Тэртээ 18 жилийн өмнө бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн С.Зориг агсныг яагаад юунаас болж хөнөөсөн бэ гэх хэргийн шүүх хурал ирэх сард болох гэж байна. Хэдийгээр олон жилийн дараа эл хэргийн гэмт этгээдүүдийг тогтоосон нь сайшаалтай ч нөгөө талаараа баригдсан гэх гурван этгээд талийгаачийн амь насыг үнэхээр хөнөөсөн нь мөн үү гэх хардлага нийгэмд давалгаалж буй. Ийн хэлэхийн учир нь хэрэгт холбогдож хэдэн жилийн ял авахаа ч мэдэхгүй байгаа Орхон аймгийн харьяа Т.Чимгээ, Содномдаржаа нар яагаад юуны учраас С.Зориг агсныг хөнөөнө гэж хэлж буй юм.
Хэрвээ уншигчид санаж буй бол эл хэрэг гарсны дараа талийгаачийн эхнэр Б.Булганы өгсөн мэдүүлгээс үүдэж Батаа, Оюунаа гэх нэртэй 200 гаруй хүнийг ээлж дараалан шалгаад зогсохгүй аман зураг гарган улс орон даяар эрэн сурвалжилж байсан.
Гэтэл яагаад Батаа, Оюунаа нар биш зүгээр нэг жирийн ядарсан иргэд энэ “том” хэргийг үйлдсэн болох гээд байгаа нь хачирхалтай. Хэрвээ үнэхээр малчин, ногоочин хоёр С.Зориг агсныг хөнөөсөн юм бол энэ олон жилийн хугацаанд яагаад хуулийнхан мэдээгүй явсан юм бол гэдэг асуулт урган гарч ирнэ. Түүнчлэн талийгаачийн хэрэгт Франц улсад амьдарч байсан Д.Энхбатыг гэрчийн мэдүүлэг авах нэрийдлээр монголд авчирч, түүнийг удаан хорьсны эцэст тэрээр шоронд нас барж байсан билээ. Мөн талийгаачийн хэрэг дээр ажиллаж байсан олон хүн нас барж байсныг хэвлэлүүд олонтаа бичиж байсан удаатай. Хамгийн гол нь амиа алдсан хүмүүс бүгд ямар нэгэн байдлаар талийгаачийн хэрэгтэй холбогдсноос болж цаг бусаар энэ хорвоогоос хальсан гэж олон ч хүн ярьдаг юм. Тиймээ л энэ хэргийн жинхэнэ эзэд нь малчин, ногоочин хоёр мөн үү гэсэн асуулт одоог хүртэл байна. Угтаа бол энэ хэрэг улс төрийн аллага мөн ч бай, биш ч бай хамаагүй, харин улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болсоор байгааг ард түмэн нүдээрээ харж, чихээрээ сонсож байна. Хамгийн гол нь манай хууль хяналтынхан бүтэн 16 жил энэ хэргийн хойноос мөрдөж шалгачихаад ядарсан иргэдээр туг тахих гэж байгаад олон нийт гайхсан хэрэг.
байгууллагынхан хэргийг илрүүлэх бус хэн нэгэнд үүрүүлэх гэсэн процесс явагдаж байна
Эл хэргийг шалгах явцад төрийн нууцтай холбоотой мэдээ, баримт авагдсан учраас төрийн нууцад хамааруулан шалгаж байгаа тул хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ тайлбарласаар өнөөг хүрсэн учраас олон нийт ийн гайхсан хэрэг. Хэрэгт яллагдагчаар татагдаад буй хүмүүсийн ар гэрийнхний хэлж буйгаар хуулийн байгууллагынхан хэргийг илрүүлэх бус хэн нэгэнд үүрүүлэх гэсэн процесс явагдаж байна гэж хэлснийг ч бас бодох л хэрэгтэй.
