antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2016 1 comment

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Статистикийн боловсрол” сэдвээр хичээл заалаа

нийтлэсэн Admin

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад статистикийн тухай ойлголт, статистикийн мэдээллийн ач холбогдлыг таниулах зорилготой “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг 2013 оноос эхлэн нийслэл, 21 аймагт зохион байгуулаад уламжлал тогтсон юм.

Энэ удаагийн хичээлийг Монгол Улсад статистикийн алба үүсч, хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Нийслэлд:

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа Сүхбаатар дүүргийн Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн 12-р ангийн ахлах ангийн 150 сурагчдад хичээл заалаа.

1_2

Статистикийн эрдэм шинжилгээ, арга зүйн газар (СЭШАЗГ)-ын дарга А.Дэмбэрэл Сонгинохайрхан дүүргийн математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Тольт” дунд сургуулийн 12-р ангийн ангийн 26 сурагчдад хичээл заав.

32

СЭШАЗГ-ын Аргачлал, түүврийн албаны ахлах статистикч Ц.Тэгшжаргал, Шинэчлэл хөгжлийн албаны ахлах шинжээч С.Норов нар Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 12-р ангийн 130 сурагчдад хичээл заалаа.

32

Мэдээллийн технологийн газрын ахлах референт Ц.Эрдэнмөнх, шинжээч М.Биндэръяа нар Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 44-р сургуулийн ангийн ахлах ангийн 100 гаруй сурагчдад хичээл заав.

СЭШАЗГ-ын Шинжилгээ, судалгааны албаны ахлах статистикч Ш.Ариунболд, ахлах шинжээч З.Нямбаяр нар Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 53-р сургуулийн 12-р ангийн 5 бүлгийн 150 сурагчдад хичээл заалаа.

СЭШАЗГ-ын Аргачлал, түүврийн албаны статистикч Б.Анхзаяа, Шинжилгээ судалгааны албаны ахлах шинжээч Б.Мягмархатан нар Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 97-р сургуулийн 12-р ангийн 30 сурагчдад хичээл заав.

СЭШАЗГ-ын Аргачлал, түүврийн албаны статистикч И.Энхбаатар, Хүн ам, нийгмийн статистикийн газрын шинжээч Б.Уламбадрах нар Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 123-р сургуулийн 12а ангийн 32 сурагчдад хичээл заалаа.

Хүн ам, нийгмийн статистикийн газрын Өрхийн орлого, зарлагын судалгааны албаны статистикч С.Болормаа, шинжээч Э.Мягмарханд нар Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18-р сургуулийн 12 ангийн 60 сурагчдад хичээл заав.

Тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Г.Батбуян, ажилтан Л.Хануй, Х.Хишигсайхан нар Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 28-р сургуулийн 12-р ангийн 6 бүлгийн 150 сурагчдад хичээл заалаа.

СЭШАЗГ-ын Аргачлал, түүврийн албаны ахлах шинжээч Б.Уранбилэг, Мэдээллийн технологийн газрын шинжээч А.Отгонцэцэг нар Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 16-р сургуулийн 12-р ангийн 97 сурагчдад хичээл заав.

Тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах шинжээч Л.Цэвээнжав,  Эдийн засгийн статистикийн газрын шинжээч Г.Цэвэлмаа нар Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын “Шинэ эрин” лаборатори сургуулийн 9б ангийн 24 сурагчид хичээл заалаа.

Эдийн засгийн статистикийн газрын ахлах шинжээч А.Баярбилэг, шинжээч Ж.Болортуяа нар Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 67-р сургуулийн 12-р ангийн 4 бүлгийн 32 сурагчдад хичээл заав.

Эдийн засгийн статистикийн газрын шинжээч Д.Нямсүрэн, Г.Мөнх-Оргил нар Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 45-р сургуулийн 12-р ангийн 86 сурагчдад хичээл заалаа.

Эдийн засгийн статистикийн газрын шинжээч О.Мандахзориг, Э.Жамбачойндон нар Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 23-р сургуулийн 12-р ангийн 83 сурагчдад хичээл заав.

Сүхбаатар дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Нарантуяа тус дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12-р ангийн 4 бүлгийн нийт 110 сурагчдад хичээл заалаа.

