С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг шүүхийн шатанд шилжсэн гэх мэдээлэл араасаа олон асуултыг дагуулж байна. Улстөрчдийн оролцоотой гэгдэж яригдаж ирсэн уг хэргээр Монголын улстөрчид олонтаа шоудсан нь үнэн. Тэгвэл энэ удаагийн шүүх рүү шилжлээ гэх чимээ хуулийнхны чигч шударга үйл ажиллагааны үр дүн үү, эсвэл өөр хувилбар уу гэхчлэн янз бүрийн л хардлага дагаж байна. Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой, ойрын хүрээнд ажиллаж байсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон гэх мэдээлэл гарч байгаа юм. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа УИХ-ын гишүүдэд хандаж гаргасан өргөдөлдөө хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа өөр хэрэгт мөн гүтгэж байгаа талаар өгүүлсэн юм. Б.Содномдаржаа нь прокурорын шат хүртэл 7 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн ч, тухайн өмгөөлөгч шүүхийн шатанд өмгөөлөл үзүүлэх боломжгүй гэсэн тул ээж нь өмгөөлөгч авахад туслалцаа үзүүлэхийг Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, С.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү Я.Санжмятав, С.Эрдэнэ, Д.Сарангэрэл, Ш.Раднаасэд, ЖБатзандан нарын нэр бүхий гишүүдээс хүсээд байсан.
За мөн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булган, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаагаа хуулийнхан хэлээд байгаа. Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат хэлэхдээ “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж байсан. Хэрэгт холбогдсон Ц.Содномдаржаа нь 42, Ц.Амгаланбаатар нь 35, Т.Чимгээ нь 40 гаруй настай. Яллагдагч Б.Содномдаржааг хууль хяналтынхан 2015 оны наймдугаар сард баривчлан шалгаж эхэлсэн байдаг. Ц.Амгаланбаатарын хувьд таксины жолоочийн амь насанд хүрсэн хэргээр Орхон аймгийн шүүхээс цаазын ял сонссон ч Ерөнхийлөгчийн өршөөлөөр 25 жилийн хорих ял эдэлж байгаа нэгэн гэх мэдээлэл байдаг. За харин Т.Чимгээгийн тухайд яллагдагч Ц.Амгаланбаатарын ойрын хамаатан, ГОК-ын гуанзанд тогоочоор ажилладаг байсныг бид мэдээлсэн.
Тэгвэл С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдон, ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид хоригдож буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ Ц.Амгаланбаатарт их асуудал байгаа гэцгээсэн. Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат “С.Зоригийг алсан хэргийн гол буруутныг илрүүлэх сонирхол улс төрчид болоод хуулийнхны хэнд ч байхгүй. Хамгийн гол нь хэргийг хэн нэгэнд үүрүүлж, хаах сонирхол л тэдэнд байна. Тиймдээ ч хэрцгий алуурчин болох Амгаланбаатарын үгээр гэм зэмгүй хоёр хүнийг хилс хэрэгт гүтгэж байна… Миний дүү Т.Чимгээг Эрдэнэт хотод ажилдаа явах гээд автобусны буудал дээр байхад нь хар машинтай хүмүүс бариад явсан байсан. Бид уйгагүй хайсны эцэст гурван хоногийн дараа тагнуулаас бариад явсныг мэдсэн юм. Мөн л энэ н.Амгаланбаатар гэх залуугийн гүтгэлгээр бариад явсан байсан. Н.Амгаланбаатар гэх залуу манай дүүгийн нөхрийн талын өргөж авсан хүү юм байна лээ. Тэр хүн дүү рүү минь “Чамайг шоронд оруулна” гэх зэргээр дарамтлаж мессэж бичдэг байсан гэсэн. Ингээд эцэст нь бариад явсан. 