Тодруулбал, яллагдагч Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар “Миний дүүг ажилдаа явж байхад нь шууд баривчилсан гэдэг. Би бол өөрөө Улаанбаатарт амьдардаг. Тухайн үед ар гэрийхэнд нь тагнуулаас баривчилсан гэх мэдээллийг өгсөн байсан. Баривчилсан шалтгаан нь гэвэл хүн амины хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр ийн хүн амины ноцтой гэмт хэргийн гэмт хэрэгтэн болгочихлоо. Дүүг баривчилснаас нь хойш биднийг тоотой хэдэн удаа л уулзуулсан. Гэтэл манай дүү энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Тухайн үед Чимгээ нялх биетэй байсан. 1998 онд хамгийн бага хүүхэд нь хоёр настай байсан. Дунд хүүхэд нь Дорноговь аймагт амьдардаг манай ээж дээр байсан. Тийм хүн энэ том хэргийг хийх гээд явна гэдэг ямар ч эрүүл хүний ухаанд багтахгүй. Бядтайхан юм уу эсвэл нэлээн том хүн л тийм хэрэг хийх болов уу. Тэгэхээр ямар ч үндэслэлгүй, зөвхөн Ц.Амгаланбаатар гэх хүний гүтгэлгээр хорьчихож байгаа юм. Бид жил шахам хуулиа хүндэтгэж, хүлээлээ. Учир нь хэрэг хийгээгүй учраас гаргачих болов уу гэж итгэж байв. Мөн Тагнуулын ерөнхий газраас биднийг хэвлэлд мэдээлэл өгөхийг хориглосон. Бид чухам яагаад нууц гэдгийг нь одоог хүртэл ойгохгүй байна” хэмээсэн юм. Ямартай ч эл хэргийн жинхэнэ захилагч нь хэн байсан бэ. Үнэхээр улс төрийн аллага мөн байсан уу үгүй юу гэдэг нь тогтоогдохгүйгээр хэрэг шийдэгдэх болчихлоо. Гэхдээ учир мэдэх хуулийн зарим хүний ярьж буйгаар “Уг хэргийн шүүх хурал нэлээд адармаатай явагдсны эцэст хэргийг дахин мөрдөн байцаалт руу шилжүүлж магадгүй” хэмээн ярьж байсан юм. Ямартай ч аллага болсон цагаас хойш С.Зоригийн хэрэг удахгүй илэрнэ хэмээн шоудаж байсан улстөрчид маань жирийн нэгэн ядарсан иргэдээ хийгээгүй хэргийнх нь төлөө аймшигтай том шийтгэл хүлээлгүүлж тэдний ар гэр үр хүүхдийнх нь хувь заяагаар жинхэн утгаар нь тоглочих шиг боллоо. Хэдийгээр хэн нэгэн этгээд гэмт хэрэг хийсэн бол эцсийн дүгнэлт шийдвэрийг шүүхийн байгууллага гаргана. Тиймээс шүүх энэ хэргийг хэрхэн дэнсэлж ямархуу шийдвэр гаргах бол гэсэн хүлээлт бий болоод байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (November 24, 2016 12:57:16 pm )
Энэ бүхнийг зохион байгуулж байгаа нүгэлтнүүд бумерангийн хуулиар хэзээ нэгэн цаг дор шийтгэл хүлээх нь гарцаагүй. Нэг гэмт үйлдлээ нуухын тулд дахиад гэмт хэрэг хийж, нүглээ улам зузаатгаж байгаа бол аймшигтай. Үр удам нь нүглийг нь үүрч шийтгэл хүлээдэг нь бүр давхар аймшигтай. Үдлээд өнгөрөх хорвоод өчүүхэн бодолтой өлөн ховдогууд байдаг нь гаслантай яа!
