“Ирээдүйг өнгөлнө” гэх сүрдэм уриатай “Скаймедиа” хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж байгааг илтгэсэн мэдээллүүд олонтаа гарах боллоо. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, ажилтай орлоготой иргэдийн тоо улам бүр цөөрч байгаа энэ цөвүүн өдрүүдэд “Скаймедиа” хэрэглээнийхээ төлбөрийг нэмж иргэдээ “мөлжих” төлөвлөгөө боловсруулсан нь хэрэглэгчдийн урмыг даанч нэг хугалаад байгаа юм.
Тодруулбал, үйлчилгээний асуудлаар байнга л хэл ам таталж байдаг “Скаймедиа” энэ удаа дахин хэрэглэгчдэдээ мэдэгдэхгүйгээр төлбөрөө нэмсэн үйлдэл гаргалаа. Энэ тухайгаа эхлээд хэрэглэгчдэдээ мэдээлсэнгүй. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний багцаа шинэчиллээ гэх сэм нударга дор хэрэглээнийхээ төлбөрийг нэмж иргэдэд дарамт учруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.
Учрыг тодруулбал, энгийн багц нь 28 мянга, үндсэн нь 36 мянга, онцгой нь 48, төгс багц нь 76 мянга гэх дөрвөн төрлийн багцыг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн байна. Ингэхдээ түрүүчийн үнээ нэмж хэрэглэгчдийнхээ уушгийг сагсайлгаснаа мартаад дахин 3000 төгрөг нэмчихэж. Үүнийгээ тайлбарлахдаа “Спортын SPS сувгийг хэрэглэгдэдээ хүргэсний төлбөр” гэх жишээтэй. Спортын суваг өнөөдөр тийм чухал уу. Үнэхээр сонирхдог хүмүүс нь л төлбөрөө төлөөд үздэг юм байгаа биз. Талхныхаа мөнгийг арай гэж залгуулж байгаа хүмүүс бол 3000 төгрөгөөр спортын суваг худалдаж үзэх нь юу л бол.
Гол нь хэрэглэгчдэдээ мэдэгдэхгүйгээр ингэж үйлчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлдэг нь үйлчилгээний байгууллагын тухайд дэндүү бүдүүлэг явдал юм. Хэрэглэгчид юугаа ч мэдэхгүй байж байгаад, энэ сараас эхлээд хэрэглээний төлбөр дээрээ 3000 төгрөг нэмж төлөх нь байна. Нэг хүний тоогоор авч үзвэл бага тоо мэт харагдах боловч нийт 40 мянган хэрэглэгчийн тухайд авч үзвэл сардаа 120 сая төгрөгийн ашгийг “Скаймедиа” нэмж олно гэсэн үг.
Мөн хэрэглээний хязгаар гээчийг шинээр тогтоож интернет хэрэглэгчдийнхээ эрхийг “хазаарлаж” 200GB болгосон нь хэрэглэгчид рүүгээ нулимсантай адил зүйл болсныг иргэд сошиалаар хэлж ярьцгааж байгаа юм.
Бүр болоогүй хэрэглэгчдийн мэдээллийг фэйсбүүкээр алдаж байгаа гэх гомдол ч гарч эхэллээ. Нэгэн хэрэглэгч үүнийг бодит мэдээллээр баталснаа олон нийтэд түгээснийг энд хавсарган хүргэж байна. Энэ иргэний бичсэн зүйлийг уншаад эрхэм уншигч та нэгийг бодох биз ээ.
Ер нь хэрэглэгчдийнхээ хувийн нууцын аюулгүй байдлыг хадгалж дийлэхгүй хэмжээнд “Скаймедиа” хүрээд байгаа бол, тус компанийн үйлчилгээнээс Монголчууд татгалзахаас өөр аргагүй байдалд хүрэх болов уу.
Дахиад хэлье. “Скаймедиа” “Ирээдүйг өнгөлнө” гэх сүржин уриатай ч хачир дээрээ өөрсдийгөө өнгөлж байна. Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг үл тоож, халаасыг нь сэгсрэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж эхэлсэнд нь тэдэнд баяр хүргэх ёстой юу.
