Д.ӨЛЗИЙБААТАР: ХЭНТИЙ ХАН УУЛЫН НЭРИЙГ БУРХАН ХАЛДУН
БОЛГОН ӨӨРЧЛӨХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА-
Өнгөрсөн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул болгон өөрчлөх тухай багтсан байв. Өөрөөр хэлбэл хэлэлцэх асуудлын жагсаалтын 13-т “Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан юм.
Засгийн газар энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Тус төсөл батлагдсанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хамгаалах Дэлхийн өвийн газрын Менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ гэжээ.
Энэ тогтоолын төслийн нэрээс л арга ядсан, хийх юмаа олж ядсан нь харагдаж байна. Монголд Хан Хэнтий уул гэж байдаг, харин Хэнтий хан гэж уул аль нутагт байдгийг мэдэхгүй. Олны эсэргүүцэл тэмцэлтэй тулгарна гэж бодсон уу, эсвэл мулгуу түмнийг төөрөгдүүлэх амархан гэж санасан уу, ямартаа ч Хэнтий хан уул гэгчийг Бурхан халдун гэж нэрлэхийг хүсч байгаа нь илт.
Уг нь Монголд Бурхан халдун гэж Хэнтий аймгийн нутаг Хэнтийн нуруунд багтдаг уул бий. Чингис хааны төрсөн нутаг, түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул. УИХ-аас дээрх тогтоолын төслийг баталвал Монгол улс хоёр Бурхан халдун уултай болох гээд ч байх шиг. Засаг төрийн өндөр эрх мэдэлтнүүд ард түмнээрээ даажигнаад байгаа ч юм шиг!
Тал талх худалдан авч, хоосон яс чанаж шөл гарган өл залгаж буй ядруу иргэдийнхээ амьдралыг өөд татахаас эхлээд энэ Засгийн газарт хийх ажил мундахгүй баймаарсан. Гэтэл олон зууны туршид өвөг дээдсийн нэрлээд ирсэн уулын нэрийг солихоор ярилцаж “цаг аргацааж” буй тэдэнд иргэд илтэд дургүйцэж, бухимдаж буйгаа илэрхийлсээр байна. Түүхчид ч ийнхүү бүхэл бүтэн уулын нэрийг дур мэдэн өөрчилж байгааг эсэргүүцэж эхэллээ.
Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар энэ талаар “Би буруу ойлгоогүй бол “Хэнтий хан” уулын нэрийг “Бурхан халдун” уул гэж нэрлэх гэж байгаа юм шиг байна. Үүнийг буруу гэж үзэж эсэргүүцэж байна. Эсвэл өөр газрыг нэрлэх гэж байгаа юм болов уу. Юу болоод байна аа…” хэмээв.
Уулын нэрийг өөрчиллөө гээд хэнд ашигтай вэ? Ядаж уул усныхаа нэрээр оролдохгүй байхсан даа!
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: Medee.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (November 18, 2016 11:16:06 am )
Энэ Хэнтийн дарга нар чинь бүүүр солиороод галзуурчихаа юу даа. Уул усны нэр солих капиталист уралдаан зарласан юм уу хаашаа юм бэ. Монголын түүхэн нэрүүдийг солиход чинь танай аймгийн анхны Засаг даргын хүү Өндөрхаан маань дургүйцэж хилэгнэх бий вий дээ Хан Хэнтийчүүдээ. Өндөрхаан гээд сайхан нэрийг Их хаантай өөртэй нь чацуурхаж барьцаж байгаа мэтээр, настай хүнийг чийлж байгаа мэтээр Чингис хот ч гэх шиг… Та нар бүр жаахан хачин болоод бна шүү.
-
иргэн (November 18, 2016 11:32:24 am )
Хэнтийн өндөр ууланд гэж сэтгэл сэргээсэн аялгуу байдаг.Одоо Бурхан халдун// халдага биш шүү// ууланд гм дагаад бүгдийг өөрчилөх үү. Хэдэн жилийн дараа Хэнтий уул гэж хаана байсан бэ.Судалгааны баг гаргая төсвөөс мөнгө гэж хойч үе минь ярих уу.
-
зочин (November 18, 2016 11:32:59 am )
Ийм мулгуу хүмүүс төр засгийн эрхэнд гарчихсан юм уу? Ёстой хэлэх ч үг олдохгүй юм байна.
-
иргэнЗОЧИН (November 18, 2016 1:57:54 pm )
tiim shuu dee.
-
zochin (November 18, 2016 2:04:23 pm )
Уулыг нэр өөрчилхийг ямар мал нь санаачлаавээ түүнийг нь хэлэлцэж л байдаг эх УИХ-ын 76 мигунууд Монгол улсыг юу болгох гээд ухаж малтаж зарж үрж ханахгүй цадахгүй одоо уул усны нэрийг солиод байхдаа яахав дээ. Удахгүй туул голыг Энхболд гол гэх юм байна л даа халаглах ч багадаад байна шүү төрийн минь сүлд өршөө
-
Аагий (November 18, 2016 4:44:16 pm )
Уулын нэр өөрчиллөө гээд улс оронд юу өөрчлөгдөх юм бэ Жишээ нь Дорж гэдэг хүн байлаа гээд нэрий нь өөрчлөхөд тэр хүн байдгаараа л байна шүү дээ .ёстой мөн завтай улс юмаа өөр хийх хэлэлцэх асуудал алга уу эрхэм 76 гишүүн ээ ?
-
tenegyydiig yah ve (November 18, 2016 7:57:06 pm )
yhej baisan tenegyyd ve, uuliin ner yarj suuhaar ta nar naad yaduu ard irged, ovol ger orongui baigaa yadarsan hymyysiin asuudliig yarival yadag malnuud ve !!!!!!!!!!!!!!
-
40 мянгатынхан (November 20, 2016 4:26:03 pm )
ЁО ЁО ҮНЭН ҮХЭЖ БАЙСАН ТЭНЭГҮҮД БОЛИОСОЙ. иЙМ ЮМНУУДЫГ СОНГОСОН АРД ТҮМЭН ХӨӨРХИЙ ЁЭ
-
Anonymous (November 20, 2016 10:11:22 pm )
Тийм ш дээ. Уул усны нэр хамаагүй сольж болохгүй.
-
baatar (November 21, 2016 11:53:25 am )
za uunees uur yu huseh ve dee hiih ajilaa medehgui l bgaa shinj dee yaj 4 jil boloh ve
10 Comments