antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2016 9 comments

Г.Отгонцэцэг Казахстаны Гавьяат тамирчин боллоо

нийтлэсэн Admin

1479446098582e8e5235aa2Рио-2016 олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг өчигдөр Казахстан улсын Спортын гавьяат тамирчин цол хүртжээ.

Шагналыг Кызылорд хотод болж буй Казахстаны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр /Тэмцээн 16-19-нд үргэлжилнэ/ тус улсын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Мурат гардуулсан байна.

Г.Отгонцэцэг жүдо бөхийн төрөлд Казахстаны Гавьяат тамирчин цол хүртэж байгаа гурав дахь жүдоч ажээ.

Г.Отгонцэцэгийн хувьд 2015 оны нэгдүгээр сард Казахстан улсын жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулан, 2016 оны олимпод тус улсын нэрийн өмнөөс барилдаж, хүрэл медаль хүртсэн юм. Мөн энэ хугацаанд Казахстын улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж, хошой аварга болоод байна.

2016 онд олимпийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Их дуулга гээд олон улсын 10 тэмцээнд зодоглож, бүгдээс нь медаль хүртсэн /5 алт, 2 мөнгө, 3 хүрэл/ Г.Отгонцэцэгийг Олон улсын жүдо бөхийн холбоо энэ оны шилдэг эмэгтэй жүдочоор нэрлэсэн.

Шавьтайгаа хамт Казахстанд ажиллаж, амьдарч буй түүний багш Д.Энхбаатар саяхан Казахстаны жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон. Г.Отгонцэцэгийн дараагийн тэмцээн арванхоёрдугаар сарын 2-4-нд Японд болох “Их дуулга” байх юм.

1479446033582e8e11168b3


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (November 18, 2016 2:32:09 pm )

    Сайн байна, өмнөөс нь баярлаж байна, улам их амжилтыг хүсье 🙂

  • Anonymous (November 18, 2016 3:13:02 pm )

    Bayar hurgey!..ulam hicheegeerei,,,Gehdee Mongoliin ursuldagch naraa bodooroi kk

  • Anonymous (November 18, 2016 3:13:47 pm )

    Монголд бсан бол хавчиж шахаж атаархаад ийм амжилт үзүүлэхгүй бх бсан. Мундаг бн. Хөгжилгүй ард түмнээ боддоггүй зөвхөн өөрсдөө хагартлаа баяжиж хагарч үхэх гэж бгаа удирдлагатай ийм ядуу оронд байснаас ингээд явж бсан нь дээр. Олимпын аварга болоорой амжилт. Манай уранаа бас мундаг шүү энэ жингийн дэлхийн аваргууд даа

  • Japan (November 18, 2016 3:17:59 pm )

    Yamar mundag yumbe. Enhbayar toriin 3 undurlugt bhdaa sportiihniig zuv argaar demjij bogino hugatsaand goe uragshilj bsn. Odo ene elbeg tarvagat hiij bga zuv yum algaa, os sanaj busdiig shorond horij mongoliin buh irgeniig chadval shorond horihoos naaguur bhiin. Iim saihan orond iim teneg udirdlaguud bdg geheer gutarmaar. Ingeed gadagshaa garaad amidralaa batalgaajuulad avsan ni deer shu hun neg amidrahaas hoyr amidrah bish

  • зочин (November 18, 2016 3:18:21 pm )

    одоо майжгий урнааг нэг сайхан иппон ок

  • зочин (November 18, 2016 3:19:21 pm )

    тэгээд танил тал ах дүүгээрээ өөд нь татуулахыг нь харж баяс,сайн сайхныг хүсье

  • БАХАРХАЛ (November 18, 2016 8:52:15 pm )

    ГЯЛАЛЗ ДҮҮ МИНЬ УЛАМ БҮР ГЯЛАЛЗ.

  • чин (November 18, 2016 9:50:24 pm )

    Баяр хургэж амжилт хусье

  • Anonymous (November 21, 2016 3:01:13 am )

    Sain baina ooriinhoo une tseniig medruuleh heregtei

antalya rent a car