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл, мэргэжилтэн Л.Шинэтуяа, Д.Оюунгэрэл нар Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуулийн 12-р ангийн 2 бүлгийн нийт 42 сурагчдад хичээл заав.

Чингэлтэй дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул тус дүүргийн Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн ахлах бүлгийн нийт 31 хүүхдэд “Статистикийн боловсрол” сэдэвт хичээл зааж, сургалт зохион байгуулав.

Сонгинохайрхан дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Б.Алтангэрэл 62 дугаар дунд сургуулийн төгсөх ангийн 5 бүлгийн 178 хүүхдэд хичээл заав.

Багануур дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Э.Өсөхбаяр тус дүүргийн “Боловсрол цогцолбор” сургуулийн ахлах ангийн сурагчдад хичээл заалаа.

Баянзүрх дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Э.Энхтунгалаг улсын тэргүүний “Баянзүрх цогцолбор” сургуулийн 11-р ангийн 4 бүлгийн 40 сурагч сурагчдад хичээл заалаа.

Орон нутагт:

Архангай. Статистикийн албаны 92 жилийн ойг тохиолдуулан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэбулган сумын Лаборатори Хүмүүн 1-р сургуулийн 10а, 10б ангийн 54 сурагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг хэлтсийн мэргэжилтэн Б.Өлзий-Утас, З.Эрдэнэцэцэг нар заалаа.

Баян-Өлгий. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Бахыт, гэрээт ажилтан Н.Манаргүл нар “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг “А.Аргынбайн” нэрэмжит 4-р сургуулийн С.Хуаныш багштай 12а ангийн 22 сурагчдад хичээл заав.

Говьсүмбэр. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4 дүгээр дунд сургуулийн сурагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Отгонбаяр, мэргэжилтэн Б.Нарантуяа, тус сумын Статистикийн мэдээ мэдээлэл хариуцсан ажилтан Ч.Энхцэцэг, Б.Батсүх нар заав.

Дархан-Уул. Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамбаяр Оюуны-Ирээдүй цогцолборын 12 дугаар ангийн сурагчдад “Статистикийн боловсрол”, “Статистик тоо мэдээллийг хаанаас хэрхэн авах вэ?” сэдвүүдээр хичээл заалаа.

Орхон. Тус өдрийн 13.20 цагт лаборатори 8-р сургуулийн 11, 12-р ангийн 3 бүлгийн 95 сурагчдад “Статистикийн боловсрол” олгох хичээлийг хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг, ахлах мэргэжилтэн Б.Туул нар заалаа.

Өвөрхангай. “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг Арвайхээр сумын ЕБ-ын I сургуулийн 12б, 12г анги, II сургуулийн 12а, 12в ангиудын  нийт 84 сурагчдад Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхцэцэг заав.

Сэлэнгэ. Аймгийн төв Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчдад “Статистикийн боловсрол” хичээлийг Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Х.Батбаатар, гэрээт ажилтан Ц.Галбадрах нар заалаа.

Дорноговь. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын статистикийн боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, сатистикийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор хэлтсийн дарга Х.Өлзийсүрэн 1-р сургуулийн 12-р ангийн 3 бүлгийн нийт 80 гаруй сурагчдад хичээл заалаа.

Дундговь. Аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Уянга, мэргэжилтэн Г.Ариунжаргал, гэрээт ажилтан М.Өнөрбаяр нар Говийн Ирээдүй Цогцолбор сургуулийн 4 бүлгийн нийт 50 гаруй сурагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт хичээл заав.

Говь-Алтай. Статистикийн хэлтсээс МСҮТ-ийн төгсөх ангийн нийт 56 сурагчдад “Статистик боловсрол” сэдэвт хичээлийг хэлтсийн мэргэжилтэн Г.Цэрэнлхам зааж, сургалт зохион байгууллаа. Мөн МСҮТ-ийн сургалтын албанд “Статистикийн цагаан толгой, бүх аймгийн статистикийн эмхэтгэл”, Говь-Алтай аймгийн Статистикийн өврийн дэвтэр, болон “Аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга” 10 сарын эмхэтгэлийг гардуулан өглөө.

