Ачтан эмнэлгийн урилгаар ирсэн Германы эмч нар сар хүрэхгүй хугацаанд Монгол Улсад ажиллахдаа нэгэн залуухан эмэгтэйн эрүүл мэндээр тоглож, хүүхэд төрүүлэх боломжгүй болгож, Ачтан эмнэлгийн эмч нар туршлага судалсан шиг зогссон эмгэнэлтэй жишээг хавтаст хэргийн мэдээлэлд түшиглэн бэлтгэлээ.
2007 оны зургадугаар сар
Иргэн Ч.Соёлмаа нь Ачтан-Элит /2007 онд Ачтан эмнэлгийн нэр Ачтан-Элит байсан/ эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн хяналтад нурууны зөөлөн эд дарагдсан оношоор 2 жилийн турш эмчлүүлж байгаад тус эмнэлгийн тасгийн эрхлэгч, эмч А.Нотагийн зөвлөснөөр уг эмнэлгийн урилгаар Герман Улсаас ирсэн мэдрэлийн мэс заслын эмч гэх Зиерский, Хорацек нараар зөөлөн эд чөлөөлөх мэс заслыг 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийлгэжээ.
Гаргасан алдаа: Жан Томац Зиерский, Жорж Хорацек Андре нар Ч.Соёлмаагийн биед бүсэлхийн 4-5 дугаар нугалам жийргэвч мөгөөрсний цүлхийлт авах мэс засал хийхдээ зүүн ташаан ерөнхий артерийн судсыг гэмтээжээ. Эмч нарын алдааны улмаас бүлэнгээр судас бөглөрөх, цусан хангамж дутагдах зэрэг хүндрэл гарч өөрийнх нь болон хиймэл эдээр судас залгах, орлуулах мэс засал хийсэн байна.
Алдаанаас үүдсэн үр дагавар: Уг алдааны хор уршгаар зүүн гуяны артерид 20 см орчим хиймэл судас тавиулсан бөгөөд 8-9 долоо хоногтой жирэмслэлтийг зогсоосон байна. Эмч нар “гол судасны гуяны артерийг холбосон протоз хагалгааны дараах байдал” гэсэн оношоор хүүхэд төрүүлэхийг амь насанд аюултай гэж үзэж, эмч нарын зөвлөгөөн, комиссын шийдвэрээр ургийг эмнэлгийн журмаар тасалжээ.
Алдаа гаргасан эмч нарын хэрэг хэрэгсэхгүй болов
Эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө ноцтой хохирол амссан иргэн Ч.Соёлмаагийн хэргийг бүтэн 4 жилийн турш шалгаад Герман улсын эмч нарыг буруутайд тооцсон ч тэд хэдийн Монгол Улсаас явсан байв. Ингээд эмч нарын буруутай үйлдлийг хэрэгсэхгүй болгохоос аргагүйд хүрсэн ч хохирогч хохирлоо Ачтан эмнэлгээс иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдсэн байна.
Сэтгэл санаа, эд хөрөнгийн хохиролд 30 гаруй сая төгрөгийг Ачтан эмнэлгээс гаргуулав
Хохирогч Ч.Соёлмаа бие махбодь, сэтгэл санаа, үр хүүхэдтэй болох боломжгүй болсон гэм хорын хохиролд 50 сая төгрөг, эд хөрөнгийн хохиролд 31 сая, нийт 81 сая төгрөгийг “Ачтан-Элит” эмнэлгээс нэхэмжилсэн бөгөөд Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2012 оны аравдугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор 30 гаруй сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн байдаг.