1998 онд миний хоёр настай хүүхэдтэй байсан. Дүү минь гурван хүүхэдтэй, эмэгтэй хүн, ийм хэрэг үйлдэнэ гэж байхгүй шүү дээ. Энэ хугацаанд биднийг хэвлэл мэдээллийнхэнд хандаж болохгүй гэдэг байсан. Мөн манай ээж 70 гаруй насны хөгшин Дорноговь аймагт байдаг. Дорноговьд очиж, гэрийг нь дөрвөн машинтай 20 гаруй залуучууд нэгжсэн. Энэ хэргийг нууж байгаад ядарсан улсуудад үүрүүлэх ажиллагаа явагдаад байна. Миний дүү Дорноговь аймгаас Эрдэнэт хот руу шилжсэн юм. Шилжсэн бичгээ хуулбарлаад, таксинд авч явж байхад нь жолооч нь хулгайлсан байдаг. Миний дүүгийн хамгийн том охин өнгөрсөн зургаан сард ослоор нас барсан. Бид дүүдээ хэлээгүй нууж байсан. Гэтэл тагнуулынхан очоод хэлсэн байсан. Амгаланбаатар очиж “Шоронд суух сайхан байна уу” гэж дарамталсан байсан. Одоо бидний утсыг байнга чагнаж, машин дагаж байдаг. Гэр бүлийн бүх гишүүнийг дагаж дарамтлаж байна. Бид байнгын айдастай байна.” гэсэн бол Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа “Миний хүү Содномдаржаа 461-р ангид хоригдоод, нэг жил хоёр сар боллоо. Миний хүүд 2014 оноос дарамталсан мессэж ирдэг болсон. Ирсэн мессэжүүдийг нь хэвлээд, цагдаагийн байгууллагад өгсөн. Тэгсэн ч тоогоогүй. Хэвлүүлсэн мессэжүүд нийлээд 28 хуудас болсон байдаг. Жил гаруй хугацаанд дарамтлаж байгаад, 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хашаандаа явж байхад нь хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд бариад явсан. Ингээд дөрөв хоног сураггүй байсан. Сүүлд сонсоход тагнуулаас бариад явсан байсан. Авч яваад шууд, 461-р ангид хорьсон юм билээ. Одоо хүүгээ хоригдсоноос хойш бидний амьдрал маш хэцүү байна. Бид гэр бүлээрээ хадлан хадаж, фермерийн аж ахуй эрхэлдэг. Манай хүү гол ажиллуулдаг хүн нь байсан. Миний хүү шоронд орж, бид өр зээлээ төлж чадахгүй байна. Манай хүү зургаан хүүхэдтэй. Дөрөв нь бага насны хүүхэд юм. Эхнэр болон хүүхдүүд нь маш хэцүү байдалтай байна. Миний хүү энгийн номхон ногоочин малчин хүн. Хууль хяналтынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг нэрийн дор энгийн малчин хүнд тохож байна гэж үзэж байна. Би энэ хугацаанд хуулийн байгууллагад 51 удаа өргөдөл бичиж, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл захидал бичсэн, хариу ирүүлээгүй. Би цаашид хөлөө хүрэх хүртэл газар явна.” гэж байсан. Тэрбээр хүүг нь хэн ямар учиртай мессежээр дарамтлуулж байсан бэ гэдэг асуултад”Хүү рүү минь мессэж илгээсэн хүнийг сүүлд мэдэж авсан. Хажуу хашааны н.Амгаланбаатар гэх залуу “Чи Зоригийг алсан биз дээ, хэргээ хүлээ” гэх зэргээр маш их мессэж ирүүлдэг байсан. Тэр залуу манай хажуу айлд багаасаа өргүүлсэн. Хүн алсан хэргээр 25 жилийн ял эдэлж байгаа юм байна лээ. Манай хүүтэй өс хонзонтой байсан байх гэж бодож байгаа. Шоронд эргэж ир гэдэг байсан. Манай хүү эргэж байгаагүй юм. Бид тэр хүнтэй ойр дотно байгаагүй.” хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Цэцэгмаа (November 15, 2016 2:24:18 pm )
Энгийн жирийн малчин ард иргэд Зоригийг алах ямар хэрэг байсан юм бэ Энэ бол ёстой хэлмэгдүүлэлт юм биш үү Ямар хачин үйл явдал вэ Үүнийг уншаад их л хачирхалтай санагдлаа тэр тусмаа энгийн жирийн хүн аллага үйлдэж чадна гэж үү Энэ 2 хүний олон хүүхдийн хувь заяаг шоронгийн нөхрөөр тоглуулж байгаад харамсаж байна. Үүн дээр хуулийг гаргаж суудаг эрхэм их хурлын гишүүд яагаад дуугай сууна вэ
-
Сүх (November 15, 2016 2:50:09 pm )
Энэ арай дэнднээ!төр засгаар.ард иргэдээр ийм ичгүүргүй тоглохгүй байлгүй дээ. Нэрээ л энэ эрх мэдэлтэнгүүд нэг л буруу дэвээд…харж л байхаас отгонбилэг талигаач маань тийм юм хийх хүн байгаагүй монголоо гэсэн сайхан эр байсан даа.
