antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2012 Comments are off

УТААТАЙ УЛААНБААТАР БИШ, УТААТАЙ МОНГОЛ БОЛЖЭЭ

нийтлэсэн Admin

Үүр хаяарч, Дархан-Уул аймгийн бараа алсаас цухалзав. Гэнэт нэг л танил, дотно үнэр хамар сэртийлгээд, үе үе зүүрмэглэж байснаа юу билээ гэж бодсоор сэргэв. Сая л танилаа. Утаа байжээ. Дөрвөн уулын дунд хөшилдөн байх утаан дотроо эргэлдсээр нийслэлийн бидний үнэрлэх мэдрэмж хүртэл түүндээ дасал болсныг анзаардаггүй байж. Өвөл Дархан яваагүй бараг арваад жил өнгөрчээ. Оюутан болж хотод ирсэн жилийнхээ өвлийн амралтаар Дархандаа очихдоо хүйтэн цэнгэг агаарт нь уушги задарчих шахаж байх тэр үед цэвэр агаарын үнэ цэнийг анх мэдэрч байж билээ.Тэгэхэд хотын утаа арай ч өнөөдрийнх шиг байгаагүй л дээ. Гэтэл Дархан-Уул аймаг хотоос дутахааргүй утаатай болсныг нүдээр үзэв.

2012 оны нэгдүгээр сарын 27.09.30цаг

Хуучин Дархан

Ойрд хүйтний эрч ч нэлээд чанга байгаа болохоор хаа сайгүй манан бууснаас ингэж сав саарал харагдаж байгаа байлгүй дээ хэмээн бодсон ч нүдэн дээр харлаж, хамар хорсгох өтгөн утааг яалтай. Үнэхээр төсөөлж байснаас их утаа, гамшгийн байдал биднийг угтсан юм. Хамгийн түрүүнд бид Ширээ нурууг зорилоо. Саяхан л тоолж болохоор цөө хөн хэдэн хашаа хатгасан байсан энэ га зар нэлэнхүйдээ гэр хороолол болжээ. Түүгээр ч барахгүй нүүрс, мод шуудайлж жижиглэнгээр зардаг хүмүүс замын хажуугаар зогсдог болсон байна. Хаа очиж нүүрсний шуудай нь том юм билээ. Шарын голын нэг шуудай нүүрс буюу 50 кг-ын ууттай нь 4500, 25 кг-ын шуудайтай мод 25000 төгрөг. Хотоос хөдөөг зорих нүүдлийн цуваа Дарханыг дайрснаас ийнхүү гэр хороолол хүрээгээ тэлжээ.

Ширээ нуруу битгий хэл хүнсний захын арын Мангирт хорооллын айлууд уулын энгэр дүүргэн сунажээ. Телевизийн антенн байрлах жи жиг толгод дээр гарч Дарханы ерөнхий байдлыг харлаа. Арай л антенныг нь буулгаад хашаагаа хатгачихаагүй байна. Тэр толгодын ар бас л гэр хорооллоор дүүрчээ. Ийнхүү дээрээс хартал Дарханы баруун хэсэг болох Деревен, Мангирт, Ширээ нурууг нэлээд зузаан утаа бүрхсэн байв. Гэхдээ тэр утаа саарал биш бүр өтгөн бөгөөд харлан харагдаж байсан юм. Хажууд нь Шинэ Дархан арай цайвар саарал харагдаж байна билээ. Ийнхүү утааны гамшиг Улаанбаатараас хэдийнэ хол тасарчээ. Агаарын бохирдол хэрээс хэтэрсэн тул тус аймгийн удирдлагууд 2006 онд Аудитын газраараа агаарын аудит хийлгэсэн байна.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НИЙТ ӨРХИЙН ТАЛААС ИЛҮҮ ХУВЬ НЬ ГЭР ХОРООЛЛЫНХ