-
irgen (November 24, 2016 1:44:34 pm )
GOL EZEDUUD NI HURDHAN SHIG YDARASAN IRGENEER HERGEE UURUULEED SANAA AMARTSGAAH GEED BNA DA
-
1245789654 (November 24, 2016 2:18:46 pm )
Та бүхэн Мөнгөтэй Отгонбилэг, Багабанди нарын захиалгаар ийм юм бичхээ боль. Энэ урт хугцаанд хэн нэгэнд үүрүүлэх байсан бол хангалттай л хугацаа ш тээ. Хуулийхан ажлаа хийгээд л нотлох баримтаар л тогтоож байгаа ш тээ. Бүх юмыг худлаа мушигж Гол захиалагч эздүүдийг нь бүдгэрүүлэхээ боль. Ер нь Тэр АМгаланбаатар хүн мөчилж Шоронд ороогүй бол ЭНэ хэрэг илрэхгүй л байсан байхаа даа
-
зочин (November 24, 2016 3:23:15 pm )
малыш хочит нэг хүнийг телевизээр бараг шууд нэрлэсэн.Арай мэдсээр байж өмнө нь илчлээгүй байж тагнуулч ажлаа үргэлжлүүлж ,хэлмэгдүүлэлтэд оролцоод байна уу.Тухайн үеийн НАХЯ-с ардчиллын анхны 13-д шургуулсан гэдэг нь ярианаас нь анзаарагдаж байсан шүү
-
Anonymous (November 24, 2016 6:36:52 pm )
1929 онд нэг ноён Коммунист төрийг ийм төр байх ч гэж дээ хэмээн халаглаж байсныг Тэнгэрийн дагина Дэ хатан гэдэг номонд бичсэн байдаг нь үүнийг л хэлж дээ Би өнөөдөр энэ мэдээг уншаад тэгж уулга алдлаа
-
Улс тор судлаач. (November 24, 2016 8:00:06 pm )
Еронхийлогч та “бурэн эрхийн хугацаагаа дуусахаасаа омно С.Зориг агсны хэргийг ХААХ САНААТАЙ Л БАЙНА УУ? Уг нь Еронхийлогч, УИХ-ын дарга, Еронхий сайд гуравыг АН-аас гарахын Монголчууд харж, хулээж байсан юм шуу. Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа энэ нохцол байдал нь бурдэж ард тумэн “одоо л нэг узуулээд огох байх” гэж бодож байтал Ц.Элбэгдорж маань 2013 онд АН-ын дарга Н.Алтанхуягийгаа ашиглаж Еронхийлогч болж аваад л ДАВХАР ДЭЭЛИЙН асуудлыг гаргаж тавиад л оорийн АН-ынхаа засгийн газраар оролдоод л эхэлсэн юм даа. Одоо УИХ-ын гишуун нь засгийн газрын гишуун, сайдын ажлыг давхар хийгээд л “ногоо Ц.Элбэгдоржийн ДАВХАР ДЭЭЛИЙН асуудал нь БАНТАН болчихсон” хэн ч тоохгуй байгаа биздээ. Уг нь Монголчуудын цэвэр ухаанаар бол “Айл хуний амь нэг, саахалт хуний санаа нэг” гэдгээр Еронхийлогч маань УИХ-ын дарга З.Энхболд, Еронхий сайд Н.Алтанхуяг нартай “эцэг хун” шиг эвтэйхэн харьцаад л, улгэрлээд л, зарим ойлгомжгуй асуудал гарвал Их Тэнгэрийн мухарт айл аймаг амьдарч байгаа давуу талаа ашиглаж ГЭРТЭЭ Ч БОЛОВ УРЬЖ, ХАМТ ХООЛ ХУНС ИДЭЖ, ХОЗОР, ШАТАР ТОГЛОЖ БАЙГААД САНАЛ НИЙЛЭХГУЙ БАЙГАА АСУУДЛАА ЯНЗ БУРЭЭР ЯРИЛЦАЖ Л БОЛОХ Л БАЙСАН ШУУ ДЭЭ. Даанч энэ нохрийн мэдлэг чадвар дутсан байна л даа. Харамсалтай нь Еронхийлогч маань УИХ-ын дарга З.Энхболтойгоо нийлээд л Еронхий сайд Н.