antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2016 3 comments

Су дарга аа, субботник зарлая

нийтлэсэн Admin

tsas_021110Цас их хэмжээгээр орж, хаа сайгүй халтиргаа гулгаа үүссэн нь хотын дарга Су.Батболдын буруу болж байх шиг байна, янз нь. Ядахад нийслэлийн удирдлагууд цас хайлуулах бодис хийгээд давсны нөөцгүй, түүнийг нь авах хөрөнгө мөнгөгүй гэж мэдэгдсэн гэж байгаа. Дээрээс нь нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна” гээд ирэх 14 хоногт хийх ажил болон яаралтай авах арга хэмжээнүүдийн талаар үүрэг чиглэлийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт өглөө. Хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах, холбогдох байгууллагуудтай нь ярилцаад цас цэвэрлэгээнд цэргийн алба хаагчид, оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулах зэргээр энэ 7 хоногт гудамж талбайн цасаа цэвэрлэж дуусгахыг үүрэг болгосон гэж байгаа. Үүнийг нь эсэргүүцээд иргэд, олон нийтийн бухимдал улам бүр ширүүсч, халуун, дулаан гэр орон, ажлын байрандаа суучихаад цахим ертөнцөөр л нэг Су даргыг чичилж байна гээч. Тэр нь ердөө л цас цэвэрлэгээнд цэргийн алба хаагчид, оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулах зэргээр энэ 7 хоногт гудамж талбайн цасаа цэвэрлэж дуусгахыг үүрэг болгосонтой холбоотой.
Юу нь болохгүй гээд цэргийн алба хаагчид, оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаар цас цэвэрлүүлэхийг эсэргүүцээд байгаа нь тун хачирхалтай. Энэ их цас, мөснөөс болж өдөрт дунджаар 60 гаруй хүн гэмтэж, бэртэн ГССҮТ-д хандаж байгаа гэнэ. Харин Замын цагдаагийн албанд зам тээврийн 500 гаруй дуудлага бүртгэгдэж байгаа гэх мэдээлэл бий. Энэ бол ердөө бидний хэлж заншсанаар гэмтлийн эмнэлэг бол Замын цагдаад хандсан тохиолдлын тоо. Цаана нь бэртэж, гэмтээд өрхийн болон дүүргийн эмнэлэгтээ хандсан, жолооч, зорчигч хоорондоо зохицсон хэчнээн осол болж буйг хэн ч мэдэхгүй.

tsas_315415441541
“Mongolian land cruiser club болон
Sonata Mongolia Evoluition club”-ын хамт олон бусад клубүүдтэй хамтран замын цас, мөсийг цэвэрлэжээ.
tsas_4154545