“Ачтан”-ийн өөрсдийгөө хаацайлсан тайлбар
Хариуцагч “Ачтан-Элит” эмнэлгийн ерөнхий эмч Ц.Мухар, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа нар /Ц.Мухар өдгөө тус эмнэлгийн захирлаар, С.Болормаа эмчилгээ эрхэлсэн захирлаар тус тус ажилладаг болно/ “Герман улсын мэдрэлийн мэс заслын их эмч Ян Томац Зиерский хагалгааг гардан гүйцэтгэсэн ба туслахаар эмч Еөрн Андре Хорацек ажилласан. Харин “Ачтан-Элит” эмнэлгийн эмч А.Нота, Ц.Ганзоригт нар нь дээрх хүмүүсээс туршлага судлах зорилгоор оролцсон. Германы эмч нар “Ачтан-Элит” эмнэлэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил үүрэг гүйцэтгээгүй. Харин эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр манай эмнэлгийн мэс заслын блокыг ашиглаж үйл ажиллагаа явуулсан. Манай байгууллагын хэн нэгэн эмч, эмнэлгийн ажилтны зүгээс Ч.Соёлмаагийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж шүүх хуралдааны үеэр тайлбарлаж байсан нь хавтаст хэрэгт тодорхой үлдсэн байдаг.
Харин шүүх хэргийг үнэн зөвөөр шийдэж “Ачтан” эмнэлгээс тодорхой хэмжээний хохирлыг гаргуулах шийдвэр гаргасан нь эмнэлгийн байгууллагад хариуцлага тооцсон хуруу дарам тохиолдлуудын нэг юм.
Эмч нарын алдаанаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон гэх гомдол тээгчид та бидний дунд захаас аваад бий.Тэд ямар нэг алхам оролдлого хийж чадалгүй дотроо гомдол харуусал тээсээр гэлдэрч явдагийн учир юу вэ. Хэдэн жилийн турш цагдаа шүүхийн үүд сахиж, эмч, эмнэлгийн байгууллагуудын өөрсдийгөө хайцаалсан арга мэх, хуйвалдааныг давж гарах амаргүй болохоор л тэр. Алдаа гаргасныхаа төлөө ял шийтгүүлж, түүнийгээ биеэр эдэлсэн эмч, эмнэлгийн ажилтны тухай сонсч байсангүй. Ингэж явсан нь эрүүл мэндийн салбарыг харлуулсан хэрэгт орж, мэдээлсэн сэтгүүлч нь хүний муу үзэх гэсэн “шулам” болж хувирахаар арга ч үгүй биз. Гэвч бид дандаа бурууг хүлцэн тэвчиж, “үхсэний ясыг өндөлзүүлээд яах вэ”, “хүний оронцог болсон ч амьд яваа нь дээдийн заяа” гэж халагласаар, алдаа гаргасан ч хариуцлагаас мултардаг буруу жишгийг өөгшүүлсээр л байх уу.
Бид үргэлжлүүлэн Ачтан эмнэлэгт цөсний хүүдийн чулууг дурангаар авах хагалгаанд ороод эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэй О.Түмэндэмбэрлийн хэргийн тухай нийтлэх болно. Уг хэрэг гурван жил шахам хуулийн байгууллагаар шалгагдаад шүүхийн шатанд ирсэн ч мөрдөн байцаалтад буцаад байгаа юм.
Эх сурвалж:Zuvsongolt.mn
Холбоотой мэдээ
-
Ямаан омогт (November 16, 2016 9:58:40 am )
С.Отгонсүрэн гэгч нь хаанахын ямар мэргэжилтэй, хэн гээч нь юм бол доо? Юу мэдэж, юу ойлгодог доо ийнхүү эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд рүү улайран шүлэнгэтэж давшилна вэ?
-
ИРГЭН (November 16, 2016 10:11:53 am )
Ereel mendiin salbar doroiton unaj nvdend ni mongo l haragddag bolcon HUbiin emneleg hudlaa onosh tabij emchildeg ni erdiin vzegdel
-
Зочин (November 16, 2016 10:36:09 am )
Өөрөө буруутай хүний гений санд тэр хүн хэрхэн өвдөх нь бусдаас хамаарахгүй өөрийн үйлийн үртэй холбоотой байдаг мэдээлэл нь анх төрөхдөө бичигдсэн төрдөг.