-
ЗОЧИН (November 15, 2016 2:51:14 pm )
Энэ ажиллагаа бол шал худлаа драмын жүжиг.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан хуулийн хүмүүс болон гэрчийн этгээдүүдийг бүгдийг нь толгой дараалан алсанш дээ.Тэгтэл хэргийг гардан гүйцэтгэсэн нөхдүүд одоо амар амгалан байж байгаад баригдана гэдэг бол шал худлаа.Ард түмнээр,ах дүүгээр нь даажигнаж байгаа хэрэг.Тэр жил Эрдэнэтийн нутаг дэвсгэр дээр болсон нэгэн хүнийг хэлмэгдүүлсэн хэргийн талаар шог зохиолч алдарт Барамсай агсан шорон дотроос өшөө авагч нар байгаа юм биш биз -гэсэн асуудал хөндсөн алдарт үнэн өгүүллэг сонин дээр бичсэнчлэн энэ хэрэг яг тийм замаар хэрэгтнийг илрүүлсэн зар цацаж байна.Зоригийг алсан хүнийг Мөрөн л мэдэж байгаа. НАХЯ-ны угшил гүйцэтгэсэн хэрэг.Үүнд одооны алдарт МАН -ын 90-ээд оны эрх барьж,хөрөнгө,мөнгө барь байсан хүмүүс холбоотой
-
zochin (November 15, 2016 3:06:19 pm )
Hun unemshihgui yum bitgii tsuurch bgaach Engiin nomhon ard tumnees uur shoglochihoor hin oldohgui bn uu Ene heregt holbogduulj shorond hiisen hun bgaa bol hurdan gargaarai ta nar
-
emgl tulgatan 99 (November 15, 2016 3:45:07 pm )
en bol zugeer l jiriin ard irgdee helmegduuldeg jishee aluurchdad mongo ogch oorsdiigoo tseber abch garah irged mini bid denduu gutamshigtai amidarj bna aluurchin oligaarhi luibarchid bidnii mongoor togloj bna odoo bolson ard tumen sereh bolson denduu gutamshigtai amidarj bna sertsgee bodotsgoo hodlotsgooe
-
ИРГЭН нАМСАН (November 15, 2016 4:11:10 pm )
АРАЙ Ч ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ЖИНХЭНЭ АЛУРЧИН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШЭЭД ЕРИЙН МАЛЧИН ХЭРГИЙГ ҮҮРЭЭД ГАРАХААР БОЛЧИХ ВУУ ЯААВ ДАА АРД ТҮМЭН МИНЬЭЭ ан ЫНХАН ӨӨРСДӨӨ ХЭЛЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭЭ МАЛЫШ ГЭХ энХТҮВШИН эНХЭЭ МЭТИЙН НЭР БҮХИЙ ХҮМҮҮС ХЭЛЭЭД БАЙГАА ШҮҮ ЁСТОЙ ХАМГИЙН СҮҮЛД ЕРӨНХИЙЛӨГЧ эЛБЭГДОРЖ ШҮҮХ ЦАГДАА ПРОКРОРУУДДАА БАЯРЛАЖ ЯВАХЫГ үүЛ БААТАРТ САНУУЛААД АВСАН ШҮҮ ЭНЭ ҮГНИЙ УЧРЫГ ОДОО Л ОЙЛГОЖ БАЙНА ШҮҮ
-
Гэрэлмаа (November 15, 2016 4:12:49 pm )
ийм харамсалтай байдлаар энгийн мөрөөрөө амьдарч байгаа айл үр хүүхэд золиос болох гэж арай л болхи найруулсан жүжиг байнаа зүгээр бага насны хүүхэд ч төөрөлдхөөргүй жүжиг байнаа Элбэгээ Үүлээ 2 оо
-
emgl tulgatan 99 (November 15, 2016 4:45:33 pm )
odoo shuud hel\hed ard tumen chini oorsdiigoo abaad ybj bna uls ard tumnii tatbaraar togloj bna bid ulsaas ajiltai bhg husj bna ene ulsiin uureg naad ard tumen chini mongtoi hunii languu tureesleed ulam bayjuulaad ybj bna irged mini bid ulsaas wm neheegui bna odoo ta nar setgel gj bnuu hagarlaa mongold bhgui wuu ard tumen chini hetsuudlee luibraa zoigsoo
-
emgl tulgatan 99 (November 15, 2016 4:56:42 pm )
eraaonhiilogch denduu luibarchin horchin hun wm daa bi chamaig medne chi mongol ulsiin tom hatuu bodlgiig bariachee chi tseregt joohon bsan joohon uchraas ard tumniig joohnoor bddog chi hend baatar ogboo ulsiin toloo tsus ursgasnuu bod doo
-
иргэн (November 15, 2016 6:35:37 pm )
Шүүхийг харж л байя,Хуулийнхан арай ч тийм голгүй зүйл хийхгүй байх гэж бодож байна.Хэрэг хийсэн хүн түний ойр дотныхон хэзээ л би буруутай гэж байлаа даа
-
И (November 15, 2016 7:56:39 pm )
Манай Завхан аймгийн Отгонбилэг гэдэг хүн Зоригийг ал гэж үүрэг өгсөн гэхэд итгэхгүй байна. Багабанди л тодорхой тайлбарлах байх…
-
Anonymous (November 15, 2016 9:51:52 pm )
Huuliinhan uchriig ni olj b.gaa b.haa.
-
Anonymous (November 16, 2016 8:17:13 am )
Энэ болхи юмыг маш сайхан найруулаад хэн ч харсан яг эд нар хийсэн юм шиг болгоод ард түмэнд итгүүлээд жигшүүлээд л ял өгчих байлгүй дээ.
-
Anonymous (November 17, 2016 9:12:09 am )
Үнэхээр Отгонбилэг оролцсон бол Багабанди холбоотой л байх
-
14 Comments