antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2016 Comments are off

Аргын тооллын 11 сарын 24, Бархасвадь гараг

нийтлэсэн Admin

14798893105835519e32047Аргын тооллын 11 сарын 24, Бархасвадь гараг. Билгийн тооллын давхарласан 25, Тугчин одтой, цагаан нохой өдөр.

Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахайболой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car