаяр 50 саяын үнэтэй араб азарганы эзнээс хэдэн сая төгрөг авсан байх нь ойлгомжтой байгаа юм. Хятад улсын иргэн манай улсад хохирогч болж болохгүй юм уу. Эсвэл ноён Энхбаяр хэнтий аймгийн хаан юм уу. Ерөнхийдөө ноён Энхбаяр нь хэнтий аймагт хаан мэт амьдардаг нь албаны машин унаж ан гөрөөнд явж архидан согтуурч гол усанд живүүлж зугаа цэнгэл хөөж явдаг, уусан архиныхаа мөнгийг байгууллагын хэдэн хонь малаа өгөөд дуусгаж байгаа талаар нутгийн иргэд ярихаас өөр зүйл хийж чадахгүй байна. Мөн хэнтий аймгийн Засаг дарга асан Оюунбаатараас байгууллагын хэрэгцээнд гэж 7 сая төгрөг гаргуулан хувьдаа завшсан байж болзошгүй талаар учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Уул нь прокурорын байгуулага чинь шулуун шударга хүмүүсээр дүүрэн боловч зарим нэг иймэрхүү хүмүүсээс болж энэхүү байгуулагын нэр хүнд унаж байгаад харамсаж байна.

  • prokuror (November 25, 2016 6:56:05 pm )

    prokuroriinhon yu bolood bna daa arai ugui bailgui dee shalgaj unen moniig togtooh heregtei bolov uu

  • bk. (November 25, 2016 6:57:36 pm )

    prokuroriinhon yu bolood bna daa unen moniig togtooh heregtei

  • bk. (November 25, 2016 7:51:18 pm )

    yu gevee

  • dfj (November 26, 2016 12:23:46 pm )

    50 sayiin avilgiin hereg bna bas albanii mashin ursgasan 7 sayiig hentiin tamgiin gazraas avsan gej bna shalgaj uneniig butsaaj medeeleh heregtei

  • Irgen (November 26, 2016 12:28:05 pm )

    Egel ard tumen ydarc erhtei darahtai luivardaj hulgailj suralthsanguud n yzartlaa bayjih ardchilal!!

  • Anonymous (November 26, 2016 4:34:55 pm )

    ерөнхий прокурорийн нэрээр хэнтий аймгийн энхбяар гэдэг прокурор 50 саяын азарганы хэргийг хаасан байх 7 саяыг аймгийн даргаасаа албанд аваад хувьдаа завшсан байх байгууллагын машиныг усанд живүүлсэн байх гэсэн мэдээлэл яваад байна прокурорын байгууллага үүнийг шалгах уу авилгыын газар шалгах уу ,,,,,,,,,

  • зочин (November 28, 2016 10:25:13 am )

    Батүүлийн цагаандаа гарсан луйврын нэг нь энэ ш дээ, өмхий луйварчнаас хүүхдээрээ дамжуулан офщорт нуусан бидний татварын мөнгийг буцааж авах хэрэгтэй, яахаараа ийм хуйлгайчийг хотын даргаар тавьж хамаг зүйлсээ сүйтгүүлдэг байна аа

antalya rent a car