antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2016 1 comment

Кюүшюү башёг Какүрюү М.Ананд ганцаараа тэргүүлж байна

нийтлэсэн Admin
527-1479870931anand_7Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал,  Озэки Кисэносатод унасан бол 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Озэки Тэрүнофүжигээр 10 дахь даваагаа авлаа.
Фүкүока хотноо болж буй Кюүшюү башёгийн 6 дахь өдөр Эндод унасан Хакүхо энэ өдөр Озэки Кисэносатод өвдөг шороодож 2 унаа, 8 даваатай болсноор тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ.
Харин башёг Какүрюү  М.Ананд 10 даваатай ганцаараа тэргүүлж байгаа бол 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 9 даваа, 1 унаатай удаалж байна. Мөн тэдний араас ёкозүна Хакүхогийн хамт, озэки Кисэносато, Маэгаширагийн 10-аас барилдаж буй Араваши М.Дөлгөөн нар 8 даваа, 2 унаатай нэхэж байна.
Манай бөхчүүдийн даваа, унааг сонирхуулбал, Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-2, Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 9-1, Ёкозүна Какүрюү М.Ананд 10-0, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-3, Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 7-3 Маэгашира 7- Таканоива А.Баасандорж 4-6, Маэгашира 10 – Чиёшома Г.Мөнхсайхан 7-3, Маэгашира 10 – Араваши-10 М.Дөлгөөн 8-2, Маэгашира 11 – Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-9, Маэгашира 13 – Ичиноёжо А.Ичинноров 6-4 гэсэн амжилттай байгаа юм.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • durvun uliral hothon (November 23, 2016 1:24:13 pm )

    barisan oron suutsaa ochood uz dee.naad zahiin hunii heregtsee hangahgui anhnii zurag tusluus uur mungunuus uur zuil boddogui zaluu dee. hun hiisneer baharhdag bolohoos hudlaa tom yariad hereggui shuu dee

antalya rent a car