Хүйтний эрч чангарч ханиад томууны улирал ирсэнтэй холбоотой өвчин эмгэгийн вирус идэвхждэг энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдээ асарч сувилуулах нэрийдлээр энд тэнд янз бүрийн амралт сувилал үүд хаалгаа нээдэг. Тэгвэл реклам сурталчилгаа, уриа лоозонгоороо үргэлж хэрэглэгчдээ хуурсаар ирсэн сувилалуудын дундаас хотоос 20 км зайд байрлах Найрамдал эх нялхсын амралт, сувилалыг сонгосон нэгэн эх өөрийн цахим хуудсаар гомдлоо илэрхийлэв. Тэрээр “Ээж нарт сэрэмжлүүлэг болгож бичлээ. Хүүхдүүдээ агаар салхинд гаргаж, сувилуулж, тав тухтай хэд хонох гэсэн биш хүүхэддээ өвчин худалдаж аваад буцсандаа маш их харамсаж байна. Найрамдал эх нялхсын амралт нэртэй газар ямар ч эх хүүхдэд ээлтэй юм алга. Паже дээрээ нэг л сайхан их олон юм бичсэн байгаа юм. Ээжийг амраагаад хүүхдийг сувилаад л байхын байх гэсэн газар дээрээ эсрэгээрээ. Өдрийн 4 хоолтой, хайрсан хуурсан хоол өгөхгүй гэсэн худлаа, өдөр болгон хайрсан мушгиа боовтой, Бантангийн хүүхэд үү гээд өдөрт 2 удаа бантан эсвэл лапша өгнө. Эмч, хүүхэд асрагч байхгүй. Яаралтай тусламжийн эм тариа байхгүй. Хүүхдүүдийг цай, шөлөнд оруулсан нэртэй. Ээж нарт массаж хийсэн л болдог. Халуун хүйтэн ус нь тусдаа гоожиж байхад яаж усанд орох билээ. Захиалга авахдаа 5 хоновол 10% хөнгөлттэй гэсэн мөртлөө яг газар дээрээ тийм юм байхгүй. Хөхүүл ээж нар гол нь халуун сайхан сүүтэй цай ууна л гэж бодсон шилэн саванд хийсэн хөрсөн цай. Яахав ерөнхий орчин өрөө тасалгаа тав тухтай л юм тэрнээс өөр юм алга. 1 тогоочтой бүх үйлчлэгч цэвэрлэгч менежер өөр хэн хэн ч байв бүгд л гал тогоондоо ороод л хоол ундаа хийдгийн билээ. Өчнөөн мөнгө төлж явчихаад үнэхээр гомдож байна. Ямар ч баталгаагүй хоол хүнстэй. Одоо манай хүүхэд гүйцэд хордлогоос гарч чадахгүй үнэхээр хэцүү байна. Энэ газрыг би шалгуулна. Энэ газар эх хүүхдийн сувилалын газар биш санагдсан. Амралтын газар байж худал хэлж эх хүүхдүүдийг авахаа болих хэрэгтэй” хэмээн бичжээ.
Сувилалууд үнэхээр л их мөнгө төлүүлж угтаж авсан л бол эхнээсээ эцсээ хүртлээ үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж асарч тойглож эрүүл болгон үдэж үйлчүүлэгчдэд сэтгэл ханамжийн баталгааг ч мөн өгдөг баймаар. Энэ гомдол хүний нүд хуурсан энэ бүх сувилал нэрийдлийн дор хүн шулсан үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулах хэрэгтэй гэдгийг нэг сайн сануулаад авав бололтой.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Залхуу+Тэнэг=Өлсгөлөн (November 21, 2016 12:33:45 pm )
Шарга морьт зусланд байрлал сайтай “Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457, 99144999
-
зочин (November 21, 2016 4:25:47 pm )
Найрамдалд бдаг энэ амралт үнэн шүү Зун хүүхэдээ амраасан маш үнэтэй хүүхдийн гэсэн тодотгол бхгүй юм бна лээ манай хүүхдийн гэдэс нь өвдчихсөн ирсэн.ийм нэр зүүсэн газрууд олон бх шиг бгаам шалгалт хийж хяналт тавих хэрэгтэй.
2 Comments