antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2016 29 comments

“Монросцветмет”-ын хөрөнгөөр хувьдаа компани байгуулсан гэгддэг Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болох уу?

нийтлэсэн Admin

20160225091515-12784792_1334337786596908_596550965_n

Дэд сайдын шинэ марафон эхэлж магадгүй байна. Учир нь Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилж бозошгүй байгаа юм. Ямар ч байсан энэ долоо хоногт тус үйлдвэрийн захирал хэн болох нь тодорхой болно гэх мэдээлэл бий.  Мэдээллээс үзэхэд дөрвөн хүний материалыг эцсийн шатанд судалж үзээд Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилох боломжтой гэж үзсэн гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр уул уурхайн салбартаа хүчин зүтгэнэ гэж бодлого боловсруулах яамны дэд сайдаар суугаад авсан Х.Бадамсүрэн гуай сонгуулиас хойш онцгой ихээр олны анхаарлыг татаад байгаа Эрдэнэтэд ирэх нь хэр зохистой вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Өнөөдрийн тухайд Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байгаа Х.Бадамсүрэнтэй холбоотой асуудал нэлээд бий. Ямартаа л түүнийг Бэрхийн уурхайг хаахад хүргэсэн, хөрөнгө орлогоо худлаа мэдээлсэн гэхчлэн олон асуудалд холбогдож явсан, орон шоронд хүртэл ороход хүргэж байсан талаар нь хэвлэлүүд онцолж бичиж байгаа юм. Тэгвэл бид дэд сайдын нэр холбогдож байсан мэдээллийг илүү тодорхой байдлаар хүргэе. Түүний талаар 2012.03.26-нд umnugovi.mn сайтад нийтлэгдэж байсан мэдээллээс иш татъя. Тодруулбал, Монросцветмет нэгдлийн хөрөнгөөр хувьдаа барилга угсралтын компани байгуулж завшснаас эхлээд жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс байж боломгүй доогуур үнээр хийж, 300 мянган долларын хахууль авч байсан үүх түүхтэй хэмээн Х.Бадамсүрэн эрхмийн талаар тэнд өгүүлжээ. Цаашлаад “Шижир алт ХХК”-тай хамтран гаалийн татвараас санаатайгаар зайлсхийж улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан гээд түүний хийсэн хэргүүд ил тод байдаг.

 Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж прокурорын шатанд хэргийг хаасан гэх мэтээр ам дамжин яригддаг ч аль шийдвэр нь үнэн гэдгийг хууль хяналтын нэг ч албан тушаалтан батлаагүй. Уг нь дээрх хэргийн шүүх хурал дээр улсын яллагч Х.Бадамсүрэнгийн өмчөөс 3 сая төгрөгийг улсын орлого болгох, чанга дэглэмтэй хорих ангид 7 жил хорих ял оноосон байдаг.” хэмээн өгүүлсэн байгаа юм. Х.Бадамсүрэнгийн холбогдсон удаах хэрэг нь Монголросцветмет нэгдэлд ерөнхий геологичоор ажиллаж байсан М.Ариунбаярын үйлдсэн хэргийн хамсаатнаар татагдсан явдал. М.Ариунбаяр 2009, 2010 онд Авлигатай тэмцэх газарт улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон талбайг “Нөөцгүй” гэсэн хуурамч дүгнэлт гаргаж, авч үлдээд Хятадын компаниудад өндөр үнээр зарсан хэргээр шалгагдахад Х.Бадамсүрэн бас татагдаж мэдүүлэг өгч байв. “М.Ариунбаяр яавч ганцаараа ийм хэрэг хийж чадахгүй. Х.Бадамсүрэн даргын оролцоотойгоор хийсэн. Бор-Өндөрийн Баргилтын ордыг Х.Бадамсүрэн, М.Ариунбаяр хоёр зарсан. Тэр ордыг авсан хятадууд баяжуулах үйлдвэр барьчихсан, төмрийг өдөр, шөнөгүй урагшаа зөөж байгаа” гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь гэрчилдэг.Х.Бадамсүрэн УИХ-ын гишүүн болоод ч хууль бус зүйлд хутгалдахгүй байж чадсангүй. Сурсан зангаараа Өмнөговь аймгийн Номгон суманд буй хятадуудын ашиглаж байгаа хар тугалгын ордын ойролцоо 43 км зайд хилийн шинэ боомт нээх, хятадын нутгийн гүнээс тус орд хүртэл төмөр зам татах зөвшөөрлийг хөөцөлдөж байжээ. Хар тугалганы ордыг Х.Бадамсүрэн урьд нь хятадуудад зуучилж худалдсан. Тэр орд нь дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсныг лоббидож өөрчлүүлсэн тухай мэдээлэл цацагдсныг Х.Бадамсүрэн үгүйсгээгүй байна” хэмээн бичсэн байдаг.