Тэд өмнө нь төхөөрөмж болон суурь хураамжаа нэмж 195 мянган төгрөг болгосон. Харин 11 сарын 1-нээс эхлэн хэрэглээний багцуудаа шинэчиллээ гэх эелдэг тодотгол дор төлбөрөө нэмж, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг бизнесийнхээ эрх ашгийн тээр дор аваачиж шидлээ. Бизнесийн байгууллагад мөнгө чухал, гэхдээ хэрэглэгч дутуугүй чухал баймаар юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (November 18, 2016 5:05:29 pm )
энэ байгууулага арай хэтэрхий ард түмнийг бухамдуулж бна саяхан интернетее салгуулах гээд очсон салгахгүй 2 жилийн гэрээ дуустал болохгүй үгүй бол апраатын мөнгө өг гээд сууж байгаа юмаа, юнител кампани салгана гэсэн үед салгаж , тавихдаа үнэгүй тавьж өгч байсан, гэгл бишээ
-
Болд (November 18, 2016 5:53:13 pm )
Хэлээд яахав үргэлж хүчиндүүлсээр, хэрэглэгчидээ сэмхэн шулна, үйлчилгээний чанар байхгүй гацна удна таг болно гээд түмэн асуудалтаы ч үүнийг шалгах хянах газар олдохгүйм доо. Ёстой бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр бгаад бвал энэ тусгай эрх лицентэйн ярьмаар юмаа ХХКГазар
-
zochin (November 18, 2016 10:36:16 pm )
odoo bugdeeree negdeed salgayaa arai unetei shuu uyan hatan chanar bgui ard irgediin hucheer gedgee umartaj bn
-
Mbr (November 19, 2016 8:29:59 am )
Skymedia boliochee munguu buuruulaachee uul ni ulam hymd bolmoor ym ymar shunaltai ym be
-
-
Зочин (November 19, 2016 7:23:30 pm )
Скумедиагийн интернэт сүүлийн үед арай л дэндүү гацаж байнаа, Төлбөрөө л нэмэхээс өөр шинэчлэл хиийхгүй юм, Шударга өрсөлдөөнийхөн шалгаж торгууль тавих цаашлаад үйл ажиллагааг нь хааж өгөөрэй
-
Зочин (November 19, 2016 7:27:50 pm )
Sкумедиагийн интернэт сүүлийн үед арай л дэндүү гацаж байнаа, Төлбөрөө л нэмэхээс өөр шинэчлэл хиийхгүй юм, Шударга өрсөлдөөнийхөн шалгаж торгууль тавих цаашлаад үйл ажиллагааг нь хааж өгөөрэй Хамгийн чухал нь хүний нууц руу нэвтэрч байгаа юм биш үү!!
-
Anonymous (November 20, 2016 6:14:43 pm )
21 NES HOISH 5 HUVIIN HUNGLELT GEED HUDLAA HUNGLELT BISH NEMED BGAA
-
Anonymous (November 20, 2016 10:06:49 pm )
Энэ компаний эзэн нь хэн бэ. Эзэн нь шунал ихтэй бол компани нь ч тийм байдаг нь хууль ш дээ.
-
Зочин (November 22, 2016 8:56:31 am )
Une nemsen bolovch gatsah ni ulam iheslee.Ene yu gesen ug ve? Tuhuurumjuu shunechil geed mungu avah gej bgaa ym bolov u!
-
orhon (November 22, 2016 3:09:45 pm )
oneheer sketel dendej bna tolboroo nemj l avah geeg bna bas 11 sard tolvor nemsen yumuu suurin utasgoi baij gurvalsan bagtsaar onee tolj baigaa odoo salgahaas oor argagoi bolohnee tel yunitel chin yamar saihan oilchilgeetei yum be onogoi tavij ogdog yumuu uul ni iiml baih heregtei
10 Comments