Алтанхуягийгаа “огцруулах” ХОРЫГ НАМ ДАМНУУЛЖ НАЙРУУЛЖ ур дунд хурч Н.Алтанхуягийгаа огцруулж, оорийн байгуулсан засгаа унагаж “дураараа дургиж, дунд чомгоороо жиргэж” эхэлсэндээ. Энэ хугацаанд ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ЗАСВАРЛАХ НЬ БИТГИЙ ХЭЛ УЛСЫН ТАТВАРТ ТОЛОХ ЕСТОЙ ХОЕР ТЭРБУМ ДОЛЛАРИЙГ НЬ АВАХААРГУЙ БОЛЖ харж узээд л, Хаан Ресурс-д огох 35 сая долларийг 70 сая долларь болгон нэмэгдуулж Султайн хаан шиг загнаад л, Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж аваад л, мон ч их ГАЙ боллоо доо. Гэтэл Н.Алтанхуяг нь ЧИНГЭС бонд гаргаж маш бага хуутэй 1.5 тэрбум долларийн санхуужилт босгож, ойрын хэдэн жилд хийгээгуй бутээн байгуулалтын ажлыг хийсэн байхад, Ц.Элбэгдоржийн даалгавраар Ч.Сайханбилэг нь Оюу толгой компанийн суулийн хэдэн жилд уйл ажиллагаа явуулж, улсын татварт толох естой 2 тэрбум долларийг нь татварын авахаас чолоолоод л байгаа нь эд нар Монголдоо ямар сэтгэлээр хандаад байсан нь тодорхой юм. Ингээд Н.Алтанхуягийг “огцруулж” оорийн засгийн газраа унагаснаар юу хожив оо. Яахав “хувилдааны булэглэл” нь л монго хоронго их олсон болохоос биш, АРД ТУМЭН ЮУ Ч ХОЖООГУЙ ДЭЭ. Харин АН нь л ИХ ХОХИРСОН БАЙХ ШУУ. Одоо ТОРИЙН ТЭРГУУНИЙ энэ “ХОЛЧ БИШ ХАРЛАГАН” байдлаас болж Монголчууд маань “ЮМ ХИЙСЭН ХУНЭЭ БУРУУТГАДАГ ЗЭВУУН ЦАГ ИРЖЭЭ” гэж ярилцдаг болсон байна. Энэ нь Монгол залуучуудад маань хир зэрэг УЛГЭР ДУУРАЙЛАЛ болох болоо. Дээхэн уед Монголчууд маань, юм узэж нуд тайлаагуй байсан юм болохоороо, Монголынхоо толоо сайн ажилласан Еронхий сайдыгаа эвгуй байдалд оруулж байсан цаг уе байсан л юм билээ. Тухайлбал: Амар Еронхий сайд нь улс орныхоо толоо ажиллаж ажиллачихаад эцэс нь хэлмэгдээд “МОНГОЛЫН ТОР, ЗУТГЭСЭН ХУНДЭЭ ХАТУУ” гэж гомдлын уг хэлж л байсан даа. Одоо бол угуй шуу, НОХОД ОО. Одоогийн энэ нохдуудийн хийгээд байгаа юм нь “ЦЭВЭР ШУНАЛ, ЭРХ МЭДЛИЙН ТОЛООХ ТЭМЦЭЛТЭЙ Л ХОЛБООТОЙ БАЙГАА ЮМ ДАА. Монголчуудын хэнэггуй, будуун бараг занг, Еронхийлогч маань ашиглаж ДАВАРСААР ДАВАРСААР ДАГВАГИЙН ОРОЙ ДЭЭР ГАРАВ гэгчээр оорийг нь ийм ТОРИЙН ОНДОРЛОГТ хургэсэн АН-ынхаа гишуудийг хооронд нь “яс хаяж” хаглаад, бух шатны сонгуульд намаа ялагдалд оруулж, намаа задрахад хургээд, эцэст нь “НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ” УУСГЭЖ УЛС ОРНЫХОО ОНГОТЭЙ ООДТЭЙ БУХНИЙГ АРД ТУМНЭЭСЭЭ ДЭЭРЭМДЭЖ АВААД Л байгаа нь УЛС ОРНОО БОДСОН БИШ БИЗ ДЭЭ. Монголчууд бид нар ийм зуйлийг хусэж, энэ нохорийг Еронхийлогч болгосон юм уу? АРАЙ УГУЙ БАЙЛГУЙ ДЭЭ.