Тэгэхээр энэ мэт бараан мэдээлэлтэй холбоотой байдаг Х.Бадамсүрэн Эрдэнэтийн захирлаар ирж магадгүй нь ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Zochin (November 22, 2016 11:19:17 am )

    Za arai ugui bkhaa

  • ЗззочиночинкочиночинзочинЗочин (November 22, 2016 12:32:33 pm )

    баривчилгааны сургаар ухаан алдалтаай айж унаж тусаж байсан хүн шүү дээ.

  • Khuu (November 22, 2016 1:18:50 pm )

    Luivarchain khulgaich nariig khar nairgui shiitgekh kheregtei. N.Enkhbayar, M.Enkhbold, S.Bayar, T.Badamjunai, geed tun ch olon khu araas ni tsuvarna daa. Daanch tiim zuil bolokhgui baikh l daa khuurkhii… Ard niiteeree bosotsgooyo. Shine ergeltiin bodlogiig dakhin kheregjuulj, khuuli busaar bayajsan etgeeduudiin khurungiig ni khuraan uildverlellee sergeej uruu dartsgaayaa …

  • зочин (November 22, 2016 1:24:18 pm )

    Дэмжиж байна. Ийм мэдлэг боловсролтой салбарын хүнийг нь тавьж эх орноо хөгжүүлэх хэрэгтэй.

    • зочин (November 23, 2016 9:01:26 pm )

      гадны хүн удирдвал49 хувийн эзэмшигчтэй хамтран нөгөө шахааны бизнес л лав үгүй болгно. Нийгмийн халамжийн хэт үрэлгэн зардлууд хумигдана даа. Үүнийг далимдуулж хэн нэгэнд дуулгавартай этгээдийг томилох сонирхол байгаа юм болов уу. Ер нь орчин үеийн зах зээл, эдийн засгийн өндөр мэдрэмжтэй, гадны томоохон санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчтай сайн харьцаж чадах менежир хэрэгтэй. Заавал уул уурхайн үйлдвэрлэлийн тэр тусмаа манай монголд гүн нутагшсан оросын техник технологийг сайн мэддэг туршлагатай хүнийг одоо хүлээн зөвшөөрнө гэдэг бас бодох болсон цаг шүү. Бас тэнд чинь маш сайн бэлтгэгдсэн уул уурхайн төрөл бүрийн мэргэжлийн олон инженерүүд бий шүү. Тэдний чадвар, дадлага туршлагыг үгүйсгэж үл болно.

  • Иргэн (November 22, 2016 1:56:06 pm )

    МАН-ыг дэмжиж байсан чинь дандаа луйварчид албан тушаалд тавиад байх юм.

