Нохойтой чарганы уралдаан нь хэн бүхний хүслээр олддог боломж биш бөгөөд энэ төрлийн уралдаанаас хамгийн хүнд нь юм. Учир нь чаргатай ноход нийт 222 км урт замыг туулдаг гэнэ. Хойд туйлд зохион байгуулдаг тус уралдаанд хоёр жилийн өмнө манай улсаас анх удаа Э.Цэрэндолгор оролцсон бол өнгөрсөн жил Б.Загдаа гэх эмэгтэй өрсөлдсөн юм. Харин энэ жилийн хувьд АНУ-ын Лос Анжелес хотод 16 жил ажиллаж, амьдарч байгаа Б.Жаргал хэмээх бүсгүй АНУ-ыг төлөөлөн оролцож байгаа ч Монгол хүн учир ялалт байгуулвал Монгол Улсынхаа төрийн далбааг хойд туйлд мандуулна хэмээн нэгэн ярилцлагандаа дурджээ. Мөн энэ жил Монгол Улсаас анхны уулчин эмэгтэйчүүдийн нэг Д.Эрдэнэтогтох оролцохоор өрсөлдөж байгаа бөгөөд тус уралдаанд оролцохын тулд онлайн санал асуулгад шалгарах ёстой байдаг ч хоёр уулчны маань санал дээгүүр явж байгаа учир хойт туйлд тамирчид маань хоёулаа уралдах боломж өндөр байгаа юм.
Энэхүү өрсөлдөөний талаар Б.Жаргал “Эрка бид хоёр хүсэл зорилго адилхан жирийн нэг монгол бүсгүйчүүд хойд туйлд уулзахаар зүтгэж байгааг маань дэмжээрэй найзуудаа. Мөрөөдлөө биелүүлэх гээд зүтгэж байгаа бид хоёрыг дэмжиж байгаа та бүхэндээ чинь сэтгэлээсээ баярлалаа” хэмээн бичжээ. Тус уралдааны онлайн санал асуулга нэг сарын хугацаанд буюу энэ сарын 16 наас ирэх сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр сэтгэл шулуудаж яваа уулчин бүсгүйчүүдийн маань зориг нь хурц зам нь дардан байг.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 21, 2016 12:46:14 pm )
Yanaa aimaar um be erchuudiig yavuulaachee
1 Comment