tsas_23541515154
Гэтэл монголчуудын талаас илүү хувь нь амьдарч буй Улаанбаатар хот мөсөн талбай болчихоод байхад машин техникээр цасаа цэвэрлэ, давс, бодисоо цац гэх үгийг олон хүн хотын даргад хаяглаж байгаа нь хэтэрхий хувиа хичээсэн үзэл мэт санагдах. Тэртээ тэргүй хотын даргыг үүрэгдэхээс өмнө “Mongolian land cruiser club болон “Sonata Mongolia Evolution club”-ын хамт олон гулгаа нилээн ихтэй Сэлбэ голын төмөр гүүр, Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарц, түүний өмнөх газруудад очиж боломжоороо цасыг нь цохиж зөөгөөд гулгаа үүсч байсан газруудад бага зэргийн шороо асгасан тухайгаа цахим ертөнцөд мэдээлээд байна. Тэдэнтэй хамт “Sonata Mongolia Evolution club”-н залуус, “Mongolian land cruiser 70 series”, “Jeep Wrangler club”-н төлөөлөл ч оролцсон байна. Эдний ихэнх нь өнөө муулаад байдаг “жийптэнгүүд” нь шүү дээ. Тэдэнд одоо бүгд л талархаж, буян нь дэлгэрэг хэмээж байна. Залуус замын хөдөлгөөний эрчим саарсан үед ингэж сэтгээлээрээ ажиллаж болсон байхад бид яагаад амьдарч буй их хотынхоо төлөө ганц өдрийн хэдхэн цагт цас цэвэрлэнэ гэхээс дургүйцээд байгаа хэрэг вэ. Мэдээж хүүхдүүдээр цас цэвэрлүүлнэ гэхээр эгдүүцээд байгаа эцэг, эх цөөнгүй бий.
Гэхдээ цас цэвэрлэлээ гээд муудаад, муураад уначихсан нь үгүйг өөрсдийн биеэр ахмадууд байтугай залуу аав, ээж нар ч мэдэрч л өссөн. Зарим иргэний хувьд комуннист субботник хийдэг үетэй харьцуулахад өнөөгийн нийгэм өөр болсон л гэж байна. Өөр боллоо гээд төв замын цасыг цэвэрлүүлэх гэсэн биш л байлтай.
Үнэн хэрэгтээ их хотын иргэд бүгд байшин хороололд амьдарч юм биш шүү дээ. Хашааны цаснаас эхлээд цэвэрлэгээ хийдэг хүүхдүүд зөндөө л бий. Цахим ертөнцөөр амьсгалж, утас болон компьютерийн дэлгэцээ ширтэн дураараа аашилж, орсон цасаар хүртэл улс төрийн шоу хийж байхын оронд гадаах цасыг хамгийн амар аргаар хэрхэн хурдан цэвэрлэх вэ гэдэгт санаагаа уралдуулж, гар бие оролцвол илүү л үр дүнтэй байхсан. Хий гуагчин шоудаж, эрхээ эдлэх талаар ярьж байхын оронд энэ улсад гадны орныг дуурайхаас гадна өнгөрсөн нийгмээсээ авах зүйл байсан гэдгийг санах л хэрэгтэй. Хаврын хавсарга, зуны халуунд их цэвэрлэгээ хийдэг хүмүүс өвөлдөө ганц, хоёр удаа субботник хийхэд болохгүй гэх газаргүй мэт. Халтиргаа гулгаанаас болж түгжирч гацлаа, унаж бэртлээ гэхийн оронд өөрсдөө ч болов зохион байгуулалтад орж цэвэрлэгээ хийвэл хэн хэнд нь л тустай. Цасаа цэвэрлэх үүрэг өгөхөөр цэвэрүүлэх гэлээ гээд баахан баална. Тэгсэн хэрнээ “ОХУ руу 123 сая төгрөгөөр 200 тонн давс захиалсан нь 24-нд ирнэ” гэхээр ямар их хөрөнгө мөнгөтэй юм бэ гээд гоочилно. Яг үнэндээ цэвэрлэх сэтгэлгүй цэцэрхэж мэдэмхийрэх сонирхолтой хүмүүс л цас, мөсөөр шоудаад байгаа бололтой. Тиймээс хотын дарга л юм бол бага ч болтугай аюулгүй амьдрахыг хүсч буй иргэддээ үүрэг өгч, субботник зарлахад юу нь болохгүй гэж. Яах вэ хийхгүй гэх байгууллага, аж ахуйн нэгж гараад ирвэл мөнгөн торгууль тавиад тухайн хэсэгт нь давсаа цацчихна биз. Дараа давс авахад нэмэр болог.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • иргэн (November 23, 2016 1:54:16 pm )

    Өөрсдөө ажлаа хий. Бид зүтгэнэ . Хийнэ гэж албан тушаал авчихаад анхны цас ормогц л хүмүүсийг дайчлах , хандив нэрээр хамаж авах тухай яриад эхлэх юм. Тэр оюутан , ахлах ангийн сурагчид чинь хүүхдүүд.. Ямарч үед дайчлагдахад хэзээд бэлэн малнууд юм уу. Хүйтэн нойтонд цас мөстэй ноцолдох даарснаасаа болоод өвдөж зовох , бусдын өмнө үүрэг хүлээсэн хүмүүс биш. Тэр субботник гээч юм чинь коммунизмтайгаа хамт булшлагдсан байх шүү.

  • zochin (November 23, 2016 5:53:09 pm )

    Su dargaa tsasaa tsewerle

  • үнэн (November 30, 2016 8:43:14 pm )

    Ажилгүй авилга
    Ажилгүй төрий албаныхан замын цагдаа нараараа цэвэрлүүл

antalya rent a car