  • yoko (November 22, 2016 2:22:43 pm )

    bolormaa chadahguiee

  • түм (November 22, 2016 3:14:04 pm )

    үгүй хэрэггүй дээ

  • Зочин (November 22, 2016 4:04:51 pm )

    Бүх асуудлууд хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн шийдвэрээр шийдэгдэж байсан тул Х.Бадамсүрэнг буруутгах ямар ч үндэслэл байгаагүй юм

  • Зочин (November 22, 2016 4:07:02 pm )

    Энэ Баадамсүрэнгийн үед МОНРОСС хэзээ ч ашигтай ажиллаж байгаагүй гэж түүний дараа дарга болсон Эрдэнэ хэлсэн дээ. УИХ-ын чуулганы хурлын дротоколд тэмдэглэгдсэн байгаа. Гэтэл энэ Нөхөр АҮЯ-ны сайд болоод тэр ч бүү хэл Гавьяат аилтан болоод байсан.Ингэхэд ААН-ыг ашиггүй ажиллууулахын гавьяат ажилтан юм болов уу ?

  • Лалар (November 22, 2016 4:19:30 pm )

    Энэ хөгшин хулгайч ханаж цадах болоогүй юм байх даа, ёо ёо ёо!

  • Anonymous (November 22, 2016 4:40:09 pm )

    яанаа ман одоо энэ хөгшин луйварчин с.баяр нтрээс өөр боловсон хүчингүй юм байна дөө

  • zochin (November 22, 2016 5:55:49 pm )

    X.Badamsuren bol Altan avgaigaas deer l b,x

  • зочин (November 22, 2016 8:15:45 pm )

    Энд Бадамсүрэнгийн өрсөлдөгчид түүнийг унгагах гэж их хор найруулж, элдэв наах зүйл хайж ядаж байх шиг байна. Энэ шуурхай.мн хүртэл өөрөө өөрийгөө эх сурвалж гэсэн байх юм. төлбөртэй нийтлүүлж дээ ККК … бусад зоригтой хулгайч нараас Бадамсүрэн илүү хүмүүжилтэй төрөөр явсан тул сонголт мөн байх….. бусад нь бүр ч аюултай шуналтангууд ш дээ

  • баагий (November 22, 2016 10:10:25 pm )

    Монголын Уул уурхайг хөгжүүлхэд хүчин зүтгэсэн инженер шүү. Учир нь түүний өөд нь татаж байгуулсан бүхнийг та нар шиг ярихаас өөр юмгүй бацаанууд мэдэхгүй л дээ. Даан ч атаархаад хаана нь ч хүрэхгүй байж юун их юм мэддэг юм бэ дээ хөөрхий.

    • Anonymous (November 23, 2016 8:20:32 am )

      tyt baagii gej badamsurengiin sugani us bicheed bnaadaa ard tumen uzel bodloo chuluutei ilerhiileh erhteim shuu sugani usee!! hudlaa yum yarigddagguil bhgui yu! hulgaich hun gedgiig tumnii nud harj bgaa vhi bas neg hulgaich bnadaa! ta narig shoronluu chini yawuulah tsag irnee gaigui!

      • Anonymous (November 23, 2016 10:07:39 am )

        baahan mongotei humuus dairaad bgaa gesen harinch noyon nuruutai shanalgyi tulhtai mergejliin hun ner hundtai zov shuu

  • Anonymous (November 23, 2016 10:05:47 am )

    demjij bna

  • Anonymous (November 23, 2016 10:24:52 am )

    Монголд энэ хүнээс өөр чадалтай хүн байхгүйээ

  • их уул (November 23, 2016 11:53:20 am )

    гадны луйварчдаар удирдуулсанаар саяхан яаж мэдэж байгаа биздээ тэгснээс мэргэжлийн хүнээрээ удирдуулсан нь хавигүй дээр хүнийг янз бүрээр хэлж байгаа нөхдүүд ямар санаа агуулж байна хэний өмнөөс

  • Мундаг эмэгтэй (November 23, 2016 2:38:12 pm )

    Эрдэнэт үйлдвэр нам эсвэл төр захиргааны байгууллага бус аж ахуйн нэгжийн статустай ашгийн төлөө бизнесийн байгууллага. Улс төр аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдахаар ямар луйвар явагддагийг мэдсээр байж ийм үйлдэл хийх нь зохисгүй. Тийм болохоор ийм том үйлдвэрийг олон улсын зах зээл дээр төлөөлж чадах чадварлаг менежерээр удирдуулах нь чухал. Үүнийг эрх биш ойлгох ухаан төрийн өндөрлөгт бий байх гэдэгт итгэнэм буй.

