antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2012 Comments are off

Дэд сайдын балаг

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй МАХН /одоо гийн МАН/-ЫН удирдлагууд 2000 оны сонгуульд ялалт байгуулсныхаа дараа намд их хэмжээний хандив өгч, ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн бизнесмэнүүдийг шагнах зорилгоор дэд сайд гэсэн албан тушаалыг сэргээж билээ.
Ямар ч эрх мэдэлгүйгээрээ социализмын үеийнхээс ялгаатай орчин цагийн дэд сайдын суудалд “Монреимпекс”-ийн У.Уламбаяр асан, одоогийн Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй хүмүүс сууж байсан түүхтэй. Аливаа юмыг бодолцож хийхгүй бол ямар их аюул дагуулдгийг энэ бялуу хуваах ахархан бодлого харуулдаг. Намд хандив өгвөл сайд болдог юм байна гэж туйлширч, төр бизнесийг атгасан олигархиуд үүсэн бүрэлдэх нөхцлийг энэ шийдвэр үндсэндээ бүрдүүлж өгсөн гэж болно. Үүнээс өмнө төр, бизнес хоёр бага ч гэсэн тусдаа явдаг байлаа. Бизнесмэнүүдийг төрд оруулж ирснээрээ Н.Энхбаяр Монголын ард түмний өмнө төлж баршгүй их нүгэл хийсэн хүн. Өнөөдөр төр боловсон хүчний хямралд орчихоод байгаагийн учиг ч энэ дэд сайдын суудалтай холбоотой. Бакалавр боловсролтой, бизнес хийж явсан хэн ч танихгүй нөхөр сайд болчихоор магистрын боловсролтой нэгэн “Энэ муу дэд сайд хийж болоод байхад би сайд болохгүй яах юм” гэж бодох нь зөв шүү дээ. Харин 10 жилийн боловсролтой нэг нь яаж ийж байгаад агентлагийн дарга болохыг бодно. Дээд сургуулийн диплом юу юм бэ. Мөнгө байхад худалдаад авчихна. Аль эсвэл ах дүүгийнхээ дипломыг зээлж нэрээ солиулаад л гүйцээ. Агентлагийн дарга болох шалгуурыг давах нь тэр. Гагцхүү авдаг өгдөг нь л байхад боллоо.

Байдан ийм байхад гадаадад их сургууль төгсөөд ирчихсэн баячуудын хүүхдүүд ямар албан тушаалд санаархах нь ойлгомжтой. Удахгүй намын дарга Ерөнхийлөгч болно гэж зүтгэх юм байгаа биз. Өнөөдөр боловсролтой, туршлагатай боловсон хүчин Монголд байхгүй юу гэвэл тийм биш. Гагцхүү намын энэ бугшсан тогтолцоо дунд боловсролтой кадр дээд боловсролтойгийнхоо толгой дээр шүлс хаях бололцоог олгоод байна. Яаманд 10 жил нухлуулаад хэлтсийн дарга ч болж чадаагүй мэргэжилтэн яаж ийж байгаад мөнгө хийж дарга болохыг хүсэх нь мэдээжийн хэрэг биз дээ. Мөнгөөр албан тушаал авсан хүн удирдлагадаа ажиллаж байгаа чадвартай хүнийг хэзээ ч дэвшүүлэхгүй. Дэвшүүлчихвэл ажил нь уначихна. Тиймээс байнга айдастай амьдарч, өөрөө бага боловсролтой мөртлөө бусдыг доош хийх их аянд мордоно. Төрийн албан хаагчийн үнэлэмж ингэж шалдаа бууж, улс орны хөгжил дэвшилд чөдөр тушаа болтлоо даамжирчээ. Сонгуулийн хуулиар баячуудыг хазаарлаад авлаа гэтэл харин ч улс төрчдийн эрх мэдлийг нэмэгдүүлчихсэн байна. Сонгогчид олон нийтэд танигдсан хүнд л саналаа өгдөг нь жам.

Сонгодог ардчилалтай гэх АНУ-д хүртэл телевизээр цаг агаарын мэдээ уншдаг байсан хүн Конгрессийн гишүүн болж байсан гэдэг. Тэгвэл сонгуульд мөнгөө зарж чадахгүй болсон баян хүн олон нийтэд танигдах ажилд хамаг мөнгөө зарцуулж таарна. Ингэснээр төрөөс төрөх тэрбумтны тоог л нэмэхээс ард түмэнд ямар ч ашиггүй. Дэд сайдын томилгооны цаана тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгө бизнесмэний халааснаас дарга нарын халаас руу шилждэг гэнэ. Оронд нь төсвөөс буюу ард түмний халааснаас мөн л тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө дэд сайдад зарцуулагдаж байдаг.

Монгол Улс өнөөдөр 15 яам, төдий тооны дэд сайдгай. Засгийн газар байгуулагдахад сайд нарын асуудлыг УИХ-аар хэлэлцдэг. Харин дэд сайд нарыг намаас бараг л шууд томилдог. Тэдний эрх ямба сайдуудтай бараг тэнцүү хэрнээ эрх мэдэл нь Төрийн нарийн бичгийн даргаасаа ч бага. Эрх үүргийн хуваарилалтаас нь хараад шуудхан хэлэхэд дэд сайд бол Засгийн газрын гишүүн биш, төрийн албан хаагч ч биш. Хувьцаат компанид бол хараат бус захирал гэж нэрлэгддэг албан тушаалтай ижил, хянагчийн үүрэгтэй. Хараат бус захирлууд компанийн үйл ажиллагаанд оролидоггүйтэй адил дэд сайдууд яамны ажилд оролцдоггүй. Тэгсэн атлаа дэд сайдын гэсэн албан тушаалынхаа хүрээнд ажлын аппараттай. Дэд сайдын туслах, жолооч, унах унаа цөм бүрэн.

Намдаа хандив өргөсний хариуг ийнхүү хуртсэн дэд сайдуудын гадаадад зорчих зардал ч бас улсын төсвөөс төсөвлөгдөнө. Чин үнэнийг хэлэхэд дэд сайд бол ямар ч хэрэггүй, төсвөөс гарлага л гаргадаг албан тушаал. Гэтэл УИХ-ын гишүүд ч, Ерөнхий сайд ч өөрт аль хэр ашигтайгаас шалтгаалж асуудалд ханддаг болж. МАН-ын дарга шинэ жилийн баяраар ард түмэндээ хандаж хэлеэн үгэндээ юу, юу гээд байлаа. Гэтэл одоо юу болов. Гудамжнаас шууд сайдын суудалд суудаг хэвээрээ л байна шүү дээ.

Х.Батсайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car