antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2016 3 comments

Эрэн сурвалжлагдаж байсан Мунзуй Г.Нямдоржийг баривчиллаа

нийтлэсэн Admin

767cb4be126759935f54aee30450bed3Өнгөрсөн зун “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шуурхай ажиллан баривчилж байсан. Тухайн үед “Rich Hill” зочид буудлаас иргэн Г.Нямдорж бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж газар дээрээ баригдаад байв. Мунзуй хочит Г.Нямдорж гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан. Түүнийг Алтанбулагийн боомтоор хилээр гарах гэж байхад нь саатуулсан ч оргон зайлсан тул орон даяар эрэн сурвалжилж байсан. Түүнийг 2016.11.14-ны өдрийн 03:00 цагийн орчим Хэнтий аймгийн нутаг Норивлин сумаас саатуулсан байна.

Тэрбээр дахин ОХУ руу оргон зайлахаар төлөвлөөд байсан бөгөөд түүнд тусалсан байж болзошгүй хоёр хүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байна. Мунзуй Г.Нямдоржийг  Эрүүгийн цагдаагийн газар болон Тусгай ажиллагааны хэлстийн алба хаагчид баривчилсан юм.

 Мунзуй хочит Г.Нямдорж Эрүүгийн хуулийн 149.3  Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж байсан. Хэрвээ түүний гэм буруутайг шүүхээс тогтоовол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх болно. Хэргийн мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан болохоор Эрүүгийн хэргийн 261 буюу Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих ангиас оргосноор мөн нэмж шалгах  юм.

А.Баярмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Шудрага бай (November 15, 2016 2:28:24 pm )

    Номтойбаярын гар урт байнаа. Одоо цааш нь харуулах санаатай юу

  • зочин (November 15, 2016 3:59:29 pm )

    харваас хулгайч царайтай бна их юм гарнадаа?

  • Irgen (November 15, 2016 5:14:00 pm )

    Ardchilaliihnii nohoid baridag mod

antalya rent a car