-
Anonymous (November 24, 2016 11:05:41 pm )
Малчин ногоочон хоёрын хэрэг төрийн нууц болчох гэж үү дээ энэ хүмүүс төрийн нууцаас юу ч мэдэхгүй хүмүүс Гэмт хэргээ гэмгүй хүнд тохох гэж юуч мэдэхгүй мачин ногоочин хүмүүсийг төрийн нууц мэддэг хүн болгож байгаа нь энээдэмтэй хэрэг биш үү Захилсан хүн нь нас барсан Отгонбяр юм бол ерөнхийлөгч агсан Багабанд гэдэг хүн энэ хэргийн мэдэх л ёстой Энэ хүнийг баривчлах х юм биш үү Мөн одоогийн МАНийг энэ хэрэгт хамаагүй гэж тухайн үед хэлсэн Батүүл мэдэх юм биш үү
-
0000 (November 24, 2016 11:07:18 pm )
хээ хээ хээ үнэн гэж байхгүй болсон
-
Cудлаач (November 25, 2016 3:13:24 pm )
Еронхийлогч та “бурэн эрхийн хугацаагаа дуусахаасаа омно С.Зориг агсны хэргийг ХААХ САНААТАЙ Л БАЙНА УУ? Уг нь Еронхийлогч, УИХ-ын дарга, Еронхий сайд гуравыг АН-аас гарахын Монголчууд харж, хулээж байсан юм шуу. Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа энэ нохцол байдал нь бурдэж ард тумэн “одоо л нэг узуулээд огох байх” гэж бодож байтал Ц.Элбэгдорж маань 2013 онд АН-ын дарга Н.Алтанхуягийгаа ашиглаж Еронхийлогч болж аваад л ДАВХАР ДЭЭЛИЙН асуудлыг гаргаж тавиад л оорийн АН-ынхаа засгийн газраар оролдоод л эхэлсэн юм даа. Одоо УИХ-ын гишуун нь засгийн газрын гишуун, сайдын ажлыг давхар хийгээд л “ногоо Ц.Элбэгдоржийн ДАВХАР ДЭЭЛИЙН асуудал нь БАНТАН болчихсон” хэн ч тоохгуй байгаа биздээ. Уг нь Монголчуудын цэвэр ухаанаар бол “Айл хуний амь нэг, саахалт хуний санаа нэг” гэдгээр Еронхийлогч маань УИХ-ын дарга З.Энхболд, Еронхий сайд Н.Алтанхуяг нартай “эцэг хун” шиг эвтэйхэн харьцаад л, улгэрлээд л, зарим ойлгомжгуй асуудал гарвал Их Тэнгэрийн мухарт айл аймаг амьдарч байгаа давуу талаа ашиглаж ГЭРТЭЭ Ч БОЛОВ УРЬЖ, ХАМТ ХООЛ ХУНС ИДЭЖ, ХОЗОР, ШАТАР ТОГЛОЖ БАЙГААД САНАЛ НИЙЛЭХГУЙ БАЙГАА АСУУДЛАА ЯНЗ БУРЭЭР ЯРИЛЦАЖ Л БОЛОХ Л БАЙСАН ШУУ ДЭЭ. Даанч энэ нохрийн мэдлэг чадвар дутсан байна л даа. Харамсалтай нь Еронхийлогч маань УИХ-ын дарга З.Энхболтойгоо нийлээд л Еронхий сайд Н.Алтанхуягийгаа “огцруулах” ХОРЫГ НАМ ДАМНУУЛЖ НАЙРУУЛЖ ур дунд хурч Н.Алтанхуягийгаа огцруулж, оорийн байгуулсан засгаа унагаж “дураараа дургиж, дунд чомгоороо жиргэж” эхэлсэндээ. Энэ хугацаанд ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ЗАСВАРЛАХ НЬ БИТГИЙ ХЭЛ УЛСЫН ТАТВАРТ ТОЛОХ ЕСТОЙ ХОЕР ТЭРБУМ ДОЛЛАРИЙГ НЬ АВАХААРГУЙ БОЛЖ харж узээд л, Хаан Ресурс-д огох 35 сая долларийг 70 сая долларь болгон нэмэгдуулж Султайн хаан шиг загнаад л, Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж аваад л, мон ч их ГАЙ боллоо доо. Гэтэл Н.