-
Бурханы өмнөөс (November 16, 2016 10:37:40 am )
Өөрөө буруутай хүний гений санд тэр хүн хэрхэн өвдөх нь бусдаас хамаарахгүй өөрийн үйлийн үртэй холбоотой байдаг мэдээлэл нь анх төрөхдөө бичигдсэн төрдөг.
-
Бурханы өмнөөс (November 16, 2016 10:39:08 am )
Өөрөө буруутай хүний гений санд тэр хүн хэрхэн өвдөх нь бусдаас хамаарахгүй өөрийн үйлийн үртэй холбоотой байдаг мэдээлэл нь анх төрөхдөө бичигдсэн төрдөг. Бусдаас хохирлоо гаргуулж авсан ч өөр илүү зовлон дор нь гараад л ирнэ.
-
Зочин (November 16, 2016 10:49:32 am )
Эмнэлгийн талаар их шүүмжлэл бичих тусам эмнэлгийн үйл ажиллагаа доголдож бусад өвчтөнд халтай болдог. Сэтгүүлчдэд нийтлэлээс болж нийгэмд учруулсан хохирлыг нь хариуцуулдаг баймаар байна. Жишээ нь нэг аптек эм андуурч өгсөнийг сенсаци болгож шуугиулсанаас болж карбамезапин тасарч унадаг хүмүүс эмийн дутагдалд орж гэртээ татаад хэвтэж байсан. Оросруу эмээ захиж байсан. Сэтгүүлчээ тус болох гээд нийтийг хамарсан гай болохгүй байсан нь дээр дээ.
-
Юу ч мэдэхгүй малнууд (November 16, 2016 11:03:54 am )
Тийшдээ тийм зүйл болж байсан карбамазепин тасарснаас болж хичнээн хүн таталтын статуст орж, хичнээн хүн тэр дороо зүрх нь зогсч нас барсан гэж бодож байна. Үзэг барьсан соён гэгээрүүлэгчид биш, мөнгөний төлөө ажилласан мөнгөний боол, баян хүний шалны алчуур, үмхий алуурчин сэтгүүлчдээ!!!!! үгээ ч зөв бичиж чадахгүй сэтгүүлчид үнэн зөвийг ялгах ухаан яахин байх билээ. Хүний нүднээс дальдчиж хулгайгаар худал хуурмаг мэдээллээр хэдэн цаас олж яваа улс хөөрхий
-
""" (November 16, 2016 11:18:30 am )
эмч шүүгч прокорор 3ын хийсэн хэрэг яаж ч байсан илэрдэггүй гэдгийг айлийн улсууд ярьдаг юм билээ. Яанадаа хувь хүн хохироод үлдэх юмдаа
-
Anonymous (November 16, 2016 11:19:25 am )
German emch nar mundag chadvartai delhiid gaihagddag…
-
Zochin (November 16, 2016 11:36:59 am )
Hvnii. Ami. Nas. Amidraliig. Munguur. Hemjideg. Bolson. Naduul. Chini. Ichihee. Bolichihson. Aihaihaa. CH. Avdralsan. Nuhdvvd. Mongoliin. Mungujihiin. Dontonguud. Hvn. Tavih. Gazraa. CH. Uguud. Suuj. Bgaag. Auanadaa. Hvmvvs. Mini
-
Saraa (November 20, 2016 9:39:12 pm )
Germanii emch nariig hariutslaga tootsulj mongon tolbor awah buren bolomjtoi.yagad gewel ter ulsad awilgal gj baihgui shaham iimerhu asuudalig notstoi awch heleltsene.hugatsaa orno hootsoldlogoo shaardagdana.Germanyd ochij tsagaachilangaa hootsoldoh heregtein bnda
11 Comments