Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Азийн аварга, Дэлхийн аварга гэсэн том алдартайгаар эх орондоо ирэх нь. Тэрбээр энэ сарын 14-нд Япон улсад болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга болсон. Үргэлжлүүлээд Мексикийн Мериад хотыг зорьсон М.Анхцэцэг оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, ДЭЛХИЙН АВАРГА болсон юм. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг өргөж, оюутны Дэлхийн аварга болжээ.
Ийн М.Анхцэцэг дасгалжуулагчгүй явсан хоёр тэмцээний алтан медалийн тавцанд зогсч, Дэлхий, Азийн аварга боллоо. Энэ удаагийн тэмцээний дараа М.Анхцэцэг шууд бичлэг хийж, зарим асуудалд тайлбар хийжээ.
М.Анхцэцэг “Гараа эвгүй болгочихсон, сойчихоод байж байна. Гэхдээ гайгүй. Намайг үргэлж дэмждэг багш, ар гэрийнхэн, хүндийн өргөлтийн холбооныхондоо баярлалаа гэж хэлмээр байна. Мөн ивээн тэтгэж, тусалж, тэмцээнд явахад тусалсан бүх хүмүүст баярласнаа хэлье.
Д.Дагвадорж аваргатай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байна. Дагваа аварга намайг ивээн тэтгэж, бэлтгэлийн хувцас, уураг, бэлдмэл гээд олон зүйлээр хангаж байгаа. Энэ удаад л боломж багатай байна гээд тусалж чадаагүй юм. Түүнээс биш байнга тусалж, дэмжиж байгаа гэдгийг ойлгоорой. Багшгүй явах үнэхээр хэцүү юм байна. Багшийгаа л их санаж, үгүйллээ. Дахиж багшгүйгээр тэмцээнд явмааргүй юм байна.
Солонгосоос 16, 20 мянган ам.долларын санал ирээгүй ээ. Тодорхой хэмжээний мөнгөн санал ирсэн. Тэгэхдээ би мөнгөний төлөө штанг өргөдөггүй. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго. Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад “Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах” юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ” гэсэн тайлбарыг хийжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 20, 2016 2:00:51 pm )
Гайхалтай
-
Амжилт (November 20, 2016 3:06:23 pm )
Монголын нэгэн тод бахархал юм даа
-
Anonymous (November 20, 2016 3:57:39 pm )
“Samsaa sharhirtal yantsgaah aduut nutgaa” gej. Mundag ohin bainoo
-
-
Ganaa (November 20, 2016 5:14:03 pm )
М.Анхцэцэгт. сайн байна сайхан байна бахархаж байна Монгол охин чамд хамгийн сайхан өнөр аз жаргалтай чинээлэг урт настай удаан жаргалтай гэр бүлийн амьдрал хүсье.
-
Зочин (November 20, 2016 8:48:20 pm )
Боломжтой хүмүүс нь Монголоо гсн сэтгэлтэй энэ мундаг охиныг ивээн тэтгээд дэмжээд өгөөсэй дээ. Улам их амжилт хүсье, мундаг охин минь.
-
Зочин (November 20, 2016 9:23:11 pm )
Нөгөө аварга маань яав даа
-
Anonymous (November 21, 2016 12:21:58 am )
Монголын насанд хүрсэн хүн бүр 1000 төгрөг цуглуулад өгөелдөө энэ охинд. Ямар бахархамаар юум бэ. Ямар эр зоригтой хүүхэд вэ. Аа харин багшгүй яваад байвал амжилт үзүүлээд бна уу даа. Багшыгаа орхиод явах нь зөв байх шүү. Олимпод багштайгаа яваад алдсан. Угаасаа олимпоос өөрөө медал авч үзээгүй багш дэмийдээ.
-
Хүн (November 21, 2016 12:23:15 am )
Монголын насанд хүрсэн хүн бүр 1000 төгрөг цуглуулад өгөелдөө энэ охинд. Ямар бахархамаар юум бэ. Ямар эр зоригтой хүүхэд вэ. Аа харин багшгүй яваад байвал амжилт үзүүлээд бна уу даа. Багшыгаа орхиод явах нь зөв байх шүү. Олимпод багштайгаа яваад алдсан. Угаасаа олимпоос өөрөө медал авч үзээгүй багш дэмийдээ.
-
зочин (November 21, 2016 9:13:31 am )
С БАЯР М АНХЦЭЦЭГ НАР ӨДӨР ШӨНӨ ШИГ Л ЯЛГААТАЙ БАЙНА ДА
-
эдийн засагч (November 21, 2016 1:41:55 pm )
С БАЯР М АНХЦЭЦЭГ НАР ӨДӨР ШӨНӨ ШИГ Л ЯЛГААТАЙ БАЙНА ДА .ЭНЭ ӨГҮҮЛБЭРИЙГ БИЧСЭН ХҮН ҮНЭХЭЭР ҮНЭН БИЧЖЭЭ. САЯХАН ИХ ХУРАЛ ДЭЭР С.БАЯРААС ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ МУУ ГЭРЭЭ БОЛСОН , ТА ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА ГЭЖ БАЙСАН ТУХАЙ АСУУХАД ХЭЭВ НЭГ БИ ГАНЦААРАА ХИЙГЭЭГҮЙ ГЭЭД Л СУУЖ БАЙГАА ХҮНИЙГ МОНГОЛ ТӨРИЙН ТҮШЭЭ ГЭХ ҮҮ?????? ШУНАЛЫН ТУЛАМ ГЭХ ҮҮ???? МОНГОЛОО ХУУДАЛДАГЧ ГЭХ ҮҮ ????
-
tsedew (November 22, 2016 9:08:19 am )
demjleg baih shaardlaga zaawal bna shvv dee . ulam ih amjilt gargana daa mundag ohin yum daa
11 Comments