Алтанхуяг нь ЧИНГЭС бонд гаргаж маш бага хуутэй 1.5 тэрбум долларийн санхуужилт босгож, ойрын хэдэн жилд хийгээгуй бутээн байгуулалтын ажлыг хийсэн байхад, Ц.Элбэгдоржийн даалгавраар Ч.Сайханбилэг нь Оюу толгой компанийн суулийн хэдэн жилд уйл ажиллагаа явуулж, улсын татварт толох естой 2 тэрбум долларийг нь татварын авахаас чолоолоод л байгаа нь эд нар Монголдоо ямар сэтгэлээр хандаад байсан нь тодорхой юм. Ингээд Н.Алтанхуягийг “огцруулж” оорийн засгийн газраа унагаснаар юу хожив оо. Яахав “хувилдааны булэглэл” нь л монго хоронго их олсон болохоос биш, АРД ТУМЭН ЮУ Ч ХОЖООГУЙ ДЭЭ. Харин АН нь л ИХ ХОХИРСОН БАЙХ ШУУ. Одоо ТОРИЙН ТЭРГУУНИЙ энэ “ХОЛЧ БИШ ХАРЛАГАН” байдлаас болж Монголчууд маань “ЮМ ХИЙСЭН ХУНЭЭ БУРУУТГАДАГ ЗЭВУУН ЦАГ ИРЖЭЭ” гэж ярилцдаг болсон байна. Энэ нь Монгол залуучуудад маань хир зэрэг УЛГЭР ДУУРАЙЛАЛ болох болоо. Дээхэн уед Монголчууд маань, юм узэж нуд тайлаагуй байсан юм болохоороо, Монголынхоо толоо сайн ажилласан Еронхий сайдыгаа эвгуй байдалд оруулж байсан цаг уе байсан л юм билээ. Тухайлбал: Амар Еронхий сайд нь улс орныхоо толоо ажиллаж ажиллачихаад эцэс нь хэлмэгдээд “МОНГОЛЫН ТОР, ЗУТГЭСЭН ХУНДЭЭ ХАТУУ” гэж гомдлын уг хэлж л байсан даа. Одоо бол угуй шуу, НОХОД ОО. Одоогийн энэ нохдуудийн хийгээд байгаа юм нь “ЦЭВЭР ШУНАЛ, ЭРХ МЭДЛИЙН ТОЛООХ ТЭМЦЭЛТЭЙ Л ХОЛБООТОЙ БАЙГАА ЮМ ДАА. Монголчуудын хэнэггуй, будуун бараг занг, Еронхийлогч маань ашиглаж ДАВАРСААР ДАВАРСААР ДАГВАГИЙН ОРОЙ ДЭЭР ГАРАВ гэгчээр оорийг нь ийм ТОРИЙН ОНДОРЛОГТ хургэсэн АН-ынхаа гишуудийг хооронд нь “яс хаяж” хаглаад, бух шатны сонгуульд намаа ялагдалд оруулж, намаа задрахад хургээд, эцэст нь “НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ” УУСГЭЖ УЛС ОРНЫХОО ОНГОТЭЙ ООДТЭЙ БУХНИЙГ АРД ТУМНЭЭСЭЭ ДЭЭРЭМДЭЖ АВААД Л байгаа нь УЛС ОРНОО БОДСОН БИШ БИЗ ДЭЭ. Монголчууд бид нар ийм зуйлийг хусэж, энэ нохорийг Еронхийлогч болгосон юм уу? АРАЙ УГУЙ БАЙЛГУЙ ДЭЭ.
-
Зочин (November 25, 2016 3:20:53 pm )
Эрэн сурвалжлах сэтгүүлч Жамъян гуай энэ хэргийг эхнээс нь сонирхон судалсан, youtube – ээр сонсож болно.
-
ХУУЛИЙНХАН МЭРГЭЖЛИЙН ЮМ ШҮҮ (November 27, 2016 4:25:53 pm )
ХУУЛИЙНХАН БҮХ ТАЛЫН БАРИМТААР НОТОЛЖ БАЙЖ ХЭРЭГ ШИЙДНЭ ШҮҮ ДЭЭ ТИЙМ УР ЧАДВАР МАНАЙ ХУУЛИЙНХАНД БАЙГАА ТӨРӨЛ САДАН НЬ ЯАЖ Ч ӨМӨӨРЧ БОЛНО ЯМАР НЭГЭН АСУУДАЛТАЙ БОЛООД Л БАРЬЖ ХОРИСОН ДОО
-
ХУУЛИЙНХАН МЭРГЭЖЛИЙН ШҮҮ (November 27, 2016 4:29:43 pm )
ХУУЛИЙНХАН БҮХ ТАЛЫН БАРИМТААР НОТОЛЖ БАЙЖ ХЭРЭГ ШИЙДНЭ ШҮҮ ДЭЭ ТИЙМ УР ЧАДВАР МАНАЙ ХУУЛИЙНХАНД БАЙГАА ТӨРӨЛ САДАН НЬ ЯАЖ Ч ӨМӨӨРЧ БОЛНО ЯМАР НЭГЭН АСУУДАЛТАЙ БОЛООД Л БАРЬЖ ХОРИСОН ДОО ХАМАГ АЙМШИГТАЙ ХЭРЭГ ТӨВГИЙГ ХӨДӨӨГИЙН ХЭДЭН ТАНХАЙЧУУД Л ХИЙХ ЮМ ДАА
12 Comments