antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2016 2 comments

Хөгжмийн зохиолч Л.Балхжавын анхны уран бүтээл 40 нас хүрлээ

нийтлэсэн Admin

bayl4976-2МУУГЗ, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт 18  дахь жилдээ үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна. Монголын рок поп, орчин ү еийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах “Миний дуунууд-2016” тоглолт 11-р сарын 18, 19-ний өдрүүдэд 19:00 цагаас “UB Palace”-ийн концертын их танхимд болохоор товлогдсон юм.

bayl5007-2

Энэ жилийн онцлог зүйл нь хөгжмийн зохиолч Л.Балхжав анхны уран бүтээл болох “Амин нутаг” хөгжмөө бичсэнээс хойш 40 жил болж байгаа аж. Тэрбээр өдгөө 1000 гаруй дуу зохиож, ард түмний хүртээл болгосон байна. Харин хөгжмийн зохиолчийн дотоод ертөнцийн илэрхийлэл, уран бүтээлийн тайлагнал “Миний дуунууд” тоглолт ийнхүү 18 нас буюу хүнээр бол идэр настайгаа золгожээ.

 “Миний дуунууд” тоглолт уламжлал ёсоор үзэгч, сонсогчдын сонорыг мялааж, зүрхэнд эгшиглэх аялгуут дуу хуураар сэтгэлд хоногших дурсамж бүхнийг хөглөх гэж байна. Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид болон МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Дашдондог, СТА, поп дива С.Наран, хөгжмийн зохиолч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, “Sweetymotion” хамтлаг, “Харсарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, “My Voice 2015” уралдааны Гран-При шагналт Э.Хосбаяр, Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжим тус тус оролцож, аялгуу эгшгээр үзэгч олноо хөгжөөн баясгахаар болжээ.

Тоглолтын талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион хэлэхдээ “Миний анд бидний үеийнхний алт болж гялалзаж, биднийг луужин мэт чиглүүлдэг хүн.

Л.Балхжавын маань тоглолтууд зүгээр нэг шоу гэхээсээ илүү рок попын оддыг чуулуулдаг гэхэд болно.Мөн миний найз дуу хөгжмийн том гэр бүлийг улам өнөр өтгөн болгоход их хувь нэмэр оруулдаг.

Ямартай ч “тэгш тоо буюу хорь дахь тоглолтоо хийнэ шүү” гэж саяхан ярьж суусан үе санаанд орж байна.Энэ бол зөвхөн наад захын зорилт.

Энэхүү агшныг далимдуулаад найзаараа ямарих бахархаж, омогшиж явдгаа хэлмээр байна. Найзууддаа үргэлж урам, эрч хүчийг бэлэглэдэг хол чухаант анд минь юм.Бид хоёр их олон жил найзалж байгаа ч тэр болгон сайхан үг хэлж амждаггүй” гэв.

Жил бүрийн тоглолт шинэ шинэлэг уран бүтээлээр арвин, баялаг байдаг билээ. Харин нийт дууны талаас илүү хувийг нь түүний уран бүтээлийн алтан хамтрагч МУСГЗ, нэрт яруунайрагч сэтгүүлч Ш.Гүрбазар бичсэн байдаг.

Тэрбээр энэхүү тоглолтыг 18 дахь жилдээ хөтлөн явуулах гэж байгаа хүний хувьд догдлон хүлээж суугаа биз ээ.

Тэрээр “Манай Л.Балхжавын нэрээр овоглогддо энэхүү тоглолт бол рок попынхны хувьд том цугларалт байдаг. Энэхүү тоглолт мэдээж сайхан болно. Яагаад гэвэл жил бүр шинэ зүйлийг үзэгч түмэндээ өргөн барьдаг. Түүний тоглолт болгон өөр өөр хийц, имижийг авчирдаг. Жишээ нь бид 18 жилд 18-н өөр Т.Ариунааг хардаг шүү дээ.

Бид 40 гаруй жил найзалсны 30 гаруй жилд нь уран бүтээлийн хамтрагч явсан. Үүнээс үзэхэд би бүх нууцыг нь дэлгэвэл дэлгэмээр. Гэхдээ миний найз өөрөө их бүтээлч, байнга шинийг эрэлхийлж байдаг хүн болохоор жил бүр ямар гэнэтийн бэлэг бэлдэж байгаа нь таашгүй байдаг. “Миний дуунууд” тоглолтыг эхлэхээс нь өдий хүртэл хөтөлж байгаагаараа би бахархдаг. Хүн нэг хүлээх юмтай байдаг. Би энэхүү тоглолтыг хүлээгээд нойр хүрэхгүй л хонож байна.

Түүнчлэн энэхүү тоглолт бол оролцож буй дуучид болон хөтлөгч гэх мэт бүх хүний баяр байдаг. Биднийг цуглуулж энэ их сэтгэлийн хөдөлгөөнийг олон нийтийн өмнө амьдруулж чаддаг Л.Балхжавдаа бид маш их баярлаж явдаг юм. Мэдээж бид цуглардаг, ирдэг, үздэг, хүргэдэг. Тиймээс энэхүү тоглолт бол ярих юмгүй сайхан тоглолт болно гэдэгт итгэл төгс байна” хэмээлээ.

bayl4989-2

Б.Учрал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (November 16, 2016 8:05:14 am )

    shine yumgui ulig bolson

  • Anonymous (November 16, 2016 6:07:56 pm )

    ichih bulchirhaigui shunaliin tulam.shinr zuil yu ch ugui jil bur neg iim toglolt hiij biletee shahaad mongo olood surchihsan. omnoos ni icheed bh ym

antalya rent a car