Дархан-Уул аймаг өнөөдөр 100 орчим мян ган хүн ам буюу 20 гаруй мянган өрхтэй, манай улсын хоёр дахь том “хот”. Гэвч 12.7 мянган айл буюу нийт өрхийн 54 хувь нь гэр хороололд амьдарч байна. Эдгээр өрх жилд 53500 тонн нүүрс түлдэг гэсэн тооцоо гаргажээ. Гэтэл нүүрсээ ч авч чадахгүй өрх цаана нь бас байна. Тэр хүмүүс нийслэлийн зарим айл шиг дугуй, ажилласан тос зэргийг шатааж дулаанаа залгуулдаг аж. Тэгэхээр зөвхөн гэр хорооллынхон жилдээ 53.5 тн угаарын хий, 3.2 тн азотын давхар исэл, 2.6 тн хүхрийн давхар исэл агаарт дэгдээсэн гэсэн үг. Утааны тоомохон эх үүсвэрийн нэг нь үйлдвэр.

Дархан-Уул аймаг яваандаа үйлдвэр жилтийн хот болох төлөвлөгөөтэй. Гэтэл анх дагч томоохон байгууламжууд болох ДЦС, тө мөрлөг болон цементийн үйлдвэр бүгд сал хиныхаа дээд талд баригдчихсан нь өнөө дөр хор уршгаа тарьж байна. Тус ДЦСын яндангийн өндрөөс хамааран утаа хотын төвөөс цааш 35 орчим километр буудаг хэмээн ярьцгаадаг. Гэвч нэгэнт хотын дээгүүр зүсэн суунаглах утаа ямар хоолойгоор дамжиж байгаа биш. Агаарт тодорхой хэмжээгээр тархаж байгаа нь ойлгомжтой. ДЦС л гэхэд жилд 360 мянган тонн нүүрс шатааж, түүнийхээ хэрээр хорт бодис ихээр ялгаруулдаг. Харин өнгөрсөн онд технологийн шинэчлэл хийснээр утаанаас ялгардаг хорт бодисын хэмжээг 20 хувь бууруулах боломжтой болжээ. Үүний хажуугаар “Эрэл” цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажиллагааны явцад гардаг тоосонцор, хатуу хог хаягдал агаарын бохирдолд “жинтэй” хувь нэмэр оруулдаг

. Тус аймгийн автомашины тоо өнөөдөр 6000- д дөхөж очжээ. Үүний 5000 орчим нь Дархан суманд явдаг. Гэхдээ 70 гаруй хувь нь 11-ээс дээш жил унасан, насжилт өндөртэй машинууд аж. Энэ бүх эх үүсвэр нүүрсхүчлийн хий, хүхрийн давхар исэл, азотын исэл, метан, фреон зэрэг хүний биед хортой бодисыг их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа юм. Түүний дотор эмнэлгийн хог шатаах зуухыг анхаарахгүй байж болохгүй. Дархан сумын бүх эмнэлгээс гарсан 30.3 тонн тусгай хаягдлыг ариутган халдваргүйжүүлж, уг зууханд шатаадаг. Эмнэлгийн хаягдал, тэр дундаа зүү, тариур, дуслын уут зэргийг шатаахад ялгардаг дикоксин хэмээх бодис агаарт 80 жил байдаг төдийгүй урагт нөлөөлдөг ажээ. Гэтэл уг зуух нь эмнэлгийн хашаан дотор, төрөх тасгаас 100 хүрэхгүй метрийн зайд байрладаг гээд бодохоор эрсдэлтэй байгаа юм. Дархан өвөлдөө салхи багатай байдаг нь бохир агаар удаан хугацаагаар тогтох нөхц өлийг бүрдүүлдэг ажээ. Сүүлийн жилүүдэд ийн хүү мэдэгдэхүйц өссөн агаарын бохирдлоос болж тус аймгийн хүн амын дунд ханиад, сүрьеэ, багтраа зэрэг амьсгалын замын өвчлөл 2006 оныхоос 40 гаруй хувиар нэмэгдсэн байна. Ялангуяа автомашины утаа, малтмал түлшний шаталтаас үүсдэг хүхэрлэг хий, азотын давхар исэл байх ёстой хэмжээнээс нэлээд их байгаа нь вирусийн гаралтай ханиад томуу, гуурсан хоолой, уушгины үрэвслийн өвчлөл нэмэгдэхэд гол хүчин зүйл болж байна.

