antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2016 3 comments

Хятад руу нууцаар хувийн мэдээлэл илгээдэг Андроид утсыг илрүүлжээ

нийтлэсэн Admin

993b52_blu_phones_x974Зарим хямд үнэтэй Андроид гар утаснууд хэрэглэгчийн мэдээллийг нууцаар Хятад дахь сервэр рүү илгээдэг болохыг өчигдөр The New York Times сонин мэдээлжээ.

Мэдээллийн аюулгүй байдлын Kryptowire компани АНУ, Латин Америкт $50-$100-ын үнээр зарагдаж байгаа Blu брэндийн Андроид утаснууд хэрэглэгчийн текст мессэжүүд, утасны жагсаалт, дуудлагын түүх зэргийг Шанхай дахь сервэр рүү нууцаар дамжуулж байгааг илрүүлсэн тухайгаа мэдээлсэн байна.

Мөн энэ утаснууд зайнаас програм суулгах, хэрэглэгчийн газарзүйн мэдээллийг дамжуулах зэрэг үйлдлийг эзэнд нь мэдэгдэлгүй хийж байсан гэнэ. Blu утаснууд нь Shanghai Adupts Technology компанийн програмыг өөрийн чипэнд суулгасан байдаг аж. Уг компани нь Хятадын ZTE, Huawei компаниудтай хамтарч ажилладаг гэнэ.

Одоогоор АНУ даяар 120,000 ийм утас бүртгэгджээ. Харин Blu брэндийг үйлдвэрлэгч компани дээрх мэдээллийг гарахаас өмнө энэ талаар мэдээгүй байснаа хэвлэлд мэдэгджээ.

Тус компани хэрэглэгчийн утсанд байгаа бүх ийм програмыг устгаж, Adups компанийн сервэрээс цуглуулсан мэдээллээ устгасныг мэдэгдэлдээ дурдсан байна.

Эх сурвалж: TheNextWeb


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (November 20, 2016 11:02:27 am )

    Өмхий хятад

  • Зочин (November 20, 2016 12:16:15 pm )

    Хятад санаа гэж . . .

  • unshigch (November 21, 2016 6:10:15 am )

    chadaj baigaa iumand argagui ee. chadaagui bol hohi chini. ali ch ulsiin gar utasnuud bygdeeree tagnuuliin medee tsugluuldaaaaaag. busad ni bolohloor boldog. hiatad iagaad bolohgyi gej

antalya rent a car