  • cv (November 23, 2016 2:38:43 pm )

    Эрдэнэт үйлдвэр нам эсвэл төр захиргааны байгууллага бус аж ахуйн нэгжийн статустай ашгийн төлөө бизнесийн байгууллага. Улс төр аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдахаар ямар луйвар явагддагийг мэдсээр байж ийм үйлдэл хийх нь зохисгүй. Тийм болохоор ийм том үйлдвэрийг олон улсын зах зээл дээр төлөөлж чадах чадварлаг менежерээр удирдуулах нь чухал. Үүнийг эрх биш ойлгох ухаан төрийн өндөрлөгт бий байх гэдэгт итгэнэм буй.

  • cv (November 23, 2016 2:39:15 pm )

    Эрдэнэт үйлдвэр нам эсвэл төр захиргааны байгууллага бус аж ахуйн нэгжийн статустай ашгийн төлөө бизнесийн байгууллага. Улс төр аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдахаар ямар луйвар явагддагийг мэдсээр байж ийм үйлдэл хийх нь зохисгүй. Үүнийг эрх биш ойлгох ухаан төрийн өндөрлөгт бий байх гэдэгт итгэнэм буй.

  • cv (November 23, 2016 2:39:41 pm )

    Эрдэнэт үйлдвэр нам эсвэл төр захиргааны байгууллага бус аж ахуйн нэгжийн статустай ашгийн төлөө бизнесийн байгууллага. Улс төр аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдахаар ямар луйвар явагддагийг мэдсээр байж ийм үйлдэл хийх нь зохисгүй болой.

  • зочин (November 23, 2016 4:01:23 pm )

    Дэмий юм бичээд хэрэггүй дээ. Энэ хүнийг салбарынхан нь сайн мэднэ, дэмжиж байгаа юм билээ.

  • зочин (November 23, 2016 7:23:58 pm )

    за да Ганзориг, Зоригт, Алтан нартай харьцуулахад шуналгүй хүн гэдэг, МАН-ын хөрөнгөгүй, компанигүй дарга нарын нэг биз дээ. Ганзориг нь хувийн зочид буудал үйлчилгээний Говьцогцолбортой, Зоригт нь Петровис НИК Оюутолгойд хувьтай, Алтан нь Алтжинбөмбөгөрийн эзэн гэдэг тэгхэд улс төрчид дотор Бадамсүрэнг хоосон гуйлгачин гээд дарга нар тооддогүй байсан аргагүй эрхэнд л Эрдэнэт зөвшөөрч байх шиг

  • зочин (November 23, 2016 7:25:28 pm )

    за да Ганзориг, Зоригт, Алтан нартай харьцуулахад шуналгүй хүн гэдэг, МАН-ын хөрөнгөгүй, компанигүй дарга нарын нэг биз дээ. Ганзориг нь хувийн зочид буудал үйлчилгээний Говьцогцолбортой, Зоригт нь Петровис НИК Оюутолгойд хувьтай, Алтан нь Алтжинбөмбөгөрийн эзэн гэдэг тэгхэд улс төрчид дотор Бадамсүрэнг хоосон гуйлгачин гээд дарга нар тооддогүй байсан аргагүй эрхэнд л Эрдэнэт зөвшөөрч байх шиг ээээ

  • Zochin (November 24, 2016 4:49:26 pm )

    Mergejliin hvneer udirduulsan deer sh de mergejilgvi hulgaichid Erdenetiig zondoo idsen sh de

  • зочин (November 24, 2016 6:34:42 pm )

    Үгээ чөлөөтөй хэлдэг гээд солиорч болохгүй байх. Ер нь чаддаг нь ажиллаад, чадахгүй нь шоронгоо яриад суувал дээр шүү.

antalya rent a car