antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2016 9 comments

Голомтын Баясгалангаас болж олон аж ахуйн нэгж компаниуд хохироод байна

нийтлэсэн Admin
147995823658365edc5f213Үргэлж газрын маргаан, хэл ам дагуулж байдаг Голомтын Д.Баясгалан дахин хэл аманд өртлөө. Түүний эзэмшдэг “Голомт” банк нэгэн барилгад хөрөнгө оруулахаар шийдэж, барилгын ажил эхлүүлсэн ч одоог болтол хөрөнгө оруулалтаа хийгээгүй байна.
Хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаагаас болж тус барилга царцаасан барилгын тоонд ч орж болзошгүй болоод байна. Угтаа бол хөрөнгө оруулна, хийж бүтээнэ гэж олон компанитай гэрээ хийж,  ажил эхлүүлчихээд өөрөө чимээгүй суугаад байгаа нь цаанаа олон хүний ажлыг үнэгүйдүүлэн хөсөрдүүлж байна.
147995824058365ee0e9826
Мөн өнгөрсөн хугацаанд Д.Баясгалан хөрөнгө оруулалт хийгээгүйн улмаас олон аж ахуйн нэгж компаниуд өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан ажиллаж байсан нь одоо эргээд мөнгө төгрөгөө авч чадахгүйд хүрчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно 120 мянгатын уулзварын ойролцоо 30 давхар оффисын зориулалттай барилга барихаар төлөвлөж, уг барилгад Голомт банк хөрөнгө оруулахаар болсон байна. Тус барилга нь газар доор 3 давхар, 27 давхар нь газар дээр байх юм байна. Улмаар хөрөнгө оруулагч нь тодорхой учраас газар доорх давхаруудыг барьж, газар дээрх барилгаас нэг давхарыг нь бариад байгаа аж. Гэтэл барилгын ажил эхэлсэн өнгөрсөн хугацаанд Голомтын Д.Баясгалан ганцхан удаа хөрөнгө оруулалт хийжээ. Тэрбээр наадмын өмнөхөн нэг хөрөнгө оруулсан нэртэй хэдхэн төгрөг өгсөн байна. Түүний хөрөнгө оруулсан мөнгө хүрээгүйн улмаас хамтарч ажиллаж буй компаниуд өөрсдөө барилгын материал нийлүүлэн ажилласан аж. Гэтэл нөхцөл байдал иймдээ хүрчихээд байхад тэрбээр тоосон ч шинжгүй хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдэхгүй хэвээр байгаа юм байна.
147995824458365ee49ed18
Тиймдээ ч  Голомтын Д.Баясгалангаас болж өчнөөн хүний ажил алдагдаж, нэг барилга царцаагдахад хүрч, олон аж ахуйн нэгж эд хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохироод байна.
Б.Зул

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • БАЯСААД (November 24, 2016 12:27:50 pm )

    БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА ГЭЖ ХӨӨЦӨЛДӨЖ БАЙХЫН ОРОНД НААД ХҮМҮҮСТЭЙ МӨНГӨӨ ӨГӨӨД ТЭДНИЙГ АВРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

  • Улс тор судлаач. (November 24, 2016 12:35:08 pm )

    Баясгалан гэдэг хулгайчаас болгоомжил !!!!!

  • золоо (November 24, 2016 1:11:46 pm )

    Ха ха сонингоор дарамталж байгаад хөрөнгө оруулалт авдаг гэнээ.Ямар ч байгууллага судлаж үзээд эргүү л биш бол ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй ш дээ.

  • золоо (November 24, 2016 1:12:47 pm )

    Ямар ч байгууллага эргүү л биш бол ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийдэггүй.

  • Монгол (November 24, 2016 3:53:11 pm )

    ХУЖАА БАЯСАА ЭХЛЭЭД АРДЫН БАНКЫГ ХҮҮХДИЙН ПАРКИЙГ ХОТЫН ЗАХИРГААНЫ БАЙШИН ЕР НЬ ЭБИТЭЙ НИЙЛЖ ИХ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА ДООО

  • Гана (November 24, 2016 3:54:29 pm )

    ХУЖАА БАЯСАА ЭХЛЭЭД АРДЫН БАНКЫГ ХҮҮХДИЙН ПАРКИЙГ ХОТЫН ЗАХИРГААНЫ БАЙШИН ЕР НЬ ЭБИТЭЙ НИЙЛЖ ИХ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА ДООО

  • Anonymous (November 24, 2016 3:56:21 pm )

    Хялар баясгалангаас яавч олигтой санаа гарахгүа дандаа залилангаар мөнгө угааж бдаг гсн. Найз болдыгоо хүртэл түлхээд өөрөө бөөн хөрөнгөн дээр суугаа биздээ. Хүн чанаргүй царай шигээ арчаагүй амьтан ш дээ хахаааа

  • Anonymous (November 25, 2016 12:26:18 am )

    sda iim sdanuudad l iduuleed suudag mongolchuud hohi ni ee jinhene uhernuud

  • Anonymous (November 26, 2016 12:32:03 pm )

    энэ баясгаланд ямар мөнгө байх юм бэ Голомт банкны иргэдийн хадгаламжаас хулгайлах гээд чадахаа байхаар гацчихгүй юү хадгаламж эзэмшигчид сайн шалгуулах хэрэгтэй,

antalya rent a car