Төв. Аймгийн Статистикийн хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургууль, Дөрөвдүгээр сургууль, Тавдугаар сургуулийн ахлах ангийн сурагчид болон МСҮТ-ийн оюутнууд, багш ажилчид нийт 165 хүнд “Статистикийн боловсрол”  хичээлийг заалаа. Мөн 25 сумын статистик хариуцсан ажилтан нар сумынхаа ахлах ангийн сурагчдад тус хичээлийг зааж мэдээлэл хийв.

Өмнөговь. Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Мөнхжаргал, мэргэжилтэн У.Хоролмаа нар улсын тэргүүний 3-р бүрэн дунд сургуулийн Математикийн сонгоны “12 г” ангийн сурагчдад хичээл заалаа.

Сүхбаатар. 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр аймгийн төвийн дөрвөн Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн 13 бүлгийн 130 сурагч, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр курсын 5 ангийн 100 сурагчдыг сонгон Жанжин Сүхбаатарын нэрэмжит үндэсний лабортори 1 дүгээр бүрэн дунд сургуулийн урлагийн зааланд “Статистикийн боловсрол олгох” сургалтыг статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Алтанцэцэг, 1 дүгээр бүрэн дунд сургуулийн түүх нийгмийн багш н.Ганчимэг, газар зүйн багш А.Ууганцэцэг нартай хамтран шинэлэг хэлбэрээр хэлэлцүүлэгт хичээлийг заав.

Увс. Аймгийн Статистикийн хэлтсийн дарга Тунгалаг П.Тунгалаг Цогцолбор 2-р сургуулийн Болор багштай 12д ангийн сурагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт хичээл заалаа.

Дорнод. ЗХУ-ын баатар, нисгэгч Н.Ф.Гастеллогийн нэрэмжит, Улсын тэргүүний 10 жилийн 1-р сургуулийн төгсөх 12А бүлгийн суралцагчдад Статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар, судлаач Г.Онончимэг нар тус хичээлийг заав.

Хэнтий. Аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Өлзийсүрэн, хэлтсийн мэргэжилтэн Г.Сэдэдмаа нар ЗДТГ-ын “Иргэний танхим”-д Хэрлэн сумын ерөнхий боловсролын  1, 2, 3, 4-р сургуулийн 60 гаруй сурагчдад хичээл зааж, АХА тэмцээн зохион байгуулав.

Завхан. Ерөнхий боловсролын 5 сургуульд “Статистикийн боловсрол олгох” сэдэвт хичээлийг 231 сурагчдад Статистикийн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, судлаач нар хамтран зохион байгууллаа.

Ховд. Ховд аймгийн 12 жилийн 3-р сургуулийн 12а бүлгийн ангийн сурагчдад Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуу, ахлах мэргэжилтэн Л.Ариунаа нар хичээлийг заав. Хичээлийг орон нутгийн Жаргалант телевизтэй хамтран явууллаа.

Хөвсгөл. Аймгийн улсын тэргүүний 1-р сургуулийн 12а ангийн 29 сурагч, “Далай ван” коллежийн 1-р ангийн 12 оюутанд Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Т.Алтанцэцэг, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 12-р ангийн 31 сурагчдад ахлах мэргэжилтэн С.Сармандах нар “Статистикийн боловсрол” сэдвээр хичээл заав.

Булган. Аймгийн төв Булган сумын 1, 2-р сургуулийн ахлах ангийн 106 сурагчдад Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Нарантуяа хичээл заалаа.

Баянхонгор. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Төрийн соёрхолт, эрдэмтэн Б.Доржпаламын нэрэмжит Үндэсний лаборатори Номундалай цогцолбор сургуулийн  ахлах ангийн 9 бүлгийн 250 гаруй сурагчдад Статистикийн хэлтсийн дарга Х.Ганзориг, ахлах мэргэжилтэн Х.Оюунчимэг, Ч.Эрдэнэбат, Б.Дэлгэрмаа нар  хичээл заалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 18, 2016 11:18:28 am )

    sain bn shuu…Zaluu dargatain gesendee ovoo bn.

antalya rent a car