“УТААГҮЙ ДАРХАН ХОТ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Дарханы утаа ийнхүү гамшгийн байдалд хүрсэн нь нэгэнт судалгаагаар нарийн тогтоогджээ. Тиймээс аймгийн удирдлагууд өнгөрсөн онд Ажлын хэсэг байгуулж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид оны өмнөхөн “Утаагүй Дархан хот” хөтөлбөрийг баталсан байна. Уг хөтөлбөрийг 2012-2013, 2014-2016 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Ер нь дээр дурьдсан аудит хийсний үр дүнд багагүй ажил зохион байгуулжээ. “Эрэл” цементийн үйлдвэр л гэхэд 2.5 тэрбум төгрөгөөр цахилгаан фильтер суурилуулж, нэг зуухаа шинэчлээд дуусаж байгаа юм байна. Хотын ногоон бүсээс 20 км дотогш шохойн үйлдвэр барихыг хориглож, салхины дээд талд байрлаж байсан ойролцоох бүх шохойн үйлдвэрийг хаасан гэнэ.

Хөтөлбөрийн гол зорилго нь мэдээж утааг бууруулах. Үүний тулд гэр хорооллыг орон сууцжуулж байж утаанаасаа салахыг хөтөлбөрийн гол чиглэл болгон тусгажээ. Шахмал түлш үйлдвэрлэж, сайжруулсан зуух суурилууллаа гээд утааг 100 хувь арилгах биш. Тэр нь ч зөв. Гагцхүү хугацаа, хөрөнгө ихээр шаардагдах тул эхний ээлжинд нийслэлд хэрэгжиж буй утааг бууруулах төслийн үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтээ аймгийн Засаг даргын тамгын газраас тавьжээ. Ийнхүү гэрээ хэлцэл хийгээд эхний удаа ямар ч байсан бүрэн шаталттай 5000 зуух авахаар болж байгаа юм билээ. Мөн аймгийн нутаг дэвсгэрт утаат түлш хэрэглэх бүсүүдийг нарийвч лан тогтоохоор төлөвлөжээ. Харин орон сууцжуулах хөтөлбөрийг төслийн хоёрдугаар шатанд хэрэгжүүлэх юм байна. Тэдний төлөвлөснөөр 2020 он гэхэд 10 айлын орон сууц барих боломжтой гэж үзсэн гэнэ. Ямар ч байсан цөөн хүн амтай, бодлогоо тодорхойлчихсон болохоор Улаанбаатар шиг утаагаа хүчрэхгүйдээ тулчихаасаа өмнө арил гах л юм байна гэж ойлголоо.

Гэхдээ л 2020 онтой золгож, төсөл хэрэгжиж дуустал хүмүүс утаатай агаараар амьсгалсаар л байна гэж бодохоор бас л хол байна. Энэ бол зөвхөн Дархан-Уул аймгийн асуудал бус. Ерөөсөө Монгол Улсын хэмжээнд хүн ам олноороо суурьшсан төв суурин газрууд утаандаа дуниартах болсон нь нууц биш. Ялангуяа Орхон аймаг агаарын бохирдлоороо хамгийн дээгүүр явж байгаа бол Мөрөн, Сүхбаатар, Улаангом, Арвайхээр, Сайншанд, Зуунмод, Даланзадгадын агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс хэтрэх дөхжээ. Тиймээс аймаг бүр агаарын бохирдолдоо хяналт шинжилгээ хийж, одооноос арга хэмжээ авахгүй бол утаа зөвхөн Улаанбаатарынх биш Монгол Улсын хэмжээний асуудал болж, аюулын харанга дэлдэж байна шүү, та минь ээ.

Р.ОЮУНЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car